| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
2025 03 31 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2539000450025 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, ******* голын гүүрний хойд хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар “Альфард" маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож /1.67%/ замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би эхнэр гийн хамт өөрийн эзэмшлийн *******-******* ******* улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* гол ороод хүн тус бүрийн 2, 2 пиво нэг шил сөжү хувааж уугаад 18 цагийн үед дуусаад буцаад Хэнтий аймаг руу явсан. Хэнтий аймаг руу буцаж орохдоо би тээврийн хэрэгсэл барьж орсон ба ******* гүүрээр ороод цагдаагийн постон дээр цагдаагийн алба хаагч намайг зогсоогоод тэгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг маань илрүүлэн саатуулсан. Тухайн үед ийм зүйл болсон.” гэв. (хх-ийн 20-21),
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг өнгөрч байхад нөхрийн хамт өөрийн эзэмшлийн *******-******* ******* улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* гол ороод хүн тус бүрийн 2, 2 пиво, 1 шил сөжү хувааж уугаад 18 цагийн үед дуусаад буцаад Хэнтий аймаг руу явсан. Хэнтий аймаг руу буцаж орохдоо манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба ******* гүүрний постон дээр цагдаагийн алба хаагч манай тээврийн хэрэгслийг зогсоод шалгаад манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлээд саатуулсан...” гэжээ. (хх-ийн 12-13),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ******* гүүрний постон дээр 14 цагийн үед хяналт шалгалт хийгээд байж байсан юм. Тэгэхэд тухайн үед *******гийн гүүрээр Хэнтий аймгийн чиглэлд *******-******* ******* улсын дугаартай цагаан өнгийн “Альфард” маркийн тээврийн хэрэгсэл орж ирэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгасан юм. Намайг шалгахад тухайн тээврийн хэрэгсэлд эрэгтэй, эмэгтэй 2 хүн явж байсан ба эрэгтэй нь тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Би тухайн хүнээс жолоодох эрхийн үнэмлэхийг нь асуухад тухайн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй талаараа хэлсэн ба согтуурлын зэрэг шалгах тандагч багаж үлээх талаар хэлэхэд үлээхгүй гэсэн. Би тэгээд ямар шалтгаанаар үлээхгүй байгаа талаар нь асуухад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа хэлсэн юм...” гэжээ. (хх-ийн 16-17),
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1-2),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 6),
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7, 8),
Хэнтий аймгийн Батноров сумын Цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах дэслэгч С.ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0708058 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар (хх-ийн 69),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 84-86),
Д.*******н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны дансны хуулга, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 75-80, 81, 83),
Д.*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагааны хуулбар (хх-ийн 42, 47-48, *******, 50, 51, 52),
Н., Н., Н., Н. нарын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 43, 44, 45) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* голын гүүрний хойд хэсэгт “Альфард” маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д.*******н “...Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би эхнэр гийн хамт өөрийн эзэмшлийн *******-******* ******* улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* гол ороод хүн тус бүрийн 2, 2 пиво нэг шил сөжү хувааж уугаад 18 цагийн үед дуусаад буцаад Хэнтий аймаг руу явсан. Хэнтий аймаг руу буцаж орохдоо би тээврийн хэрэгсэл барьж орсон ба ******* гүүрээр ороод цагдаагийн постон дээр цагдаагийн алба хаагч намайг зогсоогоод тэгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг маань илрүүлэн саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.гийн “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг өнгөрч байхад нөхрийн хамт өөрийн эзэмшлийн *******-******* ******* улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* гол ороод хүн тус бүрийн 2, 2 пиво, 1 шил сөжү хувааж уугаад 18 цагийн үед дуусаад буцаад Хэнтий аймаг руу явсан. Хэнтий аймаг руу буцаж орохдоо манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба ******* гүүрний постон дээр цагдаагийн алба хаагч манай тээврийн хэрэгслийг зогсоод шалгаад манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлээд саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.гийн “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ******* гүүрний постон дээр 14 цагийн үед хяналт шалгалт хийгээд байж байсан юм. Тэгэхэд тухайн үед *******гийн гүүрээр Хэнтий аймгийн чиглэлд *******-******* ******* улсын дугаартай цагаан өнгийн “Альфард” маркийн тээврийн хэрэгсэл орж ирэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгасан юм. Намайг шалгахад тухайн тээврийн хэрэгсэлд эрэгтэй, эмэгтэй 2 хүн явж байсан ба эрэгтэй нь тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Би тухайн хүнээс жолоодох эрхийн үнэмлэхийг нь асуухад тухайн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй талаараа хэлсэн ба согтуурлын зэрэг шалгах тандагч багаж үлээх талаар хэлэхэд үлээхгүй гэсэн. Би тэгээд ямар шалтгаанаар үлээхгүй байгаа талаар нь асуухад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа хэлсэн юм...” гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн Батноров сумын Цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах дэслэгч С.ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0708058 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр (хх-ийн 52) тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******н амьсгал дахь спиртийн агууламж 1.67 хувьтай гарсан байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.*******н үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР