| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмид Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2023/0543/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/589 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 18.6.2.2., 22.4.2., 22.5.1., 22.10.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/589
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************** овогт ************** “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэгт,
“гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж, нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
“нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэмт хэрэгт;
-************** овогт ************** “нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
“гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан” гэмт хэрэгт,
-************** овогт ************** үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай бүлэглэж, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт,
-************** овогт ************** бусадтай бүлэглэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт,
-************** овогт ************** бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт,
- ***************** овогт ************** бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт,
-************** овогт ************** өөртөө давуу байдал бий болох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч **************-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч ************-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч ***************-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч *****************-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч *****************-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч ****************-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван нэгэн мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.500.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч **************-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *************-д оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар,
-шүүгдэгч *************-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг буюу хоёр хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 30.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх торгох ялыг арван гурван мянга есөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.970.000 төгрөгийн торгох ялаар,
-шүүгдэгч ****************-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 24 цаг буюу нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 15.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх торгох ялыг арван нэгэн мянга дөрвөн зуун наян таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.485.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус тусын торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********, ************** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ************* нарт оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор, ***************, ****************, *************, ***************, ************** нарт оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********-ийн цагдан хоригдсон 179 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **********-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
-шүүгдэгч ************-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүгдэгч ************, ****************, ***************, ************, *************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. *************-ын бага насны хүүхэд болох ************** /РД:***************/, ***************** /РД:***************/, *************** /РД:***************/ нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалах асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг ************** аймгийн ***********буюу **** дугаар багийн Засаг даргад даалгасугай.
12. Шүүгдэгч *****************-с 106.000.000 төгрөгийг, **************-с 205.000.000 төгрөгийг, *****************-с 65.000.000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч ************-т олгосугай.
14. **************ийн өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг **** дугаар хороо, Тасганы овоо *** байрны *** давхарт байрлах 292.53 м.кв талбайтай, ********** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж “**********” ББСБ-д төлөгдөх төлбөрөөс бусад хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг,
-Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо, “***********” хотхоны *****-***** байрны ***** тоотод байрлах 116 м.кв талбайтай, *************гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг,
-Чингэлтэй дүүрэг *** дугаар хороо Тасганы овоо ***** байр **** давхар 292.53 м.кв талбайтай, *********** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг,
-2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн ***-*** УНТ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж 70.000.000 төгрөгийг **************д буцаан олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг,
-**************ын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***** дугаар байрны **** тоотод байрлах 76.88 м.кв талбайтай, *********** гэрчилгээний дугаартай, орон сууцыг худалдан борлуулж, 100.000.000 төгрөгийг **************ад буцаан олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг прокурорт даалгасугай.
15. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар хороолол Сөүл гудамж *** дугаар байрны *** тоотод байрлах 85.69 м.кв, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өмчилсөн ********** гэрчилгээний дугаартай орон сууц, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байрны **** тоотод байрлах 29 м.кв, 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өмчилсөн, ************ гэрчилгээний дугаартай орон сууц,
-************-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хорооллын *** байрны зоорийн *** тоотод байрлах 14 м.кв талбайтай, ************* гэрчилгээний дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмчилсөн авто зогсоол,
-**************ын өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын ****-р баг, ******** багийн ***** дугаар хороолол *** дугаар байрны *** тоотод байрлах 39 м.кв талбайтай, ************ гэрчилгээний дугаартай, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өмчилсөн орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, *** дугаар байрны 3 тоотод байрлах 39 м.кв талбайтай, ********** гэрчилгээний дугаартай, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өмчилсөн орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, **** дугаар байрны хажууд байрлах *** тоот 19.4 м.кв талбайтай, ************ гэрчилгээний дугаартай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өмчилсөн гарааш, Баянгол дүүргийн *** дугаар хороо, ********* дугаар байрны **** тоотод байрлах 55 м.кв талбайтай, ************ гэрчилгээний дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өмчилсөн орон сууц, Дархан-Уул аймаг Дархан сум ****-р баг *** байр **** тоот 29 м.кв орон сууц /************** /, Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг **** байр ***** тоот 68.6 м.кв орон сууц /***************/, Дархан-Уул аймаг Дархан сум ****-р баг ***** байр **** тоот 37,8 м.кв орон сууц /************ /, Дархан-Уул аймаг Дархан сум ****-р баг *** байр **** тоот 18 м.кв орон сууц /*************/, Дархан-Уул аймаг Дархан сум **-р баг ** гудамж ** тоот 103.5 м.кв орон сууц /************ /, “Toyota Harrier” маркийн 2014 онд үйлдвэрлэсэн хар ангийн ***-*** УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,“Toyota Prius Alpha” маркийн 2012 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн ***-** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл,
-**************-ийн өмчлөлд бүртгэлтэй Хэнтий аймаг Батноров сум ***-р баг ********* ********** гудамж ********** тоот 336 м.кв үйлчилгээний зориулалттай, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өмчилсөн, ******************* гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө,
-**************ийн нэр дээр бүртгэлтэй хадгаламжийн дэвтэр, “************” ХЗХ-ны дансны дугаар /*****************, *****************/ данснуудыг битүүмжилсэн болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 9390 ширхэг юань буюу 274.287.000 төгрөг, 16.363 ширхэг ам, доллар буюу 5.431.297.683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198.006.000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 1.425.370.000 төгрөг, нийт 7.328.960.683 төгрөгийг, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт хэрэгжүүлэхийг прокурорт даалгасугай.
17. Битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэрээр тус өмчлөгчдөөс үнийн дүнг албадан гаргуулж шийдвэрлэхийг анхааруулсугай.
18. Хэрэгт хураагдсан арилжааны банкнуудаас ирүүлсэн шүүгдэгч нарын дансны мэдээлэл бүхий 15 ширхэг сиди, ярианы бичлэг бүхий сиди 1 ширхэг, мөрдөн шалгах ажиллагааны **************** зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
19. Энэ хэрэгт****************, ***************, ***************, **************а нар цагдан хоригдсон хоноггүй, ***************, ******************, ************* нар бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
21. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ