2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

   Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхтайвангүнд овогт *******ийн *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайн долоо овогт *******гийн *******, нарт холбогдох эрүүгийн 2302000000406 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ...35 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ...тоотод оршин суух хаягтай,

- Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Энхтайвангүнд овогт *******ийн ******* /РД:,,,/

 

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 116 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Сайн Долоо овогт *******гийн ******* /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15-аас 17 цагийн үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй,/ цэвэр жин нь 0.0226 грамм хэмжээтэй, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0.8466 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг өөрийн биедээ, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “шавар” гэх хэрэглээний нэршилтэй цаасанд боодолтой үеийн жин 0.5339 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчдын зам” гудамж, ... тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль хууль бусаар хадгалсан,

мөн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0.3077  грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 33.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15-аас 17 цагийн үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 19.9 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,...орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2024 оны 4 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 33 минутаас 01 цаг 03 минутын үед согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...д” төвийн урд хохирогч Б.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед санамсаргүй ******* ахаас өмдийг нь гуйж өмссөн, тэгээд цахилгаан шатанд суутал хүмүүст баригдчихсан. Халааснаас нь тухайн бодис гараад ирсэн. Миний биед байгаа гэдгийг би мэдээгүй. Санаатайгаар авч явъя гэсэн сэдэл санаа надад байгаагүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2302000000406 дугаартай хэргээс:  

 

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 33, 2-р хавтас 8 дахь тал/,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд” хорооллын 406 дугаар байрны 94 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 34-39, 2-р хавтас 9-15 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 116-120, 2-р хавтас 31-32 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 40-43, 53-57, 2-р хавтас 16-20 дахь тал/,дахь тал/,

Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 45-46, 58-60, 2-р хавтас 22-24 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4755, 4756, 4757, 4758, 5552, 5553, 5555, 5557 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 126-128, 131-134, 138-142, 145-147, 2-р хавтас 44-46, 53-57, 61-65, 69-75 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 847, 887 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 150-151, 2-р хавтас 84-85 дахь тал/,

Гэрч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 39-40 дэх тал/,

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 190 дэх тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 2-р хавтас 192 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 201 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 196-200 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 211-212 дахь тал/,

Хохирогч Б.*******ийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хэргийн 2-р хавтас 214 дэх тал/,

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 218-219 дэх тал/,

Хохирогч Б.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон маягт /хэргийн 2-р хавтас 220 дахь тал/,

Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 222 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5496 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 227-228 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 195, 198-199, 2-р хавтас 243, 3-р хавтас 13 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 186-188, 2-р хавтас 129-130, 133-134 дэх тал/,

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.*******гийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122-123 дахь тал/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 209 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 1-р хавтас 210 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 211, 2-р хавтас 3 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 212, 2-р хавтас 2 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 214, 2-р хавтас 1 дэх тал/, ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 215, 218, 2-р хавтас 249 дэх тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 234-242 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 243-246 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 201, 2-р хавтас 179 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 202 дахь тал/, регистрийн дугаарын лавлагаа /хэргийн 1-р хавтас 203 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 1-р хавтас 204 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 205, 2-р хавтас 178 дахь тал/, ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 216 дахь тал/, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1-р хавтас 221-233 дахь тал/, гэрч Д.гийн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 35-36 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 2-р хавтас 160 дахь тал/, ам бүлийн тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 161-162, 165 дахь тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хэргийн 2-р хавтас 177 дахь тал/ зэрэг болно.

          1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Наадамчдын зам” гудамж, ... гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй/ цэвэр жин нь 0.0226 грамм хэмжээтэй метамфетамин (мethamphetamine)-ийн агууламжтай, мөн “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0.8466 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг,

Мөн Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “шавар” гэх хэрэглээний нэршилтэй цаасанд боодолтой үеийн жин 0.5339 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль хууль бусаар хадгалсан,

мөн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ..... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0.3077  грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 33.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15-17 цагийн үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 19.9 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ..орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 33, 2-р хавтас 8 дахь тал/,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд” хорооллын 406 дугаар байрны 94 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 34-39, 2-р хавтас 9-15 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 116-120, 2-р хавтас 31-32 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Б.******* нь биедээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэснээр өөрийн өмсөж явсан хар цасны өмдний баруун талын халааснаас цагаан өнгийн гялгар уутанд хийсэн 21.3 грамм өвс мэт зүйл гаргаж өгсөн...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 40-43 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан: “...THC, AMP, LSD, GBPT, MEP хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн утгыг зааж байгаа...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 45-46 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******ын биед 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: Э.******* нь өөрийн өмсөж явсан куртикний баруун халааснаасаа тугалган цаасанд хийсэн 1.4 грамм хар өнгийн шавар мэт зүйл гаргаж ирснийг 1 дугаараар тэмдэглэн хураан авч, мөн халааснаасаа 4 тусдаа 2 зиплок түгжээтэй гялгар уутанд, 2 тунгалаг гялгар уутанд нийт жин нь 2.1 грамм мөс мэт зүйл хийсэн байсныг 2 дугаараар тэмдэглэн хурааж авав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 53-57 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******ын биед 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: Э.*******ын биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнд ямар хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлан өгөхөд Э.******* нь надад “Мөс болон DXM” байгаа гэж хэлээд “Мөсийг өмсөж явж байсан баруун хөлийн оймсны түрийнээс, DXM өмсөж явж байсан шортны зүүн талын халааснаас гаргаж өгсөн”-ийг эд мөрийн баримтаар тооцож хураан авч үзлэгийг цааш түүний бие, хувцсанд нь тэмтэрч үзэн үзлэг хийхэд өмсөж байсан шортны баруун талын халааснаас 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, *******ийн ******* гэсэн иргэний үнэмлэх 1 ширхэг, “...L” гэсэн хар өнгийн хаан банкны виза карт 1 ширхэг гарч ирснийг гэрэл зургаар бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд тусгаж Э.*******д хүлээлгэн өгөв...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 16-20 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан: “...THC, AMP, MDMA, LSD, GBPT, MEP хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн утгыг зааж байгаа...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 58-60, 2-р хавтас 22-24 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5557 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн "Б.******* УП99012391 2023.11.08”, “Э.******* УШ94060755 2023.11.8” гэж хаягласан шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.******* УП99012391 2023.11.08”, “Э.******* УШ94060755 2023.11.8” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс Метамфетамин /Methamphetamine/ болон MDMA илэрсэн. MDMA нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтана. Метамфетамин /Methamphetamine/ нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтана гэх /хэргийн 1-р хавтас 126-128 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5552 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин 1,4910 г, цэвэр жин 0,0226 г, “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,6255 г, цэвэр жин 0,0947 г, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,8158 г, цэвэр жин 0,5075 г, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,4489 г, цэвэр жин 0,1530 г, “4“ гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,1736 г, цэвэр жин 0,0914 г байна гэх /хэргийн 1-р хавтас 131-134 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5553 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хагархай тарианы шил, соруул мэт зүйл, AS9796651 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, АА1035238, АА1035239 гэсэн сери дугаартай 1-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. Притка, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тариуртай шингэн, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс,  “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, цаас, NZ9303814, AS9917982, АТ3457780, AS9796651, PS0403020, AS7589174, NZ5817021 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, AV7712267, АҮ2968503, АҮ8197186, АТ0881478, AW8485224, AW8172247, AW9508131, AW9508900, AJ7870945, АҮ8983279 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, AR4876339 гэсэн сери дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт, АМ0760468, АР6816021, AN1058936 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн зүйлийн цаасанд боодолтой үеийн жин 0,5339 г, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 26,3205 г, цэвэр жин 25,2333 г, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 5,0441 г, цэвэр жин 4,8033 г байна гэх /хэргийн 1-р хавтас 138-142 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5555 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г-198 Б.*******, 21.3 грамм өвс мэт зүйл, а/д Д.Тулга, 2023.11.03” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс Дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Г-198 Б.*******, 21,3 грамм өвс мэт зүйл, а/д Д.Тулга, 2023.11.03” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 22,4 г, цэвэр жин 19,9 г байна гэх /хэргийн 1-р хавтас 145-147 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4757 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э.******* УШ94060755 24.08.16” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /Methamphetamine/ болон MDMA илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II-р жагсаалтад багтана. MDMA нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын l-р жагсаалтад багтана гэх /хэргийн 2-р хавтас 44-46 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4755 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  Шинжилгээнд “3” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан хуванцар савтай өвс д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан ууттай өвс д/ч Г.Бат- Эрдэнэ 2024.08.16 гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хүний биеэс авсан мөс DXM д/ч .. 2024.08.16 гэж хаягласан гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “6” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хүний биеэс авсан мөс DXM д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан улаан цагаан өнгө хосолсон капсултай эм мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. /Dextromethorphan/ илэрч байна. “3” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан хуванцар савтай өвс д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 47,8 г, цэвэр жин 23,0 г, “5” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан ууттай өвс д/ч .. 2024.08.16 гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 15,1 г, цэвэр жин 10,6 г, “6” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хүний биеэс авсан мөс DXM д/ч Г. *******э 2024.08.16 гэж хаягласан улаан цагаан өнгө хосолсон капсултай эм мэт зүйлийн капсултай үеийн жин 0,5957г, “6” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хүний биеэс авсан мөс DXM д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,6535 г, цэвэр жин 0,3077 г байна гэх /хэргийн 2-р хавтас 53-57 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4758 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан 500, тугалган цаас д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан Монгол Улсын AU6463456 гэсэн сери дугаартай 500-тын мөнгөн дэвсгэртийн гол хэсэгт бохирлогдсон бор өнгийн шавар мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. “2” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан 100 Т 2ш гуурс, шил д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан Монгол Улсын АТ0879041 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, хуванцар соруул мэт зүйл, шил мэт зүйл зэргээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан 500, тугалган цаас д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан Монгол Улсын AU6463456 гэсэн сери дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт, мөнгөлөг цаас, “2” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан 500, тугалган цаас д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан Монгол Улсын АТ3530450 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “1” гэж дугаарласан Г-249 нэгжлэгээр хураан авсан 500, тугалган цаас д/ч Г.*******э 2024.08.16 гэж хаягласан Монгол Улсын AU6463456 гэсэн сери дугаартай 500-тын мөнгөн дэвсгэртийн гол хэсэгт бохирлогдсон бор өнгийн шавар мэт зүйлийн мөнгөн дэвсгэртэй үеийн жин 1,08915 г, цэвэр жин 0,0312 г байна гэх /хэргийн 2-р хавтас 61-65 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4756 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-249 нэгжлэгээр хураан авсан тариур, хуванцар сав, мөнгөн дэвсгэртүүд, тугалган цаас д/ч Г.*******э 2024.08.16” гэж хаягласан зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг тугалган цаас, Монгол улсын АҮ0499508 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “Coca Cola” гэх шошготой хуванцар сав, Монгол улсын AS5519159 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол улсын AN4484729 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шилний хэсгээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Зүүгүй тариур мэт зүйлээс MDMB-BUTINACA, MDMB-4en-PINACA гэх бодис илэрсэн. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/, MDMB-4en-PINACA гэх бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Хэрэглэсэн зүүтэй тариур мэт зүйлээс MDMB-BUTINACA, MDMB-FUBINACA илэрсэн. Монгол улсын АХ9334363 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол улсын NJ9158152 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол улсын PS6189987 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол улсын АР6491893 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол улсын AN6294012 серийн дугаартай 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй гэх /хэргийн 2-р хавтас 69-75 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 887 дугаартай дүгнэлтэд: Б.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.******* нь хэрэг үйлдэгдэх 2023.11.08-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.******* нь хэрэг хариуцах чадвартай байна гэх  /хэргийн 1-р хавтас 150-151 дэх тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 847 дугаартай дүгнэлтэд: Э.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.******* нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. Э.******* нь мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх /хэргийн 2-р хавтас 84-85 дахь тал/,

Гэрч О.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Эх сурвалжаас авагдсан мэдээллийн дагуу Э.*******ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо .. байрны гаднаас саатуулсан. Тухайн этгээдээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, оршин суух ..96 тоотод мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэхийг лавлахад тухайн этгээд нь байгаа талаар мэдэгдэн сайн дураараа гаргаж өгсөн. ...Тухайн орон сууцанд нэвтрэн ороход гал тогооны ширээн дээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй эд зүйл байсан ба Э.******* тухайн ширээний доод шургуулгад ундааны сав цоолж бэлтгэсэн хэрэглүүр мэт зүйл (бонго, тогоо), мөн зочны өрөөний буйдангийн дэрний хойно байсан гялгар ууттай “өвс” мэт зүйл, хэрэглэсэн тариур, буйдан дээр ил электрон жин, унтлагын өрөөнд матрасны хажууд ил тавьсан шилэн хэрэглүүр зэргийг өөрийн сайн дурын үндсэн дээр зааж үзүүлсэн ба тагтны хаалганы доод хэсэгт гялгар ууттай “өвс” мэт зүйл байсан. ...Өөрийн бие болон гэрт байсан бодис, хэрэглүүр зэргийг өөрийн эзэмшлийнх гэж тайлбарласан. ...Э.*******ыг саатуулан шалгах явцад түүний найз охин гэгч нь хамт байсан ба тухайн этгээдүүдийн хамт амьдарч буй газарт орсон. Тухайн бодисыг мэдэхгүй гэж байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 39-40 дэх тал/,

 

Хоёр. Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 00 цаг 33 минутаас 01 цаг 03 минутын үед согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” төвийн урд хохирогч Б.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар хохирогчийн нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 190 дэх тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хэргийн 2-р хавтас 192 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 2-р хавтас 201 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: Хохирогч *******ийн найз гэх залуу зодолдсон гэх залуугийн унаж ирсэн дугуйг унах гэж байгааг дүрслэн харуулав. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 00 цаг 52 минутад зодолдсон залуу болон хамт явж байсан залуу 2 ... төвийн хаалганы урд талд зогсож байв. Хохирогч ******* болон түүний найзуудтай нь зодолдсон гэх этгээд уулзаад зогсож байв. Хохирогч *******ийн найз гэх залуу хохирогч *******ийн шүд рүү цохисон гэх залууг цохиж байгааг харуулав. Хохирогч ******* шүд рүү нь цохисон гэх залуутай хамт баарны хашааны хаалганы хажууд байв. Хохирогч ******* шүд рүү нь цохисон гэх залууг үсдээд хойшоо дарж байгааг харуулав. Хохирогч *******ийн нүүр тус газарт нь цохиж байгаа хэсгийг байгааг харуулав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-р хавтас 196-200 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 211-212 дахь тал/,

Хохирогч Б.*******ийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хэргийн 2-р хавтас 214 дэх тал/,

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 4 дүгээр сарын 21- 22-нд шилжих шөнө ...төвийн 3 давхарт байх ...нэртэй бааранд найз *******, ******* нарын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн бааранд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлж байгаад 01 цагийн орчимд гарсан. Тэр үед манай найз ******* нь тус баарны хаалганы хажууд байсан улбар шар өнгийн түрээсийн унадаг дугуйг унаад тухайн баарны урд талын талбайгаар унаж тойрч байхад хоёр залуу ирээд намхан цагаан саарал өнгийн нимгэн куртиктэй нь “наадах чинь миний дугуй, наадахаа өг” гэж хэлээд өдөөд байхаар нь манай найз ******* нь “чи зүгээр зайл, яв” гэж хэлсэн. Тухайн залуу явахгүй өдөөд зогсоод байхаар нь манай найз ******* тухайн намхан залууг “юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд цохиод маргаан эхэлсэн. Би тухайн намхан цагаан саарал өнгийн  нимгэн куртиктэй залууг салгаад баарны хашааны үүд рүү авч яваад “чи одоо боль, ахын дүү бид нар бүгд эхнэр хүүхэдтэй одоо больчих, ахын дүү” гэхэд би “..а” гэж хэлээд орилоод байхаар нь “чи одоо больчих л доо” гэж хэлээд шилэн хүзүү дээрээс нь бариад хойшоо татаад “одоо больчих” гэхэд тухайн залуу нь болихгүй зууралдаад байж байхад манай найз ******* бид хоёрын дундуур орж ирээд салгах хооронд тухайн залуу нь миний нүүр тус газарт нэг удаа цохисон. Би салаад байж байхдаа хэлээрээ шүдээ тэмтэрч үзэхэд миний үүдэн шүдэнд хөдөлгөөн орчихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 218-219 дэх тал/,

Хохирогч Б.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон маягт /хэргийн 2-р хавтас 220 дахь тал/,

Гэрч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2024 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө би найз *******ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..нэртэй караокед орсон. Бид хоёр баарнаас гарахад үүдэнд түрээсийн цахилгаан дугуй байж байсан. Тэгэхээр нь би унаад явах гэж байтал нэгэн согтуу урт үстэй саарал өнгийн хувцастай залуу над дээр хүрч ирээд “Наадах чинь миний дугуй чи бос” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм би энэ дугуйг түрээслээд унах гэж байна” гэхэд тухайн залуу “наадах чинь миний дугуй” гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл найз ******* ирээд бид хоёрыг салгасан ба тухайн залуу салахгүй зууралдаад яваад байсан бөгөөд *******тай барилцаад авсан. ******* тухайн залууг “Одоо боль, зүгээр салцгаая бид нар эхнэр хүүхэдтэй” гэхэд тухайн залуу *******ийн нүүр рүү нь гараараа цохичихсон...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 222 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5496 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ийн биед зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна гэх /хэргийн 2-р хавтас 227-228 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би тогтоолтой 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж хэлээд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан. Би уг тогтоолтой санал нийлэхгүй байгаа. Учир нь миний өмсөж байсан *******ын ахын өмдний халааснаас илэрсэн өвс нь минийх биш. Би тэр өмднийх нь халаасанд өвс байсан талаар мэдээгүй байж байгаад цагдаад баригдах үед л мэдсэн. ...Тэр үед надтай хамт яллагдагчаар татагдсан ******* ах цагдаа дээр очихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Би Азаа ахын гэрт хэд хэдэн удаа очиход гэртээ байхгүй байсан. Тэр үед би ажилтай байсан мөнгө олох хэрэг гараад байсан. Мөн тэр үед ******* ах надад “чи очихгүй байж бай, би бас очихгүй, нэг нь очихгүй бол наад хэрэг чинь шийдэгдэхгүй” гэж хэлэхээр нь би ******* ахын хэлсэн үгэнд нь ороод цагдаа дээр очихгүй байхаар шийдээд нэг ч удаа очоогүй. ...Би өмнө мэдүүлэг өгч байхдаа болсон явдлын талаар үнэн мэдүүлэг өгч байсан. Тэр үед би ******* ахын гэрт очоод жижиг өрөөнд нь ороход овоолоостой байсан хувцас дунд нь хар өнгийн цасны гоё загварын өмд байхаар нь ******* ахаас “энэ өмдийг надад өгчих” гэж гуйхад ******* ах надад өгөхөөр нь би өөрийнхөө өмдийг тайлаад ******* ахын гэрт үлдээгээд, нөгөө цасны өмдийг өмсөөд ******* ахтай хамт гэрээс нь гараад цахилгаан шатанд суугаад хаалга хаагдах үед цагдаа нар хаалга дахиж нээгээд бид хоёрыг барьсан. Тэр үед миний өмссөн байсан ******* ахын өмдний халааснаас ууттай өвс байсан. Би өвс байсан талаар мэдээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 195, 198-199, 2-р хавтас 243, 3-р хавтас 13 дахь тал/,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр *******, хоёр гэр цэвэрлэх гэж ирээд ******* өмдөө солиод миний цасны өмдийг өмссөн байсан. *******ийн халааснаас гарсан өвс миний өвс байгаа юм. Би дээрх мөс хэмээх нэртэй мансууруулах бодисыг “Мөрөн Ганболд” гэх хаягтай үл таних хаягтай хүнээс байршил заалгаж байгаад олж авсан. Тухайн үед Шар хадны автобусны буудлаас очиж авч байсан. Түүний шан харамжид нь мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болсон асуудал байгаа юм. Өвсний талаар бол сайн мэдэхгүй байна. Өмд нь миний өмд байсан болохоор минийх гэж санаад байгаа юм. Хэрэглүүрүүд бас гэрт байсан эд зүйлс тул минийх. ...Би 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мөн өөрийн оршин суух хаяг буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ханбогд хотхоны 406-94 тоотод “мөс”, “өвс”, "Ди Экс Эм”, “шавар” гэх зүйлсийг хадгалсан гэж шалгагдаж байгаа. Би одоо 6 настай *******ын гэх нэг хүүтэй. Хүүхдээ хараад ирж чадаагүй асуудал гаргачихсан. Дахин гэмт хэрэгт холбогдсон нь миний хүрээллээс болсон байх, тийм учраас харамсаж байна. Би хүүхдээ, амьдралаа бодоод дахин энэ зүйлийг хэрэглэхгүй байхаар шийдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 186-188, 2-р хавтас 129-130, 133-134 дэх тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот Э.*******ын гэрт Э.*******, О., Б.******* нар нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтсан сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн,

Мөн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ...тоот Э.*******ын гэрт Э.*******, О. нар сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдсон боловч О., О. нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******, Б.******* нарт холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 383 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.          

 

           Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн талаар.

 

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, бусдад өгөх, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.        

           Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцыг Монгол Улс 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталжээ.

           Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “хууль бусаар олж авсан” гэдэгт энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

          Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй. Түүнчлэн энэ төрлийн хэрэгт гэмт этгээдээс илрүүлсэн бодисын хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход нөлөөлөхгүй юм.

            Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсдөг хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг.

 

         Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нар нь “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрнө. Харин сэтгэцэд нөлөөт бодисыг өмднийхөө халаасанд хадгалаагүй, Э.*******ын гэрт  ирээд түүний өмдийг өмссөн, халаасанд нь бодис байгааг мэдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэв.

         Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь нэг хороололд өссөн танилын харилцаатай этгээдүүд байна. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот Э.*******ын гэрт Б.*******, О. нар ирж сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээд гарч явахад буюу цахилгаан шатанд цагдаагийн байгууллагын алба хаагч нар илрүүлсэн байх бөгөөд Б.*******ийн биед хийсэн үзлэгээр түүний өмсөж явсан хар өнгийн цасны өмдний баруун талын халааснаас гялгар ууттай 21.3 грамм өвс мэт зүйлээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн тул шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нараас гаргасан “цагаатгаж өгнө үү” гэсэн санал, дүгнэлт няцаагдаж байна.

            Харин шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан ба шүүгдэгч Э.******* нь 2 удаагийн үйлдлээр буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоот гэртээ, мөн өөрийн биедээ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан байх тул шүүгдэгч Э.******* нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

 

          Иймд шүүгдэгч Э.*******ыг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

           Шүүгдэгч Б.*******ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

         Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ хохирогч Б.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүний нүүр рүү гараараа цохиж Б.*******ийн биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед “зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 847, 887 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.  

 

Шүүгдэгч Э.******* нь урьд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 116 дугаартай тогтоолоор дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

 

           Эрүүгийн хариуцлагын хуралдаанд:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Б.*******ийн биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Э.*******ын өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас “Шүүгдэгч Э.*******ын хувьд гуниглаж гутрах зүйл байдаг, биеийн байдал мууддаг учир тухайн бодисыг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ...Э.******* гэм буруутай боловч бага насны хүүхэдтэй ганц бие эцэг гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүгдэгч Э.*******ын хүү А.ийн ээж нь гадаадад амьдардаг. гэх хүн А.ийг асран хамгаалах боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул хүүхэд асран хамгаалах хүнгүй үлдэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг, оногдуулах ял нь сонгох санкцтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.******* нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр бага насны хүүхдийнхээ хажууд дахин мансууруулах бодис хэрэглэхгүй гэж итгэж байх тул түүнд 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Ж.Батбаяраас “Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, учруулсан хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж ухаарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг, тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тус харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэдэг бөгөөд төв мэдрэлийн тогтолцоог  дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдэрхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан шүүгдэгч нарт хорих ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.*******д ял оногдуулахдаа 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн биедээ болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоот гэртээ, мөн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус тус 2 удаагийн үйлдлээр 3-н төрлийн /шавар, мөс, өвс/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, урьд нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баримтлан

шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нар нь анх удаа хорих ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

           Энэ гэмт хэргийн улмаас:

а./ хохирогч Б.*******ийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5496 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл  учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

б./ хохирогч Б.*******ийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хэргийн 2-р хавтас 214 дэх тал/-ийн баримт хэрэгт авагдсан хэдий ч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар, мэдүүлэг аваагүй байна.

в./ хохирогч Б.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон маягт /хэргийн 2-р хавтас 220 дахь тал/ авагджээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч Б.*******ийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******өөс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлөх төлбөргүй болно.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа NZ9303814, АS9917982, АТ3457780, АS9796651, РS0403020, АS7589174, NZ5817021 гэсэн сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, АУ7712267, АҮ2968503, АҮ8197186, АТ0881478, АW8485224, АW8172247, АW9508900, АJ7870945, АҮ8983279 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 10 ширхэг, АR4876339 гэсэн сери дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АМ0760468, АР6816021 АN1058936 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, АА1035238, АА1035239 гэсэн сери дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, “№4” гэж дугаарласан уутанд хийсэн 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэрэг мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банканд шилжүүлэхийг,

“1” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор жижиг хэмжээтэй 0,0226 грамм жинтэй бор ногоон өнгийн шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор нийт 4 хэсэг гялгар ууттай нийт 0,8466 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, “1” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор хагархай тарианы шил 3 ширхэг, притка 2 ширхэг, соруул мэт зүйл 3 ширхэг, “2” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор тариур 1 ширхэг, “3” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор 4,8033 грамм жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл, “4” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор 25,2333 грамм жинтэй цагаан энгийн талстлаг зүйл, “5” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор цаасанд боодолтой ногоон өнгийн 0,5339 грамм жинтэй шавар мэт зүйл, мөн (2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр) “№1” гэж дугаарласан уутанд хийсэн голдоо бор өнгийн шавар мэт зүйлтэй 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тугалган цаас, “№2" гэж дугаарласан уутанд хийсэн хуйлж ороосон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шилэн сав 1 ширхэг, цагаан өнгийн гуурс соруул 1 ширхэг, “№3" гэж дугаарласан уутанд хийсэн хуванцар савтай өвс ургамал мэт зүйл, хэрэглэсэн зүүтэй тариур 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 4 ширхэг, гол хэсэгт нь нүхэлж цоож 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн ундааны сав 1 ширхэг, “№5” гэж дугаарласан уутанд хийсэн цэнхэр өнгийн ууттай өвс ургамал мэт зүйл, “№6” гэсэн дугаартай эд мөрийн баримт хадгалах уутанд хийсэн зиплок ууттай цагаан өнгийн талстлаг зүйл 1 ширхэг, “DHG РНАRМА” гэсэн бичиглэлтэй улаан цагаан өнгийн капсултай эд зүйл 1 ширхэг, “1” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор жижиг хэмжээтэй 19,9 грамм жинтэй бор ногоон өнгийн өвс мэт зүйл зэрэг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Э.*******ыг энэ хэрэгт 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 2-р хавтас 115-116 дахь тал/ авсан ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЦХШЗ/169 дугаартай шүүгчийн захирамжаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 2-р хавтас 119 дэх тал/ авсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/2511 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Э.*******ыг албадан ирүүлэхийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгаж, түүнийг шүүхэд албадан ирүүлсэн өдрөөс урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 3-р хавтас 121-122 дахь тал/ авахаар шийдвэрлэсэн боловч тэрээр 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд ирсэн тул шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 10 хоног цагдан хоригдсон хугацааг,

Шүүгдэгч Б.*******ийг энэ хэрэгт 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 1-р хавтас 171 дэх тал/ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 202 хоног цагдан хоригдсон хугацааг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан шүүгдэгч тус бүрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.” гэж,  мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй,..хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.”  Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж,     

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүхээс хорих ял шийтгэгдсэн Э.*******ын асрамжид байгаа насанд хүрээгүй 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн *******ын ийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******ын насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Засаг дарга шийдвэрлэтэл хүүхдийг Э.*******ын нагац эгч Д.д хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

           1. Энхтайвангүнд овогт *******ийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай мөс, шавар, өвс гэх сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Сайн долоо овогт *******гийн *******ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д оногдуулсан 03 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа NZ9303814, АS9917982, АТ3457780, АS9796651, РS0403020, АS7589174, NZ5817021 гэсэн сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, АУ7712267, АҮ2968503, АҮ8197186, АТ0881478, АW8485224, АW8172247, АW9508900, АJ7870945, АҮ8983279 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 10 ширхэг, АR4876339 гэсэн сери дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АМ0760468, АР6816021 АN1058936 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, АА1035238, АА1035239 гэсэн сери дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, “№4” гэж дугаарласан уутанд хийсэн 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэрэг мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банканд шилжүүлэхийг,

“1” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор жижиг хэмжээтэй 0,0226 грамм жинтэй бор ногоон өнгийн шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор нийт 4 хэсэг гялгар ууттай нийт 0,8466 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, “1” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор хагархай тарианы шил 3 ширхэг, притка 2 ширхэг, соруул мэт зүйл 3 ширхэг, “2” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор тариур 1 ширхэг, “3” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор 4,8033 грамм жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл, “4” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор 25,2333 грамм жинтэй цагаан энгийн талстлаг зүйл, “5” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор цаасанд боодолтой ногоон өнгийн 0,5339 грамм жинтэй шавар мэт зүйл, мөн (2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр) “№1” гэж дугаарласан уутанд хийсэн голдоо бор өнгийн шавар мэт зүйлтэй 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тугалган цаас, “№2" гэж дугаарласан уутанд хийсэн хуйлж ороосон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шилэн сав 1 ширхэг, цагаан өнгийн гуурс соруул 1 ширхэг, “№3" гэж дугаарласан уутанд хийсэн хуванцар савтай өвс ургамал мэт зүйл, хэрэглэсэн зүүтэй тариур 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 4 ширхэг, гол хэсэгт нь нүхэлж цоож 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн ундааны сав 1 ширхэг, “№5” гэж дугаарласан уутанд хийсэн цэнхэр өнгийн ууттай өвс ургамал мэт зүйл, “№6” гэсэн дугаартай эд мөрийн баримт хадгалах уутанд хийсэн зиплок ууттай цагаан өнгийн талстлаг зүйл 1 ширхэг, “DHG РНАRМА” гэсэн бичиглэлтэй улаан цагаан өнгийн капсултай эд зүйл 1 ширхэг, “1” гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор жижиг хэмжээтэй 19,9 грамм жинтэй бор ногоон өнгийн өвс мэт зүйл зэрэг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийг, шүүгдэгч Б.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 202 хоногийг, тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын асрамжид байгаа насанд хүрээгүй 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү *******ын ийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.

9. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүгдэгч Э.*******ын насанд хүрээгүй хүүхэд А.ийн асрамжийн асуудлыг шийдвэрлэтэл хүүхдийг Э.*******ын нагац эгч Д.д хариуцуулсугай.

 

10. Хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

11. Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.*******, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР