| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 201710010137 |
| Дугаар | 2021/ДШМ/08 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/08
2021 03 22 2021/ДШМ/08
Б.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Д /цахимаар/,
Хохирогч: Д. /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Д /цахимаар/,
Шүүгдэгч: Б.У /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Уянга нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.У холбогдох, эрүүгийн 201710010137 дугаартай, 6 хавтас, 1338 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж, Б.Д нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/06 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, Ж.Ж нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.У нь 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС