| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
2025 03 18 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0044/Э
******** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.**********,
Улсын яллагч Н.**********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*********,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.********,
Өсвөр насны шүүгдэгч Э.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ********** овгийн ********ын ********т холбогдох 2539000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.******** нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед ******** аймгийн ******** сумын 4 дүгээр баг ********гийн 7-15 тоотод байх Г.********ын гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон нэвтрэн орж авдар дээр нь байсан дотроо мөнгөтэй мөнгөний гахай 2 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 4 боодол, 500 төгрөгийн дэвсгэрт 3 боодол, нийт 1.000.000 /Нэг сая/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,064,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл өсвөр насны шүүгдэгч Э.******** нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Г.********ын гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон нэвтрэн орж авдар дээр нь байсан дотроо мөнгөтэй мөнгөний гахай 2 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 4 боодол, 500 төгрөгийн дэвсгэрт 3 боодол, нийт 1.000.000 /Нэг сая/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,064,000 төгрөгийн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Э.******** гэм буруутай болох нь:
Хохирогч Г.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******** аймгийн ******** сумын 4 дүгээр баг ********гийн 7-15 тоотод эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 10 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад ажилдаа явсан ба миний эхнэр өглөө 08 цаг 30 минутад ажилдаа яваад өдөр нь манай гэр хүнгүй байсан юм. Харин орой нь эхнэр бид хоёр цугтаа 18 цаг 50 минутын орчимд гэртээ харьсан. Тэгээд гэртээ очоод гэрийнхээ цоожийг онгойлгох гэхэд цоожийг нь хөшчихсөн байсан, гэхдээ цоож нь онгойгоогүй байсан. Тэгээд гэрт ороод эд зүйлээ харсан чинь гэрийн хоймор хэсэгт байх тавиур шүүгээний зүүн талын дээд хэсэгт байдаг мөнгөний гахай 2 ширхэг /дотор нь бэлэн мөнгөтэй/, цагаан өнгийн цаасан хайрцган дээр ил байсан 1000 төгрөгийн дэвсгэрт 4 боодол, 500 тегрегийн дэвсгэрт 3 боодол байсан нь алга болсон байсан тул би шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ... Гэр маань цоожтой түгжээтэй байсан. Гэхдээ түүнийг хөшиж оролдсон мэт хаалганы модонд шинэ ул мөр үлдсэн байсан. Би өглөө нь ажилдаа явахдаа түлхүүрээ гэрийнхээ хатавчинд хавчуулаад үлдээгээд явсан байсан. Учир нь гэрт хүнгүй үед хүн ирэхэд амар байдаг юм. Мөн эхнэр заримдаа надаас түрүүлээд гэртээ ирдэг болохоор би түлхүүрээ үлдээгээд явсан байсан. Манай гэрт байсан хоёр гахай болон тэнд тавиур дотор байсан боодолтой бэлэн мөнгө нийлээд 1.000.000 төгрөг алга болсон. Өөр ямар нэгэн алдагдсан эд зүйл байгаагүй. Би өөрт учирсан хохирол болох 1.000.000 /нэг сая төгрөгийг нэхэмжилнэ. Гэхдээ үүнээс 460.830 төгрөгийг буцаан авсан болохоор үлдэгдэл 540.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19-р хуудас/,
Гэрч Э.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн хойморт байх тавиурын зүүн талын дээд хэсэгт байсан 2 ширхэг мөнгөний гахай /дотроо бэлэн мөнгөтэй/ алга болчихсон байхаар нь дөхөж очоод харахад гахайны ард талд байсан боодолтой мөнгөнүүд алга болчихсон байхыг хараад гэрт хулгай орсон байна гэж миний нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.... Мөн шинэ жилийн баяраар хүүхдийн ёолж дээр тавьсан байсан 300 орчим мянган төгрөгийг тухайн хоёр гахайны нэгэнд нь бүгдийг нь хийсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Хөрөнгийн Үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-48-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 52-54-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Иймд өсвөр насны шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Э.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Э.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч Э.********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.********ыг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.********т 1,064,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч хавтаст хэргийн 94 дүгээр хуудаст “...Э.********т ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Өсвөр насны шүүгдэгч ********* овгийн ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Э.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Өсвөр насны шүүгдэгч Э.********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Э.********т хяналт тавихыг ******** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.********т авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг ******** аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх П.******** нарт тус тус даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.