Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 129/2021/00508

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             129/ШШ2021/00508

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ж-д холбогдох

612,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.Б миний эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Баялаг барьцаалан зээлдүүлэх газраас 385,000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан болно. Зээлдэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийн хүү төлж байгаагүй, үндсэн зээлийн төлбөрийг одоог хүртэл огт төлж барагдуулаагүй. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ч.Ж-сзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч, удаа дараа худал хэлж, эвлэрэлд хүрэлцэн ирээгүй тул шүүхэд хандаж байна. Гэрээнд зааснаар Ч.Ж-сгүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 385.000 төгрөгийн 0.3 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутам бодож алданги нэхэмжилнэ. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бодох алдангийн хэмжээ хоног тутам 1155 төгрөг байна. Иймд хариуцагч Ч.Жгаас үндсэн зээл 385,000 төгрөг, хүү 4,650 төгрөг, алданги 192,500 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэг 612,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Жшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жавзан би Бямбахандын нэхэмжлэлтэй танилцсан. Би газраа өгөхөөр тохиролцсон гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Жнь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр миний үйлчлүүлэгч Д.Бын эрхлэн явуулдаг “Баялаг” барьцаалан зээлдэх газраас 385,000 төгрөгийг 1 сарын 9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Хүү огт төлөгдөөгүй. Мөн гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлүүлэх хүсэлттэй байна. Хоног тооцох алдангийн хэмжээ нь 11,055 төгрөг гэж тооцсон байгаа. Үндсэн зээл 385,000 төгрөг, 1 сарын хүү 34,650 төгрөг, алданги 192,500 буюу нийт 612,150 төгрөгийг хариуцагч Ч.Ж-сгаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ч.Жавзанд холбогдуулан 612,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Ж“газраа өгөхөөр тохирсон” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Ч.Жнь нэхэмжлэгч Д.Баас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр  000002864 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 сарын хугацаатай 9 хувийн хүүтэй, 385,000 төгрөгийн зээл авсан нь 000002864 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Гэрээнд автомашин барьцаалсан бичилт байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар барьцааны зүйлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ч.Жнар зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн гэрээний үнийн дүн болох 385,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь уг зээлийн  төлбөрийг 1 сарын хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ч.Жнарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дэх заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар төлөгдөөгүй үндсэн зээл 385,000 төгрөг, үндсэн хүү 34,650 төгрөг, алданги 192,500 төгрөг, нийт 612,150 төгрөгийг хариуцагч Ч.Жавзанаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Ч.Жавзанд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгджээ. Гэвч хариуцагч Ч.Жнь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ бичгээр ирүүлээгүй болно.

Хариуцагч Ч.Жшүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,020 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ж-сулсын тэмдэгтийн хураамж 19,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бад олгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дүгээр зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ж-сүндсэн зээл 385,000 төгрөг, хүү 34,650 төгрөг, алданги 192,500 төгрөг, нийт 612,150 /зургаан зуун арван хоёр төгрөг нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,020 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ж-сулсын тэмдэгтийн хураамж 19,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН