| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
2025 04 01 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0049/Э
*****аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******,
Шүүгдэгч Н.*******, Ц.*******нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар *****аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *******овогт **************, *******овогт **************нарт холбогдох 2439003520409 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.*******нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө *****аймгийн **********сумын "**********-**********" 4 дүгээр багийн нутаг Дэвсгэрээс Н.*******тай бүлэглэн түүний эзэмшлийн ********************улсын дугаартай "Hyundai. Forter" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч Т.*****эзэмшлийн хүрэн эрээн зүсмийн охин бяруу 1, ухаа эрээн зүсмийн эр бяруу 1, нийт 2 бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө *****аймгийн **********сумын "**********-**********" 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Ц.*******бүлэглэн өөрийн эзэмшлийн ********************улсын дугаартай "Hyundai. Forter" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч Т.*****эзэмшлийн хүрэн эрээн зүсмийн охин бяруу 1, ухаа эрээн зүсмийн эр бяруу 1, нийт 2 бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө *****аймгийн **********сумын "**********-**********" 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Ц.*******бүлэглэн өөрийн эзэмшлийн ********** **********улсын дугаартай "Hyundai. Forter" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч Т.*****эзэмшлийн хүрэн эрээн зүсмийн охин бяруу 1, ухаа эрээн зүсмийн эр бяруу 1, нийт 2 бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж, мал хулгайлсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******, Ц.*******нар гэм буруутай болох нь:
1.Хохирогч Т.*****мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сая өнгөрсөн 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө хоёр тооны бяруу алга болсон. Орой нь саалнаас буухад хоёр бяруу үхэр дотроо байсан. Маргааш өглөө нь саалинд гарахад байхгүй болсон байсан. Тэгээд өвгөн эмгэн болсон бид хоёр өөрийнхөө чадал хэрээр ойр хавиар явж хайсан боловч олдоогүй. Айл амьтны малаар сарничихсан байж магадгүй гээд бид хоёр цагдаад мэдэгдээгүй байсан юм. Тэгтэл сая 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би нөхрийн хамтаар *****аймгийн **********сумынхаа Агац 2-р багийн нутаг Хэрийн гол гэх газарлуу жимсэнд явж байх замдаа тус багийн нутаг Гозуултай гэх газарт мал маллан амьдардаг Эрдэнэбаатар гэх айлын ойролцоо машинтай явж байхад үхэр дотор нь манайхаас алдагддаг хүрэн эрээн зүсмийн охин бяруу, ухаа эрээн зүсмийн эр бяруу хоёулаа зүсээрээ байсан. Тэгээд манайхаас алдагдсан энэ хоёр бяруу яахаараа танай үхэр дотор байдаг билээ гээд ******** болон түүний эхнэр ********** уулзахад "Энэ хоёр бярууг **********сумын харьяат ******** буюу *****************, ******** буюу ************** гэдэг хоёр хүн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өглөө үүрээр 03-04 цагийн орчимд манай гэрт авч ирсэн. Учир нь ****** ********* 2 тооны бухан бяруу авахаар тохиролцоод оронд нь 2 бяруу өгөхөөр болсон юм билээ, тэрнийхээ оронд манайхаас 2 бяруу хулгай хийгээд ********** аваачиж өгөөд авах ёстой байсан 2 тооны бухан бяруугаа буцаагаад ачаад явсан" гэж хэлсэн. Тэгэхдээ *******ын цэнхэр өнгийн портер маркийн машинаар ачиж очсон байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
2.Хохирогч Т.*****дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үхэрнүүд шөнө бэлчээрт огт гардаггүй, манай малын хашаа манай гэрээс хойд зүгт ойролцоогоор 200 метр орчим зайд байдаг..., Орой 18 цагт ач зээ нарынхаа хамтаар саалиндаа гараад орой 20 цагийн орчимд бууж ирсэн.... Манай гэрээс хойшоо үхэрний хашаан дээрээ хэвтдэг, хашаа манайхаас 200 орчим метр зайд байдаг, тийм чимээ надад сонсогдох боломжгүй байдаг, яагаад гэхээр манайх байшинд амьдардаг, дээрээс нь малын хашаа зайтай байдаг, Би өглөө 05 цагт саалинд гардаг, өглөөний саалинд гарахад манай хоёр бяруу байхгүй болсон байсан. Тэгэж алга болсоныг нь мэдсэн. Охин бяруу эхээ хөхдөг байсан юм. Хэрэг гарсанаас хэд хоногийн дараа би малын хашааны баруун талд явж байтал хашаанд тулж зогссон машины бүдэг мөр байсан. Учир нь манай малын хашаанд өөр ямарч машин орохгүй шавартай газар ом Тэгээд би дотроо эндээс машин ачаад аваад яасан байна гэж бодсон. *******сумын төвд ирэхдээ ээж аавындаа ирдэг. Ээж аавынх нь болохоор яг манай хажууд баруун талд хөрш айл юм. *******өдөр болгон шахуу л сумын төвд ирчихсэн явж байдаг байсан. Ер нь ********** *** хоёр байнгын хэлхээтэй яс шиг хамт явж байдаг, шене оройгүй энэ тэнд давхиж явдаг гэж манай сумын хүмүүс ярьж байна лээ.... Миний хоёр бяруу алга болох үед Балжийн гол их байсан.... Ямар ч боломжгүй. Манай үхэрнүүд усаар гарч үзээгүй. Дандаа сумын төвд байдаг үхэрнүүд. Гол усаар огт гарч чаддаггүй. Ариунбаатарын дуу Ариунболд сая өнгөрсөн 09 дүгээр сарын сүүлээр манай алдагдсан 2 тооны бяруу Эрдэнэбаатарынхаас манайд авч ирж өгсөн. Одоо би хоёр бяруугаа буцааж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Ариунбаатар, *** хоёр 70 гаран насны хоёр хөгшний малыг хулгайлчихаад огт ирж уулзаагүй, ирж уучлалт ч гуйгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
3.Гэрч Ж.Бадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нутгийн зарим залуучууд бид хоёрын биеэ хамгаалах чадваргүй, сонор сэрэмж багатай байдлыг далимдуулж манай малыг хулгайлах тохиолдол гарах боллоо. Учир нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний орой эхнэр бид хоёр оройн саалинд үхрээ саахад манай хүрэн эрээн зүсмийн охин бяруу, ухаа эрээн зүсмийн эр бяруу маань байсан. Маргааш нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өглөөний саалинд гарахад тухайн хоёр бяруу маань байгаагүй. Охин бяруу нь эхээ хөхдөг байсан болохоор малаасаа холдож хэзээ ч явдаггүй байсан. Тэгээд би эхнэр *****хамтаар өөрсдийн явж чадах газраар хайгаад олоогүй. Харин 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би эхнэр *****хамтаар жимс түүхээр **********сумын Агац 2-р багийн нутаг Хэрийн голруу явж байгаад сумын төвөөс зүүн зүгт 65 км зайд байх Гозуултай гэх газарт нутагладаг Эрдэнэбаатар гэх айлын үхэрт манай алга болсон хоёр тооны бяруу байсан. Тэгээд бид хоёр Эрдэнэбаатарынд очиход эхнэр Мөнхчимэг нь туслах малчдын хамтаар байсан. Бяруу яагаад энд байгаа болохыг тодруулахад **********сумын Агац багийн харьяат *** буюу *******, ********** буюу *******нар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 04-05 цагийн хооронд манай гэрт авч ирээд оронд нь 2 тооны бухан бяруу аваад явсан гэж хэлсэн. Цаг хугацааны хувьд ***, ********** нар манайхаас шенийн 00 цагийн орчимд хулгайлаад бирваз хүртэл 7 км, бирвазнаас Гозуултай хүртэл 58 км байдаг тэгэхээр өглөөний 04-05 цагийн орчимд ирэх нь цаг хугацааны хувьд таарч байгаа юм. Миний хувьд эдгээр хоёр залуу хөгшин настай хүмүүсийг ингэж дээрэлхэж мал уйг минь хулгайлж байгаад маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
4.Гэрч Ж.Бадрахын дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үхэрнүүд манай гэрээс хойд зүгт цагаан худгын ард байдаг гэрээс 200 метр орчим зайд байдаг. Манай мал шөнө бэлчээрт гардаггүй.... манай хөгшин 2 зээтэйгээ орой 18 цагийн орчимд гараад 20 цаг өнгөрөөд саалинаас бууж ирсэн.... Манайх өглөө 05 цагт үнээндээ гардаг. *****үнээнд гараад бууж ирэхдээ 2 бяруу байхгүй байна гэсээр ирсэн. манай баруун талд байдаг. Манай хөрш юм. Аав ээж нь манай баруун талд байдаг. **********ийн өөрийнх нь гэр хөдөө хол байдаг. Сумын төвд ирэхдээ аав ээжийндээ ирдэг.... Усны түвшин их байсан. Бирваз явж байсан үе. Тэгэхээр ус их байсан. Бяруу туугаад голоор гарах ямар ч боломжгүй. Манай хоёр бярууны нэг нь эхээ хөхдөг байсан болохоор хэзээ ч морьтой хүнд шөнийн цагийн туугдаад явахгүй. Хоёр бяруу голоор туугаад гарна гэдэг бол боломжгүй. Ер нь ямар ч хүн шөнийн цагаар голоор морьтой гардаггүй. Балж бол тийм бага гол биш маш том гол юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
5.Гэрч Т.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **********сумын Агац 2-р багийн нутаг ********* гэх газарт байх зуслан дээрээ байсан. Би дүү ************ хамт айл байдаг юм. Тухайн шөнө буюу 2024 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө байсан. Би гэртээ унтаж байхад манай урд байдаг дүү Эрдэнэбаатарын гадаа машин ирэх шиг болохоор нь би яваад очсон. Тэгэхэд өглөөний 03-04 цагийн орчим байсан. Тэгээд очиход нутгийн залуучууд болох *******, *******хоёр цэнхэр өнгийн портер маркийн машинтай дээрээ 2 бяруу аччихсан байсан. Хүрэн эрээн зүсмийн охин бяруу, ухаа эрээн зүсмийн эр бяруу байсан. Тэгээд би тэрийг нь харчихаад буцаад гэртээ очоод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
6.Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө өглөөний 03-04 цагийн хооронд унтаж байхад ********** буюу Ариунбаатар, *** буюу ******* ах 2 гэрт орж ирсэн. Тэгээд юу хийж яваа юм бэ гэтэл, *******ах 2 бяруу авч ирлээ танайхаас оронд нь 2 төмстэй бяруу авах ёстой юм гэж хэлсэн...... тэгээд манай гадаа хүрэн эрээн зүсмийн охин бяруу, ухаа эрээн зүсмийн эр бяруу машинаас буулгасан. Тухайн хоёр бяруу нь баруун чих нь хойноосоо ухам зүүн чих нь хойноосоо хөндлөн цуулбар имтэй байсан. Тэгээд *******ах намайг хэлээгүй байхад манай малын имтэй адилхан болгоод имнэчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р хуудас/,
7.Гэрч С.************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ийм учиртай зүйл болсон байна...... Манай ойролцоо амьдардаг ********** буюу **************манай малыг хардаг байсан юм. Манай зарим үхрийг гэрээгээр хардаг байсан. Сая өнгөрсөн 6 сард харж байсан үхрээ буцааж өгсөн. Малаа өгөхдөө, Би хүнд 2 ширхэг бухан бяруу өгөхөөр болсон юм аа. Би танай үхрээс 2 бухан бяруу аваад оронд нь 2 бяруу өгье гэхээр нь би тэг гэсэн юм. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад манай эхнэр Мөнхчимэг надруу утасдаад **********, *** ах хоёр шөнийн 03 цагт ирээд 2 бяруу буулгаад нөгөө төмстэй 2 бяруугаа ачаад аваад явлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал саяхан буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өглөө **********сумын төвд 3 нуур амралтанд байдаг *****эгч надруу утасдаад "манай алдсан 2 бяруу танай үхэрт байна, энэ юу болж байгаа юм бэ" гэсэн. Тэгээд манай малд **********, *** 2 айлын үхэр хулгайлаад авч ирсэнийг нь би мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41-р хуудас/,
8.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн шөнө буюу 2024 оны 06 дугаар сарын 20- ны өглөө үүрээр 04 цагийн орчим гэж санаж байна, гэрт ******* ах, *******ах хоёр машинтай ирсэн. Ирэхдээ 2 бяруу ачиж авч ирсэн. Тэгээд тэр хоёр бярууны зүсийг харахад хүрэн эрээн, шар /ухаа/ эрээн 2 бяруу байсан. Тэгээд тэр хоёр авч ирсэн бяруугаа чихийг нь имнээд манайхаас 2 төмстэй бяруу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
9.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *****аймгийн **********сум ******* 2-р багийн нутаг ******* голын бирвазны усны түвшин хэмжигч ажилтай. 13 дахь жилдээ ажиллаж байна..., 2024 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө усны түвшин их байсан. Бирваз явж байсан..., ус их байсан болохоор ямар ч боломжгүй үе байсан. Тэглээ ч шөнийн цагаар бяруу туугаад ус их байсан болохоор ямар ч тэнэг хүн тэгэж гарахгүй. Машин хүртэл усаар гарахгүй бирвазаар гарч байсан. Тухайн үед буюу 2024 оны 06 дугаар сарын 19-20-нд Балж гол нэмэгдэж байсан. 06 сарын 23-нд Бирваз хаагаад хүний хөдөлгөөнийг зогсоосон үе юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,
10.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *****аймгийн **********сумын Балж голын бирвазчин ажилтай. ******** гэдэг бол Балж голоор хүн машин техникийг усан дээр суурилуулсан тусгай төхөөрөмжөөр 2 талд зөөвөрлөх ажлыг хэлж байгаа юм... Ус маш их байсан. Бирваз зогсох гээд байсан үе юм. Машин техник усаар гарах боломжгүй байсан. Хүн морьтой мал туугаад гарах ямар ч боломжгүй байсан. Би зуны орой 20- 21 цагийн хооронд ажлаасаа буугаад явдаг. Түүнээс хойш нутгийн иргэд өөрсдөө бирвазаа ажиллуулаад гардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р хуудас/,
11.Сэжигтэн Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний нилээн орой харанхуй болчихсон гэртээ байхад манай нутгийн залуу ********** буюу *******надруу утасдаад Балж голын бирвазнаас хоёр бяруу ачаад Хэрийн голруу хүргээд өгөөч, тэгээд оронд нь чи надаас авах ёстой бухан бяруугаа ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн. Би гэрээсээ өөрийнхөө 05-98 **********улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинаа асаагаад Балж голын бирваз дээр очсон. Тэгэхэд ********** Балж голын арын ********** гэх айлын эзэнгүй өвөлжөөн дотор хоёр бяруу хашчихсан байсан. Тухайн хоёр бяруу нь ухаа эрээн эр бяруу, хүрэн эрээн зүсмийн охин бяруу байсан. Тэгээд бид хоёр тухайн хоёр бярууг миний машинд ачаад **********сумын ******** хоёр багийн нутаг ********** гэх газарт байх ********** гэрт аваачсан. Бирвазнаас ************ очиход ойролцоогоор 50-60 км явж очсон. Тэгээд ******** очиход эхнэр *********, туслах малчин Сахлаг ********** нар байсан. Бас ах нь болох Батаа гэх хүн байсан. Тэгээд ********** ********** уулзаад энэ хоёр бярууг үлдээгээд хоёр бухан бяруу аваад явъя гэж хэлсэн. Энэ тухайгаа нөхөр ********** ярьсан гэж хэлсэн. Тэгээд тухайн хоёр бярууг машинаас буулгаад ********** хайч аваад тухайн хоёр бярууны хоёр чихийг ********** имээр имнэсэн. Тэгээд оронд нь хоёр бухан бяруу гэрийн гаднаас нь бугуйлдаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64-р хуудас/,
12.Сэжигтэн Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын төвд морь уяад байж байхдаа 2024 оны 06 дугаар сарын суулээр ухаа зүсмийн морьтойгоо хойшоо малруугаа харих гэж явтал замд олон тооны үхэр байсан. Сумын төвөөс холгүй км орчим газар байсан. Хэний үхрүүд болохыг нь мэдээгүй. Тэндээс улаан хүрэн эрээн, шар эрээн /ухаа/ эр. охин 2 бяруу туугаад хойшоо гол гарахаар явсан, 10 км газар морьтой туугаад байгаа газраас нилээн холдуулаад гармаар гараад ********, ****** өгөх санаатай явсан. ******** ********* *******т өгөх бяруугаа авах байсан болохоор *******т 2 бяруу ачаад Эрдэнээгийнд хүргээд өгөөчээ, 2 бяруу аваачиж өгөөд оронд нь 2 бухан бяруу ачна гэж хэлсэн. *******ын портер дээр 2 үхрээ ачаад морио суллаж тавиад ******* очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/,
13.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-89-р хуудас/
14.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-99-р хуудас/
15."Unitel" ХХК-ий 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12-01/7196 дугаартай албан бичгээр ирүүлсэн ****** дугаарын орсон, гарсан лавлагаа /хх-ийн 193-194-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
"Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Ц.*******нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө *****аймгийн **********сумын "**********-**********" 4 дүгээр багийн нутаг Дэвсгэрээс Н.*******тай бүлэглэн түүний эзэмшлийн ********************улсын дугаартай "Hyundai. Forter" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч Т.*****эзэмшлийн хүрэн эрээн зүсмийн охин бяруу 1, ухаа эрээн зүсмийн эр бяруу 1, нийт 2 бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө *****аймгийн **********сумын "**********-**********" 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Ц.*******бүлэглэн өөрийн эзэмшлийн ********************улсын дугаартай "Hyundai. Forter" маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж хохирогч Т.*****эзэмшлийн хүрэн эрээн зүсмийн охин бяруу 1, ухаа эрээн зүсмийн эр бяруу 1, нийт 2 бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Иймд шүүгдэгч Ц.***********, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.**********, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-р хуудас/,
Шүүгдэгч Ц.******* хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.*******, Ц.*******нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.*******, Ц.*******нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.********* 2,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.*****нь 2 тооны бяруугаа буцаан авсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт нотариатаар батлуулж ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.*******, Ц.*******нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******овогт ******* **********, *******овогт ************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны мал, бүлэглэж, машин механизм ашиглаж “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* **********, ************** нарыг тус бүр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.***********, Н.******* нарт оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ц.**********, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai porter маркийн 05-98 ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг биет байдлаар гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ***** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.*********, Н.******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР