| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
2025 03 11 2025/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0023/Э
******** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ийн *******т холбогдох 2439002600379 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ******** аймгийн ******** сумын 2 дугаар багт С.********гийн түүнд итгэмжлэн хариуцуулсан /түр уналгандаа хэрэглүүлэхээр тохиролцсон байсан/ ширээтэй зуузай тамгатай хүрэн зүсмийн морийг завшиж 1.400.000 хохирол учруулсан,
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******** аймгийн ******** сумын багт хувиараа хөдөлмөр эрхэлдэг Э.********ад дээрх ширээтэй зуузай тамгатай хүрэн зүсмийн морийг 1.000.000 төгрөгөөр зарж худалдан борлуулсны дараа уг морийг хашаанд уяатай байхад нь хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.******* нь нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ******** аймгийн ******** сумын 2 дугаар багт С.********гийн түүнд итгэмжлэн хариуцуулсан /түр уналгандаа хэрэглүүлэхээр тохиролцсон байсан/ ширээтэй зуузай тамгатай хүрэн зүсмийн морийг завшиж 1.400.000 хохирол учруулсан,
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******** аймгийн ******** сумын багт хувиараа хөдөлмөр эрхэлдэг Э.********ад дээрх ширээтэй зуузай тамгатай хүрэн зүсмийн морийг 1.000.000 төгрөгөөр зарж худалдан борлуулсны дараа уг морийг хашаанд уяатай байхад нь хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан, бусдын малыг хулгайлсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.******* гэм буруутай болох нь:
1.Хохирогч С.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *********** сум руу хонь ямаагаа төллүүлэхээр явахаар болоод найз ****** би удахгүй ирнэ намайг иртэл манай адууг харж байгаарай ******* манай адуунаас наймаа хийсэн Цавьдар халзан зүсмийн 1 тооны адуу ирж авах байхаа ирэхээр нь бариад өгчхөөрэй гэж захиж хэлээд явсан. Тэгээд намайг байхгүй байхад ******* ********* уулзаад манай адуунаас наймаа хийсэн Цавьдар халзан зүсмийн 1 тооны адуугаа бариад мөн ширээтэй зуузай тамгатай хүрэн зүсмийн морийг маань унаж эдэлж байгаад өгнө гэж ********* хэлээд авж яваад сумын мал мах авдаг хувь хүнд ширээтэй зуузай тамгатай хүрэн зүсмийн морийг маань худалдан борлуулчихсан байна сумын мал мах авдаг ******* гэх залууд гэж манай дүү ********** хэлж мэдэгдээд сумын цагдаад хандсан юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
2.Хохирогч С.********гийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******ед манай хүрэн морь азаргатай зодолдоод байдаг юм, тийм болохоор та миний хүрэн морийг хэд хоног унахгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд тэр хэд хоногийн дараа манай адуунаас ******* ах хүрэн морийг бариад явж байна гэж сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
3.Гэрч Ж.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******** над руу залгаад нутгийн ******* гэх ахтай мориор бууны наймаа хийсэн юм аа ********* ах чам дээр очих байх аа тэгэхээр нь манай адуунаас ширээтэй Ѕ үсгэн тамгатай цавьдар халзан морийг нь бууны өртгөнд нь хүрэн морийг нь 4 хоног унаад өгнө гэсэн юм аа, энэ хоёр адууг бариад өгчхөөрэй гэж надад хэлсэн. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед С.******* ах ирээд ******** чам руу ярьсан уу, ах нь нөгөө хоёр морио авах гэж ирлээ гээд ирэхээр нь би ******* ахын хамт ********гийн адуунаас ширээтэй Ѕ үсгэн тамгатай цавьдар халзан морь, хүрэн морь хоёрыг нь хашаад ******* өөрөө барьж аваад сумын төв явлаа гээд яваад өгсөн. Тэгээд тухайн өдөр сумын ******** гэх эмэгтэй нөхрийн хамт ирээд ******* ахыг харсан уу, надад хүрэн зүсмийн бүдүүн морь зараад 300000 төгрөг аваад явсан, мөн хашаанд орхиод явсан морь нь алга болсон байна гэж надад хэлсэн. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ********гийн дүү ********* над руу залгаад манай ахын ширээтэй Ѕ үсгэн тамгатай хүрэн зүсмийн морийг сумын мал мах хувиараа авдаг ********** гэх залууд 600000 төгрөгөөр зарчихсан байна гэж надад утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
4.Хохирогч Э.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын төв дээр хувиараа гуанз ажиллуулда. Тухайн өдөр манай сумын ******** овогтой ******* гэх залуу орж ирээд хоол идэж байгаад надаас гэнэт та тарган үхэр юм уу адуу авах уу гэж асуусан. Тэгэхээр нь эгч нь үхэр бол авч чадахгүй үнийг нь бол дийлэхгүй байх гэж хэлэхэд тэгвэл сайхан тарган адуу байна надад мөнгө хэрэг болоод байна, охиндоо мөнгө явуулах болоод гэсэн. Тэгэхээр нь би тарган юм бол адууг чинь авъя гэж хэлэхэд надаас та мөнгөний боломжтой бол 100,000 мянган төгрөг өгчих би маргааш адуугаа аваад ярья гэж хэлэхээр нь би 100,000 мянган төгрөг бэлнээр тоолоод С.*******өд өгсөн. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр С.******* манай ажил дээр хүрэн зээрд зүсмийн морь хөтөлгөө морьтой ирээд за эгчээ нөгөө танд зарна гэсэн морь чинь энэ байна гээд надад харуулахад хүрэн зээрд зүсмийн дундын таргатай өндөр гоё морь байсан. Тэгээд С.******* бид хоёр наймаа тохироод надад хүрэн зээрд зүсмийн морийг 1,000,000 сая төгрөгөөр бодож зарсан, тухайн үед надад бэлэн 1,000,000 сая төгрөг байгаагүй эгчид нь одоо байгаа нь 500,000 мянган төгрөг байна гээд би С.*******өд бэлэн 500,000 мянган төгрөгийг нь тоолж өгөөд үлдсэн 400,000 мянган төгрөгийг нь мөнгөтэй болохоороо эгч нь өгье гэхэд заа гээд надад хүрэн зээрд зүсмийн морио үнэ тохирч зараад би С.*******ийн хамт зарсан морийг хөтлүүлээд гэрийнхээ хашаанд аваачиж уяулаад С.******* манай хашаанаас гараад явсан. Би мал мах гаргадаг хүн дээр очоод хүрэн зээрд зүсмийн морийг махлуулах гээд хүнтэй тохироод гэртээ ирэхэд манай хашаанд байсан хүрэн зээрд зүсмийн морь нь алга болсон байсан. Тэгээд би гайхаад хашаанаас гарсан мөрийг нь хартал хөтөлгөө морьтой хүн орж ирээд аваад гарсан адууны мөр үлдсэн байсан. Тэгээд би С.*******ийг орж ирээд аваад явчихлаа гээд араас нь сумын иргэдээс асуугаад суман дотор хайгаад олоогүй. ... Тэгээд маргааш өглөө нь мөн С. *******ийг сумаар хайгаад явж байхад ************ дэлгүүрийн үүдэнд надад худалдсан хүрэн зээрд зүсмийн морио мен хөтөлгөө морьтой хөтлөөд явж байхаар нь би С.*******өд чи наад хүрэн зээрд зүсмийн морь надад худалдаа биз дээ тэгээд хашаан дотор уяатай байж байхад нь орж ирээд хулгайлаад гарчихсан байх юм гээд би уурлаад би чамтай наймаа хийхгүй наад морь чинь чиний морь биш хүний эзэнтэй адуу байна би чамаас 600,000 мянган төгрөгөө авъя гэхэд за тэгвэл болио мөнгийг чинь өгье гээд надад халааснаасаа бэлэн 350,000 мянган төгрөг гаргаж тоолж өгөөд үлдэгдэл 250,000 мянган төгрөгийг нь ************* нөхөр Сүхээ гэх залуугийн данснаас миний Хаан банкны /************/ гэсэн тоот дансанд 250,000 мянган төгрөгийг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар хуудас/,
5.Гэрч Э.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ********* 4 дүгээр багт хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сумын иргэн С.******* нь сумын төвөөр тарган адуу байна зарна гэж хүмүүст ярьсан байсан. Тэгээд би тухайн өдрөө С.*******тэй уулзаад тарган адуу байвал авъя гэхэд за тэгвэл би маргааш өглөө аваад ирье гэж хэлээд явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед манай ажил дээр С.******* засмал дэлтэй хүрэн зүсмийн тарган адуу аваад ирсэн байса. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарах юм хэний адуу юм гэхэд миний өөрийн унаган адуу юм аа гэж хэлэхээр нь би 1,000,000 сая төгрөгөөр худалдаж авъя гэхэд тэг гэж хэлж тохироод эхлээд 550,000 мянган төгрөгийг нь бэлнээр тоолж өгөөд 7 хоногийн дараа үлдэгдэл 450,000 мянган төгрөгийг нь өгье гэж тохироод С.*******өөр өөрөөр нь гэрийнхээ хашаанд хүргүүлж уяулаад би *******өөс чи эгчдээ бойлоод өгөөч гэхэд ******* би өөрийн унаган адуугаа бойлж өгч чадахгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр адуу бойлчих хүн олоод гэрийнхээ хашаанд ирэхэд нөгөө хүрэн зүсмийн адуу маань алга болчихсон мөрийг нь харахад хөтөлгөө морьтой хүн хашаан дотор орж ирээд аваад гарсан байсан тэгээд бид хоёр *******ийг өөрөө аваад гарсан байна гэж мэдээд сумын төвөөр хайж байгаад уулзаад чи хашаан дотроос зарсан хүрэн зүсмийн адуугаа яагаад аваад явсан бэ гэхэд би авч яваагүй хэрэв та хоёр өөрсдөө алдсан бол би төлөхгүй гэж хэлсэн. Тэгээд би *******тэй маргалдахад эсвэл алдуураад адуу руугаа гүйгээд явчихсан юм байгаа биз гэхээр нь араас нь очъё гээд ******* морьтойгоо би машинтай явж байгаад машин маань шаварт суучихсан. Тэгсэн ******* би очиж хүрэн зүсмийн морио барьж байя та хоёр араас ирээрэй гээд бас тэр өдрөө алга болсон. Тэгээд маргааш өглөө нь сумын төвд 10 цагийн үед ********* дэлгүүрийн үүдэнд хүрэн зүсмийн морио хөтөлчихсөн явж байхаар нь уулзахад ******* надад би танай хашаанд өөрөө гаргаад өгье гээд хашааны үүдэнд ирэхэд манай нөхөр Дашдорж гэрээсээ гарч ирээд *******өд наад морийг чинь авахгүй мөнгөө буцааж авъя гэж хэлээд бид хоёр авахаа болиод мөнгөө буцааж авъя гээд дагаад явахад Сүхээгийн дэлгүүр дээр очоод *********** миний данс руу 250,000 мянган төгрөгийг нь шилжүүлээд үлдэгдэл 300,000 мянган төгрөгийг нь ********* би сумын ********* эгчид өгчхөөрэй гэж хэлээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
6.Гэрч М.************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манайх дэлгүүрээ 08 цагийн үед онгойлгоод ажиллуулаад байж байхад манай нөхөр ******** рүү сумын иргэн ******** овогтой ******* гэх хүн гар утас руу нь залгаад мал мах авч байгаа юу гэхэд манай нөхөр мал мах авахгүй байгаа гэхэд ******* нь ах нь 1 тооны адуу зарах гэсэн юм аа би хөтлөөд явж байна дэлгүүр дээр чинь яваад очъё гэж хэлсэн байсан тэгээд төд удалгүй манай дэлгүүр дээр С.******* өөрөө хүрэн халзан морь унаад хөтөлгөеө хүрэн зүсмийн худалдах гэж байгаа морио аваад хүрээд ирсэн. Тэгээд манай нөхөр ********тэй үнэ тохироод 650,000 мянган төгрөгөөр хүрэн зүсмийн адууг авахаар болоод байж байхад манай сумын гуанз ажиллуулдаг ******** гэх эмэгтэй ирээд *******вес би 550,000 мянган төгрөгөө авъя гэхэд ******* нөхөр бид хоёрт ********ад 550,000 мянган төгрөг өгөх ёстой юм аа та хоёр шууд ******** руу шилжүүлээд өгөөч гэхээр нь нөхөр ********ийн данснаас 250,000 мянган төгрөгийг ********ын данс руу шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 300,000 мянган төгрөгийг нь ******** эгч сумын иргэн С.******** эгчид өгчхөөрэй гээд яваад өгсөн төд удалгүй ********** эгч манай дэлгүүр дээр ирээд ******** эгчийн үлдэгдэл 300,000 мянган төгрөгийг надаас бэлэн тоолж аваад явсан юм. Тэгээд ******* ах манай дэлгүүрт өмнө 47,500 төгрөгийн өртэй байсан өрөө төлөөд үлдэгдэл 52,500 төгрөгтөө худалдаа наймаа хийгээд аваад явсан юм. Тэгээд бид хоёр худалдан авсан хүрэн зүсмийн морио зүүн хотонд байх гэрийнхээ хашаанд аваачиж хашаад байж байхад сумын иргэн ********* манай нөхөр Сүхээ рүү залгаад ярьж байгаад манай гэрт ирээд бид хоёрын худалдан авсан морийг хараад манай ах ********гийн морь байна, морио авъя гэхээр нь С.*******өec худалдан авсан юм учраа олж байж морийг чинь өгнө гээд сумын цагдаад хандахад С. ******* нь хүний морийг дураараа аваад бид хоёрт худалдан борлуулсан байхыг мэдсэн юм аа С.******* нь одоо хаана байгаа нь тодорхой бус байгаа юм. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
7.Иргэний нэхэмжлэгч Г.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манайх дэлгүүрээ 8 цагийн үед онгойлгоод ажиллуулж байх үед миний гар утас руу сумын иргэн ******** овогтой ******* гэх хүн залгаад мал мах авч байгаа юу гэж асуухад одоохондоо мал мах авахгүй байгаа гэхэд ******* ах нь 1 тооны адуу зарах гэсэн юм, хөтлөөд явж байна дэлгүүр дээр чинь яваад очъё гэж хэлээд төд удалгүй манай дэлгүүр дээр өөрөө хүрэн халзан морио унаад, хөтөлгөө хүрэн зүсмийн худалдах гэж байгаа морио аваад ирсэн. Тэгээд хямд, номхон морь байхаар нь би 650.000 төгрөгөөр хүрэн зүсмийн адууг авахаар болоод байж байхад манай сумын гуанз ажиллуулдаг ******** гэх эмэгтэй ирээд *******өөс би 550,000 мянган төгрөгөө авъя гэхэд ******* эхнэр бид хоёрт ********ад 550,000 мянган төгрөг өгөх ёстой юм аа та хоёр шууд ******** руу шилжүүлээд өгөөч гэхээр нь Би өөрийн эзэмшлийн Хаан банкны /**********/ гэх данснаас 250,000 мянган төгрөгийг ********ын данс руу шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 300,000 мянган төгрөгийг нь ******** эгч сумын иргэн С.********* эгчид өгчхөөрэй гээд яваад өгсөн. Төд удалгүй ********** эгч манай дэлгүүр дээр ирээд ******** эгчийн үлдэгдэл 300,000 мянган төгрөгийг эхнэр ********** бэлэн тоолж өгсөн байсан. Тэгээд ******* гэх залуу манай дэлгүүрт өмнө 47,500 төгрөгийн өртэй байсан өрөө төлөөд үлдэгдэл 52,500 төгрөгтөө худалдаа наймаа хийгээд аваад явсан байсан. Тэгээд бид худалдан авсан хүрэн зүсмийн морио зүүн хотонд байх гэрийнхээ хашаанд аваачиж хашаад байж байхад сумын иргэн ********** миний гар утас руу залгаад морио авъя ******* ах манай морийг хулгайлаад зарчихсан байна гээд төд удалгүй манай гэрт ирээд миний худалдан авсан морийг хараад манай ах ********гийн морь байна морио авъя гэхээр нь С.*******өөс худалдан авсан юм учраа олж байж морийг чинь өгнө гээд сумын цагдаад хандахад С.******* нь хүний морийг дураараа аваад бид хоёрт худалдан борлуулсан байхыг мэдсэн юм. 650.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
8.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
"Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ******** аймгийн ******** сумын 2 дугаар багт С.********гийн түүнд итгэмжлэн хариуцуулсан /түр уналгандаа хэрэглүүлэхээр тохиролцсон байсан/ ширээтэй зуузай тамгатай хүрэн зүсмийн морийг завшиж 1.400.000 хохирол учруулсан, мөн түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******** аймгийн ******** сумын ********** 4 дүгээр багт хувиараа хөдөлмөр эрхэлдэг Э.********ад дээрх ширээтэй зуузай тамгатай хүрэн зүсмийн морийг 1.000.000 төгрөгөөр зарж худалдан борлуулсны дараа уг морийг хашаанд уяатай байхад нь хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргүүдийн шинжийг агуулжээ.
Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах”, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-73 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.********д 1.400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч С.******** 1 тооны адуугаа буцаан авсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Э.******** 1.000.000 төгрөгийг буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мэдүүлсэн байна. Мөн иргэний нэхэмлэгч Г.********эд 650,000 төгрөгийн төлсөн байх тул шүүгдэгч С.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******** овгийн ********ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших”, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мал хулгайлах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч С.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.*******өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР