| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
2025 04 03 2025/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Д.Дашням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530000000039 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* оршин суух хаягтай, урьд:
1999 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 148 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,
2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,
2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн (РД:*******), ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 05 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлгийн нэг давхрын өлгүүрт байсан ******* куртикний халааснаас түүний эзэмшлийн Самсунг А14 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч ******* 303,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна утсыг нь биет байдлаар буцааж өгсөн гэв.
Эрүүгийн 2530000000039 дугаартай хэргээс:
Хохирогч ******* “...Би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Нэгдсэн эмнэлгийн жижүүрээр гарч байсан юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед үл таних хүн эмнэлгийн нэг давхарт сууж байхаар нь ямар учиртай хүн болохыг асуухад хүн хүлээж байна гэж тухайн үл таних хүн надад хэлсэн. Тэгээд би жижүүрийн текний ард хэвтэж байх үед тухайн үл таних эрэгтэй надаас тамхи асууж ирэхээр нь куртикний халаасанд байгаа өөрөө авчих гэж хэлсэн. Тэгэхэд би хэсэг хугацааны дараа гар утсаа авах гээд куртикнийхээ халаасыг үзэхэд миний гар утас байхгүй байсан.Би харвал танина. Самсунг А14 маркийн, ногоон өнгөтэй гар утас байсан.Би 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баруун-Урт сумын 7 дугаар багт байх Мобикомын салбараас 699,000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас 351268281732287, 352072271732284 гэх имей кодтой. Би хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13 х) ,
Хохирогч ******* “...Би өөрийн хулгайд алдсан гэх гар утсаа хүлээн авсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийн гар утсаа ногоон өнгийн гадаргуу болон 351268281732287, 352072271732284 имей кодоор нь таньж байна. Миний хүлээн авсан гар утас бол миний хулгайд алдсан гэх гар утас яг мөн байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг (хх-ийн 16-17 х),
Иргэний нэхэмжлэгч “...Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Шарга зоогийн газрын орчмоор явж байхад цэнхэр өнгийн куртиктэй, шар өнгийн цөлийн шар гуталтай үл таних эрэгтэй хүн над дээр ирж та надаас хямдхан гар утас худалдан авах уу гээд ногоон өнгийн гар утас надад харуулсан. Тэгэхээр би тухайн үл таних эрэгтэй хүнд хандан та наад гар утсаа хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэж асуухад 70,000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд би тухайн үед өөрийн дансаа шалгахад миний дансанд 40,000 төгрөг байсан. Тэгээд би тухайн хүнд бэлнээр 40,000 төгрөгийг авч өгч тухайн ногоон өнгийн А14 маркийн гар утсыг худалдан авсан. Миний худалдан авсан гэх гар утас нь А14 маркийн ногоон өнгийн гар утас байсан. Дэлгэц ажиллагаа хэвийн ямар нэгэн асуудалгүй гар утас байсан. Надад тухайн гар утас байна. Би сайн дураараа мөрдөгчид хүлээлгэн өгнө гэж бодоод авч ирсэн юм.Тухайн зурган дээр байгаа хүн надад гар утас худалдсан хүн яг мөн байна. Би 40,000 төгрөгөө нэхэмжилж байна. Отгонбаатар нь миний хохирол болох 40,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан тул надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх дахин мэдүүлэг (хх-ийн 21-22, 25 х),
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2502031 дугаартай “...алдагдсан гар утасны зах зээлийн үнэлгээ 303,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 30-34 х),
Яллагдагч *******ын “…2025 оны 01 дүгээр сарын 28-ны орой манай нэг найз хөдөөнөөс ирээд бид хоёр уулзаад 22 цагийн орчим аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг +30 нэртэй шөнийн цэнгээний газарт ороод 0,5 литрийн 3 шил архи уусан. Тухайн шөнийн цэнгээний газраас 04 цагийн орчим гараад би очих газаргүй болохоор аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дулаацахаар орсон. Би эмнэлгийн үүдний төв хаалгаар ороод нэг давхарт байх хүлээлгийн төмөр сандал дээр дулаацаад сууж байхад хоёр давхраас эмнэлгийн жижүүр залуу болох зүс таних Учрал гэх залуу бууж ирсэн. Над руу ирээд “та ямар ажлаар явж байгаа юм бэ” гэхээр нь би үнэнээ хэлээд ах нь унтаж, хэвтэхгүй, дулаацаад сууж байгаад өглөө 08 цаг гээд гараад явчихъя гэсэн чинь Учрал намайг “та сандал дээр унтаж болохгүй шүү, дарга нар мэдээд загнана” гэхээр нь ах нь унтахгүй сууж байгаад өглөө явчихъя гэж хэлсэн. Тэгээд Учрал бид хоёр эмнэлгээс хамт гарч тамхи татчихаад буцаж эмнэлэг рүү орсон. Учрал гар утсаа жижүүрийнхээ ширээн дээр гаргаж тавиад газраар гудас дэвсээд унтсан. Унтахдаа надад “та намайг өглөө 06 цаг 30 минутад сэрээгээрэй ” гэж хэлээд унтсан. Тэгээд би хэсэг сууж байгаад ширээн дээр байсан Учралын гар утсыг аваад эмнэлгээс гараад явчихсан. Би тухайн гар утсыг хулгайлж авснаас хойш 3 хоног өөртөө авч явсан. 3 хоногийн дараа би аймгийн төвд байх “Шарга” зоогийн газрын баруун талаар явж байгаад гудамжинд явж байсан нэг эмэгтэйг дуудаад “ахад нь гар утас байна авах уу” гэсэн чинь нөгөө эмэгтэй “тэгье” гэж хэлсэн. Би 80,000 төгрөгөөр зарна гэсэн чинь тухайн эмэгтэй 40,000 төгрөг байна гэхээр нь би “ав, ав” гээд тухайн эмэгтэйд бэлэн 40,000 төгрөгөөр худалдаж зарсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 46-48 х)
Эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 4 х),
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 6 х ),
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-60 х /
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 55 х / зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 05 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлгийн нэг давхрын өлгүүрт байсан ******* куртикний халааснаас түүний эзэмшлийн Самсунг А14 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч ******* 303,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч ******* “...Би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Нэгдсэн эмнэлгийн жижүүрээр гарч байсан юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05 цагийн үед үл таних хүн эмнэлгийн нэг давхарт сууж байхаар нь ямар учиртай хүн болохыг асуухад хүн хүлээж байна гэж тухайн үл таних хүн надад хэлсэн. Тэгээд би жижүүрийн текний ард хэвтэж байх үед тухайн үл таних эрэгтэй надаас тамхи асууж ирэхээр нь куртикний халаасанд байгаа өөрөө авчих гэж хэлсэн. Тэгэхэд би хэсэг хугацааны дараа гар утсаа авах гээд куртикнийхээ халаасыг үзэхэд миний гар утас байхгүй байсан.Би харвал танина. Самсунг А14 маркийн, ногоон өнгөтэй гар утас байсан.Би 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баруун-Урт сумын 7 дугаар багт байх Мобикомын салбараас 699,000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас 351268281732287, 352072271732284 гэх имей кодтой. Би хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх,
Хохирогч ******* “...Би өөрийн хулгайд алдсан гэх гар утсаа хүлээн авсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийн гар утсаа ногоон өнгийн гадаргуу болон 351268281732287, 352072271732284 имей кодоор нь таньж байна. Миний хүлээн авсан гар утас бол миний хулгайд алдсан гэх гар утас яг мөн байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх,
Иргэний нэхэмжлэгч “...Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Шарга зоогийн газрын орчмоор явж байхад цэнхэр өнгийн куртиктэй, шар өнгийн цөлийн шар гуталтай үл таних эрэгтэй хүн над дээр ирж та надаас хямдхан гар утас худалдан авах уу гээд ногоон өнгийн гар утас надад харуулсан. Тэгэхээр би тухайн үл таних эрэгтэй хүнд хандан та наад гар утсаа хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэж асуухад 70,000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд би тухайн үед өөрийн дансаа шалгахад миний дансанд 40,000 төгрөг байсан. Тэгээд би тухайн хүнд бэлнээр 40,000 төгрөгийг авч өгч тухайн ногоон өнгийн А14 маркийн гар утсыг худалдан авсан. Миний худалдан авсан гэх гар утас нь А14 маркийн ногоон өнгийн гар утас байсан. Дэлгэц ажиллагаа хэвийн ямар нэгэн асуудалгүй гар утас байсан. Надад тухайн гар утас байна. Би сайн дураараа мөрдөгчид хүлээлгэн өгнө гэж бодоод авч ирсэн юм.Тухайн зурган дээр байгаа хүн надад гар утас худалдсан хүн яг мөн байна. Би 40,000 төгрөгөө нэхэмжилж байна. Отгонбаатар нь миний хохирол болох 40,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан тул надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2502031 дугаартай “...алдагдсан гар утасны зах зээлийн үнэлгээ 303,000 төгрөг...” гэх дүгнэлт, Эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 05 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлгийн нэг давхрын өлгүүрт байсан ******* куртикний халааснаас түүний эзэмшлийн Самсунг А14 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч ******* 303,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна ...” гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс: ... Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй учраас санал байхгүй ... гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид хохирлыг барагдуулсан, гэм буруугийн хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө энэ төрлийн буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж дууссаны дараа дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэх дүгнэлтийг ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс:... *******ын хувьд 7 удаа гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдлууд ял шалгуурын хувьд харагдсан. Энэ удаа бусдын эзэмшлийн гар утсыг хулгайлсан нөхцөл байдал харагдсан энэ дээр ямар нэгэн маргаангүй хохирлыг асуудлыг З.Учрал болон иргэний нэхэмжлэгч нарт төлсөн баримт нь харагдаж байна. Хохирлын хувьд 303,000 төгрөгийг хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн хувьд нийгмийн аюулын шинж чанарын хувьд бага харагдаж байгаа. Шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэсэн нөхцөл байдлыг шүүхэд *******ын хувьд хэлж байна. ******* нь ам бүл ганцаараа, эрхэлсэн тодорхой ажилгүй, ахындаа толгой хорогдож амьдардаг ийм хүн байгаа. Улсын яллагчийн оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Өөр санал хүсэлт алга гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал зэргийг харгалзана.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад түүний хохирогч ******* гар утсыг буцаан өгч түүнд учирсан 303000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* 303000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Сувдмаад 40000 төгрөгийг хохирол учирсан тус тус учирсан бөгөөд хохирогч *******т учирсан хохирлыг “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2502031 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, тогтоогдсон бөгөөд хохирогч шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хийгээд талууд үүнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно. Шүүгдэгч ******* нь хохирогч ******* гар утсыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Сувдмаад 40000 төгрөгийг бэлнээр нөхөн төлсөн болох нь Мөрдөгчийн эд зүйлийг буцаан өгсөн тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд ялтан *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй хохирогч ******* 303,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Сувдмаад 40,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР