Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 156/ШШ2020/00325

 

 

 

 

 

 

 

 

 156/ШШ2020/00325

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00309/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум, ... дугаар багт оршин суух, Б овогт Ц М /РД:/-ийн хүсэлттэй

Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г,

прокурор Г.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц Ц нь 1938 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 72 дугаар хурлын тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон цагаатгажээ. Нөхөх олговорыг дүү Ц.М, Ц.Р нартай тэнцүү хэмжээгээр хувааж авна. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгох нь зүйтэй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.М нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Ц.М нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/6257/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Ц Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ц.Ц нь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Ц.М нь Ц.Ц хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шүүх хуралдааны 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 72 дугаар магадлал,

- Улсын дээд шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэх,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05/5842 тоот лавлагаа,

- Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийдвэр,

- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 345 тоот албан бичиг.

- Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03-10/4604, 03-10/4605 тоот лавлагаа,

- Улсын бүртгэлийн Төв архивийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон  1 дүгээр  маягтын лавлагаа-А, төрсний бүртгэлийн лавлагаа.

 

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ц.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгө бүхий байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Ц.М 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ц.Ц хүүхдүүд болох Ц.М 13 000 000 төгрөг, Ц.М 13 500 000 төгрөг, Ц.Р 13 500 000 төгрөг гэж нөхөх олговорыг хуваан авахаар тохиролцсон байх ба харин хүсэлт гаргах эрхээ Ц.М олгосон тул энэ дагуу нөхөх олговорыг Ц.М олгохоор шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсны дараа хэлмэгдэгчийн хүүхдүүд нь хоорондоо хийсэн хэлцлийн дагуу нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Б овогт Ц М олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                        

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ