| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
2025 04 15 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгч ын өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, *******д холбогдох 2530000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 ахын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Цагаан овоо гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг, ******* гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******н овогт *******.
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, овогт .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг Хурангийн задгай тоотод байх Г Нямбаатарын гэрийн баруун талд үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний салстад цус хуралт, дух, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг Хурангийн задгай тоотод байх гэрийн баруун талд үл ялих зүйлээр шалтаглан *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж хамарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг Хурангийн задгай тоотод байх Г Нямбаатарын гэрийн баруун талд үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний салстад цус хуралт, дух, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг Хурангийн задгай тоотод байх гэрийн баруун талд үл ялих зүйлээр шалтаглан *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж хамарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна
Хохирогч *******гийн: “...Тэгсэн гэнэтхэн ахын гэрт , хоёр орж ирээд нь хэнтэй маргалдаад байгаад мэдэгдэхгүй агсраад байхаар нь би босож ирээд та хэд айлд ингэж болохгүй гээд босоод ирэхэд нь намайг цохисон. Тэгэхээр нь би ыг тэвэрч аваад ахын гэрээс гараад гэрийнх баруун талд зодолдсон. Тэгээд бид хоёрыг хамраас цус гараад бид хоёр салсан...” гэх
Хохирогч ын: “...Тэгээд тэдний гэрээс ******* бид хоёр маргалдаж зууралдаад гэрээс нь гарсан. Тэгээд гэрийн баруун талд очоод бид хоёр хоорондоо зодолдоод ******* миний нүүр рүү цохиод би *******г мөн нүүр рүү цохисон. Тэгээд бид хоёрын хамраас цус гараад цусаа арчаад салсан Тэгээд салаад ахын гэрийн хажууд байсан цас цэвэрлэдэг зүйлийг аваад ахын гэр рүү ороход ах гэрээс зугтаад гарсан...” гэх
Гэрч : “...Тэгээд бид хоёрыг орсны дараахан араас хоёр орж ирээд ахын гэрт агсан тавих гээд агсраад байхаар нь ******* босож ирээд энэ айлд агсан согтуу тавьж болохгүй гэхэд нь *******г нүүрэн тус газар цохиод тэр хоёр гэрээс зууралдаад гарсан. Тэгээд тэр хоёр гэрээс гараад гэрийн баруун талд ******* нар нь бархиралдаад зодолдоод байх шиг байсан...” гэх
Гэрч Э.ын: “...Тэгээд бид хоёр ын хойд талд байдаг гэх айлаар очиход тэднийд , ******* хоёр сууж байсан. Тэгээд ******* хоёр маргалдаад байхаар ах манай гэрээс гараад мууд гээд гаргах гэхэд ******* хоёр гэрээс нь гараад гэрийн гадаа зодолдоод байсан...” гэх
Гэрч : “... Тэгсэн нь чи яасан хүнтэй мэндэлдэггүй том болсон юм бэ гээд агсраад байсан. Тэгсэн хойд талын орон дээр унтаж байсан ******* сэрээд ыг чи манай ахынд ингэж болохгүй гээд босоод ирэхэд нь *******г шууд нүүрэн дундуур цохиод авсан. Тэгэхээр нь би ******* нарыг гэрээс гарж зодолд гээд гэхэд тэр хоёр гэрээс гарсан....” гэх
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай “...1.*******гийн биед хамарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3 Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаартай “...1 ын биед 2 нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний салстад цус хуралт, дух, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч *******, нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг Хурангийн задгай тоотод байх гэрийн баруун талд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдож ******* нь ын толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж 2 нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний салстад цус хуралт, дух, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол, нь *******гийн толгойн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж хамарт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийнх дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч , ******* нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.
Энэ хэргийн улмаас , ******* нар нь харилцан бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ мэдүүлсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгч , ******* нарын хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд , ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч , ******* нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч , ******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******н овогт *******, овогт нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******, нарыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, *******д нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нар нь бие биедээ гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР