Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2019/00076

 

129/ШШ2019/00076

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг 28-р байрны 01 тоотод оршин суух Х овгийн Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол шуудан ХК-ий Архангай аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдох

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Архангай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын Ц.-Л-н 2018.10.22-ны өдрийн А/09 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шууд удирдлага буюу Монгол шуудан хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.А-т 2018 оны 11 сарын 19-ний өдөр хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд Архангай аймгийн Шуудангийн Үйлчилгээний газрын нягтлан бодогч Б.Г надад сахилгын шийтгэл ногдуулж, цалин хөлсөөр хохироож байгаа тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн ШҮГ-ын даргын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн А/09 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна. Учир нь: Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/46 тоот тушаалаар батлагдсан Цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтын журам-ын 5 дугаар зүйлийн 5.1-т Гурав хүртэлх хоногийн чөлөө авах хүсэлтийг хүний нөөцийн программын Хэрэглэгчийн удирдлага-ын санал хүсэлт гэсэн модульд урьдчилан оруулж, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.11.1-д заасны дагуу харьяа удирдлагаас өгсөн зөвшөөрлийн дараа чөлөө эдэлж эхэлнэ гэж, гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 тоот тушаалаар батлагдсан Монгол шуудан ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.11.1-т Ажилтан эрхэлж буй ажлынхаа чиглэлээр гадуур ажлаар явах бол Хүний нөөцийн программын Хэрэглэгчийн удирдлага-д мэдээллээ урьдчилан оруулж, мэдээллийг харьяа газар, хэлтэс, албаны удирдлага хүлээн авсан тухай төлөвийг өөрчилснөөр хүчинтэйд тооцогдоно гэж, 8.11.2-т Мэдээллээ оруулаагүй бол ажил тасалсанд тооцно гэж, мөн 8 дугаар зүйлийн 8.13.1-д Чөлөө авах хүсэлтийг хүний нөөцийн програмын Хэрэглэгчийн удирдлага-ын санал хүсэлт гэсэн модулиар урьдчилан хандаж, өөрийн удирдлагаас зохих зөвшөөрлийг авсны дараа чөлөөний хугацааг эдэлж эхэлнэ. Чөлөөний хугацааг хэтрүүлбэл ажил тасалсанд тооцно. Чөлөөг дараах байдлаар олгоно гээд уг хэсгийн В-д 7 хүртэлх хоногийн чөлөөг аймгийн ШҮГ-ын дарга олгоно гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгчийг 2018 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зөвшөөрөлгүй ажлын байраа орхиж явсан, ажил тасалсан гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч нь албан ёсоор хүний нөөцийн програмд хүсэлтээ оруулаагүй, шууд удирдлагаараа хүсэлтээ шийдвэрлүүлээгүй зөрчил гаргасан. Нэхэмжлэгчийн ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж явсан, чөлөөний хүсэлтийг урьдчилж гаргаагүй үйлдэл нь компаний дотоод журмыг зөрчсөн байх тул Архангай аймгийн ШҮГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. дарга манай - ай 2017 оны 3 сард ажилд орсон. Ажилд орсноосоо хойш надад маш их дарамт учруулдаг гэж би ойлгодог. Дарга Ц.Л намайг удаа дараа дарамталдаг, хамт олныг надруу турхирах, хамт олноор намайг дарамтлуулах үйлдэл хийсэн. Надад ажил үүргээ гүйцэтгэхэд маш хүнд байгаа учраас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу явж төв компанид ажлаа танилцуулахаар явсан. Явахдаа бичгээр чөлөө авах өргөдөл өгсөн боловч хүлээж аваагүй, дахиад аман байдлаар өөрөөс нь чөлөө хүссэн боловч мөн л чөлөө олгоогүй. Тийм учраас миний бие төв компанид ажлаа танилцуулахаар явлаа гэдгээ даргадаа мэдэгдэж, бичиг хэргээр дамжуулж бичиг өгсөн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хүний нөөцийн газрын дарга Т, Санхүүгийн хэлтсийн дарга Н нартай уулзаж өөрийнхөө байгаа байдлыг танилцуулсан. Надад ажлын байран дээрээ ажлаа хийхэд хэцүү байсан учраас төв компанидаа мэдэгдсэн. Эндээс надад чөлөө олгоогүй учраас төв компаний хүний нөөцийн газрын даргаас 2018 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдийн чөлөөгөө авсан. Иймд - рын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие сахилгын шийтгэлийг Б тушаалаар ногдуулах ёстой гэж үзэж байгаа, гэтэл надад арга хэмжээ авсан тушаал нь А тушаалаар гарсан байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Учир нь Монгол шуудан ХК-ий гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/46 тоот тушаалаар батлагдсан Цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтын журам-д зааснаар чөлөө авах хүсэлтийг хүний нөөцийн программын хэрэглэгчийн удирдлагын санал, хүсэлт гэсэн модульд урьдчилан оруулах ёстой. Энэ программд шуудан үйлчилгээний газрын бүх ажилчид чөлөө, зөвшөөрөл авахдаа хүсэлтээ оруулсан байх ёстой. Манай компани нь босоо удирдлагатай учраас энэ журмыг бүх ажилчид мөрдөж ажиллах ёстой. Гэтэл нягтлан бодогч Б.Г нь нөөцийн программын хэрэглэгчийн удирдлагын санал, хүсэлт гэсэн модульд урьдчилан чөлөө авах хүсэлтээ оруулаагүй. Мөн шууд хамаарал бүхий - рын даргын чөлөө зөвшөөрөлгүй, төв Монгол шуудан компаний Хүний нөөцийн газрын даргад шууд хандсан. Манай байгууллага орлогын төлөвлөгөөтэй байгууллага. Нягтлан Б.Г нь өр, авлага барагдуулах хорооны дарга гэж явдаг. Тухайн үед Б.Г нягтлан орлогын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ажиллагаагүй, мөн 2018 оны 4 дүгээр улирал, жилийн эцсийн тайлан гаргахад 1-2 сар дутуу байхад өр, авлагаа барагдуулахын тулд ажиллахгүй, чөлөө авах өргөдөл гаргасан. Гэхдээ чөлөө авах өргөдлөө өөр байдлаар хүссэн. Энэ нь Улаанбаатар хот руу явж БНСУ-руу явах виз мэдүүлэх шаардлагатай болсон учир ажлын 5 өдрийн чөлөө олгож өгнө үү гэсэн. Тийм учраас би чөлөө олгоогүй. Учир нь жилийн эцэс болчихсон байсан, өр, авлага нь барагдаагүй байхад хувийн шалтгаанаар чөлөө хүссэн учраас чөлөө олгоогүй. Гэтэл надад мэдэгдэлгүй Шуудан үйлчилгээний газарт гэж хаяглаад миний бие Улаанбаатар хот руу ажлаа танилцуулахаар явах болсныг мэдэгдье гэсэн бичгийг бичиг хэргээр дамжуулж өгсөн. Тушаал гарах дараагийн нэг шалтгаан нь Хүний нөөцийн программын хэрэглэгчийн удирдлагын санал, хүсэлт гэсэн модульд урьдчилан хүсэлтээ оруулаагүй. Өмнө нь Б.Г-т байгууллагын дотоод хурал дээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаал гаргах 3 дахь шалтгаан нь байгууллагын өр, авлагадаа анхаарч ажиллаагүй, шууд хамаарал бүхий - рын захирлаас чөлөө, зөвшөөрөл аваагүй Улаанбаатар хот руу явсан гэдэг шалтгаануудаар Б.Г-т 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар 1 сарын хугацаатай цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.7 /ж/-г тус тус үндэслэсэн. Шат дарааллын дагуу эхлээд сануулах арга хэмжээгээ авч дараа нь цалингийн хувиар бууруулах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь Монгол шуудан компаний Хүний нөөцийн газрын даргад 2018 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдийн чөлөөг хүссэн өргөдөл гаргасан. Хүний нөөцийн газрын даргаас Ц.Л надад журмын дагуу Б.Г-т чөлөөг олгох гэсэн чиглэлийг өгсөн. Түүнээс биш Хүний нөөцийн газрын дарга Б.Ганчимэгт шууд чөлөө олгосон зүйл байхгүй. Иймд - рын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр Б.Г-т сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь Монгол шуудан ХК-ий Архангай аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдуулан Архангай аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга Ц.Л-н 2018 оны 10 сарын 22-ны өдрийн А/09 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөө авах хүсэлт гаргаагүй, зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан, ажил тасалсан тул нэхэмжлэлийн шаардлагаг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.7 /ж/-ийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Ганчимэг нь удирдлагаас чөлөө, зөвшөөрөл авалгүй дур мэдэн 2 өдөр ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулж, Б.Ганчимэгийн үндсэн цалинг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар 2018 оны 10 сарын 22-ны өдрийн А/49 тоот Архангай аймгийн Шуудан үйлчигээний газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулжээ.

Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/46 тоот тушаалаар батлагдсан Цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтын журам-ын 5 дугаар зүйлийн 5.1-т Гурав хүртэлх хоногийн чөлөө авах хүсэлтийг хүний нөөцийн программын Хэрэглэгчийн удирдлага-ын санал хүсэлт гэсэн модульд урьдчилан оруулж, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.11.1-д заасны дагуу харьяа удирдлагаас өгсөн зөвшөөрлийн дараа чөлөө эдэлж эхэлнэ гэж, гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 тоот тушаалаар батлагдсан Монгол шуудан ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.11.1-т Ажилтан эрхэлж буй ажлынхаа чиглэлээр гадуур ажлаар явах бол Хүний нөөцийн программын Хэрэглэгчийн удирдлага-д мэдээллээ урьдчилан оруулж, мэдээллийг харьяа газар, хэлтэс, албаны удирдлага хүлээн авсан тухай төлөвийг өөрчилснөөр хүчинтэйд тооцогдоно гэж, 8.11.2-т Мэдээллээ оруулаагүй бол ажил тасалсанд тооцно гэж, мөн 8 дугаар зүйлийн 8.13.1-д Чөлөө авах хүсэлтийг хүний нөөцийн програмын Хэрэглэгчийн удирдлага-ын санал хүсэлт гэсэн модулиар урьдчилан хандаж, өөрийн удирдлагаас зохих зөвшөөрлийг авсны дараа чөлөөний хугацааг эдэлж эхэлнэ. Чөлөөний хугацааг хэтрүүлбэл ажил тасалсанд тооцно. Чөлөөг дараах байдлаар олгоно гээд уг хэсгийн В-д 7 хүртэлх хоногийн чөлөөг аймгийн ШҮГ-ын дарга олгоно гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журамд заасны дагуу зохих журмын дагуу програмд хүсэлтээ оруулаагүй, шууд удирдлагадаа хандаж хүсэлтээ шийдвэрлүүлээгүй нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн байх тул Архангай аймгийн ШҮГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал 2018 оны 10 сарын 22-ны өдрийн А/49 тоот Архангай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай - рын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА