| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2018/00795/И |
| Дугаар | 156/ШШ2019/00078 |
| Огноо | 2019-02-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 156/ШШ2019/00078
| 2019 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2019/00078 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00795/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .................оршин суух, Г.Д /РД:............./-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................оршин суух, Т.Ч /РД:............../-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оноос Т.Ч-тэй гэр бүл болж хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 сарын 22-ны өдөр хүү Ч.Т төрсөн. Бид тодорхой учир шалтгаанаас болоод гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд хүүхдээ хүсэлт гаргаж байж эцэг Ч-ээр нь овоглуулж байсан.
Ч бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2014 оноос салж тусдаа амьдрах болсон. Хүү Т миний асрамжид өсөж, торнин байгаа. Эцэг Ч-ий зүгээс ямар туслаж дэмжлэг байдаггүй.
Бид буцаж нийлэх боломжгүй тул хүү Т-д хүүхдийн тэтгэлэг тогтоож, өмнөх жилүүдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэв. /хх-ийн 1х/
Хариуцагч Т.Ч нь шүүхэд гаргасан тайлбар болон болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Г.Д-тай эргэн нийлж амьдрах бодолгүй байгаа, тус тусын амьдралаар амьдарна. Би Г.Д-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хүү Ч.Т-дээ хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг асуудлаар маргаантай зүйл байхгүй гэв. /хх-ийн 16х/
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Т.Ч-д холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Д хариуцагч Т.Ч нар нь 2011 онд танилцаж, улмаар эр эмийн харьцаатай болж, тэдний дундаас 2013 оны 10 сарын 22-ны өдөр хүү Ч.Т төрсөн болсон болох нь №.......... дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү зохигчид нь амьдралын бэрхшээлт байдал, хоорондын үл ойлголцолоос шалтгаалж цаашид хамтран амьдрах бололцоогүй болсон байна.
Дашрамд хариуцагч Т.Ч-ий хувьд 2013 оны 10 сарын 22-ны өдөр хүү Ч.Т-ийг өөрийнх нь хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Г.Д-гийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлөхийг зөвшөөрч байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8-д зааснаар Т. Ч /РД:............./-ээр нэхэмжлэгч Г.Д-гийн 2013 оны 10 сарын 22-ны өдөр төрүүлсэн хүү Ч.Т-ийг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар 2013 оны 10 сарын 22-ны өдөр хүү Ч.Т /РД:............/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч /эцэг/ Т.Ч-ээс цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж, хүү Ч.Т-ийг тэжээн тэтгүүлсүгэй
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Д-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ч-ээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР