| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.3., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
2025 03 11 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0010/Э
********аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*********,
Улсын яллагч Д.********,
Хохирогч Д.********,
Хохирогчийн өмгөөлөгч Д.********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*************,
Шүүгдэгч Д.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар ********аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********овгийн ********гийн ********од холбогдох 2439002980338 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
.******** нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ********аймгийн ********сум 7 дугаар баг Өлзийт тосгоны оны хөдөө хэсэгт rap бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.********тай "хоол хийж өгсөнгүй" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн шанаа, баруун дал хэсэгт гутлаараа цохиж зодсон,
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн орчим, ********аймгийн ********сум 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.********тай "цагдаад өгнө" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн хөл, нуруу хэсэгт хазаараар 2-3 удаа цохиж зодсон,
2024 оны 06 дугаар сарын эхээр, ********аймгийн ********сум 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.********тай "морь тавьж байхад ардаас удаан ирсэн" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн зүүн дал, баруун гуя хэсэг рүү хазаараар цохиж, зодсон,
2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ********аймгийн ********сум 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.********тай маргалдаж, улмаар хохирогчийн зүүн дал, зүүн шанаа, гуя, цээж хэсэгт архины шилээр цохиж зодсон,
********аймгийн ********сумын 4 дүгээр баг цацлын 3а-18 тоотод байрлах Эрдэнэчулууны гэрт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.********тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө дэвсэлж, зүүн гуяны ар хэсэгт нь 1 удаа өшиглөж, үсдэх зэргээр зодсон,
2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл. хэрэглэсэн үедээ, ********аймгийн ********сум 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.********гийн эзэмшлийн хуваарьт хөрөнгө болох "samsung s-6" маркийн гар утсыг газар шидэж, дэвсэлж, эвдэлж, эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан,
********аймгийн ********сум 7 дугаар баг Өлзийт тосгоны хөдөө хэсэгт, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.********тай маргалдаж, улмаар хохирогчийн зүүн дал, зүүн шанаа, гуя, цээж хэсэгт архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд "эрүү ясны зүүн их биеийн хугарал, зүүн хөх, баруун гуянд цус хуралт" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
********аймгийн ********сумын 4 дүгээр баг цацлын За-18 тоотод байрлах Эрдэнэчулууны гэрт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.********тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө дэвсэлж, зүүн гуяны ар хэсэгт нь 1 удаа өшиглөж, үсдэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.******** нь 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Д.********г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглаж байнга зодсон үйлдлийнх нь улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирлууд учирсан, эд хөрөнгийг эвдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудын улмаас Д.********гийн биед эрүү ясны зүүн их биеийн хугарал, зүүн хөх, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан, байнга зодсон, "samsung s-6" маркийн гар утсыг эвдсэн байх бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан, байнга зодсон, эд хөрөнгийг эвдсэн зэрэг шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.******** гэм буруутай болох нь:
1.Хохирогч Д.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын эхээр ********** ах морио тавь гэж хэлэхэд ******** түрүүлж гараад морио тавьчихсан байхад нь би хел муутай болохоор араас нь очсон. Тэгтэл намайг ******** араас удаан ирлээ гээд баруун гартаа хазаар барьж байгаад миний зүүн дал руу 1 удаа цохисон...дахин хазаараараа баруун гуя руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,
2.Хохирогч Д.********гийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 онд samsung s-6 маркийн гар утсыг 250,000 төгрөгөөр худалдан авч байсан. ******** дахин ашиглахааргүй болгож эвдэлсэн... мэдүүлэг өгөх үед миний биед ямар нэгэн хөхөрч хавдсан зүйл байхгүй болсон, өргөдөл бичихдээ давхар хавсаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,
3.Хохирогч Д.********гийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр оройны 23 цагийн орчимд ******** тосгоны нутаг ******** гэх айлын хотонд илүү гэрт хамтран амьдрагч ******** нь босож хоол хий гэсэн тэгэхээр нь би шөнө болсон хойно яаж хоол хийдэг юм гэж маргасны улмаас болж гутлаа барьж байгаад /бакал/ миний баруун шанаа болон баруун дал орчимд нийт 3 удаа цохисон тэгээд би тэвэрч аваад тайтгаруулаад унтуулсан.... Би тухайн үед эмнэлэгт үзүүлж чадаагүй.
2024 оны 05 дугаар сарын 21-ний... оройноо хамт морь тавих гээд гарсан бас өдрийн асуудлаас болоод хоорондоо маргаантай байсан тэгээд би цагдаад хэлнэ гэж хэлтэл яасан их цагдаад өгдөг юм гээд хазаараар 2-3 удаа миний хөл, нуруу орчимд оносон.
2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өлзийт тосгоны төвөөс ************ гэр рүү явах замд ********ын нагац дүү ******** нь миний утас руу залгах үед ******** авсан тэгтэл Чимэгээ ******** эгчийн охин надаас мөнгө зээлсэн тэрийг асуух гэж залгасан юм аа гэдгээ хэлэхэд,... ******** утсаа салгалгүй авч явсан архиа задлаад нэг балгаснаа архитай шилээрээ миний баруун билүү зүүн билүү алийг нь одоо сайн санахгүй байна дал руу цохиод танай охин яахаараа манай дүүгээс мөнгө зээлдэг юм гэж хэлсэн... тэгээд утсаа салгаад мотоциклын ард намайг суулгаад тариан дээр очоод авч явсан шилтэй архиараа намайг зодоод эрүү хугалсан биеийн бусад газар цохисон, мөн миний гар утсыг эвдэлсэн энэ явдлыг тарианы Уламбаяр гэх хүн харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
4.Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Саяхан сонсоход ******** гэх хүн ээжийг маань зодсон гэж байна лээ... 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр намайг хараа нэртэй архины шилээр толгой, нүүр, эрүү болон биеийн ихэнх хэсэг рүү цохиж зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
5.Гэрч Л.********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын сүүлээр яг тэдэнд гэж бол хэлж мэдэхгүй байна ямар ч гэсэн ******** надад ******** намайг хазаараар хэд хэдэн удаа ороолгоод тэр нь миний хөл болон нуруу орчимд оночихсон би явмаар байна та намайг аймаг руу хүргээд өг гэхэд нь би ********д хандан миний дүү ********** эгчийгээ иртэл нь түр хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр ********* 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ********г аймгийн төв рүү хүргэж өгч байсан... ******** нь ********г 2024 оны 05 дугаар сарын сүүлээр болон 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөртэй нийлээд хоёр удаа зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,
6.Гэрч Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэртээ байхад манай туслах малчин ********ын эхнэр ******** 2024 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрийн аль нэг өдөр нь манай гэрт орж ирээд хэсэг юм ярьж байхдаа эгчээ миний энэ шанаа гээд аль нэг талын шанаагаа бариад хөндүүр байна гэхээр нь яасан юм бэ гэхэд болд намайг зодсон гэж хэлэхэд нь хальт харахад айхтар шалбарч хөхөрсөн юм байхгүй харагдсан тэгэхээр нь айхтар юм асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,
7.Гэрч О.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тиймээ цаана нь ******** ах ******** эгчид хандан танай муу охин чинь миний дүүгээс мөнгө зээлсэн байна гээд хэрэлдээд байх шиг байхаар нь ******** ахад хандан та болиоч ээ ******** эгчийг зодоод байгаа юм уу гэж хэлэхэд ******** ах утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/,
8.Гэрч Т.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цагийг нь санахгүй байна намайг вагончик дотор байхад ойролцоо мотоцикл ирж зогсоод беен дуу болоод байхаар нь гараад хартал ********* гэх айлд байдаг ********, ******** гэх хоёр хүн ирээд маргалдаж байсан. Намайг салгах гээд очиход ******** гэх хүн ******** гэх хүний маркийг нь мэдэхгүй утсыг газар шидээд дээрээс нь дэвсээд байхаар нь болиоч ээ гэж хэлээд вагончик руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,
9.Гэрч Т.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цагийг нь санахгүй байна намайг вагончик дотор байхад ойролцоо мотоцикл ирж зогсоод беен дуу болоод байхаар нь гараад хартал ********** гэх айлд байдаг ********, ******** гэх хоёр хүн ирээд маргалдаж байсан. Намайг салгах гээд очиход ******** гэх хүн ******** гэх хүний маркийг нь мэдэхгүй утсыг газар шидээд дээрээс нь дэвсээд байхаар нь болиоч ээ гэж хэлээд вагончик руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,
10.Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 298 дугаартай "Samsung s-6" маркийн гар утсыг 100,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-107-р хуудас/,
11.2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 323 дугаартай ********аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.*********** “...Д.********гийн биед эрүү ясны хугарал, зүүн хөх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 90-91-р хуудас/,
12.2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 402 дугаартай ********аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгээр дээрх асуултанд тусгагдсан зулгаралт, цус хуралтууд нь байхгүй байсан тул дүгнэлтэнд тусгагдаагүй болно. Мөн эмнэлгийн бичиг баримтгүй дан фото зургаар дүгнэлт гаргах боломжгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 97-98-р хуудас/,
13.2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 498 дугаартай ********аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.*********** “...Д.********гийн биед эрүү ясны зүүн их биеийн хугарал, зүүн хөх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс эрүү ясны зүүн их биеийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо Зүүн хөх, баруун гуянд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирол тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 118-119-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.******** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч хохирогч Д.********гийн биед халдаж шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн түүнчлэн хохирогч Д.********г байнга зодсон, Samsung s-6 маркийн гар утсыг шидэж, дэвсэлж эвдсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зэрэг гэмт хэргүүдийн шинжийг тус тус хангажээ.
Иймд шүүгдэгч Д.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.********ыг шүүгдэгч Д.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 137 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.********гийн эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол учирсан, хохирогч нь 264,550 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүгдэгч Д.******** төлж барагдуулсан. Хохирогч Д.******** нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.******** 137 (нэг зуун гучин долоо) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********овгийн ********гийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Д.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********од оногдуулсан ялыг 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********ын цагдан хоригдсон 137 (нэг зуун гучин долоо) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.********од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.******** 137 (нэг зуун гучин долоо) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.********од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР