Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

 

   2025            03            26                                            2025/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Дашням

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530000740048 дугаартай  хэргийг  2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Амгалан”-ийн 1406 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “DJ tower” бааранд байх үедээ ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж баруун нүдний дотор язарсан, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун 5-р хуруунд зүсэгдсэн шархтай, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би Э.ыг танихгүй, тэр өдөр найзындаа хоол идчихээд 3 найзтайгаа бааранд орсон. Бүжгийн талбай дээр гэх хүн өөрөө өдөөд байсан, тэгэхээр нь бид нар ширээндээ суусан.  Гэтэл дахин таараад  намайг заамдаад хоолойг минь боож, хана мөргүүлсэн, тэгэхээр нь би нэг цохисон гэтэл баарны хамгаалагч болон тэнд байсан хүмүүс салгасан гэв.    

 

2530000740048 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Хохирогч ******* “...Би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны шөнийн 00 цагийн үед өөрийн найзууд болох Мөнхсүх, хоёртой хамт Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Dj tower” бааранд ороод ширээнд суугаад 1 шил архи хувааж ууцгаасан. Би тухайн үед бааранд орох үедээ халамцуу байсан. Тэгээд би уусан архиндаа нэлээд согтсон байсан. Тэгээд нэг мэдэхэд манай найз бид хоёр “Dj tower” баарны бие засах өрөөнд хүнд зодуулаад шалан дээр уначихсан байсан. Тэгээд миний баруун нүд хөхөрч хавдсан байдалтай хажууд цагдаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь би цагдаад хандаж гомдолгүй гэж хэлээд явсан. Тэгээд би тухайн асуудал болсноос хойш эмнэлгийн байгууллагад биеийн байдлаа үзүүлэхэд миний тархи доргисон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9 х),

Гэрч ******* “...Би 2025 оны 01 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед манай найз , Мөнхсүх бид нар Дарьганга зочид буудалд 1 шил 0,75 литрийн Eden нэртэй архи хувааж уучхаад гарсан. Тэр буудлаас гараад бид гурав 16 давхрын “Dj tower” баар руу орсон. Бааранд ороод бид гурав 1 шил “Jack Daniels” нэртэй 0,75 литрийн виски хувааж уучхаад 00 орох гээд яваад би тамхи татах гээд тамхины цэг орсон. Тэгээд би тамхиа татчихаад 00 орсон чинь манай найз хүнд зодуулчихсан байсан. Бид нар архи уугаад согтчихсон байсан болохоор баарнаас гараад шууд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14 х),

Гэрч “…Манай найзууд болох Э., бид нар 2025 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн үед Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Dj tower" бааранд ороод 1 шил виски хувааж уугаад нэлээд сууцгаасан. Тэгээд би тус баарны бие засах өрөөнд нь ороход миний тандаг Бумаа, Түвшээ хоёртой тааралдаад хоорондоо юм яриад зогсож байснаа санаж байна. Тухайн үед би нэлээд согтууралтай байсан. Тэгээд нэг мэдэхэд бие засах өрөөний үүдэнд түжигнэхээр нь яваад очиход манай найз доошоо газарт уначихсан байсан. Хажууд нь Түвшээ, Бумаа дахиад танихгүй 2-3 хүн байсныг санаж байна…” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 х),

Гэрч “…2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө би найзууд болох Бумбаяр, , дахиад нэг танихгүй залуутай хамт Баруун-Урт сумын 7 дугаар багт байх "Dj tower" баар руу орсон юм. Тэгээд бие засах гээд байж байхад гэх танихгүй хүн нь гаднаас орж ирээд "Замаас зайлцгаа,холдоцгоо" гэж хэлээд ыг дагуулаад бие засах өрөөний урд талд байх өрөө рүү орсон. Тэгээд бид хоёр бие засчхаад хойноос нь очиход "намайг нэг мөргөөд, нэг цохихоор би зөрүүлээд нэг цохичихлоо" гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр ыг аваад гадагш гарсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 х),

Гэрч Г.ийн “…Манай найзууд болох *******, , нартай хамт 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Dj tower” бааранд орсон. Тэгээд би бие засах өрөөнд ороод бие засчхаад эргээд гарах гэж байхад манай найз ******* нэг танихгүй хүнтэй хоорондоо цохилцож байгаа харагдсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26 х ),

Гэрч “…Би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө "Dj tower" бааранд хамгаалагчаар ажиллаж байхад гаднаас миний танил нь танихгүй хоёр хүнтэй хамт орж ирж байсан. Тухайн хүмүүс нь орж ирэх үедээ согтууралтай байсан. Тэгээд нь бүжгийн талбайд бүжиглэх үедээ хүнтэй муудалцах гээд өдөөд байх шиг байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгаад байсан. Тэгээд нь хамт явж байсан хоёр хүнтэйгээ хамт 00-руу орох шиг болсон. Тэгтэл удалгүй 00-ын өрөөнөөс хогийн сав гадагш хүн шидэх шиг болсон. Тэгэхээр нь би гүйгээд ороод очтол тэй хамт явж байсан гэдэг танихгүй залуу нь нүүрнээс нь цус гоожсон байдалтай газарт уначихсан хэвтэж байсан. болон хамт байсан хоёр хүнтэй нь муудалцсан хүмүүс нь 4-үүлээ байх шиг байсан. Тэгээд тухайн хүмүүсийнх нь нэг нь гэх танихгүй хүнтэй дахиж муудаад зодолдоод дийлдэхгүй байхаар нь би цагдаад дуудлага өгч тухайн хүмүүсийг салгасан…” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34 х),

Гэрч “…Манай найзууд болох , , , нартай хамт 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “DJ tower” бааранд орсон. Тэгээд нэг шил архи захиалаад хувааж уучхаад бүжгийн талбайд бүжиглэж байхад манай найз ын өөдөөс нь нэг танихгүй эрэгтэй хүн харж зогсоод хоорондоо маргалдах гээд байх шиг байсан. Тэгээд хэсэг бүжиглэж байгаад бид нар бүгдээрээ бие засах өрөө рүү ороод бие засчхаад буцаад гараад ирэхэд ыг гэх хүн заамдаад хана руу шахаад зогсож байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо харилцан цохилцоод эхлэхээр нь салгасан. Тэгээд бид нар бүгдээрээ бие засах өрөөнөөс гарч ирээд хоорондоо маргалдаад зогсож байтал цагдаагийн алба хаагч орж ирээд тухайн хүмүүсийг аваад явсан. Харин бид нар тухайн газраас явцгаасан…” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38 х),

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаартай “...1. ******* баруун нүдний дотор язарсан, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун 5-р хуруунд зүсэгдсэн шархтай, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр, мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 44-45 х),

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.24-ний өдрийн 23/14 дугаартай албан тоот /хх-ийн 04 х/

Сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 50 х /

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 х/

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 75 х/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 х/

зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “DJ tower” бааранд байх үедээ ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж баруун нүдний дотор язарсан, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун 5-р хуруунд зүсэгдсэн шархтай, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь

Хохирогч ******* “...Би тухайн үед бааранд орох үедээ халамцуу байсан. Тэгээд би уусан архиндаа нэлээд согтсон байсан. Тэгээд нэг мэдэхэд манай найз бид хоёр “Dj tower” баарны бие засах өрөөнд хүнд зодуулаад шалан дээр уначихсан байсан. Тэгээд миний баруун нүд хөхөрч хавдсан байдалтай хажууд цагдаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь би цагдаад хандаж гомдолгүй гэж хэлээд явсан....” гэх,

Гэрч ******* “... Тэр буудлаас гараад бид гурав 16 давхрын “Dj tower” баар руу орсон. Бааранд ороод бид гурав 1 шил “Jack Daniels” нэртэй 0,75 литрийн виски хувааж уучхаад 00 орох гээд яваад би тамхи татах гээд тамхины цэг орсон. Тэгээд би тамхиа татчихаад 00 орсон чинь манай найз хүнд зодуулчихсан байсан. Бид нар архи уугаад согтчихсон байсан болохоор баарнаас гараад шууд гэртээ харьсан...” гэх,

Гэрч “… Тэгээд нэг мэдэхэд бие засах өрөөний үүдэнд түжигнэхээр нь яваад очиход манай найз доошоо газарт уначихсан байсан. Хажууд нь Түвшээ, Бумаа дахиад танихгүй 2-3 хүн байсныг санаж байна…” гэх,

Гэрч “… Тэгээд бид хоёр бие засчхаад хойноос нь очиход "намайг нэг мөргөөд, нэг цохихоор би зөрүүлээд нэг цохичихлоо" гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр ыг аваад гадагш гарсан…” гэх

Гэрч Г.ийн “…Тэгээд би бие засах өрөөнд ороод бие засчхаад эргээд гарах гэж байхад манай найз ******* нэг танихгүй хүнтэй хоорондоо цохилцож байгаа харагдсан…” гэх,

Гэрч “…Тэгтэл удалгүй 00-ын өрөөнөөс хогийн сав гадагш хүн шидэх шиг болсон. Тэгэхээр нь би гүйгээд ороод очтол тэй хамт явж байсан гэдэг танихгүй залуу нь нүүрнээс нь цус гоожсон байдалтай газарт уначихсан хэвтэж байсан…” гэх,

Гэрч “…Тэгээд хэсэг бүжиглэж байгаад бид нар бүгдээрээ бие засах өрөө рүү ороод бие засчхаад буцаад гараад ирэхэд ыг гэх хүн заамдаад хана руу шахаад зогсож байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо харилцан цохилцоод эхлэхээр нь салгасан. Тэгээд бид нар бүгдээрээ бие засах өрөөнөөс гарч ирээд хоорондоо маргалдаад зогсож байтал цагдаагийн алба хаагч орж ирээд тухайн хүмүүсийг аваад явсан.…” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаартай “...1. ******* баруун нүдний дотор язарсан, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун 5-р хуруунд зүсэгдсэн шархтай, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр, мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “DJ tower” бааранд байх үедээ ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж баруун нүдний дотор язарсан, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун 5-р хуруунд зүсэгдсэн шархтай, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэв....” гэх дүгнэлтийг гаргав.

    1.3. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  нүүр рүү нь гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* маргалдаж түүнийг мөргөх, цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дотор язарсан, 2 нүдний зовхинд цус хуралт, баруун 5-р хуруунд зүсэгдсэн шархтай, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

    2.1. Талуудын гаргасан санал,

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг  гаргав.

    2.2. Эрүүгийн хариуцлага

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

 Дээрх жишиг аргачлалын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хамаарах уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоожээ.

Э. нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэх боловч тэрээр тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар хэрэгт огт мэдүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй,  хэрэгт шинжилгээний байгууллагаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргуулаагүй байна.

 Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

Иймд хохирогч Э. нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Э. нь уг хохирлын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

  2.4. Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун  мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Э. нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч *******  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР