Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2018/01000/И |
Дугаар | 129/ШШ2019/00007 |
Огноо | 2018-12-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 129/ШШ2019/00007
129/ШШ2019/00007 Дугаар _______________________________ Эрдэнэбулган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжпэгч: 1978 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд холбогдох Тус сургуулийн эмчийн ажилд томилохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. < Шүүх хуралдаанд: нэхэмжпэгч Г.Ч, хариуцагчийн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Би Архангай аймгийн Лаборатори хүмүүн 1-р сургуульд 2014 оны 09 сарын 10-ны өдөр эмчийн ажилд томилогдон ажилласан бөгөөд 2017 оны 10 сарын 19-ний өдөр тус сургуулийн захирлын 89 дугаартай тушаалын дагуу ажлаасаа чөлөө авч Солонгос улс руу явсан. Би нэг жилийн чөлөө авсан юм. Миний нэг жилийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох гэтэл сургуулийн захирал Д.А “захирлын чөлөө олгосон тушаал байхгүй” гэсэн үндэслэлээр эргэн ажилд авахгүй байна. Тухайн үед би 2017 онд сургуулийн захирлаар ажиллаж байсан Я.Мөнх-Өлзийгөөс нэг жилийн чөлөө авч байсан юм. Гэтэл захирал Д.А-н “захирлын чөлөө олгосон тушаал байхгүй” гэсэн үндэслэлээр намайг ажилд минь оруулахгүй байгаа нь миний буруу биш юм. Тухайн үед чөлөө олгосныг 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 89 дугаартай тушаал нотолно. Иймд намайг Архангай аймгийн Лаборатори Хүмүүн 1-р сургуулийн эмчийн ажилд эргэн оруулахыг сургуулийн захирал Д.Алтангэрэлд даалгаж өгнө үү гэжээ. Хариуцагчийн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ч нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуульд эмчээр 2014 оноос хойш ажиллаж байсан. 2017 оны 10 сараас эхлэн БНСУ-руу сарын хугацаагаар явсан гэх боловч тухайн үедээ сургуулийн захиргаанд ажлаас чөлөө авах тухай өргөдөл гаргаж албан ёсоор чөлөө авсан тушаалыг өмнө ажиллаж байсан захирал Я.М-р гаргуулаагүй явсан байдаг. БНСУ-д ажиллажбайгаад визний хугацаа дуусангуут албан ёсны зөвшөөрөлгүй /хараар/ үргэлжлүүлэн ажилласан боловч албан ёсоор жилийн чөлөө авах өргөдөл сургуулийн захиргаанд гаргаагүй, чөлөө авсан тушаалыг өмнө нь ажиллаж байсан захирал Я.М-р гаргуулаагүй болно. /Сургуулийн бичиг хэргийн 2017 оны өргөдөл гомдлын бүртгэлд Г.Ч-н гаргасан өргөдөл байхгүй,
|
сувилагч мэргэжилтэй Ц.Ц-ийг ажпаас чөлөөлж, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.1.2, 20.2.3-т заасан эрх үүргийн дагуу хүний их эмч мэргэжилтэй Б.Т-ыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сургуулийн эмчээр авч ажиллуулсан. Гэтэл Г.Ч 9-р сард ажилдаа орно гэж ирэхэд би ажилд авах боломжгүй, чи ямар хугацаагаар чөлөө авсан шийдвэр сургуулийн бичиг хэрэгт байхгүй гэсэн хариуг өгсөн. Г.Ч-н оронд түр ажиллаж байсан Ц.Ц-ийг ажилд томилсон 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 89 тоот тушаалд Г.Ч-д чөлөө олгоогүй, эмч Чанцалмаа чөлөө авсантай холбогдуулан Ц.Ц-ийг 2017 оны 10 сарын 15-наас эхлэн түр ажиллуулсугай гэж дурдсан нь Г.Ч-г жилийн чөлөө авсны нотолгоо болохгүй гэж үзэж байна гэжээ. Нэхэмжлэгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны үед дотоод журмын дагуу Хүмүүн 1 дүгээр сургуулиас 1 сарын чөлөө авсан. Журмын дагуу 1 сарын чөлөө авах өргөдлөө захиралд өгсөн. Тэрний дагуу Ц.Ц гэдэг хүнийг 7 хоног дагалдуулж өөрийнхөө оронд ажиллуулж үлдээсэн. 2017 оны 11 дүгээр сарын 17-нд Мөнх-Өлзий захирал надтай яриад дотоод журамд өөрчлөлт орж байгаа.
Хариуцагчийн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би
|
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад: ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Г.Ч нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд холбогдуулан эмчийн ажилд томилохыг даалгах тухай нэхэмжпэл гаргасан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэлээр гаргасан иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх гомдол юм. Г.Ч нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд эмчээр ажилладаг байсан нь 2014 оны хөдөлмөрийн гэрээ, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн захирлын 2014 оны
Нэхэмжпэгч Г.Ч тус сургуульд эмчээр ажиллаж байхдаа 2017 оны 10 сард нэг сарын хугацаатай чөлөө авч улмаар чөлөөгөө нэг жилийн хугацаагаар сунгасан, чөлөөний хугацаа дууссан учир урьд эрхэлж байсан ажилдаа орох гэтэл ажилд буцаан авахгүй байгаа гэсэн үндэслэлээр ажилд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Г.Ч нь “чөлөө авсан талаар сургуулийн захирал бичгээр акт гаргасныг мэдэхгүй” гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Г.Ч-н чөлөө авсан гэх хугацаанд мөрдөж байсан 2017 оны 02 сарын 04-ний өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори хүмүүн 1-р сургуулийн дотоод журмын 9-р зүйлийн 9.2-т “багш ажилтнуудад ... 2-5 хоногийн цалингүй чөлөөг захирал бичгээр олгоно, 30 өдрийн цалингүй чөлөөг жилд нэг удаа захирал бичгээр олгоно, чөлөөг сунгахдаа өөрийн биеэр ирж сунгана” гэж заасан бөгөөд уг журамд 1 жилийн хугацаагаар чөлөө олгохоор заагаагүй, чөлөөг захирал бичгээр олгохоор заажээ. Байгууллагын дотоод журам нь тухайн байгууллагын ажилтануудын хөдөлмөрлөх үйл явцдаа дагаж мөрдөхөөр хуульд нийцүүлэн гаргасан хамтын шийдвэр бөгөөд ажилтан энэхүү дотоод журмыг мөрдөх, түүнчлэн өөрийнх нь чөлөө хүссэн өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нягтлах, ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авах, дагаж мөрдөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Г.Ч “1 сарын чөлөө авчихаад нэгжилийн хугацаагаар сунгасан” гэж тайлбарладаг боловч байгууллагын дотоод журамд багш ажилчдад 2-оос дээш хоногийн чөлөөний асуудлыг сургуулийн захирал бичгээр шийдвэрлэхээр заасан. Гэтэл Г.Ч-д чөлөө өгсөн талаар сургуулийн захирлын бичгээр гаргасан баримт байхгүй нь талуудын маргаагүй өгсөн тайлбар, гэрч М.Солонго, М.Янжинлхам нарын мэдүүлэг, тус сургуулийн /Б/ тушаалын товьёогоор тогтоогддог. Нэхэмжпэгч Г.Ч-н дотоод журамд заасны дагуу чөлөө аваагүй атлаа 2017 оны 10 сараас 2018 оны 08 сард ажилдаа эргэн орох хүсэлт гаргах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй нь түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан “...тодорхой шалтгаангүйгээр ажил тасалсан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах” гэсэн нөхцөл байдлыг үүсгэсэн, мөн хариуцагчийн төлөөлөгч Д.А-н “Г.Ч-д албан ёсоор чөлөө олгосон тушаал байхгүй учир ажлаа хаясан” гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан эмчийн ажилд аваагүй гэсэн тайлбар нь үндэслэл бүхий байх боловч тэрээр Г.Ч-н хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон эрхийн актыг бичгээр гаргаагүй байна. Сургуулийн захирлын ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт бөгөөд уг актыг бичгээр гаргахаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заажээ. Гэтэл ажил олгогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль нь тус сургуульд эмч ажилтай Г.Ч-н хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэрийг бичгээр гаргаагүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй атлаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай тус тус |
нийцээгүй тул нэхэмжлэгч Г.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг сургуулийн эмчийн ажилд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ийнхүү шийдвэрлэхдээ Г.Ч-н ажпаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдлийг ажпаас халсантай адил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1,2-т заасныг баримтлах нь зүйтэй байна. Мөн Г.Ч-г чөлөө авсан талаар сонссон гэж мэдүүлсэн гэрч Т.Уртнасан, О.Н, М.Т, М.Ц, Ө.М нарын мэдүүлгүүд чөлөө олгох эсэхийг шийдвэрлэсэн бусад бичгийн нотлох баримттай нэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримт болж чадахгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч Д.А “хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан Г.Ч, 2017 оны 10 сарын 16 гэж гараар бичсэн өргөдлийг шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн үндэслэлээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа” гэсэн хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан. Нэхэмжлэгч Г.Ч угөргөдлийг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|