| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/47 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/47
2025 03 12 2025/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0042/Э
****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.**********,
Улсын яллагч Д.***********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.********,
Шүүгдэгч А.********нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ****** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овогт ****** ****** холбогдох 2539000710041 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.********нь ****** аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "**********" бааранд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.*********** маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд "22-р шүдний 3/1 хэсгийн хугарал, 21-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, доод уруулд язарсан шарх, нүүрний зөөлөн эдийн гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.********нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 00 цагийн орчим ****** аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "*******" бааранд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан Г.********** нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Г.******** биед "22-р шүдний 3/1 хэсгийн хугарал, 21-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, доод уруулд язарсан шарх, нүүрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.********гэм буруутай болох нь:
Хохирогч Г.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "*******" бааранд найз Баяр болон түүний эхнэрийн хамт бид 3 манай эхнэрээр хүргүүлээд үлдсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад манай найз баяр бид хоёр "******" караоке доторх 00-д нь орсон чинь гаднаасаа цоожгүй болохоор нь би найз Баярыг барьж бай гээд тэгээд би 00-д бие засаж байтал гаднаас нэг үл таних залуу орж ирээд 00-ийн хаалга өшиглөөд гараач гээд хашгираад байхаар нь бид хоёр одоо гарлаа гэсэн чинь тэр залуу бид хоёрыг хоёр гомо пиздаа минь яагаад удаад байгаа юм гэж хэлэхээр нь би хажуугаар нь гарахдаа ийм гомо харсан юм уу гэж хэлээд би түлхсэн чинь тэр залуу шууд намайг араас үсдэж авахаар нь бид хоёр барьцалдаж авсан... Тэгээд би найз Баярын хамт ширээн дээрээ очоод сууж байтал нөгөө залуу ирэнгүүтээ миний баруун шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд дахиад хамгаалагч нь ирээд салгаад нөгөө залууг аваад гарсан. Тэгээд удалгүй хамгаалагч ах орж ирээд намайг ахын дүү гараад ир нөгөө хүнтэйгээ уулзаад учир зүйгээ олчих гэхээр нь би санаанд оролгүй дагаад гарч байтал нөгөө намайг цохидог залуу шууд гүйж ирээд миний үүдний шүд хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8-р хуудас/,
Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн орчимд найз *********** болон манай эхнэр бид 3 Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "*********" бааранд ******* эхнэрээр хүргүүлээд очсон юм. Тэгээд манай эхнэр ****** бид 3 тэнд 0,5 литрийн савлагаатай хүний хоёр хоёр ширхэг лаазтай пиво захиалж аваад ууж байгаад тэгээд 23 цаг өнгөрч байхад манай найз ****** бид хоёр 00-д нь орсон чинь цоожгүй болохоор нь манай найз ****** бие засаад би хаалгыг бариад зогсож байсан. Тэгсэн чинь гаднаас нэг үл таних залуу орж ирээд хаалга байн байн татаад байхаар нь хүнтэй байна байж бай гэсэн чинь яасан гомо хоёр пиздаа вэ гээд тэгсэн юм тэгээд бид хоёр 00-с гарах үед манай найз ****** нөгөө залууд чи ийм гомо хүмүүс харсан юм уу гэж хэлээд тэр хоёр маргалдаад барьцалдаад авсан тэгээд хамгаалагч ирээд салгаад бид хоёр ширээн дээрээ ирээд сууж байтал нөгөө залуу бид хоёр луу ирээд манай найз ********* чи том пиздаа вэ энэ тэр гэхээр нь ****** босоод очсон чинь нөгөө залуу шууд үгний зөрүүгүй цохиод авсан... дахиад ****** нүүр хэсэг рүү нь гараараа цохиод авсан чинь ****** уруул амнаас цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч М.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргалдаад байсан залуу ****** бүжиглээд зогсож байхад араас нь очоод цохиж байгаа харагдсан, түүний хамар амнаас нь цус энэ тэр гарааж байж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р хуудас/,
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 75 дугаартай ****** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.*********** “...Г.****** биед 22-р шүдний 3/1 хэсгийн хугарал, 21-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, доод уруулд язарсан шарх, нүүрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна..." гэх дүгнэлт /хх-ийн 36-38-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.****** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч А.****** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 480 (Дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480,000 (Дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.****** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (Дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480,000 (Дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.****** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч А.****** ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 87 дугаар хуудаст “...А.****** ээс эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөгийг авсан болно... хохирол барагдуулсан ... ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ****** овгийн ****** ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.****** 480 (дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.****** оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид А.****** мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР