Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89   

 

2025          03             25                                            2025/ШЦТ/89               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал

Улсын яллагч  Х.Ууганбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430003000024 дугаартай  хэргийг  2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг. ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Сум дундын 10 дугаар шүүхийн *******4 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1. 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 3 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******7 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 21,000 төгрөгийг хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******9 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний оройн 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг "*******"-ийн гэр хорооллын ******* тоот хашааны гадна талд байсан ******* өмчлөлийн "Даюун хантер" маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хэлэх зүйлгүй гэв.

 

Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26 х/,

 

Хохирогч : “...Би 2024 оны 08 дугаар сарын 21-ны орой 21 цагийн үед Улаан хавцал гэдэг газар байх хөдөө гэрээсээ сумын төвд дэнжийн ******* тоот гэртээ ирээд хашааны гадаа өөрийн эзэмшлийн улаан өнгийн hanter dayun маркийн мотоциклийг нугасыг түгжиж орхиод гэртээ орж унтсан юм. Өглөө 08 цаг өнгөрөөд хөдөө явах гээд хашааны гадаа гараад очиход миний мотоцикл алга болсон байсан тэгээд би ойр орчмоор хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... Миний алдсан мотоцикл улаан өнгийн hanter dayun маркийн улсын дугааргүй мотоцикл байгаа. Суудал дээр нь дохом шиг саарал өнгийн даавуу дэвсээд гөрсөн мяндсан уяагаар даруулсан өөр содон тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 х /,

 

 Хохирогч дахин өгсөн “...Тиймээ энэ миний 2024 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Асгат сумын 4 дүгээр багийн нутаг *******ийн ******* тоот хашааны гадна талаас хулгайд алсдан даюун (hanter) маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл мөн байна...Миний мотоцикл суудал дээрээ дохом шиг саарал өнгийн даавуу дэвсээд цагаан өнгийн гурваар сүлжсэн мяндсаар ороод уясан байсан тэр нь өөрчлөгдөөгүй яг хэвээрээ байна би эзэн юм чинь унаж хэрэглэж байсан мотоциклоо танилгүй яах вэ дээ. Миний мотоциклд эвдрэл гэмтэл байхгүй байна би бүрэн бүтэн хүлээж авлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 х/,

 

 Хохирогч дахин өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Асгат сумын 4 дүгээр баг дэнжийн ******* тоот хашааны гаднаас hanter dayun маркийн мотоциклийг хулгайд алдсан. Урьд өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 2024 оны 08 дугаар сарын 22-ны шөнө мотоцикл хулгайд алдсан гэж цаг хугацаагаа андуурч буруу хэлсэн байна. ...Би хулгайд алдсан мотоциклоо бүрэн бүтэн хэвээр нь хүлээж авсан надад сэтгэл санааны болон эд хөрөнгийн ямар нэгэн хохирол үүсээгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 38 х),

 

Иргэний нэхэмжлэгч : “...Би 2024 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажил дээрээ ирчхээд буцаад 10 цагийн үед гэр рүүгээ орох гэж байхад манай хажуу талын хашааны Улаанаа гэдэг ах, хойд талын хашааны Батцэцэг эгч хоёр нэг танихгүй ахтай гурвуулаа манай хашаанд надтай таарч уулзаад Батцэцэг эгч надад энэ хоёр хүн Шар бүрд хүнсний дэлгүүрт 65.000 төгрөгт мотоциклоо барьцаанд үлдээсэн мотоциклоо авч хөдөө явах гээд мөнгөний хэрэг байна 300.000 төгрөгт мотоциклоо зарна гэнэ авах уу гэхээр нь дэлгүүрт очиж мотоциклийг чинь харъя гээд дагаад явсан. Мотоциклийг нь үзэж хараад би эзэнд нь за би авъя ямар нэгэн асуудал байна уу хулгайн мотоцикл биш биз дээ гэж асуухад хөдөөгөөс мөнгөний хэрэг болоод зарах гээд унаж ирсэн дэлгүүрт барьцаалсан 65.000 төгрөгийг өгчих би үлдэгдэл мөнгөө аваад унаанд суугаад хөдөө явлаа гэж хэлсэн тэгээд би АТМ дээр очоод бэлнээр найзынхаа данс руу 135.000 төгрөг шилжүүлж аваад буцаж ирээд 115.000 төгрөгийг нь бэлнээр авчирч өгөөд нийт 180.000 төгрөг өгч мотоциклийг нь авсан. Үлдэгдэл 120.000 төгрөгийг би үдээс хойш өгье гэж хэлсэн түүнээс хойш надтай холбогдохгүй чимээгүй байж байгаад 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанаа ах нөгөөх чинь зодоон хийгээд цагдаад баригдсан би эргэх гэсэн юм үлдэгдэл мөнгийг авъя гэхээр нь би хүний мөнгийг танд өгөхгүй өөрт нь өгнө гэж хэлээд өгөөгүй... Миний худалдаж авсан Даюун /hanter/ маркийн улаан өнгийн мотоцикл одоо манай гэрийн гадаа байгаа цагдаагаас над руу утсаар яриад таны худалдаж авсан мотоцикл хулгайн мотоцикл байна байлгаж бай гэж хэлэхээр нь хулгайн мотоцикл гэдгийг мэдсэн. Миний худалдаж авсан мотоцикл хулгайн мотоцикл болохыг одоо мэдсэн болохоор сайн дураараа цагдаагийн байгууллагад мотоциклийг буцааж өгнө... Би уг нь мотоцикл худалдаж авахдаа хулгайнх байж магадгүй гэж сэжиглээд асуусан юм гэтэл ямар ч асуудалгүй мөнгөний хэрэг гараад байна намайг авчих гээд байхаар нь худалдаж авсан. Би хулгайн мотоцикл худалдаж авснаа мэдээд цагдаагийн байгууллагад буцааж өгсөн надад мотоцикл зарсан ******* гэх хүнээс би 180.000 төгрөгөө нэхэмжилж гаргуулж авна...” гэх мэдүүлэг(хх-ийн 45-47х ),

 

Гэрч : “...*******тай эхлээд утсаар холбогдоод малын пүнз бариулъя гэж ярилцаад энэ 06 дугаар сарын 01-ний өдөр манайд ирж малын хашаа, пүнз барьж дуусгасан. Би энэ оны 08 дугаар сарын 04-ний Улаанбаатар хот яваад 2024 оны 08 дугаар сарын 21-ний шөнө гэртээ ирэхэд манайд байхгүй байсан. Тэгээд би сумын төвд айлд байгаа юм байлгүй гэж бодсон. Гэтэл нөгөөдөр нь ******* Дорнод аймагт оччихсон гэж сонсогдсон. ...******* манайд байх хугацаандаа архи, пиво огт уугаагүй харин манайхаас явдаг өдрөө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан юм байна лээ. ...******* Дорнод аймгаас манайд ирэхдээ улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой ирсэн. Мотоцикл нь эвдрээд манай гадаа багаа.” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас),

 

Гэрч : “...******* одоо албан ёсны ажил хийдэггүй тогтсон хаяг гэр орон байхгүй. Гар дүйтэй болохоор ойр зуур байшин барилга, машин засаж найз нөхдөөрөө л хонож өнжиж явдаг. ...Би Асгат суманд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. ******* манай хадам ах Цэндээгийнд энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр ирсэн малын пүнз барьж байгаа гээд таарсан тэгж нэг уулзсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 54-55 х/ ,

 

Гэрч : “...******* манай гэрээр орж ирдэггүй манай хашаанд өндөр настай ээжийнх байдаг. Манай ээжийнхээр хааяа ирээд аргал түлээг ойртуулах, сүү авчирч өгөх зэргээр ирчхээд явж байгаа харагддаг. ...Би *******тай 2024 оны 08 дугаар сарын 20-ны орой манай хашаанд ээжийнхээр ороод гарч байхад нь таарсан түүнээс хойш таараагүй. ...******* улаан өнгийн мотоцикл унаад явдаг. Мотоциклийн улсын дугаар, маркийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 58-59 х ),

 

Гэрч : “...2024 оны 08 дугаар сарын 21-ний оройхон тийш манайх гэрийнхээ чийгийг хатаах гээд гэрээ буулгачхаад харанхуй болж байсан тэгэхэд үүдээр өнгөрч явсан мотоциклтой хүн хашаа руу орж ирээд би хөдөөгүүр яваад ирлээ ам цангаад байна ус байна уу гэж асуусан би цай хийж өгчхөөд байж байтал татах тамхигүй болчихлоо мотоцикл барьцаалаад үлдээчих дэлгүүр байна уу гэхээр нь би манай зүүн урд талд ойрхон байдаг Шар бүрд дэлгүүр лүү мотоциклтой нь хоёулаа очоод ******* өөрөө худалдагчтай нь уулзаад 65,000 төгрөгт барьцаанд мотоциклоо үлдээгээд мөнгөндөө /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ хоёр шил архи парламент нэртэй хоёр хайрцаг тамхи, нэг сав бэлэн гоймон, нэг ундаа аваад манай руу очиж бэлэн гоймонгоо идээд нэг шил архиа надтай хувааж уучхаад нэг шил архиа аваад өгсөн. Маргааш өглөө нь 10 цагийн үед буцаж манайд ирээд дэлгүүрт барьцаанд тавьсан мотоциклоо зармаар байна гэхээр нь би манай зүүн талын Батцэцэг гэдэг эмэгтэйтэй хашаанд нь таарч уулзаад энэ хүн мотоцикл зарна гэнэ авах уу гэж асуухад би авахгүй урд талын Отгонцогтынх руу орж асууя гээд дагуулаад ороход Отгонцогт байгаагүй эхнэр нь гэртээ байсан мотоцикл авах уу гэж асуухад очиж үзье гээд дэлгүүр лүү дагуулж яваад 300,000 төгрөгт авахаар болоод 65,000 төгрөгийн өрийг дараад үлдсэн мөнгийг бэлнээр 120,000 төгрөг өгсөн, бусад үлдсэн мөнгийг нь үдийн хойно өгнө гээд яваад өгсөн үгүйг мэдэхгүй байна...******* өөрийгөө Сүхбаатар сумаас Дорнод аймаг руу явж байна өөрийгөө Дорнод аймагт амьдардаг гэж хэлсэн. Ямар ажлаар явж байгаагаа хэлээгүй. Улаан өнгийн улсын дугааргүй, даюун маркийн мотоцикл унаад явж байсан өөрийнхөө эзэмшлийн мотоцикл гэж ярьж байсан...Таны надад харуулсан зураг ******* гэдэг хүн мөн байна. Би таньж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 х /,

 

Гэрч дахин өгсөн: “...Таны надад харуулсан ******* гэдэг хүний зураг надад мотоцикл зарсан хүн мөн байна би зургийг хараад таньж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-р хуудас),

 

 Гэрч : “...Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг ах 2024 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 22:00-23:00 цагийн үед нэг танихгүй ах дагуулж ирээд манай дүү хөдөөгөөс ирсэн ах нь ойр зуурын юм авъя гээд агар 0,75 литрийн агар нэртэй архи 2 шил, LD нэртэй тамхи 2 хайрцгийг, түмний кола нэгийг тус тус 65,000 төгрөгт бодож мотоциклоо үлдээгээд маргааш өглөө ирж мөнгөө өгөөд мотоциклоо авна гээд явсан. ахтай хамт явсан хүнийг танихгүй. Маргааш өглөө нь ах нөгөө хүнтэйгээ өөр хүн дагуулж ирээд 65,000 төгрөгөө өгөөд мотоциклоо аваад явсан мотоциклоо хүнд зарчихсан болсон худалдаж авсан хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 х /,

Гэрч дахин өгсөн: “...Таны надад харуулсан ******* гэдэг хүний зураг 2024 оны 08 дугаар сарын 21-ний шөнө манай дэлгүүрт 65,000 төгрөгийн барьцаанд мотоцикл үлдээсэн хүн мөн байна. Би зургийг нь хараад таньж байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 77 х ),

 

 Гэрч : “...2024 оны 08 дугаар сарын 22-ны өглөө би гэрийнхээ хойд талынхаа амбаараас гараад гэр рүүгээ алхаж байтал манай баруун талын хашааны зүс таних Улаанаа нэг танихгүй хүнтэй манай хашаанд орж ирээд манай найз мотоцикл зарах гэж байгаа юм танайд тоглоом тоглодог хүмүүс авахгүй биз гэхээр нь би манайд тоглодог хүмүүс байхгүй гэж хэлэхэд манай урд талын Отгонцогтыг асуухаар нь би Отгонцогт байхгүй ээ эхнэр нь байгаа гэж хэлээд дагуулаад хашаа руу нь ороход Отгонцогтын эхнэр Ариунцэцэг гэртээ байсан тэгээд би энэ хүн мотоцикл зарна гэнэ авах хүн байна уу гэхээр нь дагуулаад ирлээ гэхэд ямар мотоцикл хаана байгаа юм  гэхэд мотоциклийн эзэн Шар бүрд дэлгүүрт 65,000 төгрөгт тавьсан байгаа 300,000 төгрөгөөр зарна тэр мөнгийг төлөөд үлдэгдэл мөнгийг нь өгчих гэхээр нь бид 4 дэлгүүрт очоод Ариунцэцэг бид хоёр хулгайн мотоцикл байхвийдээ гээд ярилцсан хэр нь Ариунцэцэг мотоциклийг авахаар болсон би гэр рүүгээ явсан. ...Би мотоцикл зарсан хүнийг танихгүй хөдөө айлын мал малладаг гэж хэлсэн хулгайн мотоцикл биш биз дээ бичиг баримт байна уу гэхэд хөдөө бичиг баримт хэрэглэдэггүй гэж хэлсэн хамт явсан Улаанааг танина манай баруун талын хашааны хөрш байгаа юм. ...Ариунцэцэгийн худалдаж авсан мотоциклийн нэрийг мэдэхгүй улаан өнгийн хятад мотоцикл харагдаж байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 80-81 х/

 

Гэрч дахин өгсөн: “...Таны надад харуулсан ******* гэдэг хүний зураг мотоцикл зарсан хүн мөн байна би зургийн хараад таньж байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 84 х ),

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2402220 дугаартай “...2024 оны 08 дугаар сарын байдлаар элэгдэл тооцсон орлуулах өртгийн аргаар 1,550,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 89-94 х ),

 

 Яллагдагч *******ын: “...Миний бие 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд очсон. Тэр суманд ажил хийж байгаад 2024 оны 08 дугаар сарын 21-ний оройн 21 цагийн орчим нагац ах Чулуунхүү нь намайг архи уулаа гээд нэг удаа алгадхаар нь уур хүрээд Сүхбаатар аймаг руу явах гэсэн чинь миний өөрийн мотоцикл асахгүй байсан. Тэгээд би Асгат сумын урд дээр нь байх Цэндээ ахын гэрээс Асгат сумын төв рүү алхаж байсан чинь нэг айлын хашааны үүдэнд /яг хаана гэдгээ одоо санахгүй байна/ хятад мотоцикл байхаар нь өөрийнхөө мотоциклын түлхүүрийг кондукторт нь хийгээд үзсэн чинь таарчихсан гэхээр нь асаагаад унаж яваад Сүхбаатар аймгийн төвд ирээд өмнө нь танилцсан ахын гэрт ирээд хажууд нь байх дэлгүүрт /Нэрийг нь мэдэхгүй/ 65,000 төгрөгөөр архи аваад оронд нь Асгат сумаас унаж ирсэн мотоциклоо барьцаанд үлдээсэн. Маргааш нь ахын хажуу айлын нэрийг нь мэдэхгүй эмэгтэйд 300,000 төгрөгөөр зарна гэж хэлээд дэлгүүрийн 65,000 төгрөгийн өрийг төлүүлээд 115,000 төгрөгийг бэлнээр аваад үлдсэн мөнгийг нь дараа нь авна гээд ахын гэрт байж байгаад 2024 оны 08 дугаар сарын 22-ны орой нь намайг Дорнод аймгаас цагдаа ирж аваад явсан. ...Хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч болохгүй талаар мэднэ. Өөрийн мотоцикл асахгүй, дээр нь ахдаа уурлаад тэр мотоциклыг унаад явчихсан. ...Буцаагаад мотоциклыг нь бүрэн бүтэн өгсөн. Харин худалдаж авсан мотоциклын эзэнд ах, дүү нартаа хэлээд 180,000 төгрөгийг нь төлнө.”  гэх мэдүүлэг (хх-ийн 234-235 х  )

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 129/ х

 

Шүүгдэгч *******ын  оршин суугаа хаягийн  лавлагаа /хх-ийн 128/ х

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 144-р хуудас/,

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 146-157 х/

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  магадлал 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаартай  магадлал /хх-ийн 158-166 х/

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******9 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1765 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 169-174 х/

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  магадлал 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаартай  магадлал /хх-ийн 158-166 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* 2024 оны 08 дугаар сарын 21-ний оройн 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг "*******"-ийн гэр хорооллын ******* тоот хашааны гадна талд байсан 3. Гантулгын өмчлөлийн "Даюун хантер" маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хохирогч : “...Өглөө 08 цаг өнгөрөөд хөдөө явах гээд хашааны гадаа гараад очиход миний мотоцикл алга болсон байсан тэгээд би ойр орчмоор хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... Миний алдсан мотоцикл улаан өнгийн hanter dayun маркийн улсын дугааргүй мотоцикл байгаа... Миний мотоциклд эвдрэл гэмтэл байхгүй байна би бүрэн бүтэн хүлээж авлаа.Надад сэтгэл санааны болон эд хөрөнгийн ямар нэгэн хохирол үүсээгүй.”  гэх,

Иргэний нэхэмжлэгч : “... Би мотоцикл худалдаж авахдаа хулгайнх байж магадгүй гэж сэжиглээд асуусан юм гэтэл ямар ч асуудалгүй мөнгөний хэрэг гараад байна намайг авчих гээд байхаар нь худалдаж авсан. Би хулгайн мотоцикл худалдаж авснаа мэдээд цагдаагийн байгууллагад буцааж өгсөн надад мотоцикл зарсан ******* гэх хүнээс би 180.000 төгрөгөө нэхэмжилж гаргуулж авна...” гэх,

Гэрч : “...******* Дорнод аймгаас манайд ирэхдээ улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой ирсэн. Мотоцикл нь эвдрээд манай гадаа багаа.” гэх,

Гэрч : “...******* улаан өнгийн мотоцикл унаад явдаг. Мотоциклийн улсын дугаар, маркийг нь мэдэхгүй.” Гэх,

Гэрч : “...2024 оны 08 дугаар сарын 21-ний оройхон тийш манайх гэрийнхээ чийгийг хатаах гээд гэрээ буулгачхаад харанхуй болж байсан тэгэхэд үүдээр өнгөрч явсан мотоциклтой хүн хашаа руу орж ирээд би хөдөөгүүр яваад ирлээ ам цангаад байна ус байна уу гэж асуусан би цай хийж өгчхөөд байж байтал татах тамхигүй болчихлоо мотоцикл барьцаалаад үлдээчих дэлгүүр байна уу гэхээр нь би манай зүүн урд талд ойрхон байдаг Шар бүрд дэлгүүр рүү мотоциклтой нь хоёулаа очоод ******* өөрөө худалдагчтай нь уулзаад 65,000 төгрөгт барьцаанд мотоциклоо үлдээгээд мөнгөндөө /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ хоёр шил архи парламент нэртэй хоёр хайрцаг тамхи, нэг сав бэлэн гоймон, нэг ундаа аваад манай руу очиж бэлэн гоймонгоо идээд нэг шил архиа надтай хувааж уучхаад нэг шил архиа аваад өгсөн. Маргааш өглөө нь 10 цагийн үед буцаж манайд ирээд дэлгүүрт барьцаанд тавьсан мотоциклоо зармаар байна гэхээр нь би манай зүүн талын Батцэцэг гэдэг эмэгтэйтэй хашаанд нь таарч уулзаад энэ хүн мотоцикл зарна гэнэ авах уу гэж асуухад би авахгүй урд талын Отгонцогтынх руу орж асууя гээд дагуулаад ороход Отгонцогт байгаагүй эхнэр нь гэртээ байсан мотоцикл авах уу гэж асуухад очиж үзье гээд дэлгүүр лүү дагуулж яваад 300,000 төгрөгт авахаар болоод 65,000 төгрөгийн өрийг дараад үлдсэн мөнгийг бэлнээр 120,000 төгрөг өгсөн, бусад үлдсэн мөнгийг нь үдийн хойно өгнө гээд яваад өгсөн үгүйг мэдэхгүй байна.....” гэх,

 Гэрч : “...Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг ах 2024 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 22:00-23:00 цагийн үед нэг танихгүй ах дагуулж ирээд манай дүү хөдөөгөөс ирсэн ах нь ойр зуурын юм авъя гээд агар 0,75 литрийн агар нэртэй архи 2 шил, LD нэртэй тамхи 2 хайрцгийг, түмний кола нэгийг тус тус 65,000 төгрөгт бодож мотоциклоо үлдээгээд маргааш өглөө ирж мөнгөө өгөөд мотоциклоо авна гээд явсан... гэх

 Гэрч : “...Отгонцогтын эхнэр Ариунцэцэг гэртээ байсан тэгээд би энэ хүн мотоцикл зарна гэнэ авах хүн байна уу гэхээр нь дагуулаад ирлээ гэхэд ямар мотоцикл хаана байгаа юм  гэхэд мотоциклийн эзэн Шар бүрд дэлгүүрт 65,000 төгрөгт тавьсан байгаа 300,000 төгрөгөөр зарна тэр мөнгийг төлөөд үлдэгдэл мөнгийг нь өгчих гэхээр нь бид 4 дэлгүүрт очоод Ариунцэцэг бид хоёр хулгайн мотоцикл байхвийдээ гээд ярилцсан хэр нь Ариунцэцэг мотоциклийг авахаар болсон би гэр рүүгээ явсан...” гэх

Яллагдагч *******ын: “...Тэгээд би Асгат сумын урд дээр нь байх Цэндээ ахын гэрээс Асгат сумын төв рүү алхаж байсан чинь нэг айлын хашааны үүдэнд /яг хаана гэдгээ одоо санахгүй байна/ хятад мотоцикл байхаар нь өөрийнхөө мотоциклын түлхүүрийг кондукторт нь хийгээд үзсэн чинь таарчихсан гэхээр нь асаагаад унаж яваад Сүхбаатар аймгийн төвд ирээд өмнө нь танилцсан ахын гэрт ирээд хажууд нь байх дэлгүүрт /Нэрийг нь мэдэхгүй/ 65,000 төгрөгөөр архи аваад оронд нь Асгат сумаас унаж ирсэн мотоциклоо барьцаанд үлдээсэн. Маргааш нь ахын хажуу айлын нэрийг нь мэдэхгүй эмэгтэйд 300,000 төгрөгөөр зарна гэж хэлээд дэлгүүрийн 65,000 төгрөгийн өрийг төлүүлээд 115,000 төгрөгийг бэлнээр аваад үлдсэн мөнгийг нь дараа нь авна гээд ахын гэрт байж байгаад 2024 оны 08 дугаар сарын 22-ны орой нь намайг Дорнод аймгаас цагдаа ирж аваад явсан...гэх мэдүүлгүүд

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2402220 дугаартай “...2024 оны 08 дугаар сарын байдлаар элэгдэл тооцсон орлуулах өртгийн аргаар 1,550,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт  зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг “*******”-ийн гэр хорооллын ******* тоот хашааны гадна талд байсан өмчлөлийн “Даюун хантер” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.... дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа “...*******ын хувьд эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугийн тал маргаагүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

1.3. Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.        

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын иргэн 3. Гантулгын өмчлөлийн "Даюун хантер" маркийн  мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд  эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

 Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: ...шүүгдэгч *******ын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид мотоциклийг биет байдлаар буцаан өгсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мотоциклоо буцаагаад өгчихсөн. Иргэний нэхэмжилж байгаа 180,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн. Мөн хэрэг бүртгэлтийн хугацааны явцад цагдан хоригдсон хугацаанууд дээр гарсан зардал 480,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх...” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа, түүний ял эдэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн ч засрал хүмүүжил аваагүй  зэрэг  хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоолоо.

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэвэл *******ыг  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д  зааснаар 3 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Дорнод аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ДШМ/43 дугаартай магадлалаар  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тоо бүртгэлийн ажилтан дэслэгч А.Цогтчимэгийн ялын тооцооны лавлагаагаар шүүгдэгч *******ын ял эдлэлтийн талаар “ ******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар биеэр 06 сар 15 хоног эдэлсэн гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ” гэж, 6.8 дугаар зүйлийн 1-т “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2 дах хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж тус тус хуульчилжээ.

 

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д  зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 15 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 15 хоногоор тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 3 жил 5 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч  З.Гантулгад  1,550,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2402220 дугаартай  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч “Даюун хантер”  маркийн мотоциклийг  бүрэн бүтэн буцааж өгсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн харин иргэний нэхэмжлэгч учирсан 180,000 төгрөгийн хохирлыг  нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч олгохоор шийдвэрлэв.

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 41 хоног, өмнөх гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч *******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа сэжигтэн яллагдагчийг цагдан хорих байранд шилжүүлэн хорих ажиллагааг явуулах, хэрэгжүүлэхэд тус аймгийн Цагдаагийн газраас “Киа Рио” загварын 1577 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж ирэх зардалд 434330 төгрөгийн 169 литр А-92 шатахуун зарцуулсан болох нь хавтаст хэргийн 236-238 дугаар хуудас дахь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс  гаргуулж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт олгохоор тогтоов.

Шүүгдэгч *******ын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч З.Гантулгад учирсан хохирлыг биет байдлаар буцаан төлсөн хохирогч гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2  дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 15 хоногийн хорих ялд, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 15  хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан  3 жил 5 сар 15  хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 41 хоног, өмнөх гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 180,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч   олгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 434,330 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч З.Гантулгад учирсан хохирлыг биет байдлаар буцаан төлсөн хохирогч гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР