| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
2025 03 18 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0045/Э
********аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*********,
Улсын яллагч Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч М.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ********аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********* ********ад холбогдох 2439003860028 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.******** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ********аймгийн ********сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо Жоншит толгой гэх газар улсын дугааргүй цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зорчигч Х.********амь нас хохирсон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрх үйл баримтын улмаас Х.********амь насыг хохирсон бөгөөд М.******** нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.******** гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.., осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-16-р хуудас/,
3.Жолооч М.********ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р хуудас/,
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...08 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн байгууллагаас надтай холбоо барихад нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
5.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Харин маргааш өглөө нь буюу 2024 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн орчимд ****** бид 2 дэлгүүрээс архи авч уух гээд мотоциклтойгоо Бэрх тосгоны төв рүү явж байсан чинь замд ********, ******** нар тааралдахаар нь цугтаа архи ууя гээд Бэрх тосгоны төвд байрлах хүнсний дэлгүүрт очсон чинь нээгээгүй цоожтой байж байхаар нь гадаа нь бид 4 нээхийг нь хүлээж зогсож байхад ******** цагаан өнгийн мотоциклтой ирээд цуг дэлгүүр нээхийг хүлээн зогсох зуураа танилцацгаасан. Тэгээд 9 цагийн орчимд дэлгүүр нээхээр нь нийт 2 шил архи буюу 0.75 граммын хараа нэртэй архи, 0.5 граммын хараа нэртэй архи тус бүр нэг шилийг аваад бид 5 Бэрх тосгоны урд байрлах Жоншит толгой гэх уулын орой дээр байрлах овооны баруун урд талд нь тухайн 2 шил архиа хувааж уугаад дуусах гэж байхад нь би дэлгүүр орж 1 шил 0.75 граммын хараа нэртэй архи худалдан аваад буцаж **********, ********, ********, ********* нар дээр ирээд худалдан авсан архиа ууж дуусгаад урагш наадмын талбай орж наадам үзэхээр болсон. Тухайн үед би нэг нэгээр нь сундалъя, эхлээд Содномдорж ахыг хүргээд өгчихөөд ирье гээд ******** ардаа суулгаад мотоциклоо жолоодоод наадмын талбайн баруун талд байрлах асарт нь хүргэж өгөөд буцаад ********, ********, ********нар дээр ирсэн чинь тухайн архи ууж байсан газраасаа 300 орчим метр зайд зам хөндлөн дайрсан нарийн жалганд мотоциклоо тонгочуулаад хамгийн хойд талдаа сууж явсан ********ийг унагаагаад ухаан алдуулчихлаа гэчихсэн ******** байж байхаар нь чи эмнэлэгт дуудлага өг би ********** хүргэж өгчихөөд ирье гээд ********, ******** нарыг үлдээгээд ******* сундалдаад наадмын талбай руу хүргэж өгөөд байж байсан чинь цагдаагийн алба хаагч нар ирээд намайг машиндаа суулгаад цагдаа дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/,
6.Гэрч Л.********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хэд наадмын талбайн зүүн хойд талд 0.5 литрийн харааг ууж дуусгачихаад бүгдээрээ наадмын талбай руу явсан. Түрүүлээд ********* ах ******* хоёр явсан. ********, хүзүүгүй ********** бид гурав үлдсэн. Үлдээд сууцгааж байгаад явъя гээд нэг мотоцикл дээр ********** өөрөө мотоциклоо бариад ******** хамгийн ард нь суусан. Замаар явж байгаад замын хөндлөн гуу тааралдаад уначихсан. Би нэлээн хол шидэгдээд, ******** бас уначихсан байсан. Миний толгой эргээд босож ирээд ******** дээр очиход хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Баруун зүг рүү чиглээд явж байгаад унахдаа урд зүг рүү ханарч унасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас/,
7.2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 105 дугаартай ********аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.*********** Талийгаачийн биед хүзүүний СБ нугалмын хөндлөн хугарал, нугасны бүрэн тасрал, хуйханд цус хуралт, духанд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хүзүүний нугалмын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цусанд 2.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Согтолтын хүнд зэрэгт хамаарагдана. Хүзүүний С5 нугамлын хөндлөн хугарал, нугасны тасралын улмаас нас баржээ..." гэх дүгнэлт /хх-ийн 53-57-р хуудас/,
8.Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн магадлагаа: "... Улсын номер дугаар бүртгэлгүй цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийн жолооч ********* ******** /СВ72070211/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна: А-мотоцикл; 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ... 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн үүргээ биелүүлээгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох үндсэн шалтгаан болсон байна... гэх магадлагаа /хх-ийн 71-73-р хуудас/,
9.********аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 51-05/6257 дугаартай "...Иргэн ******* ******** /СВ72070211/-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг жолоочийн мэдээллийн систем DLS программаар шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна...." гэх албан бичиг. /хх-ийн 118-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.******** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний амь нас хохирсонд болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “согтуусан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч М.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “согтуусан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч М.********ын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*********** хавтаст хэргийн 125 дугаар хуудаст “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********Доржбат би Мажиг овогтой ********ад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Учир нь М.******** уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн юм. Би М.********аас сэтгэл санааны хохирол тогтоолгож нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт авагдсан байх тул шүүгдэгч М.********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овгийн ********* ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “согтуусан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийнн 4.1-д зааснаар шүүгдэгч М.********ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.********ад оногдуулсан 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.********ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч М.********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.********ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР