| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2014/337/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/62 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/62
2025 03 31 2025/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Хохирогч Н.*******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* (онлайнаар)
Шүүгдэгч Э.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох 201423000337 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.*******, Г.******* нар нь ялтай байхдаа бүлэглэн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны орой Хэнтий аймгийн ******* сумын төвд оршин суух иргэн Н. байшингийн цонхыг нь хагалж орон их гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлж 10.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2014 онд 2 дахь хүүхэд маань төрөх гээд аймаг орж эхнэрээ эмнэлэгт хүргэж өгчихөөд гэртээ орж ирэхэд гэрт маань хулгай ороод эмээл алга болчихсон байсан. Одоо миний хохирол төлбөр барагдаагүй байгаа. Тухайн үед барагдуулна гэж байсан ч нэг хүн нь олдохгүй байж байгаад өнгөрсөн.” гэв.
Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 09 сарын 11-ний өдөр үдээс өмнө би эхнэр хүүхдээ аваад хадам ээж , дүү охин хүүхдийн хамт бид нар Хэнтий аймаг руу миний - улсын дугаартай “Грэйс микро” машинтай явсан юм. Манай эхнэр төрөх нь дөхөөд бид нар аймаг руу явсан. Манай хашаанд аав ээж Дамдиншүхэр нар гэрийг маань хараад үлдсэн юм. Манай хашааны баруун захад аав ээжийн гэр байдаг. Би явахынхаа өмнөх орой хөдөө гэрээсээ “ ” гэх газраас 6 хонь, 2 ямааг ах ийн хамт авчраад ажиллаад маргааш нь гарал үүслийн бичгээ аваад аймаг руу явсан юм. Аймагт үдээс хойш 15 цагийн орчимд ирсэн юм. Би аймагт ирээд цахилгаан бойн дээр ирээд махаа өгсөн. Ингээд тэр өдрөө эхнэрийн эгчийн гэрт очиж амарсан. Эхнэрийн эгчийг гэдэг юм. Маргааш өглөө 09 сарын 12-ны өдөр эхнэрийнхээ хамт 08 цагт эмнэлэг рүү явж үзүүлчихээд 09 сарын 15-ны өдөр эхнэрээ эмнэлэгт хэвтүүлсэн юм. 09 сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байхад манай эхнэр төрсөн. Ингээд шөл, цай зөөж байгаад 09 сарын 17-ны өглөө эмнэлгээс гарсан юм. Эхнэрээ аваад эгчийн гэрт очсон. Тэнд хоёр хоночихоод 09 сарын 19-ний өдөр хадам ээж болон эхнэр хүүхдээ аваад, мөн сантехникийн ажил хийлгэх гэх хүнийг аваад аймгаас 14 цагийн орчимд ******* сум руу гарсан юм. Сумандаа 17 цагийн орчимд ирсэн. Шууд гэртээ ирээд хашаандаа машинаа оруулаад ээж, аавынхаасаа түлхүүрээ авахад ээж Дамдиншүхэр хэлэхдээ поорчиг чинь онгорхой байсан гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ хаалгыг онгойлгоод харахад манай зүүн талын амбаарын зүүн талын цонхыг хагалаад шил нь дотогш унасан байсан. Тэгээд гэртээ ороод цүнхтэй хувцсаа том өрөөнд оруулаад хартал том өрөөнд байсан баруун хана налуулан тавьсан байсан эмээл алга болсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан. 09 сарын 19-ний өдрийн 18 цаг 13 минутад хэсгийн төлөөлөгч т утсаар болсон асуудлыг хэлж мэдэгдсэн. ирж зураг аваад явсан. ... Манай байшингийн зүүн талын амбаарын зүүн талын порчикны доод талын цонхыг хагалж хулгай орсон байсан. Хагалсан хэсгээрээ гараа оруулаад порчикийг нь онгойлгоод порчикоор дотогш ордог байсан юм. Цонх хагалахдаа рамыг нь эвдээгүй байсан. Вакум цонх байсан юм. 35х50 см хэмжээтэй цонхыг маань хагалсан байсан. Хагарсан цонхоо арван мянган төгрөгөөр нэхэмжилнэ. Манай гэрт ямар хүмүүс хууль бусаар орж эд зүйл хулгайлсан болохыг анх мэдэхгүй байсан. Сүүлд цагдаагаас хэн орж эд зүйл авсан болохыг мэдсэн юм...” гэжээ. (1-р хх-ийн 23-25, 29-30),
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...09 сарын 16-ны өдөр би жоншин дээр ажиллаж байгаад орой гэртээ ирэхэд л *******ийн найз нь гээд хоёр залуу жижиг суудлын саарал өнгийн машинтай ирсэн байсан. Тэр хоёр залуу хэлэхдээ эд хүнтэй уулзах гэж байгаа гэж хэлсэн юм. Тэр хоёр ямар хувцастай байсныг санахгүй байна. Тэгээд ******* найздаа “Манай жаалын бие нь өвдөөд байна. Сум яв гэж байна. Хүргээд өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд *******ийг хүргэж өгөхөөр хүүхдийнхээ хамт тэр хүмүүстэй явцгаасан юм. Тэр хүмүүс орой харуй бүрий болгоод явсан юм. ******* сум явчихаад гэртээ 09 сарын 19-ний өдөр буюу өчигдөр өдөрхөн ирсэн. Ирэхдээ нөгөө хоёр найзтайгаа ирсэн юм. Жижиг саарал суудлын машинтай ирсэн. Номерийг нь хэлж мэдэхгүй байна. Мөн жолооч нь гээд нэг хүн байсан. *******ийг ирэхэд манай гэрт охин , нар байсан. Хүү ирэхдээ аймгаас ирлээ гэж хэлсэн. Хэд хоног хаашаа явсан юм бэ гэж намайг асуухад хүнтэй уулзах ажилтай явсан гэж хэлсэн. Хэнтэй уулзсан болох талаараа хэлээгүй...” гэжээ. (1-р хх-ийн 32-34),
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 09 сарын 15-ны өдөр өглөө хамт 07 цаг өнгөрөөгөөд би ажилдаа хүргүүлсэн. Манай нөхөр гадуур халтуур хийхээр явсан юм. Аймаг дотор таксинд явдаг юм. Өмнө нь манай нөхөр хөдөө мал дээр байсан. Таксинд 2007 оноос хойш явж байгаа юм. Өдөр 11 цагийн орчимд нөхөр над руу залгаад “Хөгшин нь явлаа. Хүн гуйгаад ирж очих бензин хийж өгнө. Мөн мөнгө өгнө гэнэ. явлаа” гэж хэлсэн. Дотуур халтуур муу байна. Би “Өдөр ирэх үү” гэхэд “Мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би өдөр 12 цагийн орчимд залгахад утас нь холбогдохгүй байсан. Орой 17 цагийн орчимд аймагт ирсэн байсан. Утсаар залгахад ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд хамт харьцгаасан. Хаагуур явсан талаараа яриагүй. Би “Хэдэн төгрөг өгөв” гэж асуухад “Маргааш өгнө” гэсэн гэж хэлсэн. Ингээд маргааш нь би өглөө мөн ажилдаа хүргүүлээд манай нөхөр халтуурандаа гарсан. Хоёр хүүхэд унтаад үлдсэн юм. Ингээд маргааш нь буюу 09 сарын 16-ны өдөр нөхөр рүү явсан байсан... “Надтай цуг яваад байсан хоёр хүүхэд *******т очдог шөнө эмээл алга болсон гэнэ. Цуг явсан хоёр хүний ээж нь залгаж байна” гэхээр нь би “Юу ярьж байгаа юм бэ? Чи хулгайн хэрэгт холбогдож байгаа юм биш үү. Наад хүүхдүүд чинь авчихаад байгаа юм биш үү?” гэхэд нөхөр “Үгүй байлгүй дээ. Бид нарыг *******т очдог шөнө эмээл алга болсон гэнэ. Тэр хэрэгт энэ хоёр хүүхэд холбогдсон гэнэ. Тэгээд ээж нь ярьж байна” гэсэн. Тэр ээж нь нөхөр лүү залгаад ингэж хэл тэгж хэл гээд байх шиг байсан. Тэгээд бид хоёр гэртээ ороод нөхөр эргээд ээж рүү нь залгахад ээж нь утсаа аваагүй юм. Ингээд бид хоёр амарсан. Нөхөр амархынхаа өмнө санаа нь зовж байгаа бололтой хулгай хийчихсэн юм биш байгаа даа гээд түгшсэн байдалтай байсан ... манай нөхөр рүү явчихаад нэлээн орой болсон хойно ирсэн. Цагийг нь сайн санахгүй байна. Маргааш нь намайг өглөө ажилд хүргэж өгчихөөд “Улаанбаатар хот руу рүү хамт явсан хүмүүс намайг яваад өгөөч гэнэ. Машинаа янзлуулангаа хот руу орчихоод ирье” гэж хэлээд явсан. Надад хот руу явахаасаа өмнө 20,000 төгрөг өгсөн. Хүмүүсээс хэдэн төгрөг авсан яасныг нь би асуугаагүй. Тийм асуудалд нь оролцдоггүй. Улаанбаатар хотод очоод нэг хоночихоод маргааш өдөр нь “Хэнтий аймаг руу явах хүн хараад явж байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Улаанбаатар хотоос 22 цагийн үед ирээд таксинд явсан байх. Тэгээд би нөхөртэйгөө 00 цагт уулзаад гэр лүүгээ хамт явсан. Тухайн орой би теннис, волейболын тэмцээнтэй байгаад орой тарсан юм. Таксинд 2006 оноос хойш явж байна. Зундаа таксинд явдаггүй. Тэгээд маргааш нь манай нөхөр - гурил ойр зуурын юм авах гээд гараад гэртээ ирээгүй. Тэгээд би гэртээ хэсэг зуур унтсан хойгуур миний утсанд дуудлага ирсэн байхаар нь босоод онцгой байдалд ажилладаг -ын дүү төгс рүү ярьсан чинь ах нь миний Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан эмээл нь хулгайн эмээл байна. Хулгайн эд зүйл тээвэрлэж явсан гээд цагдаа дээр байна гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 35-37, 77-78),
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 09 сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ байхад үл таних эрэгтэй хүүхэд над дээр ирээд “Эмээл авах уу?” гэж асуусан. Тэгэхээр нь харъя гэж хэлэхэд машинд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрээсээ гарахад хойд талд машинаа зогсоосон байсан. Эмээл нь машиныхаа багажинд байсан юм. Тэгэхээр нь хараад “Ямар үнээр зарах вэ?” гэж асуусан. Тэгэхэд дөрвөн сая төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмээлийг нь үзэхэд эмээлийн хавтас мод нь салчихсан, бүүрэгний доод талын модон хэсэг хугарч, түүнийг шрупдсэн байсан юм. Ингээд “Би энэ эмээлийг чинь 4 сая төгрөгөөр авахгүй” гэж хэлэхэд “Та хэдээр авах вэ?” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “Чи доошоо хэдээр зарах вэ?” гэхэд надад хандан “3 сая төгрөгөөр ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүүхдэд хандан “Би эмээлийн чимгийг нь л авъя, чи мод гөлмөө ав” гэж хэлсэн. Гэтэл “Та бүгдийг нь гурван саяд ав” гээд байсан. Тэгэхээр нь би авахгүй гэж дэлгүүр лүүгээ явахад араас ирээд “Та хоёр сая таван зуун мянган төгрөгөөр ав ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Байж бай банк ороод ирье” гэж хэлээд банкнаас хоёр сая таван зуун мянган төгрөг аваад тэр хүүхдэд өгсөн. Би эмээлийг нь бүтнээр нь авсан. /Гөлөм дөрөө мод хэрэглэл, тохомын хамт/. Тэр хүмүүс “Приус” маркийн 92- УНТ улсын дугаартай машинтай явж байсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 40),
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2014 оны 09 сарын 20-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манай гадаа ы хамт дугуйтай ирээд надад 250.000 төгрөг бэлнээр өгсөн юм. Надад хэлэхдээ “Ээж зээлээ төлж байгаа юм” гэж хэлсэн. нь өнгөрсөн жил лизингээр зурагт, хөлдөөгч хоёрыг авсан байсан юм. Түүний сүүлийн мөнгийг өгч байгаа нь энэ юм. Яг хэдэн төгрөгийн зээл авсан болохыг одоо санахгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 46),
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд манайд манай охин хүүхэдтэйгээ мөн *******ийн дүү охин нь хүүхэдтэйгээ байсан. *******ийг байгаа гэсэн боловч тэр орой гэрт ирж хоноогүй. Тэрнээс хойш би *******той уулзаагүй...” гэжээ. (1-р хх-ийн 54-55),
Гэрч Г.Дамдиншүхэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 09 дүгээр сарын 19-ний үдээс хойш 16 цагийн үед би аймгаас гараад ирж явна гээд утсаар ярихаар нь би гэр лүү орсон чинь үүдний таамбарын порчик нь онгойчихсон, цонх нь хагарчихсан байхаар нь би юу ч саналгүй хүүхдүүд цонхыг нь хагалчихсан байна гэж бодоод порчикны цонхыг хаачихсан. Гэрт нь орж хөргөгчийг нь онгойлгож хөлдүү мах гаргаж тавиад буцаж гараад хаалгыг нь цоожилсон. Би саяхан нүдэндээ болор суулгасан болоод гэр доторх юм сайн хардаггүй. Тэгээд ******* аймгаас ирээд гэртээ ороод гарч ирээд “Ээж манай эмээл алга байна. Манайхан тохоогүй биз дээ” гэхээр нь “Үгүй ээ, байх ёстой” гээд хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 56-57),
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой 18 цагийн үед хүү ирээд гэртээ ороод эд зүйл алга болсон байна гэж хэлсэн. Хөгшин бид хоёр үзсэн харсан зүйлгүй. Хамгийн сүүлд 09 сарын12-ны өдөр гэртээ байсан гэж санаж байна...” гэжээ. (1-р хх-ийн 58-59),
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...09 сарын 16-ны өдөр орой харанхуй болсон хойно над руу манай ээжийн дугаар луу залгаад “Хөгшин нь дөнгөж сая суманд орж ирээд байна. Эхнэр хүүхдээ хүргэж өгөхөөр ирээд байна” гэж хэлж байсан. “Найзтайгаа машинтай ирээд байна. Одоо ингээд буцлаа” гэж хэлсэн. Би ч уулзаагүй, над дээр ирээгүй. Маргааш өглөө нь би найзаас хаана байна гэж сурахад “******* өчигдөр бааранд байгаа сурагтай байна” гэж хэлж байсан юм. Би 09 сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд намайг дуудсан юм. “Хүрээд ир эмнэлэг хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд би дугуйтай гэрт нь очиход ээж нь болох , дүү нарынхаа хамт байсан юм. Тэгээд “******* хаана байгаа вэ” гэж би асуухад “Урьд шөнө аймаг явчихсан байна. Шөнө нэлээн орой орж ирээд хоол идчихээд найзынхаа хамт явчихсан” гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Би эхнэрийг нь эмнэлэг авч явж үзүүлчихээд эргэж хүүхдийнх нь хамт явж авчирсан юм. Өнөөдөр орой цагдаагийн хамт дугаарын утсаар ярихад намайг хаана байна сонин сайхан гэж асуухад “Хөгшин нь архи уугаад дөнгөж сая аймгаас орж ирээд байна. Авгай хүүхэд дээрээ ирээд байна” гэж хэлж байсан. “Хаагуур явж байгаад ирэв” гэхэд “Аймгаар явж байгаад ирлээ” гэж хэлсэн юм. Мөн 2-3 хоног архи уулаа гэж ярьж байсан юм. Их согтуу хэл нь ээдэрсэн байсан...” гэжээ. (1-р хх-ийн 60),
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр өглөө наашаа гараад “ ” хүрч явахад авгай нь ******* руу залгаад “Өчигдөр орой ээж рүү цагдаа очоод, ээжийн гар утсыг нь хураасан гэнэ. Мөн хажуу талын айлынх нь цонхыг нь хагалчихсан байна, хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Гэтэл ******* надаас утсаа өгчих гэж хэлээд миний утсаар эхнэр лүүгээ мессеж бичээд байсан юм. Би *******ид хандан “Хөгшөөн чи хулгай хийчихсэн юм уу?” гэхэд юм ярихгүй бодлогошроод байсан. Доошоо хараад ирэн иртэл мессеж бичсэн юм. ээс наашаа сүлжээтэй байдаг юм. ******* суман дээр орж ирээд гэх айлд ирсэн юм. Тэр хүн дээр очоод манай ээжийн зээллэгийн мөнгө арай удчихлаа гээд хоёр зуун тавин мянган төгрөг өгснийг би харсан. Ингээд наашаа цагдаа дээр ирэх замдаа “Хөгшин нь хотоор яваад нэлээн шоудсан. 3.000.000 төгрөгтэй явсан. Гэртээ таван зуун мянган төгрөгтэй ирлээ” гэж хэлсэн юм. ******* өмнө нь жоншин дээр ажиллаад сайндаа л өдөрт 40 мянган төгрөг олдог юм. Түүнийгээ хоол ундаа аваад дуусдаг юм. Гэтэл сүүлийн үед их мөнгөтэй явах болсон юм. Хөгшин нь байгаа хоёр сая гаруй төгрөгийн өрөө дараад дуусаж байна даа гэж хэлсэн юм. Өөртөө хувцас хунар мөн өчигдөр ирэхдээ авсан байсан ... Даваа, түүний найз нэрийг нь үл мэдэх өндөр залуу нартайгаа явлаа гэж хэлсэн. Би Даваагийн гэрээр очиж байгаагүй. Аймагт гэр нь байдаг юм. Даваа *******той байнга ярьдаг юм. “Даваа манийх нь өрийг даралцсан юм. Даваа надад даага өгсөн. Түүнийг нь ажиллаад 450.000 мянган төгрөгөөр байрныхаа өрийг дарсан” гэж ******* ярьсан. Аймагт ээрэгдэж байхдаа эхнэрийнхээ хамт Хишигт байр хөлсөлдөг байсан юм. Түүнийхээ өрийг дарсан гэсэн...” гэжээ. (1-р хх-ийн 61-62),
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 09 сарын 27-ны өдөр намайг аймаг дээр хүргэн гийн гэрт байж байтал өглөө 10-11 цагийн орчимд цагаан өнгийн “Пробокс” машинтай *******, нар нь ирсэн юм. Машины жолооч орж ирээгүй. Буулгачихаад л яваад өгсөн юм. гийн гэрт , ******* хоёр эмээл бариад орж ирсэн. Дээлэнд ороогоод бүсээр уясан байсан юм. ******* барьж орж ирсэн юм ... Ингээд “Юу бариад орж ирж байгаа юм бэ?” гэхэд ******* “Эмээл байгаа юм. Зарах гэсэн юм. Хүнд нэг сая төгрөгийн өртэй” гэж хэлсэн. “Хэдээр зарах юм бэ?” гэхэд хоёр сая гэж хэлсэн. Би эмээлийг нь тухайн үед авмаар санагдаж байсан. “Жаахан доошоо ярь л даа” гэхэд “Би хүнд нэг сая төгрөгийн өртэй” гэж яриад байсан. гийн гадаа миний дугуй байсан юм. Гэтэл намайг “Чи дугуйн дээрээ нэг сая төгрөг нэмээд авбал ав, би чамд өгнө” гэж ******* хэлсэн юм. Миний дугуй шинэ дугуй байсан юм. Эмээлээ зарж өрөө дармаар байна, тохоожоороо эмээл” гэж хэлсэн. Би задалж харахад ******* хийцийн ясан хяртай, дунд гарын чимэгтэй эмээл байсан юм. Нанжин гахай, цулгуй шар гөлөмтэй байсан юм. Тэгээд би *******т хандан “Би чамд хоёр сая төгрөгөнд чинь зарж өгье түүнээс илүү гарвал би авъя” гэж хэлсэн юм. Гэтэл ******* тэг тэг гэж хэлсэн. Ингээд би дараа нь найз руу өөрийнхөө дугаарын утсаараа залгаад “Хаана байна, хот явах уу” гэхэд “Хотоос аймаг руу гарч байна. Орой очих байх. Тэгээд ярья” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй эхнэрээ эргэнэ гээд эмнэлэг рүү явсан. , ******* нар гийн ахынх руу очихоор явсан юм. Эмээлээ орхиод явсан. Би гийн гэрт өнжсөн. Ингээд орой 20 цагийн орчимд над руу залгаад ирчихлээ гэж хэлсэн. Ингээд , ******* бид гурав эмээлээ аваад ийн машинд суусан юм. Xөxөө араас гарч ирээд явлаа юу гэж асууж байсан. хот явахыг мэдсэн юм. Ингээд машиндаа сууж хөдлөөд вокзал ороод хүн харж зогссон. Нэг цаг гаруй хүлээж байгаад 22 цагийн орчимд Улаанбаатар хот руу дөрвүүлээ хөдөлсөн юм. Ингээд хотод 09 сарын 28-ны шөнө 03 цагийн орчимд очсон. “Хот ороод очих газар байгаа юу?” гэхэд “Очих газраа сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. “Та хоёртой хамт хоночихъё” гэж хэлсэн. Ингээд Баянзүрхийн вокзал дээр очоод дөрвүүлээ машинд унтацгаасан. Тэр өдөр ийн машины дугаар явдаггүй байсан учир би “Зар мэдээ” гэдэг сонин худалдаж аваад машинд харж байгаад эртний эдлэл авна гэсэн дугаар луу өөрийнхөө утсаар залгасан юм. Ингээд тэр хүнтэй их дэлгүүрийн орчимд уулзахаар ярилцсан. Их дэлгүүр лүү эхлээд би ганцаараа автобусанд суугаад явсан. Ингээд явж байх замдаа их дэлгүүр дээр эмээлээ аваад хүрээд ир гэж хэлсэн юм. Гэтэл , ******* нар эмээлийг аваад такси бариад ирсэн. Ингээд бид гурав эмээл худалдаж авах хүнээ хүлээгээд зогсож байхад утсаар ярьсан хүн ирээд нөгөө эмээлийг хараад “Би өөр хүнд үзүүлье гэж хэлсэн. Ингээд бид нар алхаад урт цагааны замын зүүн талд эртний эдлэл нэртэй дэлгүүр ороод бүдүүн ахад харуулахад “Хэдээр зарах вэ?” гэхээр нь би “Дөрвөн сая” гэж хэлсэн. Гэтэл “Чанга байна аа. Гурван сая төгрөгөөр авна” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнд гурван сая төгрөгөөр зарсан юм. Тэр хүний нэрийг танихгүй, өмнө таньдаггүй байсан. Би тэр хүмүүст 3.000.000 сая төгрөгөөр зарахгүй гээд тэр газраас аваад гарч байтал ******* нь “Өгчих өгчих” гээд байхаар нь эргэж орж тэр газарт зарсан юм. Ингээд мөнгийг би тоолж аваад, хоёр сая төгрөгийг нь *******т өгөөд, үлдсэн нэг сая төгрөгийг нь би өөрөө аваад нэг зуун мянган төгрөгийг нь ид өгсөн юм. Мөнгөө аваад эргэж Баянзүрхийн вокзал дээр машин дээрээ ирээд Амгалан руу ирж зах ороод *******, нар өөрсдөдөө хувцас худалдаж авсан юм ... Анх ярихдаа намайг хоёр сая төгрөгөөр зараад өгчих, илүү үнээр зарвал чи өөрөө мөнгийг нь ав гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би илүү үнээр зарж мөнгө авсан юм...” гэжээ. (1-р хх-ийн -69),
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг очиход , , , ******* нар гарч ирсэн. Гарч ирэхдээ нэг нь дээлэнд ороочихсон юм бариад гарч ирсэн. Би “Юу юм бэ?” гэж аас асуухад *******ын эмээл гэж хэлсэн. Энэ хоёр Улаанбаатар хот явъя гэсэн юм гэж хэлсэн. Ингээд машинд , , ******* нар суусан юм. Ингээд суулгаад вокзал ороод хүн хараад нэг цаг орчим болоод 22 цагт аймгаас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Явахдаа бензиний мөнгөө гэж намайг нэхэхэд “Очоод өгчихье, эмээлээ зараад өгнө” гэж хэлсэн. Ингээд би өөрөөсөө дөчин мянган төгрөгөнд бензин хийгээд Улаанбаатар хот руу гарсан. Хотод бид нар шөнө 03 цагийн орчимд очсон. “Хаана буух вэ?” гэхэд “Хонох газаргүй, машинд чинь хоноё” гэж , ******* нар нь хэлсэн. Баянзүрхийн авто вокзал дээр хоносон. Ингээд машиндаа унтчихаад өглөө 09 цаг өнгөрч байхад ганцаараа автобусанд суугаад яваад өгсөн. Нөгөө хоёр машинд надтай хамт явж байсан. Ингээд удалгүй нэг цаг орчмын дараа над руу залгаад “Их дэлгүүр дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэр өдөр миний машин явдаггүй өдөр байсан учраас би *******ын хамт эмээлийг нь аваад такси бариад Улсын их дэлгүүр дээр очсон юм. Яг үүдэн дээр нь эмээлээ аваад буухад ганцаараа байсан. Ингээд удалгүй нэг хүн ирж үзээд үнэ өртөг дээрээ тохиролгүй, өөр хүнд үзүүлье гэж хэлээд дагуулаад Урт цагааны орчимд очсон юм. Нэг халзан бүдүүн ах эмээлийг нь үзээд гурван сая төгрөгөөр худалдаж авсан юм. Би тэр хүний нэрийг нь мэдэхгүй. Мөнгийг нь *******, нар авсан юм. Ингээд такси бариад шууд Баянзүрхийн авто вокзал ороод миний машин дээр ирээд зүүн тийшээ явж хувцас авна гэж яриад хамт Амгалан зах руу явсан юм...” гэжээ. (1-р хх-ийн -72),
Гэрч Я.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2014 оны 09 дүгээр сарын 10-даар сумын төвд байдаг амбаарт байсан дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлээ үзсэн чинь алга болсон байсан. Тэгээд би манай хүүхдүүд авчихсан юм болов уу гээд цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдээгүй. Би дотроо манай өргөмөл хүү ******* авчихсан байх гэж бодож байсан. Манай өргөмөл хүү малын хулгайн гэмт хэргээр 3 сарын баривчлах ял аваад 7 сард суллагдсан юм. Манай өргөмөл хүү ******* нь гэр орондоо ирэхгүй манай эхнэрийн ээж гийнхаар очдог сурагтай байсан. Тэгээд 2014 оны 09 дүгээр сард ******* сумын төвийн айлаас их гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлсан хэрэгт холбогдсон байсныг манай эхнэр надад хэлсэн. Манай эхнэр рүү цагдаагаас манай өргөмөл хүү *******ыг хулгайн хэрэгт холбогдсон талаар хэлж мэдэгдсэн...” гэжээ. (1-р хх-ийн 75-76),
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хадам аав *******од дунд гарын мөнгөн чимэгтэй эмээл байдаг. 2014 оны 09 дүгээр сард амбаарт байгаад алга болсон гэж манай хадам ээж надад хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 81-82),
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Би сумын эмч нарыг хүргэж өгчихөөд гэрийнхээ хашааны урд талд ирээд зогсоод баруун талын хаалгаараа хашаа руугаа ортол манай баруун талын хашааг ******* д орохыг харсан. Тэгээд би гэр лүүгээ орох гээд байж байтал манай найз залуу ******* гэрээс гарч ирээд “Яасан хүргээд өгчихсөн үү?” гэж хэлэхээр нь “Хүргээд өгчихлөө” гээд ******* бид хоёр гэр лүүгээ цуг орсон. Тэгээд намайг гэрт ороход манай гэрт сууж байхаар нь “******* хаачсан юм бэ?” гэж *******оос асуусан чинь бие засах гээд гарсан гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад нойл орох гээд явж байгаад нойлд *******ыг байгаа байх гэж бодоод “Хүн байна уу?” гэж дугарсан чинь хүн байхгүй байхаар нь нойлд орчихоод гэртээ орсон...” гэжээ. (1-р хх-ийн 83-84),
Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 09 дүгээр сарын эхээр намайг лангуун дээрээ худалдаагаа хийгээд байж байхад урт цагаан дээр эртний эдлэлийн наймаа хийдэг гэдэг залуу өөрийнхөө 99094543 гэсэн дугаараас миний гэсэн дугаар руу 11 цагийн орчим залгаад “Мөнгөн тоноглолтой эмээл сонирхох уу” гэж хэлэхээр нь би үзье гэсэн чинь нь яваад очъё гэж хэлсэн ба удалгүй 10-20 минутын орчимд нь эмээл барьсан 3 залуугийн хамт манай дэлгүүр рүү орж ирсэн. Тэгээд л би тэй цуг орж ирсэн гурван залуугийн барьж явж байсан эмээлийг үзсэн юм. Эмээлийг үзэхэд Хэнтий аймгийн ******* хийцийн ясан хяран дээр мөнгөн чимэглэлтэй дэвсгүй, дөрөө сурын бүрээсгүй, угалзгүй цулгуй шар өнгийн гөлөмтэй бага гарын эмээл байсан юм. Тэгээд л би эмээлийг нь үзчихээд үнийг нь асуусан чинь нөгөө гурван залуу нь “Эмээлээ 5.000.000 төгрөгөөс яриад өгнө тэгэхдээ 3.500.000 төгрөгөөс доошоо өгөхгүй” гэхээр нь би “Энэ эмээлийг чинь 3.000.000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн чинь нөгөө гурван залуу нь эмээлээ 3.000.000 төгрөгөөр зарахгүй гэж хэлээд л эмээлээ аваад тэй цуг манай дэлгүүрээс гараад явсан ба удалгүй тэй цуг буцаж манай дэлгүүр рүү орж ирээд эмээлээ 3.000.000 төгрөгөөр өгчихье гэж хэлэхээр нь би эмээлийг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Надад тухайн үед бэлнээр 1.000.000 төгрөг байсан ба би хажуу талынхаа лангууны худалдагч Баярцэцэг гэдэг эмэгтэйгээс 2.000.000 төгрөг зээлж байгаад 3.000.000 төгрөгийг нь өгсөн юм. Би тэдгээр гурван залууд 3.000.000 төгрөгийг 20.000 дэвсгэртээр өгсөн юм. Би худалдаж авсан эмээлийнхээ цулгуй шар өнгийн гөлмийг нь хар ногоон өнгийн сайр сайрсаар угалз хийлгээд, шинээр дөрөө сурын бүрээс, дэвс хийлгэсэн ба мөн оломцогийг нь солиулчихаад лангуундаа дээрээ 8.000.000 төгрөгөөр худалдахаар тавьчихсан байгаа юм...” гэжээ. (1-р хх-ийн 172-174),
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэг дугаараас залгаад “Зарын дагуу ярьж байна. Эмээл авах уу?” гэсэн. Энэ өдөр над руу ярьсан дугаарыг нь одоо санахгүй байна. Тухайн үед утсаар ярихдаа “Маргааш уулзаад авъя” гэж нөгөө хүнд хэлээд утсаа салгасан. Маргааш нь буюу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нь 11 цагийн үед 95777826 дугаараа залгаад “Эмээл үзүүлье” гэхээр нь Улсын их дэлгүүрийн өмнө аваад ир гэж хэлсэн. Тэр өдрийнхөө 12 цагийн үед УИД-ийн өмнө очтол хөдөөний бололтой 3 залуу байсан бөгөөд эмээлээ дээл шиг зүйлээ ороогоод барьчихсан байхаар нь “Хамаагүй энд үзчихье” гээд ороосон зүйлийг нь аваад эмээлийг нь үзтэл ******* хийцтэй ясан хяртай, 10 цагаантай хуучны дөрөө, гөлөмтэй эмээл байсан. Тэдгээр 3 залуу эмээлээ 4.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь “Би авахгүй, нэг хүнд үзүүлээд өгье” гэж хэлээд эртний эдлэлийн ченж хийдэг дугаартай гар утас эзэмшдэг гэдэг ахтай утсаар яриад “Эмээл зарна гэсэн хүмүүс байна. Та авах уу?” гэтэл “Үзье, хүрээд ир” гэхээр нь нөгөө 3 залуугаа явган дагуулаад Урт цагааны зүүн талд байрлалтай “Мөнгөн дөш” нэртэй эртний эдлэлийн дэлгүүрт аваачиж ахад үзүүлсэн. Тэдгээр залуучууд 4-5 сая төгрөгөөр зарна гэтэл ах 3.000.000 төгрөгөөр авъя гэтэл нөгөө залуучууд зарахгүй гээд эмээлээ аваад гараад явсан. Тэр 3 залуу гарч яваад хоорондоо ярилцаад өгчихье гэж буцаж ороод ахад 3.000.000 төгрөгөөр зараад мөнгөө бэлэн тоолж аваад явсан...” гэжээ. (1-р хх-ийн 175-177),
Гэрч Э.жаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* ахынд мөнгөн чимэгтэй дунд гарын эмээл байдгийг мэднэ. Би *******ын эмээлийг зээлж ломбардад тавьж байсан удаатай. 2012 онд Мөрөн сумын 90 жилийн ойн баяраар *******оос дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлийг нь морьтой хамт аваад унаж байсан юм. *******ын эмээл нь ******* хийцийн ясан шартай, шар нанжин гахай хээгүй шар гөлөмтэй, 10 мөнгөн чимэглэлтэй, эмээлийнхэн нь ясан хяран дээр нь мөнгөн хээ чимэгтэй, саарал дэвстэй хуучны эмээл байгаа юм...” гэжээ. (1-р хх-ийн 179),
Гэрч Н.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* ахынд мөнгөн чимэгтэй дунд гарын эмээл байдгийг мэднэ. Наадмаар эмээлүүдээ тохдог юм. Бас нэг их гарын мөнгөн чимэгтэй эмээл байдаг...” гэжээ. (1-р хх-ийн 180),
Шинжээч Е.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэргийн газрын үзлэгээр илрүүлж шинжилгээнд хүргүүлсэн цонхон дээрээс бэхжүүлж авсан хурууны хээг яллагдагч *******, *******, , - нарын хурууны хээтэй харьцуулан шинжилсэн боловч папилон санд тохирох гарын мөр олдоогүй...” гэжээ. (1-р хх-ийн 89),
Яллагдагч З. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гараад явах гэж байтал ******* “Ахынх руугаа оччихоод ирье” гэж хэлсэн. Тэгээд бид нар эргээд нэг газар очиж зогссон. ******* ******* хоёр буусан. Тэгээд - ах бид хоёр сууж үлдсэн. Би сууж байгаад урд талд нь унтчихсан байна лээ. Нэг сэрэхэд - ах намайг сэрээсэн. - ах “Багажинд та хоёр юу хийчих вэ” гэж *******, ******* нараас асуусан. Гэтэл ******* “Юу ч биш ээ” гэж хэлсэн. Ингээд машин хөдөлж яваад шууд Хэнтий аймагт ирсэн. Хэнтий аймагт 09 сарын 17-ны өдөр шөнийн 02 цагийн орчимд ирсэн. Ирээд Зоригоогийн гэрт ******* бид гурав бууж үлдсэн. Тэнд гурвуулаа унтсан юм. - ах эмээлээ аваад явсан юм. Аймаг дээр ирээд би машины ард эмээл хийсэн болох талаар мэдсэн. ******* “Багажнаасаа юмаа авъя” гэж хэлсэн. Эмээлээ авах гэснээ больсон юм билээ. 09 сарын 17-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад - ахыг би дуудсан юм. Тэгээд бид гурав хамт хот явъя гэж ярилцаад хот руу явсан. Хотод өдөр 12 цаг өнгөрч байхад очсон юм. Хотод очоод урт цагааны урд очоод эрэгтэй хүнд эмээлээ ******* зарсан юм. Би машинд сууж байсан. Хууз саахалтай 30 гаруй насны дундын биетэй хүн байсан юм. Тэр хүнд эмээлийг ******* зарсан юм. Уг эмээлийг хоёр сая таван зуун мянган төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн юм. Мөнгөө авч машинд орж ирээд *******ид нэг сая гурван зуун мянган төгрөг бэлнээр тоолж өгсөн. Надад мөнгө өгөөгүй ээ. Жолоочид нийт гурван зуун мянган төгрөг өгч байсан юм. Мөнгөө аваад бид нар Улиастайн эцэст байх *******ын найз Баткагийн гэрт очсон юм. Тэнд хувцсаа сольчихоод гадагшаа гарсан ... би Э.*******ыг *******ийн баруун талын айлаас хулгай хийснийг мэдээгүй. Надад ******* ямар нэгэн зүйлийн талаар хэлээгүй. Улаанбаатар хотод айлд *******тай хамт байхад цагдаа нар орж ирээд бариад Хэнтий аймаг руу аваад явсан. Тэгээд *******ыг гэрээс их гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлсныг мэдсэн” гэжээ. (1-р хх-ийн 140-142, 151-152),
Сэжигтэн Т.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэрлэнгийн гүүрний хойд зам дээр таксинд явж байтал 2 танихгүй залуу намайг зогсоогоод “ явж өгөөч ах 100,000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь “за тэгье” гээд 50,000 төгрөг надад өгсөн. тосгонд очоод 50,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд танихгүй 2 залууг аваад рүү явсан. рүү явах замдаа нөгөө танихгүй 2 залуутай танилцсан. Нэг залуу нь намайг гэдэг Баянхутаг сумынх, нөгөө залуу нь ******* гэдэг Мөрөн сумынх гэж хэлсэн. Аймгийн төвөөс 18 цаг өнгөрч байх үед рүү гарсан. Тэгээд дээр 19 цаг өнгөрөөгөөд очсон. Тэгээд “ тосгонд ******* гэдэг манай найз байгаа тэднийд очно” гэж , ******* хоёр хэлсэн. Тэгээд ******* гэдэг айлынд очсон. Тэгээд ******* хүүхдээ үзүүлнэ гээд ийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд ******* ******* сум руу эхнэр Үржээ, хүүхэд хоёроо хүргэж өгнө гээд “50,000 төгрөг танд өгье” гэж *******, , ******* гурвуулаа надад хэлэхээр нь би зөвшөөрөөд ******* сум руу *******, *******, , *******ийн эхнэр Үржээ, нялх хүүхдийнхээ хамт явсан. Тэгээд ******* суманд 21 цагийн үед очиход харанхуй болчихсон байсан. Тэгээд ******* хадмындаа бууна гэж хэлэхээр нь *******ийн хадмынд *******, *******, , *******ийн эхнэр Үржээ хүүхэдтэйгээ би цуг орсон. Тэгээд *******ийн хадмынд ороод хоол хийлгэж идэцгээсэн. Тэгээд сумын эрүүл мэндийн төвөөс эмч нар ирээд *******ийн эхнэрийг үзсэн. Тэгээд эмч нарыг би Үржээгийн хамт хүргэж өгчихөөд *******ийн хадмынд ирсэн. Тэгээд *******, *******, бид 4 гарсан. Миний машинд суугаад хөдөлсөн. Тэгээд нэг хашааны булан эргэж зогсоод *******, ******* хоёр “Ахтайгаа уулзчихаад ирье” гээд машинаас буугаад явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор аль зүгт хаашаа явсныг сайн мэдэхгүй. ******* суманд урьд өмнө ирж байгаагүй учраас хаашаа явснаа мэдээгүй. Тэгээд *******, ******* хоёр 30 гаруй минутын дараа нэг эмээл барьчихсан ирэхээр нь “Юун эмээл вэ? хулгайн эмээл биш биз дээ” гэж хэлсэн чинь *******, ******* хоёр “Манай ахын эмээл байгаа юм. Ахтайгаа ярьж байгаад авсан. Мөнгөний боломж байхгүй. Энэ эмээлийг борлуулаад мөнгөтэй бол доо гэж манай ах хэллээ” гэж ******* надад хэлсэн. Тэгээд аймгийн төв рүү явсан. Аймгийн төвд шөнийн 02 цагийн үед ирсэн. Аймаг руу явах замдаа *******, *******, 3 энэ эмээлийг Улаанбаатар хот руу явж борлуулна гэж хоорондоо ярилцаж байсан. Өөр зүйлийн талаар яриагүй. Тэгээд *******, , ******* гурвуулаа эмээлээ маргааш өглөө авъя гээд машины багаажинд үлдээгээд хорихын байранд буусан. Тэгээд маргааш өглөө миний утас руу ******* залгаад “Ах хүрээд ир эмээлээ авъя” гэж хэлэхээр нь эмээлийг нь аваачиж өгөх гээд хорихын байран дээр очсон. *******, *******, 3 “Ах Улаанбаатар хот руу яваад өгөөч 150,000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь “за тэгье” гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу явж машиныхаа үрүүлийн аппаратыг солих шаардлагатай байсан учраас зөвшөөрсөн. Надад аймгаас гарахаас өмнө 150,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд Улаанбаатар хот руу 10 цагийн үед гарсан. Тэгээд Улаанбаатар хотод 14 цагийн үед очсон. Улаанбаатар хот руу орохдоо “Их дэлгүүрийн тийшээ очно шүү” гэж хэлэхээр нь би “Хот дотор явахдаа муу. Сайн газар мэдэхгүй” гэж хэлсэн чинь ******* “Бид 3 танд заагаад өгчихнө” гэж хэлэхээр нь Их дэлгүүрийн хойно байдаг Урт цагааны зүүн талд очсон. Тэгээд ******* хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд машинаас буугаад ганцаараа явсан. *******ыг буусны дараа *******, 2 нь араас нь явсан. Тэгээд 10 минутын дараа *******, *******, гурвуулаа нэг эрэгтэй хүн дагуулж ирээд машины багаажинд байгаа эмээлийг үзүүлсэн. Би машин дотроо сууж байсан. Тэгээд нөгөө хүнтэй үнэ тохирохгүй байгаа төлөвтэй байсан. Нөгөө хүн яваад өгсөн чинь *******, ******* 2 араас нь очоод тэр хүнийг эргүүлж авчраад эмээлээ 2.500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бэлнээр надад 150,000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд хоорондоо мөнгөө хуваагаад авсан. Тэгээд Улиастай руу хүргүүлнэ гэж хэлээд хүргүүлээд нэг айлд гурвуулаа буугаад үлдсэн ... Би хулгайн эмээл гэдгийг мэдээгүй. ******* надад манай ахын эмээл байгаа юм аа гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 157-159),
Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тэй хамт Баруун захын урд явж байсан чинь байнга таксинд явдаг - гэдэг хүн зогсож байхаар нь бид хоёр очоод “ рүү яваад өгчих 100,000 төгрөг өгье” гэж хэлсэн чинь “За тэгье” гэж хэлээд рүү 16 цагийн үед явсан. рүү явах замдаа би *******ийн эхнэр рүү ярьсан чинь “******* байгаа шүү дээ. Манайхаар хэсэхгүй юу даа” гэж хэлсэн. рүү Шижирбаатар гэдэг хүнтэй уулзах гэж яваад дугаар луу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан юм. Тэгээд рүү ороод *******ийнд очиход ******* эхнэр , хүүтэйгээ хамт байсан. Тэгээд “Эмнэлэг рүү яваад өгчих” гэхээр нь “За тэгье” гээд г хүүхдийнх нь хамт бүгдээрээ аваад явсан. Тэгээд эмнэлгийн гадаа очоод *******, 2 эмнэлэг рүү хүүхдээ үзүүлэх гээд орсон. Тэгээд эмнэлгээс гарч ирээд “Сумынхаа эмнэлэгт очиж хүүхдээ хэвт гэнээ. ******* сум руу хүргээд өгчих гэж хэлэхээр нь хүргээд өгье гээд ******* сум руу явсан. ээс ******* сум руу гарахдаа 2 пиво дэлгүүрээс орж авсан. Тэгээд ******* явах замдаа дэлгүүрээс авсан 2 пивоо *******, бид гурав уусан. *******ид “Улаанбаатар хот руу цуг явж ажил хийх үү?” гэж хэлсэн чинь ******* “Би ч гэсэн ажил хийнэ гэж бодож байсан юм. Цуг явна аа” гэж хэлсэн. Тэгээд 2 пивоо уучихаад ******* сумын төв рүү орж *******ийн хадам ээж Пагамжавынд очоод г хүүхэдтэй нь буулгачихаад *******, , - бид дөрөв баар луу ороод ******* пиво авсан. Яг хэдэн ширхэг пиво ууснаа сайн санахгүй байна. - пиво уугаагүй. Тэгээд шөнийн 23 цаг баар хаахын өмнө гараад *******ийн хадам ээж Пагамжавынд очиж хоол идсэн. Тэгээд би *******ийг “Гараад ир” гэж хэлээд *******той гэрийн гадаа хамт гарч ирээд *******ид “Хөгшиндөө эмээл ч хамаагүй нэг зүйл аргалаад өгөөч” гэхэд “За найз нь аргалж өгье” гэж хэлсэн. Тэгээд ******* надад “Манай баруун талын хашаанд байдаг ******* гэдэг айлд их гарын мөнгөн чимэгтэй эмээл байгаа” гэж хэлэхээр нь би “Ороод авчихъя” гэж хэлсэн чинь “Өөрөө мэдэхгүй юу даа” гэж хэлсэн. “Манай баруун талын айлд ойрд хүнгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд *******ийн хадмын гэр лүү нь орсон. Тэгээд сумын эмнэлгийн эмч нарыг гэрт нь хүргэж өгөөд ирье гээд -тай хамт явсан. Тэгээд би гэрт сууж байгаад хашаан дээгүүр д байшингийн цонхны урд нь байсан улаан өнгийн тоосгыг аваад жижиг вакум цонхыг нь хагалсан. Тэгээд хагалаад цонхоор нь гэр лүү нь ороод гэрийн баруун талд байсан их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг хулгайлаад байшингаас нь авч гараад хашаан дотор байсан хар өнгийн цүнхэнд хийгээд байшингийн урд талд тавьсан. Тэгээд буцаж хашаа д *******ийн хадмынд ороход , *******, гурвуулаа байсан. Намайг “Хаа яваад ирсэн юм бэ?” гэж асур нь “Би нойл орчиход ирлээ” гэж хэлсэн. Тэгээд *******ийн хадмын гэрээс *******, бид гурав гарсан. - машиндаа сууж байсан. Тэгээд урагшаа баарны бармены гэрт нь очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд буцаж *******ийн хадмын хашааны ард талын эгнээнд зогсоод -, хоёрыг “Наанаа байж бай айл руу явчихаад ирье” гэж хэлчихээд *******ийг дагуулаад *******ийн хадмын баруун талын хашааг д хулгайлж авсан эмээлээ аваад хашаа д машин дээр ирсэн. Тухайн үед ******* хашааны цаана зогсож байсан. Надад тухайн үед ******* ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд машины ар талын багаажинд нь хулгайлж авчирсан эмээлээ хийсэн. - “Миний машины ар талын багаажинд юу хийгээд байгаан юм” гэж асур нь би “Найзаасаа юм авсан юм аа” гэж хэлсэн. -, хоёр миний эмээл хулгайлж авчирсан талаар ерөөсөө мэдээгүй. ******* бид л мэдэж байсан. Тэгээд аймгийн төв рүү -, , ******* бид 4 хамтдаа тухайн шөнөдөө явсан. Тэгээд аймгийн төвд ирээд хорихын байранд байдаг Зоригоо ахынд ирээд , ******* бид 3 буугаад үлдсэн. - гэртээ харьсан. Хулгайлсан эмээлээ машины ар талын багаажинд нь үлдээгээд “Маргааш өглөө авъя” гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь 08 цагийн үед - ахын дугаар луу яриад “Хүрээд ирэх үү?” гэж хэлсэн чинь “За тэгье” гэж хэлсэн. Тэгээд би - ахад “Та Улаанбаатар хот руу яваад өгчих 100.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Өглөө 07 цаг өнгөрч байх үед , ******* хоёр айлд оччихоод ирсэн байсан. Тэгээд аймгийн төвөөс 10 цагийн үед гараад 13 цагийн үед Улаанбаатар хотод очсон. Тэгээд би -т “Та шууд Урт цагаан ороодхоорой” гэж хэлсэн чинь “Би сайн төв газар явж чадахгүй” гэж хэлэхээр нь “Та яваад өгчих л дөө” гэж гуйсан чинь за гэж хэлээд Урт цагааны урд нь зогссон. Тэгээд би хулгайлсан эмээлээ худалдаж авах хүн хайгаад нэг ломбардны газар орсон чинь нэг шар царайтай халзан толгойтой ах сууж байхаар нь “Эмээл авах уу?” гэж хэлсэн чинь “Үзье хаана байгаа юм” гэж хэлэхээр нь машин дотор байгаа гэж хэлээд нөгөө ахыг машин руугаа дагуулаад хамт явсан. Тэгээд тэр ахад үзүүлээд би “4 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн чинь “Хавтас нь цуурчихсан байна. 4 сая төгрөг хүрэхгүй. 2.500.000 төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлэхээр “За тэг тэг” гээд хулгайлж авсан эмээлээ нөгөө ахад 2.500.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөө -ын машины гадаа тоолж авсан. Миний хажууд хүн байгаагүй. Тэгээд нөгөө ах миний хулгайлж авсан эмээлийг аваад явсан. Би хулгайлж авсан эмээл гэж нөгөө ахад хэлээгүй. Тэгээд би -ын машинд ороод - ахад зардлын мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн. Тэгээд - ахад “Улиастай руу манай найзынд хүргээд өгчих” гэж хэлсэн чинь за гээд *******, бид гурвыг манай найзынд хүргэж өгсөн. Тэгээд - бид гурвыг хүргэж өгчихөөд явсан. *******ид би найзындаа байхдаа 600,000 төгрөг өгсөн. д би мөнгө өгөөгүй ... Би Улаанбаатар хотоос аймагт хүрч ирээд Хишиг баарны гадаа *******той тамхилж байхдаа эмээл хулгайлсан талаар хэлсэн. д эмээл хулгайлсан талаараа ерөөсөө хэлээгүй. огт мэдээгүй...” гэжээ. (1-р хх-ийн 134-137),
Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... гэрээс их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг хулгайлах санааг Э.******* гаргасан юм. ******* манайд 2014 оны 08 дугаар сард манайд ирээд “Эмээл зарах хүн байна уу?” гэж асур нь ******* гэдэг айлд их гарын мөнгөн чимэгтэй эмээл байдаг талаар хэлж байсан юм. 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эд эхнэр хүүхэдтэйгээ хамт байхад аймгийн төвөөс *******, хоёр ирж байна гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд *******, хоёр “Пруис 20” маркийн машинтай ирсэн. Тэгээд ******* сум руу явах замдаа машин зогсоогоод пиво ууж байхдаа ******* “ чамайг аймагт байхад тус болж байсан биз дээ. Мөнгөний хэрэг байна. Нэг юм аргалаад өгөөч” гэж хэлэхээр нь “Аргалж өгч чадахгүй ээ. Үгүй ээ” гэж хэлсэн. Тухайн үед ******* бид хоёр байсан. Өөр хүн хажууд байгаагүй. Тэгээд ******* сум орж хадам ээж Пагамжавынд очсон юм. Тэгээд хадам ээж Пагамжавынд очоод эхнэр г буулгачихаад *******, бид гурав бааранд орж 0.5 литрийн 6 ширхэг “*******гио” пиво уучхаад хадам ээж Пагамжавынд очоод хоол идчихээд байж байтал ******* намайг “Гараад ирээч уулзъя” гэж хэлэхээр нь гэрийн урд уулзсан чинь “Хөгшиндөө эмээл ч хамаагүй. Нэг зүйл аргалаад өгөөч” гэж хэлэхээр нь “За найз нь аргалж өгье” гэж хэлээд “Манай хадам Пагамжавын баруун талын хашаанд ******* гэдэг айлд их гарын мөнгөн чимэгтэй эмээл байгаа” гэж хэлсэн чинь ******* “За за” гэж хэлсэн. Тэгээд гэр лүү буцаж орсон чинь манай эхнэр жолооч -тай хамт эмч нарыг хүргэж өгөх гээд явсан. Тэгээд намайг хүүгээ харах хооронд ******* гэрээс гараад явсан. гэрт үлдсэн. *******ыг баруун талын айлын хашааг давахыг манай эхнэр харсан гэж надад хэлсэн. Тэгээд манай эхнэр ирээд “******* хаачсан юм бэ?” гэж асур нь “Мэдэхгүй ээ нойл орсон юм болов уу” гэж хэлсэн. Тэгээд ******* Үржээг ирсний дараа нь удалгүй “Нойл орчихоод ирлээ” гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд *******, , жолооч - бид дөрөв гэрээс гараад -ын машинд суугаад урагшаа бааранд ажилладаг барменыд очсон чинь гэрт нь хүн байхгүй болохоор нь буцаад явсан. Тэгээд буцаж яваад хадам Пагамжавын хашааны хойд талын гудамжны буланд нь очиж зогсоод ******* буугаад надад “Хоёулаа айл руу очоод ирье” гэж хэлэхээр нь “За” гээд цуг явсан чинь манай хадмын баруун талын хашааг хамт ******* эхлээд д орохоор нь “Ийшээ орж яах гэж байгаа юм” гэж хэлсэн чинь “Араас ороод ир ээ” гэж хэлэхээр нь “За” гээд хашааг д байж байтал ******* урдаас нэг цүнхтэй юм аваад ирэхээр нь “Наадах чинь юу юм бэ?” гэж хэлсэн чинь “Юу ч биш ээ. Хүнээс авсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд хашааг нь д машин руугаа явсан. ******* нөгөө цүнхтэй зүйлийг машины арын багажийг нь онгойлгоод хийсэн. Тухайн үед , жолооч - хоёр машинд үлдсэн юм. Тэгээд - “Юу миний машины ард хийчих вэ? юу юм бэ?” гэж *******аас асуусан чинь “Хүнээс авсан юм аа” гэж хэлсэн чинь “Хулгайн элдвийн зүйл биш биз дээ” гэж асуусан чинь ******* “Үгүй ээ тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би машинд байхад “Найз нь энд үлдлээ. Манай хүүгийн бие хаа нь муу байна” гэж хэлсэн чинь “Орой болсон хойно рүү явахад зам мэдэхгүй байна. Чи хамт явалцаж өгөөд маргааш эргээд ирэхгүй юу даа” гэж хэлэхээр нь “За тэгье” гээд цуг аймгийн төв рүү шөнийн 03 цаг болж байхад ирсэн. Тэгээд аймгийн төвд орж ирээд *******ын таньдаг айл Зоригоо гэдэг айлд ирээд , ******* бид гурав хамт хоносон. Тэгээд маргааш өглөө нь бид айлаас куртик авчихаад эргээд очиход өчигдөр хамт явсан такси ирчихсэн зогсож байсан. ******* таксийг дуудсан. Тэгээд би *******аас “Чи яах гэж байгаа юм” гэж асуусан чинь “Найз нь -тай өнөөдөр Улаанбаатар хот явлаа. Чи явахгүй юм уу?” гэж асур нь “Найз нь явахгүй банкны өр гээд ажлаас их зүйл алга” гэж хэлсэн чинь ******* “Чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ?” гэж асур нь “Надад 600, 0 мянган төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь “Найз нь өгье. Найзаасаа ав” гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу *******, , жолооч -ыг хөлслөөд 10 цагийн үед яваад 14 цагт Улаанбаатар хотод очсон. Тэгээд Улаанбаатар хотод Урт цагааны урд очиж зогсоод ******* буугаад явахаар нь бид хоёр бие засах гээд машинаас буугаад явсан. Тэгээд бид хоёр бие засчихаад эргэж ирээд машиндаа сууж байсан чинь ******* нэг шар царайтай залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд ******* машины ар онгойлгоод нөгөө залуутай юм яриад байсан. Тухайн үед , - бид гурав машин дотор сууж байсан. Тэгээд машины ар талын багаажин дотор байсан цүнхтэй зүйлийг нөгөө залуу аваад явсан. Тэгээд ******* машинд орж ирээд “Улиастай руу манай найзынх руу явъя” гэж хэлэхээр нь найзынд нь очсон. Тэгээд найзындаа байхдаа надад 600,000 төгрөг өгөхөөр “За баярлалаа. Дараа тэгж байгаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд найзынд нь оччихоод Сансарт очиж бааранд орсон. Тэгээд бааранд ороод пиво уусан. Тэгээд пиво уугаад орой болохоор нь 3 янхан аваад буудалд орсон. Тэгээд маргааш нь - ахтай , ******* бид гурав замын зардлын хөлсийг нь өгөөд аймагт 19 цаг өнгөрч байхад ирсэн. - бид гурвыг Түмэндэмбэрэлийн гадаа буулгачихаад гэр лүүгээ харьсан. Тэгээд Түмэндэмбэрэлд бааранд ууж байгаад Хишиг бааранд очиж уусан. Тэгээд Хишиг баарны гадаа *******тай тамхи татаж байсан чинь “Найз нь чамд нэг юм хэлье” гэхээр нь “За юу юм бэ?” гэж асуусан чинь "Найз нь танай хадам ээж Пагамжавын баруун талын хашаанд байдаг ******* гэдэг айлын цонхыг нь хагалаад байшин дотор нь байсан эмээлийг нь хулгайлаад авсан. -, хоёрыг эмнэлэг явах хооронд нь хашаа д авчихсан байсан” гэж хэлэхээр нь “Одоо яая гэх вэ дээ” гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 168-1),
Гэрч Т.ын мэдүүлэг (1-р хх-ийн 26),
Гэрч С.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 41-42),
Гэрч Б.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 43-44),
Гэрч Л.ын мэдүүлэг (1-р хх-ийн 45),
Гэрч Б.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 49),
Гэрч Г.ын мэдүүлэг (1-р хх-ийн 50-51),
Гэрч С.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 52-53),
Гэрч С.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 64-65),
Гэрч К.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 66),
Гэрч М.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 73),
Гэрч Ө.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 74),
Гэрч Я.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 79-80),
Гэрч Л.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 85-86),
Гэрч С.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 87-88),
Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2014.129 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цонхны шилэн дээрээс 2 ширхэг гарын мөр илэрлээ.
2. Дээрх 2 мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
3. Адис папилон станцад тохирох гарын дардас илэрсэнгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 92),
Үнэлгээний комиссын 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...Мөнгөн чимэгтэй эмээл /их гарын/ 10,000,000 төгрөг, 35х50 харьцаатай давхар /вакум/ цонх 10,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 185),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 2),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 3-5),
Хэргийн газрын схем зураг (1-р хх-ийн 6-8),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 9),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 10, 11-13),
Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 14, 15),
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол (1-р хх-ийн 16),
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл түр хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 181, 182),
Яллагдагчийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 33),
Зарим сэжигтэн, яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 34),
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 191, 192, 193, 194),
Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 17),
Хэнтий аймгийн ******* сумын Дундбүрд багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 19),
Г.*******ийн зан байдлын тодорхойлолт (1-р хх-ийн 201),
Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 195),
Э.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 196) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.*******, Г.******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нар нь ялтай байхдаа бүлэглэн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны орой Хэнтий аймгийн ******* сумын төвд оршин суух иргэн Н. байшингийн цонхыг нь хагалан орж их гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлж бусдад 10,000,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Тэгээд шөнийн 23 цаг баар хаахын өмнө гараад *******ийн хадам ээж Пагамжавынд очиж хоол идсэн. Тэгээд би *******ийг “Гараад ир” гэж хэлээд *******той гэрийн гадаа хамт гарч ирээд *******ид “Хөгшиндөө эмээл ч хамаагүй нэг зүйл аргалаад өгөөч” гэхэд “За найз нь аргалж өгье” гэж хэлсэн. Тэгээд ******* надад “Манай баруун талын хашаанд байдаг ******* гэдэг айлд их гарын мөнгөн чимэгтэй эмээл байгаа” гэж хэлэхээр нь би “Ороод авчихъя” гэж хэлсэн чинь “Өөрөө мэдэхгүй юу даа” гэж хэлсэн. “Манай баруун талын айлд ойрд хүнгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд *******ийн хадмын гэр лүү нь орсон. Тэгээд сумын эмнэлгийн эмч нарыг гэрт нь хүргэж өгөөд ирье гээд -тай хамт явсан. Тэгээд би гэрт сууж байгаад хашаан дээгүүр д байшингийн цонхны урд нь байсан улаан өнгийн тоосгыг аваад жижиг вакум цонхыг нь хагалсан. Тэгээд хагалаад цонхоор нь гэр лүү нь ороод гэрийн баруун талд байсан их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг хулгайлаад байшингаас нь авч гараад хашаан дотор байсан хар өнгийн цүнхэнд хийгээд байшингийн урд талд тавьсан. Тэгээд буцаж хашаа д *******ийн хадмынд ороход , *******, гурвуулаа байсан. Намайг “Хаа яваад ирсэн юм бэ?” гэж асур нь “Би нойл орчиход ирлээ” гэж хэлсэн. Тэгээд *******ийн хадмын гэрээс *******, бид гурав гарсан. - машиндаа сууж байсан. Тэгээд урагшаа баарны бармены гэрт нь очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгээд буцаж *******ийн хадмын хашааны ард талын эгнээнд зогсоод -, хоёрыг “Наанаа байж бай айл руу явчихаад ирье” гэж хэлчихээд *******ийг дагуулаад *******ийн хадмын баруун талын хашааг д хулгайлж авсан эмээлээ аваад хашаа д машин дээр ирсэн. Тухайн үед ******* хашааны цаана зогсож байсан. Надад тухайн үед ******* ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд машины ар талын багаажинд нь хулгайлж авчирсан эмээлээ хийсэн. - “Миний машины ар талын багаажинд юу хийгээд байгаан юм” гэж асур нь би “Найзаасаа юм авсан юм аа” гэж хэлсэн. -, хоёр миний эмээл хулгайлж авчирсан талаар ерөөсөө мэдээгүй. ******* бид л мэдэж байсан. Тэгээд аймгийн төв рүү -, , ******* бид 4 хамтдаа тухайн шөнөдөө явсан. Тэгээд аймгийн төвд ирээд хорихын байранд байдаг Зоригоо ахынд ирээд , ******* бид 3 буугаад үлдсэн. - гэртээ харьсан. Хулгайлсан эмээлээ машины ар талын багаажинд нь үлдээгээд “Маргааш өглөө авъя” гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь 08 цагийн үед - ахын дугаар луу яриад “Хүрээд ирэх үү?” гэж хэлсэн чинь “За тэгье” гэж хэлсэн. Тэгээд би - ахад “Та Улаанбаатар хот руу яваад өгчих 100.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Өглөө 07 цаг өнгөрч байх үед , ******* хоёр айлд оччихоод ирсэн байсан. Тэгээд аймгийн төвөөс 10 цагийн үед гараад 13 цагийн үед Улаанбаатар хотод очсон. Тэгээд би -т “Та шууд Урт цагаан ороодхоорой” гэж хэлсэн чинь “Би сайн төв газар явж чадахгүй” гэж хэлэхээр нь “Та яваад өгчих л дөө” гэж гуйсан чинь за гэж хэлээд Урт цагааны урд нь зогссон. Тэгээд би хулгайлсан эмээлээ худалдаж авах хүн хайгаад нэг ломбардны газар орсон чинь нэг шар царайтай халзан толгойтой ах сууж байхаар нь “Эмээл авах уу?” гэж хэлсэн чинь “Үзье хаана байгаа юм” гэж хэлэхээр нь машин дотор байгаа гэж хэлээд нөгөө ахыг машин руугаа дагуулаад хамт явсан. Тэгээд тэр ахад үзүүлээд би “4 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн чинь “Хавтас нь цуурчихсан байна. 4 сая төгрөг хүрэхгүй. 2.500.000 төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлэхээр “За тэг тэг” гээд хулгайлж авсан эмээлээ нөгөө ахад 2.500.000 төгрөгөөр худалдсан. Мөнгөө -ын машины гадаа тоолж авсан. Миний хажууд хүн байгаагүй. Тэгээд нөгөө ах миний хулгайлж авсан эмээлийг аваад явсан. Би хулгайлж авсан эмээл гэж нөгөө ахад хэлээгүй. Тэгээд би -ын машинд ороод - ахад зардлын мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн. Тэгээд - ахад “Улиастай руу манай найзынд хүргээд өгчих” гэж хэлсэн чинь за гээд *******, бид гурвыг манай найзынд хүргэж өгсөн. Тэгээд - бид гурвыг хүргэж өгчихөөд явсан. *******ид би найзындаа байхдаа 600,000 төгрөг өгсөн. д би мөнгө өгөөгүй ... Би Улаанбаатар хотоос аймагт хүрч ирээд Хишиг баарны гадаа *******той тамхилж байхдаа эмээл хулгайлсан талаар хэлсэн. д эмээл хулгайлсан талаараа ерөөсөө хэлээгүй. огт мэдээгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эд эхнэр хүүхэдтэйгээ хамт байхад аймгийн төвөөс *******, хоёр ирж байна гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд *******, хоёр “Пруис 20” маркийн машинтай ирсэн. Тэгээд ******* сум руу явах замдаа машин зогсоогоод пиво ууж байхдаа ******* “ чамайг аймагт байхад тус болж байсан биз дээ. Мөнгөний хэрэг байна. Нэг юм аргалаад өгөөч” гэж хэлэхээр нь “Аргалж өгч чадахгүй ээ. Үгүй ээ” гэж хэлсэн. Тухайн үед ******* бид хоёр байсан. Өөр хүн хажууд байгаагүй. Тэгээд ******* сум орж хадам ээж Пагамжавынд очсон юм. Тэгээд хадам ээж Пагамжавынд очоод эхнэр г буулгачихаад *******, бид гурав бааранд орж 0.5 литрийн 6 ширхэг “*******гио” пиво уучхаад хадам ээж Пагамжавынд очоод хоол идчихээд байж байтал ******* намайг “Гараад ирээч уулзъя” гэж хэлэхээр нь гэрийн урд уулзсан чинь “Хөгшиндөө эмээл ч хамаагүй. Нэг зүйл аргалаад өгөөч” гэж хэлэхээр нь “За найз нь аргалж өгье” гэж хэлээд “Манай хадам Пагамжавын баруун талын хашаанд ******* гэдэг айлд их гарын мөнгөн чимэгтэй эмээл байгаа” гэж хэлсэн чинь ******* “За за” гэж хэлсэн. Тэгээд гэр лүү буцаж орсон чинь манай эхнэр жолооч -тай хамт эмч нарыг хүргэж өгөх гээд явсан. Тэгээд намайг хүүгээ харах хооронд ******* гэрээс гараад явсан. гэрт үлдсэн. *******ыг баруун талын айлын хашааг давахыг манай эхнэр харсан гэж надад хэлсэн. Тэгээд манай эхнэр ирээд “******* хаачсан юм бэ?” гэж асур нь “Мэдэхгүй ээ нойл орсон юм болов уу” гэж хэлсэн. Тэгээд ******* Үржээг ирсний дараа нь удалгүй “Нойл орчихоод ирлээ” гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд *******, , жолооч - бид дөрөв гэрээс гараад -ын машинд суугаад урагшаа бааранд ажилладаг барменыд очсон чинь гэрт нь хүн байхгүй болохоор нь буцаад явсан. Тэгээд буцаж яваад хадам Пагамжавын хашааны хойд талын гудамжны буланд нь очиж зогсоод ******* буугаад надад “Хоёулаа айл руу очоод ирье” гэж хэлэхээр нь “За” гээд цуг явсан чинь манай хадмын баруун талын хашааг хамт ******* эхлээд д орохоор нь “Ийшээ орж яах гэж байгаа юм” гэж хэлсэн чинь “Араас ороод ир ээ” гэж хэлэхээр нь “За” гээд хашааг д байж байтал ******* урдаас нэг цүнхтэй юм аваад ирэхээр нь “Наадах чинь юу юм бэ?” гэж хэлсэн чинь “Юу ч биш ээ. Хүнээс авсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд хашааг нь д машин руугаа явсан. ******* нөгөө цүнхтэй зүйлийг машины арын багажийг нь онгойлгоод хийсэн. Тухайн үед , жолооч - хоёр машинд үлдсэн юм. Тэгээд - “Юу миний машины ард хийчих вэ? юу юм бэ?” гэж *******аас асуусан чинь “Хүнээс авсан юм аа” гэж хэлсэн чинь “Хулгайн элдвийн зүйл биш биз дээ” гэж асуусан чинь ******* “Үгүй ээ тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би машинд байхад “Найз нь энд үлдлээ. Манай хүүгийн бие хаа нь муу байна” гэж хэлсэн чинь “Орой болсон хойно рүү явахад зам мэдэхгүй байна. Чи хамт явалцаж өгөөд маргааш эргээд ирэхгүй юу даа” гэж хэлэхээр нь “За тэгье” гээд цуг аймгийн төв рүү шөнийн 03 цаг болж байхад ирсэн. Тэгээд аймгийн төвд орж ирээд *******ын таньдаг айл Зоригоо гэдэг айлд ирээд , ******* бид гурав хамт хоносон. Тэгээд маргааш өглөө нь бид айлаас куртик авчихаад эргээд очиход өчигдөр хамт явсан такси ирчихсэн зогсож байсан. ******* таксийг дуудсан. Тэгээд би *******аас “Чи яах гэж байгаа юм” гэж асуусан чинь “Найз нь -тай өнөөдөр Улаанбаатар хот явлаа. Чи явахгүй юм уу?” гэж асур нь “Найз нь явахгүй банкны өр гээд ажлаас их зүйл алга” гэж хэлсэн чинь ******* “Чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ?” гэж асур нь “Надад 600, 0 мянган төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь “Найз нь өгье. Найзаасаа ав” гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу *******, , жолооч -ыг хөлслөөд 10 цагийн үед яваад 14 цагт Улаанбаатар хотод очсон. Тэгээд Улаанбаатар хотод Урт цагааны урд очиж зогсоод ******* буугаад явахаар нь бид хоёр бие засах гээд машинаас буугаад явсан. Тэгээд бид хоёр бие засчихаад эргэж ирээд машиндаа сууж байсан чинь ******* нэг шар царайтай залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд ******* машины ар онгойлгоод нөгөө залуутай юм яриад байсан. Тухайн үед , - бид гурав машин дотор сууж байсан. Тэгээд машины ар талын багаажин дотор байсан цүнхтэй зүйлийг нөгөө залуу аваад явсан. Тэгээд ******* машинд орж ирээд “Улиастай руу манай найзынх руу явъя” гэж хэлэхээр нь найзынд нь очсон. Тэгээд найзындаа байхдаа надад 600,000 төгрөг өгөхөөр “За баярлалаа. Дараа тэгж байгаад өгнө” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, хохирогч Н. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2014 онд 2 дахь хүүхэд маань төрөх гээд аймаг орж эхнэрээ эмнэлэгт хүргэж өгчихөөд гэртээ орж ирэхэд гэрт маань хулгай ороод эмээл алга болчихсон байсан. Одоо миний хохирол төлбөр барагдаагүй байгаа. Тухайн үед барагдуулна гэж байсан ч нэг хүн нь олдохгүй байж байгаад өнгөрсөн...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н. “...09 сарын 19-ний өдөр хадам ээж болон эхнэр хүүхдээ аваад, мөн сантехникийн ажил хийлгэх гэх хүнийг аваад аймгаас 14 цагийн орчимд ******* сум руу гарсан юм. Сумандаа 17 цагийн орчимд ирсэн. Шууд гэртээ ирээд хашаандаа машинаа оруулаад ээж, аавынхаасаа түлхүүрээ авахад ээж Дамдиншүхэр хэлэхдээ поорчиг чинь онгорхой байсан гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ хаалгыг онгойлгоод харахад манай зүүн талын амбаарын зүүн талын цонхыг хагалаад шил нь дотогш унасан байсан. Тэгээд гэртээ ороод цүнхтэй хувцсаа том өрөөнд оруулаад хартал том өрөөнд байсан баруун хана налуулан тавьсан байсан эмээл алга болсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан. 09 сарын 19-ний өдрийн 18 цаг 13 минутад хэсгийн төлөөлөгч т утсаар болсон асуудлыг хэлж мэдэгдсэн. ирж зураг аваад явсан. ... Манай байшингийн зүүн талын амбаарын зүүн талын порчикны доод талын цонхыг хагалж хулгай орсон байсан. Хагалсан хэсгээрээ гараа оруулаад порчикийг нь онгойлгоод порчикоор дотогш ордог байсан юм. Цонх хагалахдаа рамыг нь эвдээгүй байсан. Вакум цонх байсан юм. 35х50 см хэмжээтэй цонхыг маань хагалсан байсан. Хагарсан цонхоо арван мянган төгрөгөөр нэхэмжилнэ. Манай гэрт ямар хүмүүс хууль бусаар орж эд зүйл хулгайлсан болохыг анх мэдэхгүй байсан. Сүүлд цагдаагаас хэн орж эд зүйл авсан болохыг мэдсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч С.ийн “...09 сарын 16-ны өдөр би жоншин дээр ажиллаж байгаад орой гэртээ ирэхэд л *******ийн найз нь гээд хоёр залуу жижиг суудлын саарал өнгийн машинтай ирсэн байсан. Тэр хоёр залуу хэлэхдээ эд хүнтэй уулзах гэж байгаа гэж хэлсэн юм. Тэр хоёр ямар хувцастай байсныг санахгүй байна. Тэгээд ******* найздаа “Манай жаалын бие нь өвдөөд байна. Сум яв гэж байна. Хүргээд өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд *******ийг хүргэж өгөхөөр хүүхдийнхээ хамт тэр хүмүүстэй явцгаасан юм. Тэр хүмүүс орой харуй бүрий болгоод явсан юм...” гэх, гэрч Х.гийн “...маргааш нь буюу 09 сарын 16-ны өдөр нөхөр рүү явсан байсан... “Надтай цуг яваад байсан хоёр хүүхэд *******т очдог шөнө эмээл алга болсон гэнэ. Цуг явсан хоёр хүний ээж нь залгаж байна” гэхээр нь би “Юу ярьж байгаа юм бэ? Чи хулгайн хэрэгт холбогдож байгаа юм биш үү. Наад хүүхдүүд чинь авчихаад байгаа юм биш үү?” гэхэд нөхөр “Үгүй байлгүй дээ. Бид нарыг *******т очдог шөнө эмээл алга болсон гэнэ. Тэр хэрэгт энэ хоёр хүүхэд холбогдсон гэнэ. Тэгээд ээж нь ярьж байна” гэсэн. Тэр ээж нь нөхөр лүү залгаад ингэж хэл тэгж хэл гээд байх шиг байсан. Тэгээд бид хоёр гэртээ ороод нөхөр эргээд ээж рүү нь залгахад ээж нь утсаа аваагүй юм. Ингээд бид хоёр амарсан. Нөхөр амархынхаа өмнө санаа нь зовж байгаа бололтой хулгай хийчихсэн юм биш байгаа даа гээд түгшсэн байдалтай байсан ... манай нөхөр рүү явчихаад нэлээн орой болсон хойно ирсэн. Цагийг нь сайн санахгүй байна. Маргааш нь намайг өглөө ажилд хүргэж өгчихөөд “Улаанбаатар хот руу рүү хамт явсан хүмүүс намайг яваад өгөөч гэнэ. Машинаа янзлуулангаа хот руу орчихоод ирье” гэж хэлээд явсан. Надад хот руу явахаасаа өмнө 20,000 төгрөг өгсөн. Хүмүүсээс хэдэн төгрөг авсан яасныг нь би асуугаагүй. Тийм асуудалд нь оролцдоггүй. Улаанбаатар хотод очоод нэг хоночихоод маргааш өдөр нь “Хэнтий аймаг руу явах хүн хараад явж байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Улаанбаатар хотоос 22 цагийн үед ирээд таксинд явсан байх. Тэгээд би нөхөртэйгөө 00 цагт уулзаад гэр лүүгээ хамт явсан. Тухайн орой би теннис, волейболын тэмцээнтэй байгаад орой тарсан юм. Таксинд 2006 оноос хойш явж байна. Зундаа таксинд явдаггүй. Тэгээд маргааш нь манай нөхөр - гурил ойр зуурын юм авах гээд гараад гэртээ ирээгүй. Тэгээд би гэртээ хэсэг зуур унтсан хойгуур миний утсанд дуудлага ирсэн байхаар нь босоод онцгой байдалд ажилладаг -ын дүү төгс рүү ярьсан чинь ах нь миний Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан эмээл нь хулгайн эмээл байна. Хулгайн эд зүйл тээвэрлэж явсан гээд цагдаа дээр байна гэж хэлсэн...” гэх, гэрч М.ын “...2014 оны 09 сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ байхад үл таних эрэгтэй хүүхэд над дээр ирээд “Эмээл авах уу?” гэж асуусан. Тэгэхээр нь харъя гэж хэлэхэд машинд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрээсээ гарахад хойд талд машинаа зогсоосон байсан. Эмээл нь машиныхаа багажинд байсан юм. Тэгэхээр нь хараад “Ямар үнээр зарах вэ?” гэж асуусан. Тэгэхэд дөрвөн сая төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмээлийг нь үзэхэд эмээлийн хавтас мод нь салчихсан, бүүрэгний доод талын модон хэсэг хугарч, түүнийг шрупдсэн байсан юм. Ингээд “Би энэ эмээлийг чинь 4 сая төгрөгөөр авахгүй” гэж хэлэхэд “Та хэдээр авах вэ?” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “Чи доошоо хэдээр зарах вэ?” гэхэд надад хандан “3 сая төгрөгөөр ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүүхдэд хандан “Би эмээлийн чимгийг нь л авъя, чи мод гөлмөө ав” гэж хэлсэн. Гэтэл “Та бүгдийг нь гурван саяд ав” гээд байсан. Тэгэхээр нь би авахгүй гэж дэлгүүр лүүгээ явахад араас ирээд “Та хоёр сая таван зуун мянган төгрөгөөр ав ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Байж бай банк ороод ирье” гэж хэлээд банкнаас хоёр сая таван зуун мянган төгрөг аваад тэр хүүхдэд өгсөн. Би эмээлийг нь бүтнээр нь авсан. /Гөлөм дөрөө мод хэрэглэл, тохомын хамт/. Тэр хүмүүс “Приус” маркийн 92- УНТ улсын дугаартай машинтай явж байсан юм...” гэх, гэрч Т.ийн “...Өнөөдөр буюу 2014 оны 09 сарын 20-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манай гадаа ы хамт дугуйтай ирээд надад 250.000 төгрөг бэлнээр өгсөн юм. Надад хэлэхдээ “Ээж зээлээ төлж байгаа юм” гэж хэлсэн. нь өнгөрсөн жил лизингээр зурагт, хөлдөөгч хоёрыг авсан байсан юм. Түүний сүүлийн мөнгийг өгч байгаа нь энэ юм. Яг хэдэн төгрөгийн зээл авсан болохыг одоо санахгүй байна...” гэх, гэрч Ц.ын “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд манайд манай охин хүүхэдтэйгээ мөн *******ийн дүү охин нь хүүхэдтэйгээ байсан. *******ийг байгаа гэсэн боловч тэр орой гэрт ирж хоноогүй. Тэрнээс хойш би *******той уулзаагүй...” гэх, гэрч Г.Дамдиншүхэрийн “...2014 оны 09 дүгээр сарын 19-ний үдээс хойш 16 цагийн үед би аймгаас гараад ирж явна гээд утсаар ярихаар нь би гэр лүү орсон чинь үүдний таамбарын порчик нь онгойчихсон, цонх нь хагарчихсан байхаар нь би юу ч саналгүй хүүхдүүд цонхыг нь хагалчихсан байна гэж бодоод порчикны цонхыг хаачихсан. Гэрт нь орж хөргөгчийг нь онгойлгож хөлдүү мах гаргаж тавиад буцаж гараад хаалгыг нь цоожилсон. Би саяхан нүдэндээ болор суулгасан болоод гэр доторх юм сайн хардаггүй. Тэгээд ******* аймгаас ирээд гэртээ ороод гарч ирээд “Ээж манай эмээл алга байна. Манайхан тохоогүй биз дээ” гэхээр нь “Үгүй ээ, байх ёстой” гээд хэлсэн...” гэх, гэрч Ц.ын “...орой 18 цагийн үед хүү ирээд гэртээ ороод эд зүйл алга болсон байна гэж хэлсэн. Хөгшин бид хоёр үзсэн харсан зүйлгүй. Хамгийн сүүлд 09 сарын12-ны өдөр гэртээ байсан гэж санаж байна...” гэх, гэрч Г.Гомбын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...09 сарын 16-ны өдөр орой харанхуй болсон хойно над руу манай ээжийн дугаар луу залгаад “Хөгшин нь дөнгөж сая суманд орж ирээд байна. Эхнэр хүүхдээ хүргэж өгөхөөр ирээд байна” гэж хэлж байсан. “Найзтайгаа машинтай ирээд байна. Одоо ингээд буцлаа” гэж хэлсэн. Би ч уулзаагүй, над дээр ирээгүй. Маргааш өглөө нь би найзаас хаана байна гэж сурахад “******* өчигдөр бааранд байгаа сурагтай байна” гэж хэлж байсан юм. Би 09 сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд намайг дуудсан юм. “Хүрээд ир эмнэлэг хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд би дугуйтай гэрт нь очиход ээж нь болох , дүү нарынхаа хамт байсан юм. Тэгээд “******* хаана байгаа вэ” гэж би асуухад “Урьд шөнө аймаг явчихсан байна. Шөнө нэлээн орой орж ирээд хоол идчихээд найзынхаа хамт явчихсан” гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Би эхнэрийг нь эмнэлэг авч явж үзүүлчихээд эргэж хүүхдийнх нь хамт явж авчирсан юм. Өнөөдөр орой цагдаагийн хамт дугаарын утсаар ярихад намайг хаана байна сонин сайхан гэж асуухад “Хөгшин нь архи уугаад дөнгөж сая аймгаас орж ирээд байна. Авгай хүүхэд дээрээ ирээд байна” гэж хэлж байсан. “Хаагуур явж байгаад ирэв” гэхэд “Аймгаар явж байгаад ирлээ” гэж хэлсэн юм. Мөн 2-3 хоног архи уулаа гэж ярьж байсан юм. Их согтуу хэл нь ээдэрсэн байсан...” гэх, гэрч Ж.ы “...Өнөөдөр өглөө наашаа гараад “ ” хүрч явахад авгай нь ******* руу залгаад “Өчигдөр орой ээж рүү цагдаа очоод, ээжийн гар утсыг нь хураасан гэнэ. Мөн хажуу талын айлынх нь цонхыг нь хагалчихсан байна, хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Гэтэл ******* надаас утсаа өгчих гэж хэлээд миний утсаар эхнэр лүүгээ мессеж бичээд байсан юм. Би *******ид хандан “Хөгшөөн чи хулгай хийчихсэн юм уу?” гэхэд юм ярихгүй бодлогошроод байсан. Доошоо хараад ирэн иртэл мессеж бичсэн юм. ээс наашаа сүлжээтэй байдаг юм. ******* суман дээр орж ирээд гэх айлд дээр ирсэн юм. Тэр хүн дээр очоод манай ээжийн зээллэгийн мөнгө арай удчихлаа гээд хоёр зуун тавин мянган төгрөг өгснийг би харсан. Ингээд наашаа цагдаа дээр ирэх замдаа “Хөгшин нь хотоор яваад нэлээн шоудсан. 3.000.000 төгрөгтэй явсан. Гэртээ таван зуун мянган төгрөгтэй ирлээ” гэж хэлсэн юм. ******* өмнө нь жоншин дээр ажиллаад сайндаа л өдөрт 40 мянган төгрөг олдог юм. Түүнийгээ хоол ундаа аваад дуусдаг юм. Гэтэл сүүлийн үед их мөнгөтэй явах болсон юм. Хөгшин нь байгаа хоёр сая гаруй төгрөгийн өрөө дараад дуусаж байна даа гэж хэлсэн юм. Өөртөө хувцас хунар мөн өчигдөр ирэхдээ авсан байсан... Даваа, түүний найз нэрийг нь үл мэдэх өндөр залуу нартайгаа явлаа гэж хэлсэн. Би Даваагийн гэрээр очиж байгаагүй. Аймагт гэр нь байдаг юм. Даваа *******той байнга ярьдаг юм. “Даваа манийх нь өрийг даралцсан юм. Даваа надад даага өгсөн. Түүнийг нь ажиллаад 450.000 мянган төгрөгөөр байрныхаа өрийг дарсан” гэж ******* ярьсан. Аймагт ээрэгдэж байхдаа эхнэрийнхээ хамт Хишигт байр хөлсөлдөг байсан юм. Түүнийхээ өрийг дарсан гэсэн...” гэх, гэрч Г.ын “...Би сумын эмч нарыг хүргэж өгчихөөд гэрийнхээ хашааны урд талд ирээд зогсоод баруун талын хаалгаараа хашаа руугаа ортол манай баруун талын хашааг ******* д орохыг харсан. Тэгээд би гэр лүүгээ орох гээд байж байтал манай найз залуу ******* гэрээс гарч ирээд “Яасан хүргээд өгчихсөн үү?” гэж хэлэхээр нь “Хүргээд өгчихлөө” гээд ******* бид 2 гэр лүүгээ цуг орсон. Тэгээд намайг гэрт ороход манай гэрт сууж байхаар нь “******* хаачсан юм бэ?” гэж *******оос асуусан чинь бие засах гээд гарсан гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад нойл орох гээд явж байгаад нойлд *******ыг байгаа байх гэж бодоод “Хүн байна уу?” гэж дугарсан чинь хүн байхгүй байхаар нь нойлд орчихоод гэртээ орсон...” гэх, шинжээч Е.-ын “...Хэргийн газрын үзлэгээр илрүүлж шинжилгээнд хүргүүлсэн цонхон дээрээс бэхжүүлж авсан хурууны хээг яллагдагч *******, *******, , - нарын хурууны хээтэй харьцуулан шинжилсэн боловч папилон санд тохирох гарын мөр олдоогүй...” гэх, яллагдагч З.гийн “...Гараад явах гэж байтал ******* “Ахынх руугаа оччихоод ирье” гэж хэлсэн. Тэгээд бид нар эргээд нэг газар очиж зогссон. ******* ******* хоёр буусан. Тэгээд - ах бид хоёр сууж үлдсэн. Би сууж байгаад урд талд нь унтчихсан байна лээ. Нэг сэрэхэд - ах намайг сэрээсэн. - ах “Багажинд та хоёр юу хийчих вэ” гэж *******, ******* нараас асуусан. Гэтэл ******* “Юу ч биш ээ” гэж хэлсэн. Ингээд машин хөдөлж яваад шууд Хэнтий аймагт ирсэн. Хэнтий аймагт 09 сарын 17-ны өдөр шөнийн 02 цагийн орчимд ирсэн. Ирээд Зоригоогийн гэрт ******* бид гурав бууж үлдсэн. Тэнд гурвуулаа унтсан юм. - ах эмээлээ аваад явсан юм. Аймаг дээр ирээд би машины ард эмээл хийсэн болох талаар мэдсэн. ******* “Багажнаасаа юмаа авъя” гэж хэлсэн. Эмээлээ авах гэснээ больсон юм билээ. 09 сарын 17-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад - ахыг би дуудсан юм. Тэгээд бид гурав хамт хот явъя гэж ярилцаад хот руу явсан. Хотод өдөр 12 цаг өнгөрч байхад очсон юм. Хотод очоод урт цагааны урд очоод эрэгтэй хүнд эмээлээ ******* зарсан юм. Би машинд сууж байсан. Хууз саахалтай 30 гаруй насны дундын биетэй хүн байсан юм. Тэр хүнд эмээлийг ******* зарсан юм. Уг эмээлийг хоёр сая таван зуун мянган төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн юм. Мөнгөө авч машинд орж ирээд *******ид нэг сая гурван зуун мянган төгрөг бэлнээр тоолж өгсөн. Надад мөнгө өгөөгүй ээ. Жолоочид нийт гурван зуун мянган төгрөг өгч байсан юм. Мөнгөө аваад бид нар Улиастайн эцэст байх *******ын найз Баткагийн гэрт очсон юм. Тэнд хувцсаа сольчихоод гадагшаа гарсан ... би Э.*******ыг *******ийн баруун талын айлаас хулгай хийснийг мэдээгүй. Надад ******* ямар нэгэн зүйлийн талаар хэлээгүй. Улаанбаатар хотод айлд *******тай хамт байхад цагдаа нар орж ирээд бариад Хэнтий аймаг руу аваад явсан. Тэгээд *******ыг гэрээс их гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлсныг мэдсэн” гэх, сэжигтэн Т.-ын “...Тэгээд нэг хашааны булан эргэж зогсоод *******, ******* хоёр “Ахтайгаа уулзчихаад ирье” гээд машинаас буугаад явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор аль зүгт хаашаа явсныг сайн мэдэхгүй. ******* суманд урьд өмнө ирж байгаагүй учраас хаашаа явснаа мэдээгүй. Тэгээд *******, ******* хоёр 30 гаруй минутын дараа нэг эмээл барьчихсан ирэхээр нь “Юун эмээл вэ? хулгайн эмээл биш биз дээ” гэж хэлсэн чинь *******, ******* хоёр “Манай ахын эмээл байгаа юм. Ахтайгаа ярьж байгаад авсан. Мөнгөний боломж байхгүй. Энэ эмээлийг борлуулаад мөнгөтэй бол доо гэж манай ах хэллээ” гэж ******* надад хэлсэн. Тэгээд аймгийн төв рүү явсан. Аймгийн төвд шөнийн 02 цагийн үед ирсэн. Аймаг руу явах замдаа *******, *******, 3 энэ эмээлийг Улаанбаатар хот руу явж борлуулна гэж хоорондоо ярилцаж байсан. Өөр зүйлийн талаар яриагүй. Тэгээд *******, , ******* гурвуулаа эмээлээ маргааш өглөө авъя гээд машины багаажинд үлдээгээд хорихын байранд буусан. Тэгээд маргааш өглөө миний утас руу ******* залгаад “Ах хүрээд ир эмээлээ авъя” гэж хэлэхээр нь эмээлийг нь аваачиж өгөх гээд хорихын байран дээр очсон. *******, *******, 3 “Ах Улаанбаатар хот руу яваад өгөөч 150,000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь “за тэгье” гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу явж машиныхаа үрүүлийн аппаратыг солих шаардлагатай байсан учраас зөвшөөрсөн. Надад аймгаас гарахаас өмнө 150,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд Улаанбаатар хот руу 10 цагийн үед гарсан. Тэгээд Улаанбаатар хотод 14 цагийн үед очсон. Улаанбаатар хот руу орохдоо “Их дэлгүүрийн тийшээ очно шүү” гэж хэлэхээр нь би “Хот дотор явахдаа муу. Сайн газар мэдэхгүй” гэж хэлсэн чинь ******* “Бид 3 танд заагаад өгчихнө” гэж хэлэхээр нь Их дэлгүүрийн хойно байдаг Урт цагааны зүүн талд очсон. Тэгээд ******* хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд машинаас буугаад ганцаараа явсан. *******ыг буусны дараа *******, 2 нь араас нь явсан. Тэгээд 10 минутын дараа *******, *******, гурвуулаа нэг эрэгтэй хүн дагуулж ирээд машины багаажинд байгаа эмээлийг үзүүлсэн. Би машин дотроо сууж байсан. Тэгээд нөгөө хүнтэй үнэ тохирохгүй байгаа төлөвтэй байсан. Нөгөө хүн яваад өгсөн чинь *******, ******* 2 араас нь очоод тэр хүнийг эргүүлж авчраад эмээлээ 2.500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бэлнээр надад 150,000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд хоорондоо мөнгөө хуваагаад авсан. Тэгээд Улиастай руу хүргүүлнэ гэж хэлээд хүргүүлээд нэг айлд гурвуулаа буугаад үлдсэн ... Би хулгайн эмээл гэдгийг мэдээгүй. ******* надад манай ахын эмээл байгаа юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2014.129 дугаартай дүгнэлт, үнэлгээний комиссын 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргаж тогтоол, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл түр хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******, Г.******* нар нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Э.*******, Г.******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******, Г.******* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, бүлэглэж хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тусгасан байна.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Энэ гэмт хэргийг: хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч … үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул буцаан хэрэглэх боломжгүй юм.
Шүүгдэгч Э.*******, Г.******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.*******, Г.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.”, гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.*******, Г.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.*******д учруулсан хохирол болох 10,010,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 201423000337 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.*******, Г.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******д 10,010,000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээний комиссын 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Н.*******д учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Г.******* нараас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 10,010,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Э.*******аас 5,005,000 төгрөгийг, шүүгдэгч Г.*******оос 5,005,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Н.*******д олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоосгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь 23 хоног, шүүгдэгч Г.******* нь 9 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг … хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэж заасан байх тул шүүгдэгч Э.*******ыг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, бүлэглэж хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 201423000337 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Г.******* нараас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 10,010,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Э.*******аас 5,005,000 төгрөгийг, шүүгдэгч Г.*******оос 5,005,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Н.*******д олгосугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоосгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь 23 хоног, шүүгдэгч Г.******* нь 9 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*******ид авсан батлан даалтад өгөх, шүүгдэгч Э.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.*******ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР