Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

2025      03         12                                       2025/ШЦТ/102

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

-улсын яллагч Б.Лувсанцэрэн,

-шүүгдэгч Х.Б түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Х-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434****** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Х-ийн Б, 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн **** тоотод оршин суудаг,

урьд

-*** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар тус тус зааснаар 4 жил 1 сар хорих ял,

-**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ****.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын **** нутагт Б.М-ийн эзэмшлийн гэрт 2024 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө "Агар" нэртэй архины шилээр хохирогч Б.М-ийн толгой тус газарт нь нэг удаа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1.  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын *** нутагт Б.М-ийн эзэмшлийн гэрт 2024 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө "Агар" нэртэй архины шилээр хохирогч Б.М-ийн толгой тус газарт нь нэг удаа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “биед зүүн зулай ясанд цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагзанд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, голын бүрдэл баруун тийш хазайлт, хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлсөн мэс засал /2024.11.23-ны өдөр/ бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүүн зулай ясанд цөмөрсөн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагзанд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, голын бүрдэл баруун тийш хазайлт” бүхий гэмтэл нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “ Төв аймгийн Баянчандмань сумын **** нутгаас ГССҮТ-д бусдад зодуулсан байдалтай ухаангүй хүн 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 26 минутад ирсэн гэх мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэж /1 хавтаст хэргийн 02 тал/,

-хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 12 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад: “Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу 100300020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэсэн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 20 тал/,

-Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 22-23 тал/,

-Гэрч Я.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 25 тал/,

-Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Л.Бямбатуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 13-ны гаргасан гаргасан шинжээчийн 32 дугаартай: "...Б.Мягмарсүрэнгийн биед зүүн зулай ясанд цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагзанд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, голын бүрдэл баруун тийш хазайлт, хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлсөн мэс засал 2024.11.31 бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Зүүн зулай ясанд цөмөрсөн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагзанд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, голын бүрдэл баруун тийш хазайлт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...." гэсэн дүгнэлт / 1 хавтаст хэргийн 35-36 тал/,

-Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Л.Бямбатуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 03-ний өдөр гаргасан шинжээчийн 05 дугаартай: "...Х.Б-ын биед хамарт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй..." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-ын: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-ын яллагдагчаар өгсөн: "Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр ярьж байсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй байна..." гэж /хх-ийн 56 тал/ мэдүүлсэн мэдүүлэг нь хэргийн бусад нотлох баримтаар тогтогдсон тул шүүх түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад үнэлсэн,

шүүгдэгч Х.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар шүүгдэгч маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Шүүгдэгч Х.Б-ын хохирогч толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохисон үйлдэл нь хохирогч Б.М-ийн биед “зүүн зулай ясанд цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагзанд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, голын бүрдэл баруун тийш хазайлт, хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлсөн мэс засал 2024.11.231 бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн зулай ясанд цөмөрсөн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагзанд цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, голын бүрдэл баруун тийш хазайлт” бүхий учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээчийн 32 дугаартай дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,

Шүүгдэгч Х.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Х.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Б.М-ийн биед хүнд хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.М-тэй шүүгчийн туслах **** дугаар утсаар /2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагт/ холбогдоход “Х.Б эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлсөн байгаа, шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй” гэсэн, прокурорын 11 дугаартай яллах дүгнэлтэд хохирогч Х.Б нь хохирол нэхэмжлээгүй” гэсэн  байх тул энэ шүүх хуралдаанаар хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

шүүгдэгч Х.Б нь хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэх 4,009,504 /дөрвөн сая есөн мянга таван зуун дөрөв/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100300020080 дугаартай 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1.Талуудын санал, дүгнэлт.

 

Улсын яллагч Б.Лувсанцэрэнгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай. Хэргийн нөхцөл байдлыг харгалзан  шүүгдэгчид 12,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь гэм буруу дээр маргадаггүй. Уг гэмт хэргийн хувьд хорих болон торгох ялын төрөлтэй байдаг. Барилгын ажил хийдэг, 3 бага насны хүүхэдтэй. Цаашид гарах эмчилгээний зардал, гарах төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Шүүгдэгч Х.Б: “3 бага насны хүүхэдтэй, эхнэр ажилгүй, торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэх эцсийн үгийг шүүхэд хэлэв.

 

2.2.Эрүүгийн хариуцлага.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 59/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 60/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 63-67/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-93/

зэргийг үндэслэн Х.Б-ын хувийн байдлыг тодорхойлов.

 

Талуудаас санал болгосон ялын төрөл хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд Эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх зорилгыг хангаж байх тул, 

шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000,000 төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үлдсэн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг сануулав.

 

2.3. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

 

Эрүүгийн 2434****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгтээ сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М-д эмчлилгээний зардалд 5,000,000 төгрөг төлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

.

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Х-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Т овогт Х-ийн Б-ыг 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая /төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

 

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-д сануулсугай.

5. Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.М-д эмчилгээний зардалд 5.000.000 /таван сая/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  4,009,504 /дөрвөн сая есөн мянга таван зуун дөрөв/ төгрөгийг тус тус төлснийг дурдаж, хохирогч Б.М цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн 2434****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгтээ сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Мягмарсүрэнд эмчлилгээний зардалд 5,000,000 төгрөг төлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 2434****** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ