Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/90

 

 

 

   2025          03           26                                            2025/ШЦТ/90

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал

Улсын яллагч Д.Дашням

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530000950062 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил хийдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 3 дугаар баг “Шархад”-ын 4-18 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Бичигт боомт”-д үйл ажиллагаа явуулдаг “Оргил” дэлгүүрийн гаднаас баруун зүгт 200 орчим метр зайд Hyundai Sonota-NF маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 1,28 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед би хотоос бичигтийн хил дээр 3 цагийн алдад ирсэн. Манай гагнуурчин ах урд хил дээр гагнуурынхаа аппараттай портертойгоо яваад очъё, чи түрүүлээд очоод байж бай гэж хэлэхээр нь би түрүүлээд очсон. Тэгээд очих газар байхгүй байсан тул над руу нэг дугаар явуулаад таньдаг жолооч байгаа тэднийд очоод байж бай гэсэн.  Тэгээд шууд хотоос ирээд тэр айлд очсон тэднийд жолооч ах нар  архи уугаад сууцгааж байсан. Тэгээд би  очоод тэр хэдэн ах нартай цуг суугаад намайг очиход нэг шил архиа дээрээсээ жоохон уугаад дөнгөж эхэлчихсэн байсан.  Би тэр ах нартай нөгөө шил архийг нь ууж дуусгачхаад юм идье гээд хажуу талд байдаг гэр хоолны газар руу хоол идэх гээд орсон чинь манайх өнөөдөр хоол гарахгүй байна гэж хэлсэн.  Тэгээд би Отгонбаатарыг хоёулаа монгол зоог  орж хоол идье гээд хамт монгол зоог орж хоол идчихээд буцаад 60-н айл гэдэг байр руу явж байгаад цагдаад баригдсан гэв.  

 

 

2530000950062 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

           ******* яллагдагчаар өгсөн: “…Би 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Hyundai Sonota-NF маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтод байх 60 айл гэх хороололд байх таньдаг айлд очсон. Тухайн үед тэр айлд том тэрэгний жолооч нар архи уугаад сууж байсан. Тухайн үед тэнд жолооч нарын ууж байсан архинаас нь би хамт ууж байгаад 16 цагийн үед тэндээсээ гараад хажуу талд нь байдаг гэр цайны газар руу хоол идэх гээд орсон. Тухайн үед цайны газар махгүй болчихсон байгаа хоол гарахгүй гэхээр нь цайны газрын залуу болох Отгонбаатартай “хоёулаа хамт монгол зоог оръё” гээд явсан. Тэгээд тэндээсээ хоолоо идчихээд буцаад дараа нь жолооч нарын цуглачихсан байсан 60 айл хорооллын айлын гадна өөрийнхөө машинтай очиход араас цагдаа нар ирж зогсоогоод шалгасан. Тэгээд боомтын цагдаагийн байранд аваачиж намайг драйгер багаж үлээлгэхэд 1,28 хувьтай гарсан... ” гэх мэдүүлэг (хх-ийн  44-46 х)

 

Гэрч *******  “...2025 оны 02 дугаар сарын 04-ний орой 16 цагийн орчим гэртээ байхад зүс таних Шинэ-Эрдэнэ нь манайд орж ирсэн. Шинээ надаас “хоол гарч байгаа юу” гэж асуугаад гарахгүй байгаа гэсэн чинь төвд хоолны газар хамт оръё гээд хоёулаа хамт гарсан. Тэгээд хоёулаа машинтай нь “Оргил” дэлгүүрийн урд монгол зоогийн газар орчхоод тэндээсээ хөдлөөд 60 айлын урд замаар явж байхад араас цагдаа ирж зогсоож, бичиг баримтыг нь шалгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн  14-15 х),

 

Гэрч “...2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед цагдаагийн дэд ахлагч хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтын 60 айлын гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед “Hyundai Sonota-NF” маркийн 27-13 OPO улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь "Оргил" дэлгүүрийн гаднаас хөдлөөд ертөнцийн зүгээр баруун зүгт 200 орчим метр яваад задгай хашааны хажууд очиж зогссон. Тухайн үед нь тээврийн хэрэгслийг жолоочийг шалгахаар очиход тус тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, кабин дотроо хоёулаа явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Шинэ-Эрдэнэ гэх хүнийг Бичигт боомтын цагдаагийн хэсэг дээр аваачиж согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 1,28 хувьтай гарсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн  22-23 х ),

 

Гэрч “…2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед цагдаагийн ахлах ахлагч хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтын 60 айлын гудамжинд эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд “Hyundai Sonota-NF” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “Оргил” нэртэй дэлгүүрийн гаднаас хөдлөөд ертөнцийн зүгээр баруун зүгт 200 орчим метр зайнд яваад гудамжинд очиж зогссон. Тэгэхээр нь тус тээврийн хэрэгслийг жолоочийг очиж шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тэгээд Бичигт боомтын цагдаагийн хэсэг дээр тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг авчирч согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгахад 1,28 хувьтай гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн  26-27 х ),

 

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн  04 х ),

 

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” (хх-ийн  05-р х),

 

ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн  06-07 х ),

 

Драйгер багажид үлээлгэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,28% хувь болохыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн  08-13 х ),

 

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “...Урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэгдсэн мэдээлэл...” (хх-ийн  69 х ),

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/145 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн  63-65 х ),

 

Шүүгдэгч******* Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл  /хх-ийн 49 х/

 

Шүүгдэгч******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 67 х/

 

Шүүгдэгч******* оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1.  Шүүхээс тогтоосон үйл баримт

 

              Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Бичигт боомт”-д үйл ажиллагаа явуулдаг “Оргил” дэлгүүрийн гаднаас баруун зүгт 200 орчим метр зайд Hyundai Sonota-NF маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,28 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь

Гэрч *******  “...2025 оны 02 дугаар сарын 04-ний орой 16 цагийн орчим гэртээ байхад зүс таних Шинэ-Эрдэнэ нь манайд орж ирсэн. Шинээ надаас “хоол гарч байгаа юу” гэж асуугаад гарахгүй байгаа гэсэн чинь төвд хоолны газар хамт оръё гээд хоёулаа хамт гарсан. Тэгээд хоёулаа машинтай нь “Оргил” дэлгүүрийн урд монгол зоогийн газар орчхоод тэндээсээ хөдлөөд 60 айлын урд замаар явж байхад араас цагдаа ирж зогсоож, бичиг баримтыг нь шалгасан...” гэх,

Гэрч “...2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед цагдаагийн дэд ахлагч хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтын 60 айлын гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед “Hyundai Sonota-NF” маркийн 27-13 OPO улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь "Оргил" дэлгүүрийн гаднаас хөдлөөд ертөнцийн зүгээр баруун зүгт 200 орчим метр яваад задгай хашааны хажууд очиж зогссон. Тухайн үед нь тээврийн хэрэгслийг жолоочийг шалгахаар очиход тус тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, кабин дотроо хоёулаа явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Шинэ-Эрдэнэ гэх хүнийг Бичигт боомтын цагдаагийн хэсэг дээр аваачиж согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 1,28 хувьтай гарсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх,

Гэрч “…2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед цагдаагийн ахлах ахлагч хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтын 60 айлын гудамжинд эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд “Hyundai Sonota-NF” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “Оргил” нэртэй дэлгүүрийн гаднаас хөдлөөд ертөнцийн зүгээр баруун зүгт 200 орчим метр зайнд яваад гудамжинд очиж зогссон. Тэгэхээр нь тус тээврийн хэрэгслийг жолоочийг очиж шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тэгээд Бичигт боомтын цагдаагийн хэсэг дээр тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг авчирч согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгахад 1,28 хувьтай гарсан...” гэх мэдүүлгүүд,

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,

2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”,

ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

Драйгер багажид үлээлгэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,28% хувь болохыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “...Урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэгдсэн мэдээлэл...”

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/145 дугаартай шийтгэврийн хуулбар,

Шүүгдэгч******* Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

  1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Бичигт боомт”-д үйл ажиллагаа явуулдаг “Оргил” дэлгүүрийн гаднаас баруун зүгт 200 орчим метр зайд Hyundai Sonota-NF маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,28 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Шинэ-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.

 

  1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

 Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний  амьсгал дахь спиртийн агууламж 1.28 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”,

ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Драйгер багажид үлээлгэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,28% хувь болохыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр,

тэрээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл,

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “...Урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэгдсэн мэдээлэл...”

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/145 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тус тус нотлогдоно.

 

Шүүх шүүгдэгч Т.Шинэ-Эрдэнийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

 Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Бичигт боомт”-д үйл ажиллагаа явуулдаг “Оргил” дэлгүүрийн гаднаас баруун зүгт 200 орчим метр зайд Hyundai Sonota-NF маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,28 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т.Шинэ-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: ... шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай гэх дүгнэлтийг гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Т.Шинэ-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч******* хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

 2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

  2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР