| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2020/00320/И |
| Дугаар | 156/ШШ2020/00324 |
| Огноо | 2020-04-08 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 156/ШШ2020/00324
156/ШШ2020/00324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00320/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Баян-Овоо сум, .. дугаар багт оршин суух, Ц овогт Л Г /РД:/-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Л.Г,
прокурор Ж.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Ц.Л нь 1941 оны 08 дугаар сарын 28-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, Хэнтий аймгийн Шүүхийн 1941 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 47 дугаар зүйлээр 9 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 203 дугаар хурлын тогтоолоор хэрэгт холбогдолгүй болгон цагаатгажээ. Нөхөх олговорыг эгч Л.Д, дүү Л.Ц нартай тэнцүү хэмжээгээр хувааж авна. Иймд нөхөх олговрын 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул нөхөх олговор олгох нь зүйтэй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Г нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Л.Г нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6/6261/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Ц Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Хэнтий аймгийн шүүхийн 1941 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлээр 9 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ц.Л нь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Л.Г нь Ц.Л төрсөн хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05/6731 тоот лавлагаа,
- Улсын дээд шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 203 дугаар тогтоол,
- Улсын дээд шүүхээс 2001 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон цагаатгалын үнэмлэх,
- Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03-7/5798, 03-7/5799 тоот лавлагаа,
- Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаар шийдвэр,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 155 тоот албан бичиг.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон төрсний бүртгэлийн лавлагаа.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ц.Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгө бүхий байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Л.Г 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ц.Л хүүхдүүд болох Л.Г, Л.Д, Л.Ц нар нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээр хуваан авахаар тохиролцсон байх ба харин хүсэлт гаргах эрхээ Л.Г олгосон тул энэ дагуу нөхөх олговорыг Л.Г олгохоор шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсны дараа хэлмэгдэгчийн хүүхдүүд нь хоорондоо хийсэн хэлцлийн дагуу нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Ц овогт Л Г олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ