| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0126/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/177 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Төгөлдөр,
хохирогч У.**********,
шүүгдэгч Г.********** нарыг оролцуулан
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.**********ид холбогдох эрүүгийн 2525000000045 дугаартай 312/2025/0126/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд
********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /***************/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны **********сарын **********-ний өдөр **********т гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн ********** буюу хохирогч У.**********ийг үл ялих шалтгаанаар нүүр болон толгой хэсэгт нь удаа дараа гараар цохих, хэвлий хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зулай, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөг, баруун гуя, доод уруулд цус хуралт, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.**********, хохирогч У.********** нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000045 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны **********сарын **********-ний өдөр **********т гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ********** У.**********ийг “баарнаас гар утас авч явлаа” гэх шалтгаанаар нүүр болон толгой хэсэгт нь удаа дараа гараараа цохих, хэвлий хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зулай, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөг, баруун гуя, доод уруулд цус хуралт, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.**********ийн өгсөн: “...2024 оны **********сарын **********-нд манайхыг шинэ байранд орсон гээд **********ийн найз нь нөхөртэйгөө ирэхээр болсон. Ууж, идэх л асуудал гарна гээд би анхнаасаа ирэхэд нь дургүй байсан. Тэгээд найзууд ирсэн, би сөн түшсэн учраас архи бараг уугаагүй. Орой болоод бид гэрээсээ гараад ********** нэртэй бааранд орцгоосон. Ороод нэг нэг пиво уугаад бүжгийн талбайд бүжиглэсэн. Тэгээд нэг харахад **********, ********** хоёр байхгүй байсан. Би араас нь утсаар залгах гэсэн боловч миний утсыг аваад явсан байсан. Мөн миний гадуур хувцас байхгүй байсан. Тэгээд харихаар яваад байрныхаа орцонд байхад **********, ********** хоёр гаднаас орж ирсэн. ********** **********тэйгээ эхлээд маргалдсан, гэтэл ********** над руу үгийн зөрүүгүй дайрсан тэгээд би уураа тэвчилгүй ийм үйлдэл гаргасан. Би 1 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. ********** хотод ажил хийхээр явах гэж байгааг харгалзан үзэж ял оногдуулна уу...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.**********ийн өгсөн: “...Тэр өдөр орц руу явж ороход ********** өөрөө хүрч ирээд намайг эхлээд цохисон. ********** нэлээн согтуу байсан. Би гар утсыг нь авч яваагүй байсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
- Хохирогч У.**********ээс ********** аймгийн Цагдаагийн газарт хандаж “...2024 оны **********сарын 18-аас **********-нд шилжих шөнө манай нөхөр намайг зодчихлоо хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэж гаргасан өргөдөл, /хавтаст хэргийн 08 дахь тал/,
- Хохирогч У.**********ийн өгсөн: "... Манай нөхөр намайг чи миний гар утсыг авч явсан байна гээд толгой руу цохиж зодсон. Хоёр найз маань салгах гэтэл үснээс зулгааж лифт рүү чирсэн. Гэр лүү авч орох гээд байсан. Лифтэн дотор гараараа миний нүүрэн тус газар олон удаа алгадаж цохиж өшиглөж зодсон. Манай нөхөр тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингэж зодоод 9 давхарт лифтнээс буусны дараа орцонд гараараа толгой нүүр ам руу цохиж зодсон. Хэвлий рүү өшиглөсөн. Хөрш маань гарч ирж цагдаа дуудсан, больцгоо **********оо чи юун аймар хүчирхийлэгч юм гэчхээд орчихсон. 11 настай хүү **********гэрээс гарч ирээд ааваа та болиоч гэхэд ээж чинь сая өөр хүнтэй буудалд байсан, чи мэдэхгүй байна гэртээ орооч гэж хүүдээ хэлсэн. Намайг гэрт оруулж цонхоор шидэж ална гээд байсан. Ахиж намайг лифт рүү авч орж зодсон. Хамраас цус гараад байхад зодоод л байсан. Намайг зодохдоо толгой нүүр лүү цохисон. Гэдэс рүү өшиглөсөн. Өөр газар луу цохиж бариагүй. Намайг зодуулж байхад манай хоёр найз, хүү, дүү хөрш энэ хэд гэрчилнэ. Тэд нар салгах гээд зууралдаж байхад нөхөр намайг тавихгүй хөл гараараа миний биеийг цохиж өшиглөсөн хэвээрээ л байсан..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 11, 13 дахь талууд/,
- Гэрч П.**********ийн өгсөн: “...********** **********ийг шууд нүүрэн тус газар гараараа цохиод авсан. Манай нөхөр намайг үстээд хойш татсан. Бид **********, ********** хоёрыг салгах гэж 20-30 минут зууралдсан. Тэгээд **********ийг чирээд лифтээр дээш өгсөөд явчихсан. Би нөхрийн хамт доор нь үлдсэн. Доор 10 минут орчим зогссон. Тэгсэн **********, ********** хоёр манай хоёр охин, өөрийнх нь хүү, дүү охин энэ хэд бүгд лифтээр буугаад ирсэн. **********ийг ********** зодсон хэвээрээ л байсан. Би бас тэр хоёрыг салгах гээд зууралдаж байхад цагдаа нар ирсэн. Ийм л зүйл болсон... Ер нь гараараа нүүр, толгой руу нь цохиж байгаа харагдсан. Үс гэзэгнээс нь зулгааж лифт рүү чирч хүч хэрэглэсэн үйлдлүүд их гаргасан. Намайг салгах явцад ********** рүү дайрч хэвлий хэсэг рүү өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
- Гэрч **********ийн өгсөн: “...Нөхрөө хүлээгээд гэрийнхээ гадаа ********** найзтайгаа машинд хүлээгээд байж байтал ********** ирээд хаашаа явсан гээд зодсон байсан. Тэр байтугай зодчихоод гэрт нь оруулж цонхоор шиднэ барина гэсэн байсан. ********** **********ийн нүүрэн тус газар өшиглөж өвдөглөж цохиж зодсон байсан. Найз эмэгтэй нь харчхаад хамгаалаад өөрөө бас цохиулсан барьсан талаараа хэлсэн...” гэсэн мэдүүлэг, / хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
- ********** аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны **********сарын 25-ны өдрийн 122 дугаартай "У.**********ийн биед зулай, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөг, баруун гуя, доод уруулд цус хуралт, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
- Яллагдагч Г.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна... Миний зүгээс санал хүсэлт алга. Тухайн өдрийн үйлдэлдээ харамсаж байна. Миний буруу..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 31 дэх тал/,
- ********** ургийн овогт **********ийн ********** болон ********** ургийн овогт **********ын ********** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч У.**********, гэрч П.**********, ********** нарын өгсөн мэдүүлэг, ********** аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны **********сарын 25-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.**********ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Г.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны **********сарын **********-ний өдөр **********т гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ********** У.**********ийг “гар утас авч явлаа” гэх шалтгаанаар нүүр болон толгой хэсэгт нь удаа дараа гараар цохих, хэвлий хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.**********ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зулай, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өвдөг, баруун гуя, доод уруулд цус хуралт, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 122 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд...” гэж, 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан **********, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж зааснаар Г.**********, У.********** нар нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байх бөгөөд шүүгдэгч Г.**********, хохирогч У.********** нар нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсон болох нь 6101000091 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.********** нь ********** У.**********ийг “гар утас авч явлаа” гэх шалтгаанаар уурлан нүүр болон толгой хэсэгт нь удаа дараа гараараа цохих, хэвлий хэсэгт нь өшиглөх зэргээр хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ хэргийн улмаас хохирогч У.**********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд тус тус илэрхийлжээ.
Иймд шүүгдэгч Г.**********ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогч нь гомдол, саналгүй гэх байр суурийг илэрхийлж тус тус оролцлоо.
Шүүгдэгч Г.**********ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.**********ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.**********ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 37-55 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ********** аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол, ********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын хайлтын лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.********** нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 4, **********, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.**********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Г.**********ийг 5 /тав/ сарын хугацаагаар ********** аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.**********ид сануулав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**********ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.********** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч У.********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**********ийг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**********ийг 5 /тав/ сарын хугацаагаар ********** аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж, ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.********** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.********** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч У.********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ