Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овгийн ...........ын *******д холбогдох ........ тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

М.................................

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн “Anu Anujin” нэртэй Фейсбүүк хаягаас Н.*******гийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд санаатайгаар тараасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.*******гийн яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд намайг гэртэй байхад Anu Anujin гэх нэртэй фэйсбүүк хаягаас миний зураг болон миний фэйсбүүк хаягийг оруулж “Энэ янхан хүүхэн Оюун толгойн Орика компанид ажилладаг бузар булай янхан хүний нөхөртэй явалдахаа болимоор юм олон гэр бүл үймүүлж байна гадаадтай явалдаж биеэ үнэлдэг бузрын гичий юм даа хүмүүсээ болгоомжтой байгаарай сайн шэйр хийж түмэнд түгээ утас нь ........, ******* *******” гэсэн утгатай оруулсан байсан бөгөөд би маш их гомдолтой байна. Энэ талаар мэдээлэл одоо ч гэсэн фэйсбүүк орчинд байгаа бөгөөд уг асуудлыг шалгуулах зорилгоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Уг хэргийг хийсэн хүнд хуулийн хариуцлага тооцуулмаар байна. Надад сэжиглэж байгаа хүн гэвэл нэг хүн байгаа гэхдээ арай ч бас тийм зүйл хийхгүй байх гэж бодож байна гэхдээ бид хоёр урьд өмнө сайн найзууд байж байгаад нэг хэсэг бие биенээ үзэхээргүй муудсан байсан. Тэр хүнийг Б.******* гэх бөгөөд утасны дугаар нь ......... гэсэн дугаарын утастай байгаа уг эмэгтэй л хүнтэй л би муу харилцаатай байсан. Мөн өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэдэн найзуудын хамтаар Б. *******гийн очиж бага зэрэг ууж наргисан бөгөөд тэр үед намайг харчхаад эвгүй байгаад байсан. Тэр үед л би сэжиглэж эхэлсэн байгаа. Тэр Б.******* бол миний овог нэр болон утасны дугаарыг мэддэг байсан. Би энэ асуудлын хуулийн дагуу шалгуулмаар байна. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/

 

Н.*******гийн зураг болон фэйсбүүк хаягийн профайл, гар утас дээр байсан мэдээллийн хуулбар /хавтаст хэргийн 21-26 дахь тал/

 

Anu Anujin гэх нэртэй фейсбүүк хаягаар оруулсан мэдээлэл болон фейсбүүк хаягтай харилцан чатны хуулбар /хавтаст хэргийн  29-37 дахь тал/

 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/

 

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 47-49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.*******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

“…нэр төр…” гэж тухай хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг ойлгоно. “…доромжлох …” гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна 6 төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ.

Мөн “...алдар хүнд...” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно.

Мөн “…олон нийт…” гэж нийгмийн нэг хэсгийг тодорхойлсон ойлголт учир тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгох нөхцөлийн хувьд заавал хоёр буюу түүнээс олон хүний дэргэд доромжилсон байхыг шаардахгүй бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг нэг хүний ч дэргэд гутаасан байж болно.

“…хэвлэл мэдээллийн хэрэгсэл…” гэдгийг зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ойлгохоор тус тус тайлбарласан. 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн “Anu Anujin” нэртэй Фейсбүүк хаягаас “Энэ янхан хүүхэн Оюутолгойн Орика компанид ажилладаг бузар булай янхан хүний нөхөртэй явалдахаа болимоор юм олон гэр бүл үймүүлж байна гадаадтай явалдаж биеэ үнэлдэг бузрын гичий юм даа хүмүүсээ болгоомжтой байгаарай сайн шэйр хийж түмэнд түгээ утас нь ......., ******* *******” гэж иргэн Н.*******гийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/, Н.*******гийн зураг болон фэйсбүүк хаягийн профайл, гар утас дээр байсан мэдээллийн хуулбар /хавтаст хэргийн 21-26 дахь тал/, Anu Anujin гэх нэртэй фейсбүүк хаягаар оруулсан мэдээлэл болон фейсбүүк хаягтай харилцан чатны хуулбар /хавтаст хэргийн  29-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Anu Anujin” нэртэй Фейсбүүк хаягаас олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Б.******* нь цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Н.*******гийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдснийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогч нь гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан  хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй юм.

Хохирогч Н.******* нь мөрдөн байцаалтын шатанд мөнгөн дүнгээр нэхэмжилсэн нэхэмжлэл гаргаагүй тул  шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын тухайд ...................... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 47-49 дэх тал/ зэргээр тогтоогдож байна. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх,

Шүүгдэгч Б.*******гийн зүгээс торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* шүүхээс оногдуулсан торгох дээрх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3  /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ......ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.******* 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Н.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ