Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

Шүүгдэгч Г.Өлзийдаваа нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Өлзийдаваад холбогдох эрүүгийн 201722000264 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1. Монгол улсын иргэн, Барнууд овогт Ганбаатарын Өлзийдаваа, 1984 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 20-06 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РЭ84090275 дугаартай

Шүүгдэгч Г.Өлзийдаваа нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 10-17 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтүвшингийн сууцны байшингийн цонхоор нэвтрэн 32 инчийн телевизор хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Г.Өлзийдаваа нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 10-17 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтүвшингийн сууцны байшингийн цонхоор нэвтрэн 32 инчийн телевизор хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өлзийдаваа гэртээ байж байгаад 13 цаг 40 минутын үед намайг 13 дугаар баг руу айл руу очихоор болоод гэрээс гарахад надтай хамт манай гэрээс гараад урд хаалгаар гараад явсан. Харин би хойд хаалгаараа гараад явсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны урд талын хаалга онгорхой байшингийн маань урд талын цонх онгорхой байдалтай байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ ороод харахад хананд өлгөчихсөн байсан цагаан өнгөтэй 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт маань алга болчихсон байсан. Зурагтаа буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Гэрч Б.Дэнсмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өлзийдаваа гэх залуу манай гэрт орж ирж машиндаа сэлбэг авах хэрэгтэй байна. Зурагтаа 60.000 төгрөгөнд барьцаанд тавьчихмаар байна гэж хэлж байсан. Эхэндээ би үгүй гэж хэлэхэд Өлзийдаваа надаас та надад ганц удаа тусалчих л  даа хөдөө машин тэргээ эвдчихээд хэцүү байна гэсэн. Тэгснээ би очоод зурагтаа аваад ирье гээд гарч явсан. Удалгүй гарчихаад буцаж орж ирэхдээ цагаан өнгийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт барьсаар орж ирсэн. Тэгээд би түүний авчирсан зурагтыг 60.000 төгрөгөөр барьцаанд авсан. Уг өдрийн маргааш нь Өлзийдаваа манай гэрт орж ирж надад 60.000 төгрөгийг маань буцаагаад өгсөн. Тийм учраас одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

Шүүгдэгч Г.Өлзийдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:    гэх мэдүүлэг

Хэрэг, учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10, 14-р тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12, 15-р тал/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 29-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 64 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай мөр шинжилгээнд тэнцэнэ.

- Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр Г.Өлзийдаваагаас хураан авсан гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Өлзийдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Өлзийдаваа нь хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Өлзийдаваад ял шийтгэл оногдуулахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн засаг даргын, Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Г.Өлзийдаваагаас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: