Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/62 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Шүүгдэгч Т.*******,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

  ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******т холбогдох ....... тоот эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1...................... тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: ..............,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумын *******ы ......... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн дэргэд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг зодож, биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын арьсанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* .......... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн дэргэд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг гараараа алгадаж газар унагаасан, хоолойг нь боож, газар унагаасан, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* ........... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг толгой руу нь зангидсан гараараа 1 удаа цохиод, хэл амаар доромжилсон, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* ....... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг нэг удаа алгадаж унагаад, заамдаж цамцаар нь хоолойг нь боож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.*******ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Архи уугаад эхнэртээ хэрэлддэг. Одоо ч больсон гэв.

Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр болох Т.******* нь ажилдаа явах өдрөө яваагүй архи уугаад алга болчихсон. Айлд байна гээд хүн ярихаар нь авах гээд *******ы 10-51 тоотод очсон юм. Очоод нөгөө айлд нь очоод дуудахад намайг айлын гадна хоолой боогоод унагасан. Тэгээд нүүр рүү нэг удаа цохисон. Тэр тэр хүн гарч ирээд болиоч гэж манай нөхөрт хандаж хэлэхэд намайг зодохоо больсон. Тэгээд би дэлгүүр оръё гээд тэр айлын хойно байдаг Тунамал нэртэй дэлгүүрт очсон. Тэгээд архи уух болохоороо мөнгөтэй байгаад байдаг юм билээ хүүхдүүддээ юм авч өг гэж нөхөртөө хандаж хэлэхэд мөнгө байхгүй байхад чинь ямар ядаргаатай юм гээд зангидсан гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд дэлгүүрийн хүн манай нөхөрт хандаж болиоч нэгийгээ олон нийтийн газарт цохиод цагдаа дуудлаа шүү гэхэд зугтаагаад явчихсан. Цагдаагийн байгууллагад тухайн үед мэдэгдээгүй. Миний нүд хөхөрч хавдсан. Толгой өвдөөд байсан учраас нүүрнийхээ зургийг авч хадгалсан.

2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр наадмын өдөр байсан. Тэгээд дэлгүүр орж ирээд хоёр найзтайгаа гэрт архи уусан. Гэрт манай нөхөр, нөхрийн хоёр найз, манай 3 хүүхэд, би байсан. Тэгээд нэг найзтайгаа муудалцаад байхаар нь наадхаа битгий зодоод байгаач гэж нөхөртөө хандаж хэлэхэд чи юундаа өмөөрөөд байгаа юм гээд тэгээд намайг нэг удаа алгадаж унагаасан. Тэгээд дэлгүүр оръё гээд хашаанд байдаг комиссын дэлгүүрт намайг оруулж байгаад миний хоолойг боож унагаад гаргахгүй байсан. Тэгээд орой болоход би цагдаа дуудсан. Тэр үед нь би ажилтай байсан болохоор гомдол гаргаагүй. 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би ээлжтэй байсан. Тэгэхэд нөхөр архи уугаад машин унаад явчихсан байсан. Тэгээд би гэрт ирэхэд нөхөр байхгүй байсан. Би байгаа газар нь очиж машинаа авах гээд Малчны хороололд нэг айлд байхад нь очсон. Машиныхаа түлхүүрийг авъя гэж нөхөртөө хандаж хэлэхэд чиний машин юм уу миний машин гэж надад хэлээд намайг гараараа хоёр удаа алгадаад, хоолой боож орон дээр дараад унагасан. Тэгээд найз нь салгасан чинь намайг үсдэж унагаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд нөгөө найз нь салгасан. Тэгээд би гараад зугтаасан.

2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр архи уугаад намайг хэл амаар доромжлоод, толгойн баруун тал руу нэг удаа цохихоор нь би цагдаа дуудсан юм. Тэр өдөр өөрөөр намайг зодоогүй.

Харин 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай ажлын хүний төрсөн өдөр болж байсан. Төрсөн өдөр тэмдэглээд орой нь манай ажлын хүн бид хоёр манайд унтаж байсан. Тэгээд шөнө хүн чанга чанга яриад байхаар нь сэрэхэд манай нөхөр нэг найзтайгаа архи уугаад сууж байсан. Би босож ирээд чи манайд яагаад архи уугаад байгаа юм. Өмнө нь архи ууж байгаад намайг яаж зодууллаа гэж хэлэхэд манай нөхөр чи манай найзад муухай загналаа гэж хэлээд миний малгайтай цамцаар хоолой боогоод, толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд манай ажлын хүн босож ирээд болиоч гэж манай нөхөрт хандаж хэлэхэд намайг зодохоо больсон. Тэгээд манай ажлын хүн бид хоёр зугтаагаад гарсан гэжээ. /хавтаст хэргийн 8-10 дахь тал/

Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг дарамталсан зүйл байхгүй. Архи уухаараа агсам тавиад байдаг болохоор нь нөхрөө жоохон хашраая гэж бодоод гомдол мэдээлэл гаргасан байсан чинь одоо ял авах дээрээ тулаад байж байна. Манай нөхөр ажилгүй болчихвол бид банкныхаа мөнгийг төлж чадахгүй, 2 хүүхэд цэцэрлэгт, 1 хүүхэд сургуульд сурч байгаа. Манай амьдрал хэцүү болно. Дээр манай нөхөр баривчилгаанд ороод 7 хоноход л ажлаас нь дуудаад байсан. Чөлөө авч чадахгүй хэцүү байсан. Тухайн үед миний уур хүрээд л нөхөртөө гомдол гаргасан. Сэтгэл санааны хохирол учраагүй. Хохирол нэхэмжлэхгүй. Би нөхөртэйгөө эвлэрчихсэн одоо хамт амьдарч байгаа. Бид хоёр гурван хүүхдээ бодоод хоорондоо ойлголцчихсон. Надад ч гэсэн буруу зүйл байгаа учраас бид хоёр эвлэрсэн. Манай нөхрийг хуульд заасны дагуу хамгийн хөнгөн арга хэмжээ авч өгнө үү гэж хүсмээр байна. Манай нөхөр хоригдох юм уу, ажилгүй болчихвол Хас банкнаас цалингийн зээл авсан, банк бусаас, газраа барьцаалж зээл авсан байгаа. Мөн гурван хүүхэд маань сурч боловсрох гээд маш асуудалтай болох гээд байгаа. Бид хойшдоо дахиж муудалцахгүй, амьдрал ахуйгаа бодъё гээд эвлэрчихсэн байгаа. Надад ямар нэгэн гомдол байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: *******ын нөхөр ******* манай хашаанд байдаг урд талын айлд ирчихсэн байсан. Хүн шуугиад байхаар нь би ороод харахад харахад байсан болохоор нь *******д хандаж нөхөр чинь энд согтуу явж байнаа ирээд ав гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* ирсэн. Тэгээд нөхөртэйгөө хамт манай урд айлаас хэрэлдээд гарч байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод байж байтал гадаа эмэгтэй хүн хашхирсан. Тэгээд юу болж байдаг юм бол гээд гараад хартал хашааны гадна ******* эхнэр болох *******ыг унагаад дээр нь гарчихсан зууралдаад байж байсан. Тэгээд *******т хандаж болиоч чи яаж байгаа юм гээд баахан загнасан. Тэгтэл ******* цагдаа дуудлаа гэж хэлэхэд ******* зугтчихсан юм. Тэгээд эхнэр нь хэсэг тэр хавиар хайж байгаад явсан. Тухайн үед л эхнэрээ зодож байхыг нь харсан. Эхнэрээс нь юм худалдаж авдаг болохоор сайн мэднэ. ******* өмнө нь зодуулж байсан гэж өмнө нь ярьж байгаагүй гэжээ. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 01 дүгээр сард ******* нөхөр болох *******тай манай дэлгүүрт орж ирсэн. Тэгээд лангуу хооронд явж байгаад хоорондоо муудалцаад байсан. Тэгж байгаад нөхөр нь эхнэрээ цохиод авах шиг болсон. Би тэр хоёрт хандаж хүүшээ болиоч ээ, юу болоод байгаа юм бэ гарцгаагаарай, цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр миний төрсөн өдрийг тэмдэглээд *******тай хамт гэрт нь орой 21 цагийн үед очсон. *******ын нөхөр болох ******* архи уугаагүй байсан. Тэгээд хоол идээд гэрт унтаад сэрэхэд ******* найзтайгаа гэртээ архи ууж байсан. Тэгээд ******* нөхөртөө хандаж уурлаад гэртээ архичин авч ирсэн гээд хэрүүл маргаан үүссэн. Тэгтэл ******* *******д хандаж намайг хөөлөө гээд уурласан. Тэгээд *******ыг нэг удаа алгадаж унагаад, заамдаж аваад цамцаар нь хоолойг нь аймаар боогоод байхаар нь би *******т хандаж болиоч ээ эхнэрээ яагаад ингэж байгаа юм бэ гэхэд дийлдэхгүй байсан. Тэгээд 20 орчим минут тэр хоёр зууралдаад байсныг нь би салгасан. Тэр үед *******ын нүд нь хөхрөөд хамар, нүүр нь хавдчихсан. Тэгээд нүүр нь хавдартай удаан явсан. Би өмнө нь *******ыг нөхөр нь зодож байхыг харж байгаагүй. Гэхдээ нэгдүгээр сарын үед нүд нь хөхөрчихсөн ажлаа таслахгүй гээд ирж байсан. Тэр үед нь асуухад нөхөр зодоод гэж хэлж байсан гэжээ. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ******* манайд ирсэн архи уугаад байж байсан. Тэгээд байж байтал *******ын эхнэр ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаад байж байснаа ******* босож харайнгуутаа зүүн талын орон дээр түлхэж унагаад дээрээс нь зангидсан гараараа цохиод байсан. Балбаад л байсан яг хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Би тэгээд *******т хандаж боль гэж хэлэхэд цохиод л байсан. Тэгээд зууралдаад байхаар нь би болихгүй бол цагдаа дуудаж өглөө гээд утсаа гаргаад ирэхэд тэр хоёр машинтай давхиад яваад өгсөн. Тэр үед эхнэртээ л гар хүрсэн. Архи уугаад нэлээн согтчихсон байсан. Тэгээд эхнэртээ л агсам тавиад зодоод байсан. Би цагдаа яг дуудах гэж байтал яваад өгөхөөр нь больчихсон гэжээ. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай охин болох ******* ээлжнээсээ буугаад гэрээ буулгачихсан янзалж барина гээд намайг очиж авсан юм. Тэгээд гэрт нь очиход хүргэн болох ******* хувцастайгаа унтаж байсан. Тэгээд ******* нөхөртөө хандаж гэрээ барья гэхэд би ууж байна гээд согтуу хэвтэж байснаа босож ирээд унтаж байхад хүн дуудлаа гээд уурлаад *******ын толгой руу нь зангидсан гараараа цохиод авахаар нь би *******т хандаж болиоч чи гээд хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээ барих гээд гараад хана дугуйлж байтал ******* гарч ирээд хэрүүл өдөөд, элдвээр доромжлоод байхаар нь цагдаа дуудсан. Тэр үед *******ыг л цохиж авсан. Өмнө нь ******* миний охин болох *******ыг зодож байсныг сонсож байсан. Ер нь архи уух болгондоо л агсам тавьж байгаа сурагтай байдаг. Энэ оны 1 дүгээр сард нүүрийг нь хөх няц болтол цохисон байсан. Тэгээд ******* 2, 3 сар нүүрнийх нь хөх арилахгүй шил зүүгээд явж байсан. Миний охиныг архи уух болгондоо дарамталж, хэл амаар доромжилдог, эсвэл бүр зоддогт нь гомдолтой байна гэжээ. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Шүүгдэгч Т.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тамхи авах гэж явж байгаад таньдаг хүн таараад гэрт нь очсон юм. Тэгээд байж байтал эхнэр хүрээд ирсэн. Эхнэр бид хоёр хэрэлдээд тэр айлаас гарсан. Тэгээд дэлгүүр орж юм авъя гээд манай гэрийн баруун талд байдаг дэлгүүр орсон. Эхнэр яасан их юм хүнд авч өгдөг гар утас авчихаар нь би гар утсаа  булааж  аваад гараа татахад тохойнд нүд нь цохигдчихсон. 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай хуурай дүү болох Очбаяр бид хоёр хашаа янзлаад байж байсан. Тухайн өдөр манай найз болох Ганууш хөдөөнөөс ирлээ гээд бид гурав гадаа байшингийн гадна юм дэвсээд сууж байсан. Би 2 шил архи авч өгсөн юм. Манай хоёр найзыг өшигчөөд хөөгөөд байсан. Эхнэр ирээд хэрэлдэж муудалцаад явсан. 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ ганцаараа хэвтэж байхад орж ирээд намайг өшигчөөд энд тэндээс чимхэж базаад, хадам өвгөн шаазан аяга авч шидээд толгой оносон. Тэгээд би гар барья гэхэд цагдаа дуудсан. Тэгэхэд цагдаа ирж намайг саатуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байсан юм. Тухайн үед манай эхнэр өглөө ажлаа тараад гэртээ ирээгүй. Утсаа авахгүй байсан. Тэгээд 12:00 цагт охин хичээлдээ явдаг юм. 12:00 цагийн үед ярихад ажлынхаа хүнийд байна гэсэн. Тэгээд би залгаж ярихад хэрүүл хийгээд доромжлоод байсан. Тэр үед 2 машинтай ажлынхаа хүнтэй хамт ирсэн. Тэгээд би машинаа аваад охиноо хүргэж өгсөн. Тэгээд ажлынх нь Тунгаа гэдэг хүүхэн миний төрсөн өдөр гээд надаар архи пиво авхуулсан. Тэгээд тэд нар унтсан. Манай найз Саруул ирсэн байсан. Манай эхнэр унтаж байгаад босоод манай найзыг хөөгөөд юм авч шидээд байсан. Нөгөө хоёрын ууж байсан архи, пиво нь хэвээрээ байсан. Тэгээд унтаж байгаад босож ирээд хэрүүл шуугиан хийгээд байхаар нь би дараад хэвтүүлсэн. Намайг дараад хэвтүүлэхэд цамцаар нь боолоо гээд яриад ажлынх нь Тунгаа гээд хүүхэн чирээд аваад гарсан. Буруу зүйл хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эхнэр хүүхдээсээ уучлалт гуйсан. Бид эв зүйгээ олоод хамт амьдарч байгаа гэжээ. /хавтаст хэргийн 70-72 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч .........мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр наадмын орой байсан. Бид нар гэртээ унтаж байхад ээж гэнэт муухай хашхираад би сэрсэн. Манай 2 дүү унтаж байсан. Намайг сэрэхэд аав ээжийн үснээс зулгаагаад ээжийг хэвтүүлчихсэн хажууд нь босгон дээр сууж байсан. Тэгээд би болиоч ээ гээд аавд хандаж хэлэхэд чи дуугүй наанаа байж бай гэсэн. Тэгээд ээж гарч гүйгээд баруун айл руу ороод цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд аавыг аваад явсан гэжээ. /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .....дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.*******ын биед хамар ясанд хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарын арьсанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэрэл зураг болон толгойн томографын шинжилгээ хийгдсэн гэх 2024 оны 01 дүгээр сард үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..” гэжээ. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 74-75 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 79 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 81-83 дахь тал/

Иргэн Б.*******аас ******* аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн дуудлага, өргөдөл, гомдол, мэдээллийн жагсаалт /хавтаст хэргийн 85 дахь тал/

Хохирогч Б.*******ын 2024 оны 01 дүгээр сард зодуулсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 98 дахь тал/

Компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 99 дэх тал/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “эрсдэлийн түвшин бага” гэжээ. /хавтаст хэргийн 102-103 дахь тал/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 112-114 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.******* гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.*******ын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумын *******ы ..... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн дэргэд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг зодож, биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын арьсанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* ....... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн дэргэд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг гараараа алгадаж газар унагаасан, хоолойг нь боож, газар унагаасан,

2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* .....тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг толгой руу нь зангидсан гараараа 1 удаа цохиод, хэл амаар доромжилсон,

2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, *******.... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг нэг удаа алгадаж унагаад, заамдаж цамцаар нь хоолойг нь боож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь хохирогч Б.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10, 13-14 дэх тал/, гэрч Б.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч Б.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч С.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч М.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, шүүгдэгч Т.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 70-72 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Ч.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, иргэн Б.*******аас ******* аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн дуудлага, өргөдөл, гомдол, мэдээллийн жагсаалт /хавтаст хэргийн 85 дахь тал/, хохирогч Б.*******ын 2024 оны 01 дүгээр сард зодуулсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 98 дахь тал/, компьютер томографын шинжилгээ /хавтаст хэргийн 99 дэх тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 102-103 дахь тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.*******тай гэрлэлтийн баталгаагүй болох нь түүний гэрлэсний бүртгэлгүй гэх хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан лавлагаагаар тогтоогдсон.

Шүүгдэгч Т.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******ын бие эрх чөлөөнд халдаж зодсон болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно.

Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно гэж онолын үүднээс тайлбарладаг ба шүүгдэгч Т.******* нь хамтран амьдрагч Б.*******ыг байнга буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумын *******ы .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******ыг зодож, биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын арьсанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* ...... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодсон,,

2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодсон,

2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг тухайн зүйл хэсэгт хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийллийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан арга, хэлбэрээр байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн тохирох хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэхээр хууль тогтоогч тайлбарладаг.

Иймд шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.*******ын бие эрх чөлөөнд халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумын *******ы 10-51 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын арьсанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэл холбогдолд тохирсон гэж үзлээ.

Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ “....2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би Малчны хороололд нэг айлд байхад нь очсон. Машиныхаа түлхүүрийг авъя гэж нөхөртөө хандаж хэлэхэд чиний машин юм уу, миний машин юм уу гэж надад хэлээд намайг гараараа хоёр удаа алгадаж, хоолой боож орон дээр дарж унагаасан.” гэж мэдүүлсэн боловч хавтаст хэргийн 51-52 дугаар талд авагдсан гэрч Н.Нарангэрэлийн мэдүүлэгт “...2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.*******аас гаргасан гомдол мэдээллийн дагуу *******д байх Б.*******ын гэрт нь очиход Б.******* нөхөр урд байшинд архи  уж байгаа гэж хэлсэн. Очоод үзэхэд хашаан дотор байх байшинд Т.******* нь байгаагүй. Тэгээд тэр хаягаас гарч явахад найз Б.Батсаруул гэх хүнтэй явж байхад нь барьж авсан. Тэгээд цагдаагийн газар Т.*******ыг авч ирж эхнэр Б.*******ыг дуудсан. Тэгээд болсон зүйлийн талаар тайлбар авч мэдүүлэг авахад Б.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй, намайг зодож цохисон зүйл байхгүй, гомдолгүй, ажлаасаа ирээд архи уугаад байхаар нь цагдаад худал, дуудлага мэдээлэл өгсөн гэж Б.******* нь мэдүүлсэн. Тэгээд худал мэдээлэл, дуудлага мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр Б.*******ыг хялбаршуулсан журмаар торгож шийдвэрлэсэн.” гэжээ.

Иймд шүүгдэгч Т.*******ыг 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хамтран амьдрагч Б.*******д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл давтамжийн хувьд гурав болон түүнээс дээш үйлдсэн тохиолдолд тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан байнга гэж үзэх үндэслэлд хамаарах ба шүүгдэгч Т.*******ын удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдлыг байнгын үйлдсэн шинжид тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Иймд ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж үзэж шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын арьсанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.*******ын биед хамар ясанд хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарын арьсанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэрэл зураг болон толгойн томографын шинжилгээ хийгдсэн гэх 2024 оны 01 дүгээр сард үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Т.******* нь бусдын эрүүл мэндэд халдсан тохиолдолд гэмтэл, хохирол учрах боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Т.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байхаар хуульчилсан боловч хохирогч Б.******* нь “...Тухайн үед миний уур хүрээд л нөхөртөө гомдол гаргасан. Сэтгэл санааны хохирол учраагүй. Хохирол нэхэмжлэхгүй. Би нөхөртэйгөө эвлэрчихсэн одоо хамт амьдарч байгаа. Бид хоёр гурван хүүхдээ бодоод хоорондоо ойлголцчихсон. Надад ч гэсэн буруу зүйл байгаа учраас бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг, тайлбарыг гаргасан байх тул шүүгдэгч Т.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Т.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын тухайд ..............тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 74-75 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 79 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 81-83 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 112-114 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгээд нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сарын хугацаагаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр бүсийг тогтоох, энэ хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон, үүнийг эдлэх хугацаанд нь оруулж тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн, эд зүйл байхгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн зүгээс  хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт ялын төрөл, хэмжээг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй шийтгэлийн төрөл юм.

Шүүгдэгч Т.******* зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн шүүгдэгч Т.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Т.******* нь тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ........дугаартай шүүгчийн захирамжаар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 15 цаг 10 минутаас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хоригдсон болох нь яллагдагч, шүүгдэгчийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Т.*******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.******* нь 1 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан шүүгдэгч Т.*******ын “эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан” талаар мэдээлэл авагдсан.

 Мөн дээрх шийтгэх тогтоолын хуулбар хавтаст хэргийн 81-83 дахь талд авагдсан байхад Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгч Т.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх мэдээллийг бичээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.     

4. Шүүгдэгч Т.*******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т шүүхээс оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын цагдан хоригдсон 1 /нэг / хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8. Шүүгдэгч Т.******* нь 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, хохирогч Б.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ