Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

 2025        03          10                                            2025/ШЦТ/96

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг хөтөлж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор  Э.Уянга /томилолтоор/,

-иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганбат,

-шүүгдэгч Ц.Т түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ц-ын Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2234***** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Ц-ын Т, 1995 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо Зайсан 16а-35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар АН95082101, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ **** улсын дугаартай "Тоёота Харьер" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.", 13.2.д-р заалт, гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно..." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн **** гэх газар хатуу хучилттай асфальтан замд зам тээврийн осол гарч /***** улсын дугаартай "Тоёота Ланд 200" маркийн тээврийн хэрэгсэл, *** улсын дугаартай "Хьюндай Портер" маркийн тээврийн хэрэгсэл, **** улсын дугаартай "Тоёота Харьер" маркийн тээврийн хэрэгсэл, **** улсын дугаартай "Тоёота приус 20" маркийн тээврийн хэрэгсэл, **** улсын дугаартай "Истана" маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж/, "Хьюндай Портер" маркийн тээврийн хэрэгслийн зорчигч С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Т нь: “Өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Нэг.Гэм хэрэг үйлдсэн буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

       

        Шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн **** гэх газар хатуу хучилттай асфальтан замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн /үедээ/ **** улсын дугаартай "Тоёота Харьер" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.", 13.2-ийн “д” заалт, гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно..." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас /***** улсын дугаартай "Тоёота Ланд 200" маркийн тээврийн хэрэгсэл, *** улсын дугаартай "Хьюндай Портер" маркийн тээврийн хэрэгсэл, **** улсын дугаартай "Тоёота Харьер" маркийн тээврийн хэрэгсэл, **** улсын дугаартай "Тоёота приус 20" маркийн тээврийн хэрэгсэл, **** улсын дугаартай "Истана" маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж,/ зам тээврийн осол гаргаж "Хьюндай Портер" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Б-ийн бие махбодид “биед баруун шаант ясны зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

       1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

        Яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно.

 

        Тухайлбал,

        -Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл “2022 оны 06 дугаар сарын 05-ний өдөр Ө.Э-аас  харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан тухай тэмдэглэл /1 хавтаст хэргийн 1 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн тэмдэглэлд: “...Зохицуулагч, цагдаагийн ахмад Ш.Анхбаяр, криминалистикийн  шинжээч, цагдаагийн дэслэгч Ч.Гантогтох нарыг байлцуулан хэмжилт хийв. *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд булангийн харалдаа асъфалтан зам дээр үүссэн зурагдсан мөрний эхлэлийг “А” үсгээр тэмдэглэж, асъфалтан замын урд ирмэг хүртэл хэмжихэд 2.30 м, хойд ирмэг хүртэл 4.80 м, *** тээврийн хэрэгслийн урд талын /зүүн/ дугуй хүртэл 4.80 м, зүүн хойд талын дугуй хүртэл 3.10 м, “А” цэгээс “А1” буюу зам дээр үүссэн тосон мөр хүртэл 4.40 м, “А1” цэгээс авта замын хойд ирмэг хүртэл 5.30 м, урд ирмэг хүртэл 2м, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд, дугуй хүртэл 2.90 м, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын улсын дугаараас асфальтан замын урд ирмэг хүртэл 1.70 м, Стана маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн цэгийг “А3” үсгээр тэмдэглэж “А” цэг хүртэл хэмжихэд 3.90 м, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн будаг бүхий хан өнгийн эмтэрхий байх газрыг “А2” цэгээр тэмдэглэж, “А3” цэгээс “А2” цэг хүртэл өнцөг гарган хэмжихэд 4.20 метр, “А2” цэгээс **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын улсын дугаар хүртэл 4.60 метр, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйнаас асфальтан замын хойд ирмэг хүртэл 6.90 метр, урд дугуйнаас хойд ирмэг хүртэл 7.10 метр, баруун талын урд дугуйнаас замын урд шороон хөвөөний ирмэг хүртэл 1.40 метр, хойд дугуйнаас шороон хөвөөний ирмэг хүртэл 1.80 метр, баруун талын хойд дугуйнаас **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хойд булан хүртэл /зүүн хойд гэрлийн доод ирмэг/ 6.40 метр, баруун урд дугуйнаас **** улсын дугаартай хэрэгслийн урд талын зүүн дугуй хүртэл 7 метр байв.” гэж  тус тус тэмдэглэгдсэн байна./ 1 хавтаст хэргийн 30-31 тал/,

 -Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт 4,5-д анх мөргөлдсөн гэх газрыг *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн асфальтан зам дээр үүссэн мөрний эхлэлийг “А” цэгээр тэмдэглэн харуулав” гэж / 1 хавтаст хэргийн 32 талын 4,5 гэрэл зурагт/, мөргөлдсөн гэх цэгийг “А1”цэгээр, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн будаг бүхий хар өнгийн эмтэрхий байх газрыг “А2” цэгээр  тус тус тэмдэглэжээ. / хавтаст хэргийн 33 талын 6,7-р гэрэл /,

-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлүүд /хх-тал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн-41-42тал/,

-Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 52-54 тал/,

эрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /1- хавтаст хэргийн 72-73 тал/,

-Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 77-78 тал/,

-Гэрч Ё.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 80-81 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 61 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 64  тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 58 тал/, 

-Иргэний хариуцагч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 88-89 тал/,

-Шүүгдэгч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийг оролцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 183 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 81 дугаартай "...1. С.Б-ийн биед баруун шаант ясны зөрүүгүй далд хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар Эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт /1 хавтаст хэргийн 37-38 тал/,

-Хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №39650 дугаартай "...**** Toyota harrier үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,976,400 төгрөг..." гэсэн тайлан /1 хавтаст хэргийн 9-10 тал/,

-Хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №39642 дугаартай "...***** Toyota Landcruiser 200 үнэлгээгээр тогтоогдсон үнэ 13,601,600 төгрөг..." гэсэн тайлан /1 хавтаст хэргийн 112-114 тал/,

-"Хас Үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаартай "...**** Toyoto prius 20 үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,080,000 төгрөг..." гэсэн тайлан /1 хавтаст хэргийн 120-122 тал/,

-Хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №39651 дугаартай "...33-00 APA Hyundai Porter үнэлгээгээр тогтоогдсон дүн 4,825,000 төгрөг..." гэсэн тайлан/1 хавтаст хэргийн 126-127 тал/,

-"Сүлд үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 564 дугаартай "... Yong istana үнэлгээгээр тогтоосон дүн 3,798,000 төгрөг..." гэсэн тайлан /1 хавтаст хэргийн 128-131 тал/,

-Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг дүгнэсэн ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны 11/17 дугаартай: "...1.Т.Ланд-200 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Д нь МУ-ын ЗХД-ийн 11.14-р заалт буюу "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй... байх хэмжээний хоорондын... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөн байна. 3. Т.Харьер маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт буюу "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино", 13.2 "д"-р заалт буюу "... гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд... гүйцэж түрүүлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байна. 6. Т.Ланд-200 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Д нь МУ-ын ЗХД-ийн 11.14-р заалт, Т.Харьер маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т нь МУ-ын ЗХД-ийн 13.1 болон 13.2 "д"-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна..." гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 148-151 тал/,

            -ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны 05/13 дугаартай: "...Т.Харьер маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.", 13.2-р заалт гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд зөрчсөн гэж үзэж байна... гүйцэж түрүүлэхийг хориглоно"- гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна,

- Ланд-200 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна..." гэсэн дүгнэлт /1 хавтаст хэргийн 155-156 тал/,

-Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2021 оны 1497 дугаартай материалын хуулбарт “Ц-ын Т нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн орчимд БГД-ийн 20-р хороо Хархорин захын хойд зогсоолд согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ Тоёота Хариер маркийн **** дугаартай автомашиныг жолоодож явсан болох нь Согтуурал шалгах багажийн заалт /1.51/ хуваарь тогтоогдсон, зохицуулагчийн тэмдэглэл, согтуурал шалгасан магадалгаа, зөрчил гаргагч өөрөө хүлээн зөвшөөрсөн, гэрэл зураг, дүрс бичлэг, эд зүйл, бичиг баримт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж /2 хавтаст хэргийн 04-12 тал/,

-2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3100020210021083 дугаартай ....Ц овогтой Т /РД:****/-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох..." шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны хуулбар /2- 13-14 тал/,

-Эрүүгийн 2234***** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолд “иргэн П.Д-н хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийн шинжийг хангасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт "...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн..." нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан байх тул түүнийг тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй байна” гэсэн тогтоол /1 хавтаст хэргийн 177 тал/,

 

-Шүүх хуралдааныг хойшлуулж нэмэлт ажиллагаагаар хийгдсэн “Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбарт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай, Ц.Т-ийн гаргасан хүсэлт, Ц.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, машины гэрчилгээ, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай, шийтгэлийн хуудас шүүгдэгч Ц.Т-ийн эрх хасагдсан талаарх баримтууд зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн,

Шүүгдэгч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийг оролцуулан яллагдагчаар мэдүүлсэн: “..Би гүйцэтгэж түрүүлэх үйлдэл хийгээд Портер маркийн автомашины урд явсан... Тэгээд би тоормосоо гишгэж хурдаа хасаж байхад араас тас хийх чимээ гараад байсан ба миний хойно явж байсан автомашин миний автомашины араас мөргөж, би мөргүүлсэн эрчиндээ урдаа байсан саарал өнгийн Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд буугаад хартал миний ардаас хэсэг машинууд нэг нэгнийхээ араас мөргөсөн байсан. Би Д.А гэх хүний жолооны үнэмлэхийг олсон бөгөөд олоод машиндаа хадгалсан байсан. Тэгээд осол болдог өдөр цагдаа ирээд үнэмлэхээ шалгуул гэхэд миний тухайн үед жолоодох эрхгүй айсан бас шокийн байдалтай байсан тул Д.А гэх хүний жолооны үнэмлэхийг өгчихсөн. Тэгээд цагдаа нар надад гэмтлийн зэргийн шинжээч томилсон тогтоол өгсөн бөгөөд тухайн цагдаа нар намайг А гэж бодож байсан болохоор тогтоол дээрээ Д.А гэж томилсон. Тэгээд би Д.А гэх хүний нэрээр өөрийнхөө биеийг Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст үзүүлж дүгнэлт гаргуулсан.” гэсэн мэдүүлгийг, шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “осол гаргах үед жолооны эрхгүй байсан... хохирлыг нөхөн төлнө...” гэсэн мэдүүлгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар батлагдсан тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. 

 

Шүүгдэгч Ц.Т нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.", 13.2. “д”-д заалт, гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчсөн,

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн магадалгаа, хохирогч, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Т-ийн зам тээврийн осол гарсны дараа Д.Алтаншагай гэх хүний жолоочийн үнэмлэх ашиглан өөрийгөө танилцуулсан, үйл баримт болсноос хойш  олон хоногийн дараа ч мөн Д.А-ийн бичиг баримт ашиглан шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгчийн өмгөөлөгчөөс:

 “ ...Шүүгдэгч Ц.Т нь буруугүй, осол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд 19-19 дугаартай ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн цэгийг “А” цэгээр тогтоосон, зам тээврийн осол шүүгдэгч Ц.Т-ийн гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн нь хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шалтгаант холбоогүй, шүүгдэгч Ц.Т нь 2027/09/27 хүртэл жолоочийн үнэмлэхтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 Өмгөөлөгчийн шүүхэд гаргасан санал нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 Үүнд:

 Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн тэмдэглэлд: “...Зохицуулагч, цагдаагийн ахмад Ш.Анхбаяр, криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ч.Гантогтох нарыг байлцуулан хэмжилт хийв. *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд булангийн харалдаа асъфалтан зам дээр үүссэн зурагдсан мөрний эхлэлийг “А” үсгээр тэмдэглэж,” гэж  тэмдэглэгдсэн байна./ 1 хавтаст хэргийн 30-31 тал/,

  Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт 4,5-д анх мөргөлдсөн гэх газрыг *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн асфальтан зам дээр үүссэн мөрний эхлэлийг “А” цэгээр тэмдэглэн харуулав” гэж / 1 хавтаст хэргийн 32 талын 4,5 гэрэл зурагт/, мөргөлдсөн гэх цэгийг “А1”цэгээр, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн будаг бүхий хар өнгийн эмтэрхий байх газрыг “А2” цэгээр  тус тус тэмдэглэжээ. / хавтаст хэргийн 33 талын 6, 7-р гэрэл зурагт тусгагдсан нь,

 өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “анх мөргөлдсөн газрын “А” цэгийг ***** дугаартай тээврийн хэрэгслээр тогтоосон” гэсэн санал нь:

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б-ийн өгсөн: "... Би тухайн ослыг харсан манай машиныг гүйцэт түрүүлж нэг хар өнгийн Харьер маркийн машины өмнө орж тоормос гишгэж хурдаа хассан, тэгтэл манай дүү Баттулга Харьер маркийн машины араас мөргөхгүйн тулд мөн тоормос гишгэсэн юм. Удалгүй араас тас гэх хүчтэй дуу чимээ гарсан тэгээд нэг хэсэг хугацаанд шокоосоо гараад хартал машинууд мөргөлдсөн байсан..." гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 52-54 тал/,

-гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед өөрийн эзэмшлийн Истана маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос гараад Архангай аймаг руу явах замд 16 цаг 30 минутын үед Төв аймгийн Аргалант сумын дамжин өнгөрөх гээд явж байтал гэнэт эсрэг урсгалаас цэнхэр өнгийн ачаатай Х.Портер машин өөдөөс урсгал сөрж гарч ирээд миний машины жолооч талын хаалга хэсэг рүү мөргөсөн... Х.Портер маркийн машины жолооч Ланд-200 машины жолооч нар хоорондоо ярьж байгааг сонсоход Харьер машин гүйцэт түрүүлснээс болж аваар гарсан гэж ярьж байгааг сонссон юм..." гэсэн мэдүүлэг /1- хавтаст хэргийн 72-73 тал/,

-гэрч Ё.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Төв аймгийн Аргалант сумын салдаг уулзвар өнгөрөөд даваа өгсөөд уруудаад явж байтал манай Ланд-200 маркийн ***** улсын дугаартай машины өмнө хонь ачсан цэнхэр өнгийн Хюундай маркийн Портер загварын машин явж байсан. Тэгсэн хар өнгийн Харьер маркийн авто машин миний сууж явсан Д-н жолоодож машиныг мөн хонь ачсан Хюундай маркийн Портер хоёрыг зүүн гар талаар гүйцэт түрүүлээд явсан. Удалгүй Харьер маркийн машины урдаас машин гарч ирсэн бололтой Харьер маркийн машин манай машины өмнө явж байсан цэнхэр өнгийн Хюундай маркийн Портер загварын автомашины урдуур дарж ороод тэгтэл удалгүй тар няр дугаар явсан. Тухайн үед юу болов гээд орилтол манай машины жолооч Дэлгэрдалай тоормос гишгээд Хюундай маркийн Портер загварын автомашиныг араас нь мөргөөд баруун гар тийшээ зам чөлөөлөөд зогссон юм..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Тухайн үед хөдөлгөөний эрчим ихтэй автомашинууд цуваанд ороод ойролцоогоор 30-40 км/ц-ийн хурдтай явж байсан. Тэгтэл миний зүүн гар талаар **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлээд миний урд орж ирээд нам зогссон. Би **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлж орж ирэхээс өмнө өөрийн урд яваа **** улсын дугаартай тээврийн хэрэгслээс ойролцоогоор 15-20 метр зайтай явж байсан. Тэгээд би шууд зогсоох арга хэмжээ аваад тоормос гишгээд хурдаа сааруулаад бараг зогсож байтал ардаас тас гээд яваад мөргөчихсөн. Миний жолоодож явсан автомашиныг ардаас Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд, би мөргүүлсэн эрчиндээ харрьер маркийн автомашиныг мөргөөд эсрэг урсгалд орж Истана маркийн автомашинтай мөргөлдсөн..." гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 61 тал/,

-Иргэний хариуцагч П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...Хар өнгийн Харрьер маркийн машиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үед нь эсрэг урсгалаас нэг том ачааны машин, мөн Стана маркийн машин хоёр өөдөөс гарч ирж яваа харагдсан би тухайн үед яанаа энэ хоёр машинтай Харьер мөргөлдөх вий дээ гэж бодоод явж байтал гэнэт Харьер миний өмнө явж байсан цэнхэр өнгийн Х.Портер маркийн машины өмнө саарал өнгийн Тоёота Пруис-20 маркийн хоёр машины дундуур баруун гар тал руугаа дараад чихэж ортол миний өмнө явж байсан цэнхэр өнгийн Х.Портер гэнэт тоормос гишгээд Хюундай Портерын машины тэвш хоёр тийшээ савлаж харагдсан. Тэгээд би Х.Портер маркийн тоормосны гэрлийг ассан байхыг хараад би машиныхаа тоормосыг дагаж гишгэтэл миний машин Х.Портер маркийн машины араас тулаад ороод ирсэн би сандраад аваараас зайлс хийгээд баруун гар тал руугаа дарж гарах гэтэл урдаа явж байсан цэнхэр өнгийн Х.Портер машин буруу талын хойд гэрэл талаас нь мөргөсөн. Тэгтэл цэнхэр өнгийн Х.Портер машин зам дээр хөндөлдөж эсрэг урсгалд өөдөөс явж байсан ногоон өнгийн Стана маркийн машинтай мөргөлдсөн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89 тал/,

-Шүүгдэгч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Ө.Цолмон-эрдэнийг оролцуулан яллагдагчаар өгсөн: "...би гүйцэтгэж түрүүлэх үйлдэл хийгээд Портер маркийн автомашины урд явсан. Нэлээн явж байгаад Уушгийн хөтөл орчим өгсөөд явж байтал миний урд замын ачааллаас үүсээд хөдөлгөөн удаашраад зогсонги байдалд орсон. Тэгээд би тоормосоо гишгэж хурдаа хасаж байхад араас тас хийх чимээ гараад байсан ба миний хойно явж байсан автомашин миний автомашины араас мөргөж, би мөргүүлсэн эрчиндээ урдаа байсан саарал өнгийн Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд буугаад хартал миний ардаас хэсэг машинууд нэг нэгнийхээ араас мөргөсөн байсан. Би Д.Алтаншагай гэх хүний жолооны үнэмлэхийг олсон бөгөөд олоод машиндаа хадгалсан байсан. Тэгээд осол болдог өдөр цагдаа ирээд үнэмлэхээ шалгуул гэхэд миний тухайн үед жолоодох эрхгүй айсан бас шокийн байдалтай байсан тул Д.Алтаншагай гэх хүний жолооны үнэмлэхийг өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 183 тал/ гэсэн мэдүүлэг,

Мөн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А-ийн эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэхийг тогтоох тухай мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол 2022 оны 06 дугаар сарын 07-ний өдөр буюу осол гарснаас хойш 2 хоногийг дараа томилж / 1 хавтаст хэргийн 93 тал/,  2022 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн  320 дугаартай дүгнэлт осол гарснаас хойш 8 /найм/ хоногийн дараа шүүгдэгч Ц.Т нь Д.А гэх нэрээр шинжээч эмчид үзүүлж шинжээчийн дүгнэлт гарсан байна. /1 хавтаст хэргийн 94 тал/

Уг дүгнэлтийн үзлэг хэсэгт “ ухаан санаа саруул, асуусан асуултад хуриулна, байрлал идэвхитэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирлэлтгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, хамар хурууны сорилд алдахгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хэвийн шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтод өөрчлөлтгүй Ромбургийн сорилд тэнцвэртэй. АД 126/86 мм.муб, пульс 92 удаа” гэж,

Дүгнэлтэд “Д.А-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ./ 1 хавтаст хэргийн 94-95 тал/ баримтаар,

 

Жолооны эрхгүй болох нь:

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хороо Хархорин захын хойно согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 1.51 хувийн согтолттой Тоёота маркийн Харьер загварын 66-88УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож улмаар мөн өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. /Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 1497 дугаартай материалд авагдсан баримтаар/

Өөрөөр хэлбэл зам тээврийн осол болох үед шүүгдэгч Ц.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ / дуусаагүй, эрхээ сэргээлгэсэн баримт хэрэгт авагдаагүй/ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Тгийн өмгөөлөгч Б.Цолмон-эрдэнийг оролцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 183 тал/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтаар өмгөөлөгчийн гаргасан санал үгүйсгэгдэн няцаагдаж байх тул шүүх өмгөөлөгчийн шүүхэд гаргасан саналыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна.

 

 Түүнчлэн шүүгдэгч Ц.Тгийн жолоочийн үнэмлэхийн хугацааг 2017/09/26-ны өдрөөс   2027/06/27-ны өдөр хүртэл 10 жилийн хугацаагаар анх олгосон, уг хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хороо Хархорин захын хойно согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 1.51 хувийн согтолттой Тоёота маркийн Харрьер загварын 66-88УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож улмаар мөн өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь тогтоогдсон тул шүүгдэгчийг хэрэг үйлдэх үедээ “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэж дүгнэсэн болно.

 

Талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт

 

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 81 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Б-ийн биед баруун шаант ясны зөрүүгүй далд хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар Эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн хүндэвтэр гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Тгийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд дээрх үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

 Тухайлбал, энэхүү хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн /үедээ/ үйлдсэн нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон юм.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд тээврийн хэрэгслийн жолоодох эрх хасуулсан үедээ /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн/ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө  хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг, гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглосон үйлдлийг буюу тухайн замын ачаалал хязгаарлагдмал замд гүйцэд түрүүлэх үйлдэл хийж Ж.Баттулгын жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдуур анхаарал болгоомжгүй орсон зэрэг нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,

шүүгдэгч Ц.Т нь “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5.Хохирол, хор уршиг.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол хохирогч С.Баянмөнхөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд,

“Энэ ослоос хойш эмчилгээ хийлгэсэн боловч баримтаа бүрдүүлээгүй учир нэхэмжлэх үйл байхгүй” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч Ц.Т, П.Д нараас хохирогч С.Баянмөнхөд энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй гэж үзсэн.

Тухайн зам тээврийн осол гарахад ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Д нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан “ жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэж заасныг зөрчсөн байх тул  өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан 12 181 200 төгрөгийн хохирлыг өөрөө хариуцах нь зүйтэй гэж шүүх тус тус дүгнэсэн болно. 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Тгээс:

Иргэний нэхэмжлэгч Э.Б-д “Вендо" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №39651 дугаартай "*** Хюундай маркийн Портер загварын автомашинд үнэлгээгээр тогтоогдсон дүн 4,825,000 төгрөг, үнэлгээ гаргуулахад төлсөн 240,000 төгрөг нийт 5,065,000 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-д "Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 564 дугаартай "**** Юун маркийн истана загварын автомашинд үнэлгээгээр тогтоосон дүн 3,798,000 төгрөг, үнэлгээ гаргуулахад төлсөн 226,000 төгрөг нийт 4,024,000 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Ч.Т-д "Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаартай "**** Тоёота маркийн приус-20 загварын  автомашинд үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,080,000, үнэлгээ гаргуулахад төлсөн 78,000 төгрөг нийт 1,158,000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1.Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч Э.Уянгаас: “...Шүүгдэгч Ц.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ *** улсын дугаартай "Тоёота маркийн Харьер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр заалт, 13.2-р заалтуудыг зөрчсөний улмаас 5 тээврийн хэрэгсэлд хохирол учруулж, зорчигч С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээр хязгаарлалт тогтоох санал гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс: “Шүүгдэгч Ц.Т нь **** ажил хийж, гэр бүл, амьдралаа залгуулдаг. Ажил эрхлэх, жолооны эрхээ боломжит хэмжээнд, их цаг хугацаанд хасаж байгаа нь амьдралд сөрөг нөлөөтэй. Гэмт хэрэг нь санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй. Тиймээс дээрхийг харгалзан хуульд 3-5 жил гэж заасан тул хамгийн багаар 3 жил хасаж, зорчих эрх хязгаарлах ял 1-3 жил байдгаас харгалзан үзэж бага хэмжээгээр буюу 1 жилээр тогтоож өгнө үү. Нутаг дэвсгэр дээр саналгүй” гэсэн саналыг,

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганбатаас: “Хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргаж,

 

Шүүгдэгч Ц.Т “Гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэсэн эцсийн үг хэлэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Тгийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1 хавтаст хэргийн 212 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 236 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /1 хавтаст хэргийн 244 тал/, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 194 дугаартай шүүгчийн захирамжаар хийгдсэн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн С-1497 дугаартай шүүгдэгч Ц.Тд оногдуулсан шийтгэлийн хуудас, *** ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 33/292 дугаартай ажлын тодорхойлолт,  Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 319 дугаартай албан бичиг зэрэг баримтаар хувийн байдлыг тодорхойлов.

 

  Шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт  тавихыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

2.3. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний болон бусад баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

эм

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хот Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг шүүгдэгч Ц.Тд сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Тгээс 5,065,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Б-д, 4.024.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д, 1,158,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д тус тус олгож, хохирогч С.Б-д шүүгдэгч Ц.Т, иргэний хариуцагч П.Д нараас гаргуулах хохирол төлбөргүйг дурдаж, иргэний хариуцагч П.Дгийн 12,181,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн 2234***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Тгийн иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, шүүгдэгч Ц.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Т-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.ОТГОНЖАРГАЛ