Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 129/ШШ2021/00476

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                              129/ШШ2021/00476                            

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Э-д холбогдох

            Гэрлэлт цуцлуулж, 7,528,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Д.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-оос 7,528,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-аад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,                                                                                       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 205,598 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с улсын тэмдэгтийн хураамж 205,598 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЖАРГАЛАН