Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 159/ШШ2022/0042

 

                                                                                              

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний  өдрийн 205 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч *******ад холбогдох “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0047613 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлттэй зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний  өдрийн 205 дугаар дүгнэлттэй танилцлаа. Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах Эмнэх баг өрхийн эрүүл мэндийн төвийн халдвараас сэргийлэх хяналтын багийн гишүүн *******т оногдуулсан 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0047613 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг шалгалтын хүрээнд хянаад, зөрчилд холбогдогч *******т Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжилд заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэснийг зөрчиж шийтгэл оногдуулсан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0047613 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй,  67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0047613 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0047613 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Ж.БУРМАА