| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2022/0045/З |
| Дугаар | 159/ШШ2022/0045 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 159/ШШ2022/0045
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, “Наймган орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох “Ашигт малтмал газрын тосны газар, “Наймган орд” ХХК-нд олгогдсон Ашигт малтмалын хайгуулын ХҮ-020900 тусгай зөвшөөрлийн Ашигт малтмалын хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, 38.1.6-д зааснаар байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож дээрхи шийдвэрийн дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргалд даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч нар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... “Наймган орд” ХХК-ийн захирал Ч.Батаа нь ХҮ-20900 регистрийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргалтай Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлд харилцан тохиролцож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Баян нэртэй ХҮ-20900 тоот хайгуулын зөвшөөрлийн талбайд 2022 онд хайгуулын ажлыг хийх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж харилцан тохиролцсон.” гээд хэргийн оролцогчид гарын үсэг зурж, эвлэрлийн гэрээнд тус бүр тэмдэг дарж баталгаажуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Наймган орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох “Ашигт малтмал газрын тосны газар, “Наймган орд” ХХК-нд олгогдсон Ашигт малтмалын хайгуулын ХҮ-020900 тусгай зөвшөөрлийн Ашигт малтмалын хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, 38.1.6-д зааснаар байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож дээрхи шийдвэрийн дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргалд даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бумцэнд нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Наймган орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох “Ашигт малтмал газрын тосны газар, “Наймган орд” ХХК-нд олгогдсон Ашигт малтмалын хайгуулын ХҮ-020900 тусгай зөвшөөрлийн Ашигт малтмалын хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, 38.1.6-д зааснаар байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож дээрхи шийдвэрийн дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргалд даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Наймган орд” ХХК нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР