| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/61 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/61
2025 03 27 2025/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0064/Э
******** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Н.*********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.**********,
Шүүгдэгч Г.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********* ********д холбогдох 2439003590037 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******** нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******** аймгийн ******** сумын 2 дугаар баг Булгийн 4 дүгээр гудамжны 11 тоотоос хохирогч Г.********ийн эзэмшлийн “Techno 20 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.******** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Г.********ийн Techno 20 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.******** гэм буруутай болох нь:
Хохирогч Г.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Булагийн 14 дүгээр эгнээний үзүүрт явж байхад би ********** гар утсаа асууха чиний гар утсыг байшинд үлдээсэн хэн авдаг юм гэхээр нь юм тоолгүйгээр дэлгүүр ороод тус тоот руу буцаж очоод ******* гар утсаа асуухад мэдэхгүй байна гудасны хажууд тавьсан гээд байхаар нь тэр хавиар байх эд хогшлуудыг онгичин үзсэн боловч байгаагүй. Сүүлдээ миний уур хүрээд ******** асуухад хэл амаар доромжлоод би гар утсыг чинь хулгайлаагүй төлөөд өгчихнө, юм үзээгүй сүртэй юм гэх зэргээр доромжлоод байхаар нь маргааш учраа олно гэж бодоод гэртээ харьсан. Гарсан. Хамгийн сүүлд ********* гэгч гарсан. Бид нар арав орчим минут болоод буцаж ********туул бид хоёр цуг ирсэн. Байшин цоожлоогүй онгорхой орхисон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23-р хуудас/,
Гэрч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үедээ би гар утсыг нь гэрт үлдээгээд явсныг Дэлгүүр явж байх үедээ мэдсэн. Дэлгүүр яваад ирэх үед ******** надаас гар утсаа асуухад гар утас нь миний тавьсан газар байгаагүй.... Тухайн үед гэрт хүн үлдээгүй. ********туулын нөхөр ******** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид аваад явсан болхоор ******** **********, ******** бид гурав тус тоотод үлдсэн юм. Бид гурав гэрээс гарахдаа гэрийг ямар нэгэн цоожоор цоожлоогүй онгорхой орхисноор ********ийн гар утас алга болсон байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
Гэрч А.******** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ********** ********ийн гар утас алга болох өдөр бол ******** ирээгүй. Харин маргааш өдөр нь намайг мэдүүлэг өгчхөөд гарах үед цагдаагийн гадаа таарсан. Таараад ямар гар утас алга болсон юм бэ гэх зэргээр баахан тодруулж байгаад явсан. Тэрнээс хойш бид хоёр хэд хэдэн удаа архи уусан. Сүүлийн үед ******** хотод байгаа гэсэн. Саяхан над руу өөрийнхөө ******, ******** дугаараасаа залгаад над руу цагдаагийн эрүүгийн мөрдөгч залгасан Булагийн 11-14 тоотоос алдсан эмэгтэйн гар утсанд миний ******** дугаарын сим карт орсон байна гээд намайг ир гэсэн. ******** миний гар утсыг чамтай цуг явж байхдаа 7 сард 150.000 мянган төгрөгөөр авсан шүү дээ. Тэгээд миний сим карт алга болсон. Тэр симийг нэг хүн нь хийсэн юм шиг байна гэх зэргээр сандарсан байдалтай над руу яриад байсан. Тэгээд би гар утсаа алдсан ********ийг таних болохоор уулзахад ********гийн сим карт миний гар утсанд 07 дугаар сарын 29-ний өдөр орсон талаар мэдсэн. Энэ талаар ********гээс асуухад гэрээсээ сим картаа алдсан чамайг сим картыг авсан гэж надад хэлсэн. Чи авсан юм бол утсыг гаргаж өг, эсвэл төл гэх зэргээр надад баахан уурлаж байгаад явсан. ********т ярьсан яриаг тодруулахаар ******** рүү залгаж асууж ******* чиний утсыг аваад сим картыг чинь чамд өгсөн шүү дээ, чи сим картаа өөр утсанд хийж хаан банкны интернэт банкаар мөнгө төгрөгөө хүн рүү шилжүүлж авсан биз дээ. Бас би танай гэрээр орж хэзээ сим картыг чинь авсан юм бэ, яагаад худлаа яриад байгаа юм гэж уурлахад булзааруулж би тийм юм яриагүй, сим картаа муурын байшинд хаясан байх зэргээр ярьж байгаад 12 сарын 29-ний өдөр аймагт очно. Тэгээд цагдаа дээр очихоороо уулзъя гээд салгасан. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй болсон. Ер нь байнга очдог, байшингийн эзэн ********** ********* нийлж архи уудаг. Би хааяа очдог байсан. Одоо тус хаягт хэн нэгэн амьдрахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,
Хөрөнгийн Үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 486 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-51-р хуудас/,
Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-16-р хуудас/,
"Мобиком Корпораци" ХХК-ий 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4/12 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 108-109-р хуудас/,
"Скайтел" ХХК-ий 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24/12257 дугаартай "Танай албан хүсэлтийн дагуу 357475622950064, 357475622950072 имей кодыг шалгахад 2024.07.29-ний өдрөөс хойш ******* дугаар бүртгэлтэй байна. 90277910 дугаарыг эзэмшигч ********* овогтой ******** /******/ ******** аймаг, ******** 2-р баг, Булаг, булаг 10 гудамж 02 тоот бүртгэлтэй байна. Холбоо барих дугаар: *******, ****" гэх албан бичгийн хуулбар /хх-ийн 111-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Иймд шүүгдэгч Г.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Г.********гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.********т 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч хавтаст хэргийн 16 дугаар хуудаст “...Techno 20 pro маркийн утасыг буцаан авсан” тухай тэмдэглэл байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******** овгийн ************* ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын ********д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.********д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР