| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/963 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/963
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхэд болон хамтран амьдрагч Ц.Мөнх- Эрдэнийн хамт ************* тоотод оршин суух, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШТ/1342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, *****************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн баруун талд байрлах дэн буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ************ эзэмшлийн Самсунг А15 загварын гар утсыг ширээн дээр цэнэглэж байхад нь нууцаар авч, бага хэмжээнээс дээш буюу 593.100 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн баруун талд байрлах дэн буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ************ эзэмшлийн Хаан банкны виза картыг авч 2024 оны 10 дугаар сарын 05-аас 06-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 3.072.250 төгрөгийг нууцаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас ажлаасаа буугаад Улаанбаатар хот руу 09 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн замдаа 1 хонож ирсэн. Миний өмнө таньдаг байсан ах над руу залгаад юу байна хэзээ ажлаасаа бууж ирэх вэ гээд ярихаар нь би маргаашаас ээлж буугаад очно гэж хэлсэн. ...Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хотод ирээд хорооллын эцэст буусан. Би буугаад Цээ ах руу өөрөө залгаж та хоёр хаана байгаа юм бэ гэж асуусан чинь хорооллын эцсийн хойд талд байна гэсэн. Тэгээд утсаар ярьж явж байгаад хорооллын И мартын хажууд Цээ ах, түүний эхнэр Ууганцэцэг бид гурав уулзсан бид гурвыг уулзаж байхад 14:00 цаг болж байсан Ууганцэцэг буудал орох гэсэн мөнгө дутаад байна чи буудал авчих гурвуулаа буудал орж буу халж юм ярьж сууя гэсэн. Тэгээд И мартын хажууханд буюу баруун талд нь нэг буудалд орж бид гурав архи авч уусан. Би дэлгүүр орохдоо Ууганцэцэгтэй хамт орж худалдан хийсэн тэгээд дэлгүүрийн касс дээр тооцоо хийх үед худалдагч картын код хэд вэ гэж асуухаар нь би худалдагчид кодоо 2143 гэж хэлсэн. Яг тэгж байхад Ууганцэцэг хамт байсан. Би буудалд байхдаа гар утсаа цэнэггүй болох гээд байхаар нь цэнэглэж орхисон. Тэгээд бид гурав хамт байж байгаад Цээ түрүүлээд гараад явсан харин Ууганцэцэг надтай хамт юм ярьж сууж байгаад намайг 00 орох хооронд утсыг маань аваад кармалсан юм байна лээ би тэрийг анзаараагүй утсаа цэнэглэж байгаа гэж бодож байсан. Тэгээд удалгүй Ууганцэцэг гадаа үүдэнд хүнтэй уулзана гэж хэлээд гараад явсан тэгээд утсаараа ярих гээд утас цэнэглэж байсан газар нь үзэхэд миний утас байгаагүй тэгэхээр нь Ууганцэцэгийг гадаа байгаа байх гэж бодоод араас нь гарсан чинь гадаа Цээ, Ууганцэцэг хоёрын хэн хэн нь ч байгаагүй хэсэг зогсож байгаад тэр хавиар явж байсан хүний утас гуйгаад Ууганцэцэгийн 89894979 дугаарын утас руу залгасан чинь холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байсан. Тэгээд тэр өдөр гэртээ хариад ээжийнхээ утсаар Ууганцэцэгийн дугаар руу удаа дараа залгаад байсан боловч утсаа нэг нээчхээд буцаагаад салгачхаад байсан. Би 10 дугаар сарын 07-ны өдөр Хаан банк орж данснаасаа мөнгө авах гэж байсан боловч теллер нь таны дансанд 3600 төгрөг байна. 10 дугаар сарын 05-нд орлого орж ирээд буцаад 10 дугаар сарын 05-ны өдрөө АТМ-аас бэлэн мөнгө 3.000.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн.
... нийтдээ 3.072.400 төгрөг картаас минь уншуулсан байсан. ... Ууганцэцэг нь цагдаад өгөхгүй юу цагдаад өгвөл чи надаас юу ч олж долоож чадахгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
Хохирогч ************ эзэмшлийн Хаан банкны 5925181503 дугаарын дансны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дансны хуулга /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрч ************:
“... 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний таньдаг дүү Тайвнаа над руу залгаад ... хотод ирсэн гэхээр нь Тайвантай хорооллын эцсийн Сот-ын байрны гадна уулзсан. Тэгээд Тайвнаа тэр хавьд байдаг буудалд өрөө аваад Ууганцэцэг, Тайвнаа бид гурав орсон. Буудалдаа ороод юм ярьж байгаад Ууганцэцэг тэр хоёр дэлгүүр гарч архи идэж уух юм авчирсан. Дэлгүүрээс хоёр гурван шил архи авчирч бид гурав уусан. Тэгээд буудлаас Ууганцэцэг бид хоёр гарч тухайн зочид буудалтай ойрхон байдаг манай таньдаг найз Шинэцэцэгийнд орж энд буудалд орж хонохоор боллоо гэж хэлээд гараад явсан. Гарч явахдаа Шинэцэцэгийн ах Амбийтай таарч замдаа дэлгүүрээс нэг хоёр шил архи аваад буудал руугаа орсон чинь Тайвнаа байхгүй байсан. ... гар утастай байсныг нь мэднэ харин банкны картыг нь мэдэхгүй байна. ... тэрийг хэн авсныг би мэдэхгүй хараагүй. ... би тэрийг маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн. Яаж мэдсэн гэхээр 06-ны өглөө сэрсэн чинь Ууганцэцэг мөнгөтэй байсан тэгэхээр нь би юун мөнгө юм бэ гэсэн чинь Тайвангийн данснаас авчихсан одоо яана аа гээд байсан. 3 сая төгрөгийг Тайвангийн картаас АТМ-ээс гаргаж авсан гэж Ууганцэцэг надад хэлсэн. Мэдэхгүй байна би Ууганцэцэгтэй маргаад манай найз тэр үед ирж таараад би гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №БГ2-25-82 дугаартай шинжээчийн:
“...Самсунг А15 загварын гар утсыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 593.100 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэг:
“... дээд хэсгээрээ цагаан доод хэсгээрээ хар өнгийн ханцуйтай цамцтай, доогуураа хар өнгийн өмд хар өнгийн гуталтай эмэгтэй ногоон өнгөтэй виза картыг ATM 727-ийн карт уншуулдаг хэсэгт хийж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. ... эмэгтэй АТМ-ээс бэлэн мөнгө авч, цааш явж байгааг бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
Хохирогч ************ Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 13 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ************ нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч ************ 3.665.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” мөн шүүгдэгчээс 2.165.350 төгрөгийг гаргуулж, хохирогч ************ олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************ нь:
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн баруун талд байрлах дэн буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ************ эзэмшлийн Самсунг А15 загварын гар утсыг ширээн дээр цэнэглэж байхад нь нууцаар авч, бага хэмжээнээс дээш буюу 593.100 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн баруун талд байрлах дэн буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ************ эзэмшлийн Хаан банкны виза картыг авч 2024 оны 10 дугаар сарын 05-аас 06-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 3.072.250 төгрөгийг нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Энхтайван, гэрч Ц.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №БГ2-25-82 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч ************ Хаан банкны дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ************ 3.665.350 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ************ээс хохирогчид 1.500.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2.165.350 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ************ээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ************ийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийг 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************т авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ