Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

 

 

 

 

 2025         03           18                                              2025/ШЦТ/84

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 2530000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бульдозерын машинист  мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд галч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, *******а тоотод оршин суух хаягтай боловч одоогоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ******* тоотод оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” худалдааны төвийн таксины зогсоолоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч хур” дэлгүүрийн зүүн талын авто зам хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1,97 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ:  Би өөрийн бурууг ухаарч ойлгосон хэлэх зүйлгүй гэв.

 

 

2530000000044 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

               Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 03-р х/ ,

 

              Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 04-р х),

             

              Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 06-07-р х),

 

              ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 09-15 х),

 

              Гэрч *******: “...Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн оройн 20 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 цаг хүртэл хугацаанд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Тус хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Оч хур" дэлгүүрийн зүүн талын авто зам дээр ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрөөд замын хөдөлгөөн оролцож байсан. Тэгэхээр нь тус тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн ******* нь жолооч нь илт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тухайн унаж явсан тээврийн хэрэгслийг саатуулан жолоочийг цагдаагийн газарт авчирч цагдаагийн газарт замын цагдаагийн тасгийн албан өрөөнд жолоочийг согтуурал хэмжих драйгер багажаар үлээлгэхэд тухайн жолооч нь 1.97 хувийн согтолттой байсан. ...Тухайн жолооч нь Баруун-Урт сумын 7 дугаар баг Төв талбай буюу Дээж худалдааны төвийн таксины зогсоолоос Баруун-Урт сумын 4 дүгээр баг "Оч хур" дэлгүүрийн зүүн талын авто зам хүртэлх зайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 х),

 

               Гэрч : “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 цаг хүртэл хугацаанд эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч ******* хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Оч хур” дэлгүүрийн зүүн талын авто зам дээр ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрөөд замын хөдөлгөөн оролцож байхад нь зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи үнэртэж байсан. Тухайн үед жолоочоос “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү?” гэж асуухад “хэрэглэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн унаж явсан тээврийн хэрэгслийг саатуулан жолоочийг цагдаагийн газарт авчирч замын цагдаагийн тасгийн албан өрөөнд согтуурал хэмжих драйгер багажаар үлээлгэхэд жолооч нь 1.97 хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 х),

              Гэрч : “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед над руу утсаар залгаад “хаана байна уу, завтай байна уу?” гээд залгасан. Тэр үед нь би “эмнэлэг рүү хоол цай өгөх гэж байна аа” гэсэн. Тэгэхэд "найз нь машинтай явж байна аа. Хүргээд өгье гээд" над руу ирсэн. Тэгээд эмнэлэгт хоол цай өгчхөөд төвд дээжийн зүүн талын таксины зогсоол дээр би тай хамт машинд нь сууж байсан. Тэр үед “Сэнгүүр” нэртэй 2.5 литрийн пиво задалсан тэгээд тэр пивоноос нь би бас 2-3 удаа уусан. бас пиво уусан. Тэгээд тэндээсээ бид хоёр машинтай нь Цаг уурын газар руу Магнай ахтай уулзахаар очсон. Тэндээ Магнай ахтай уулзангаа нэг хэсэг машиндаа сууцгаасан. Дараа нь Магнай ах машинаас бууж үлдээд надтай хамт буцаж эмнэлэг орж халуун савыг авчхаад би гэр лүүгээ аар буулгуулах гээд явж байгаад “Оч хур” дэлгүүрийн хойд талын гудамж руу эргэх гэж байхдаа цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 х),

 

               Гэрч : “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой намайг ажил дээрээ байхад 19 цагийн үед над руу залгаад "машинаа өгчих эмнэлэгт хүн эргэчихье" гэхээр нь би өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөөд явуулсан. Тэгээд буцаад орой 22 цагийн үед гэж санаж байна манай ажлын Жаргал гэх эмэгтэйтэй хоёулаа ажлын гадаа ирсэн. Тэгээд би машиндаа суугаад тэр хоёртой хэсэг юм ярьж суусан. Тэр үед надад ууж явж байсан пивоноосоо аягаар өгсөн. Тухайн үед “Сэнгүүр” нэртэй 2.5 литрийн пивотой явж байсан. Тухайн үед би ажилтай гараатай байсан болохоор тухайн пивоноос нь нээх их уугаагүй. Нэг өгсөн стаканыг нь л уусан байх аа. Тэгээд , Жаргал хоёр эмнэлгээс очиж юм авна гээд ажлын гаднаас машинтай явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 х),

 

              Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/532 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 53-57 х),

 

              Яллагдагч *******ын: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед ажлын ах болох гаас “эмнэлэгт хүн эргэх зорилгоор машинаа өгчих” гээд ахын Приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь аваад найз Жаргалыг гэрээс нь аваад нэгдсэн эмнэлэг рүү хүнд хоол цай өгчихөөд замаараа дэлгүүрээс “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво 2 савтайг аваад Баруун-Урт сумын 7 дугаар баг “Дээж” худалдааны төвийн таксины зогсоол дээр очиж зогсоод тэндээ Жаргалын хамт дэлгүүрээс авсан пиво задлаад ууж байгаад ажил руу ахтай уулзахаар Жаргалын хамт машинтайгаа явсан. Тэгээд Ус цаг уур орчны шинжилгээний төвийн гадаа очиж зогсоод машиндаа үлдсэн пиво уусан. Тэгээд орой боллоо гээд ах тухайн үед ажил дээр гараатай гээд үлдсэн харин Жаргал бид хоёр машинтайгаа эмнэлэг рүү очиж хүнээс хоолныхоо савыг авчихаад тэгээд шөнө Жаргалын гэр рүү Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн гудамж руу орох гэж байгаад “Оч хур” дэлгүүрийн зүүн талын зам дээр цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн газар ирж согтууруулал хэмжих драйгер багаж үлээлгэхэд миний согтолтын зэрэг 1,97 хувьтай гарсан. ...Би тухайн үед Баруун-Урт сумын 7 дугаар баг “Дээж” худалдааны төвийн таксины зогсоолоос Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч хур” нэртэй дэлгүүр хүртэл тухайн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 46-48 х),

 

Шүүгдэгч *******ын Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл  /хх-ийн 67 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 70 х/

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

              Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” худалдааны төвийн таксины зогсоолоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч хур” дэлгүүрийн зүүн талын авто зам хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1,97 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь

Гэрч *******: “...Тус хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Оч хур" дэлгүүрийн зүүн талын авто зам дээр ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрөөд замын хөдөлгөөн оролцож байсан. Тэгэхээр нь тус тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн ******* нь жолооч нь илт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тухайн унаж явсан тээврийн хэрэгслийг саатуулан жолоочийг цагдаагийн газарт авчирч цагдаагийн газарт замын цагдаагийн тасгийн албан өрөөнд жолоочийг согтуурал хэмжих драйгер багажаар үлээлгэхэд тухайн жолооч нь 1.97 хувийн согтолттой байсан. ...” гэх,

 Гэрч : “...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Оч хур” дэлгүүрийн зүүн талын авто зам дээр ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрөөд замын хөдөлгөөн оролцож байхад нь зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи үнэртэж байсан. Тухайн үед жолоочоос “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү?” гэж асуухад “хэрэглэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн унаж явсан тээврийн хэрэгслийг саатуулан жолоочийг цагдаагийн газарт авчирч замын цагдаагийн тасгийн албан өрөөнд согтуурал хэмжих драйгер багажаар үлээлгэхэд жолооч нь 1.97 хувийн согтолттой байсан...гэх,

Гэрч : “...Тэгээд эмнэлэгт хоол цай өгчхөөд төвд дээжийн зүүн талын таксины зогсоол дээр би тай хамт машинд нь сууж байсан. Тэр үед “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пиво задалсан тэгээд тэр пивоноос нь би бас 2-3 удаа уусан. бас пиво уусан. Тэгээд тэндээсээ бид хоёр машинтай нь Цаг уурын газар руу Магнай ахтай уулзахаар очсон. Тэндээ Магнай ахтай уулзангаа нэг хэсэг машиндаа сууцгаасан. Дараа нь Магнай ах машинаас бууж үлдээд надтай хамт буцаж эмнэлэг орж халуун савыг авчхаад би гэр лүүгээ аар буулгуулах гээд явж байгаад “Оч хур” дэлгүүрийн хойд талын гудамж руу эргэх гэж байхдаа цагдаад баригдсан...” гэх,

 Гэрч : “... Тэгээд буцаад орой 22 цагийн үед гэж санаж байна манай ажлын Жаргал гэх эмэгтэйтэй хоёулаа ажлын гадаа ирсэн. Тэгээд би машиндаа суугаад тэр хоёртой хэсэг юм ярьж суусан. Тэр үед надад ууж явж байсан пивоноосоо аягаар өгсөн. Тухайн үед “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пивотой явж байсан. Тухайн үед би ажилтай гараатай байсан болохоор тухайн пивоноос нь нээх их уугаагүй. Нэг өгсөн стаканыг нь л уусан байх аа. Тэгээд , Жаргал хоёр эмнэлгээс очиж юм авна гээд ажлын гаднаас машинтай явсан.” гэх

Яллагдагч *******ын: “...Тэгээд Ус цаг уур орчны шинжилгээний төвийн гадаа очиж зогсоод машиндаа үлдсэн пиво уусан. Тэгээд орой боллоо гээд ах тухайн үед ажил дээр гараатай гээд үлдсэн харин Жаргал бид хоёр машинтайгаа эмнэлэг рүү очиж хүнээс хоолныхоо савыг авчхаад  шөнө Жаргалын гэр рүү Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн гудамж руу орох гэж байгаад “Оч хур” дэлгүүрийн зүүн талын зам дээр цагдаад баригдсан...” гэх,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/532 дугаартай шийтгэврийн хуулбар,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ,

Шүүгдэгч *******ын Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” худалдааны төвийн таксины зогсоолоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оч хур” дэлгүүрийн зүүн талын авто зам хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1,97 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна ...” гэх дүгнэлтийг гаргав.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч  *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

 Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний  амьсгал дахь спиртийн агууламж 1,97 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр, тэрээр 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/532 дугаартай  шийтгэврийн хуулбар зэргээр тус тус нотлогдоно.

 

Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

 Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 23 цагийн орчимд 1,97 хувийн согтолттойгоор Тоёота Приус-20 маркийн 24-41 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: ... шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн 2 сарын хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял  оногдуудах саналыг гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, түүний ам бүл, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

2.4. Бусад асуудлаар

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР