Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0293

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би МЛК******** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хотын стандарт, хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: МЛК******** ХХК нь Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ гэж, 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах... гэж, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заажээ.

МЛК******** -ийн захирал В.Л**** -аас Б.Б******** д олгогдсон итгэмжлэлд ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл заалтыг үндэслэн тус компанийн Ерөнхий инженер Б**** овогтой Б***** /РД:ЦГ*********/ МЛК******** ХХК-ийг /РД:******/, УБД:******/ төлөөлөх эрх олгож байна. Б.Б******** нь Захиргааны хэргийн шүүхэд манай компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, төлөөлөн гарын үсэг зурах, эвлэрэн хэлэлцэх хүсэлт шүүхэд гаргах зэрэг бүхий л эрх, үүргийг эдлэн оролцох итгэмжлэл олгож байна гэжээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******** д нэхэмжлэлээс татгалзах эрх олгогдсон гэж үзэхээр байх ба тэрээр Нийслэлийн Хотын стандарт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Барилга ашиглалтад оруулах комисс томилохгүй, ашиглалтад оруулахгүй байгаа Хотын стандарт, хяналтын газрын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, Х**** дүүргийн 1* дугаар хороо, С******** гийн зам, шинээр ашиглалтад ороход бэлэн болсон В******** таун орон сууцны хорооллын 2** тоот 62 айл бүхий барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс томилох, барилгыг ашиглалтад оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу МЛК******** ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус баримтлан МЛК******** ХХК нь Хотын стандарт хяналтын газарт холбогдуулан гаргасан Барилга ашиглалтад оруулах комисс томилохгүй, ашиглалтад оруулахгүй байгаа Хотын стандарт, хяналтын газрын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, Х**** дүүргийн 1* дугаар хороо, С******** гийн зам, шинээр ашиглалтад ороход бэлэн болсон В******** таун орон сууцны хорооллын 2** тоот 62 айл бүхий барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс томилох, барилгыг ашиглалтад оруулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогчид шүүгчийн энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ