Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

 

    2025          04           04                                        2025/ШЦТ/56

      

       ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******, .******* нарт холбогдох эрүүгийн 2404000770060 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Халиунгоо

 Шүүгдэгч                                                       С.*******, .******* нар оролцов.

онгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин  мэргэжилтэй, “******* *******” захад авто машин худалдан борлуулдаг ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн .... дүгээр хороо, .... хэсгийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржигин овгийн ******* ******* (РД:*******),

онгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, дүүргийн 23 дугаар хороо, 1300 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

Зүүн*******ний овгийн ийн ******* (РД:*******).

Яллагдагч С.******* нь согтуугаар хохирогч .Пүрэв-Эрдэнийн биед баруун талын чихний доод омог сэтэрсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,               

Яллагдагч .******* нь согтуугаар хохирогч Б.ын биед зүүн гарын 5-р хурууны хумсны бүрэн уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “” бааранд эхнэр , найз , нарын хамт орсон. Тэгээд бүжиглэж байтал нь нэг охинтой давхралдаж унаад үсдэлцсэн. нь найзыгаа өмөөрөөд зодолдоод эхэлсэн, тэгээд л тэнд байсан хүүхнүүд бужигналдаад явчихсан. Би хохирогч Пүрэв-Эрдэнийн чихнээс татаж гэмтэл учруулснаа баарнаас гарсны дараа мэдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 160 шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч .*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “…Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнөх мэдүүлэг дээрээ үнэн зөв ярьсан тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 195, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...бааранд бүжиглэж байхад урт үстэй охин (Н.*******) намайг түлхээд найз залуугийн маань урд, хойно гарч бүжиглээд байхаар нь хардалт үүссэн. *******тай үсдэлцээд газраар өнхөрсөн. иний биед баруун гарын бугалганы дотор хэсэгт хөхөрч, зүүн талын чигчий хурууны хумс унаж, цээж, эрүү хэсгээр маажигдсан шарх үүссэн. Эдгээр гэмтлийг надтай анх зууралдсан охин учруулсан. Би нэг л хүнтэй зууралдсан. Тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан. Сүүлд цагдаа дээр ирэхэд нэрийг нь ******* гэж байсан. Би гомдолтой байна. Хотоос ирсэн унааны зардал, шатахууны төлбөр, буудлын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32),

Хохирогч .Пүрэв-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэнд байсан махлаг эмэгтэй нь “чи манай нөхөртэй янхандах гэлээ” гээд миний үснээс зулгаахад нь би мөн адил зулгаагаад доош нь дарсан, тэгтэл хажууд байсан махлаг эрэгтэй миний баруун талын чихний доод гэдэснээс ээмэгтэй хамт аймар хүчтэй гараараа чимхээд угз татсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26, 28),

Гэрч О.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…манай найз ******* тэр охинтой барьцалдаад авахад чихээ сэтлүүлдэг охин түүнд хандаж “чи яахаараа зүгээр байгаа хүн цохидог юм бэ” гэж хэлээд хоорондоо барьцалдаад авсан, тэгээд тэнд дээр доороо ороод зодолдоод үснээсээ зулгаалцаад өнхрөлдөөд байхаар нь би найзыгаа салгаж авах гээд дийлэхгүй байсан. Тэгээд би найзыгаа гадагшаа гарахад араас чихээ сэтлүүлдэг охин гарч ирээд харахад тэр охины баруун чихнээс нь цус гарчихсан, чихний доод хэсэг нь унжчихсан байсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 50),

Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…бие засах өрөөнөөс гарч ирэхэд манай найз охин урт үстэй охинтой зодолдоод үснээсээ зулгаацалдаад байж байсан. Би найз охиноо салгаад бие засах газар луу авч явж байтал араас зүс таних Пүүжээ гэх охин гэнэт ирээд найз охин ын үснээс зулгаагаад зууралдаж байхад дундуур салгах гэтэл тэнд байсан хүмүүс бужигналдаад явчихса…” (хх-ийн 54),

Гэрч О.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…нэг махлаг эмэгтэй манай эхнэрийг цохиод авсан, тэр эмэгтэйтэй манай эхнэр үсдэлцсэн. Хажууд эмэгтэйчүүд зодолдоод байсан, тухайн залуу манай эхнэрийг “чи цаашаа бай гичий минь” гээд баруун талын чихнээс нь зүүн гараараа татчихсан, эхнэрийн чихнээс цус гарчихсан байсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 55-56),

Хохирогч нарын бие, чих хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 67, 95)

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “.Пүрэв-Эрдэнийн биед баруун талын чихний омог сэтэрсэн ил шарх, зүүн талын шилбэний хэсэгт цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн №104 дугаартай дүгнэлт (хх-ийн 93-94),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Б.ын биед баруун зүүн гарын 5 дугаар хурууны хумсны бүрэн уналт, цус хуралт, зүүн гарын бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөх, баруун хөхний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хумс уналт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн №110 дугаартай дүгнэлт (хх-ийн 65-66),

өрдөн байцаалтын шатанд шинжээч эмчийн мэдүүлсэн “2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09/шэ110 дугаартай дүгнэлтэд дурдсан хумс уналт гэмтэл нь бусадтай зууралдах ноцолдох, хумсаараа юм тулж унах, цохих, цохигдох, гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой” гэх мэдүүлэг (хх-ийн 79),

Согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр “шүүгдэгч .******* 0.79 хувь, хохирогч Б. 2.79 хувь, хохирогч .******* 2.66 хувь” гэжээ. (хх-ийн 20-21)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 28/52 дугаар албан тоотод “Иргэн .******* нь 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш яаралтай тусламж 94.500 (ерэн дөрвөн мянга таван зуун) төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ  (хх-ийн 43),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон Батчулууны РД:УХ01270306, өнгөнцэцэгийн ******* РД:УЮ98091009 нарт сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамрагдсан болохыг танилцуулав” гэжээ (хх-ийн 76, 77)

Камерийн бичлэг бүхий Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 148, 166),

Таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх “хохирогч .******* нь 5 дугаараар дугаарласан хүнийг С.******* мөн байна гэж заав. Тухайн хэрэг болж байхад манай нөхрийн хоолойг боочихсон байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 174-180),

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “Хэрэг бүртгэлтийн 240400077 дугаартай гомдол мэдээлэлд Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “” баарны дотор талын камерийн хадгалах төхөөрөмжид хадгалагдсан бичлэг (сиди)-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 150),

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “С.*******, .******* нар нь урьд ял шийтгэлгүй” гэх лавлагаанууд (хх-ийн 213, 215)

Иргэний үнэмлэхний “******* овгийн ******* *******, РД:*******” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 99-118),

Иргэний үнэмлэхний “Зүүн*******ний овгийн ийн *******, РД:*******” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 122-147) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн *******нд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.*******, .******* нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Прокуророос С.*******, .******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэсэн заалт хангагдаагүй, мөн хохирогчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр давхар оролцсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаалгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.******* нь согтуугаар 2024 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “” нэртэй бааранд үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас хохирогч .Пүрэв-Эрдэнийн баруун чихнээс зүүн гараараа татаж түүний биед баруун талын чихний доод омог сэтэрсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,               

 Шүүгдэгч .******* нь согтуугаар 2024 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “” нэртэй бааранд үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.тай маргалдан харилцан зодолдож, түүний биед зүүн гарын 5 дугаар хурууны хумсны бүрэн уналт, цус хуралт, зүүн гарын бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөх, баруун хөхний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Б.ын “миний биед учруулсан гэмтлийг надтай анх зууралдсан охин болох ******* учруулсан. Бид хоёр үсдэлцэж газраар өнхөрсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч .Пүрэв-Эрдэнийн “махлаг залуу миний баруун талын чихний доод гэдэснээс ээмэгтэй хамт аймар хүчтэй гараараа чимхээд угз татсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.ийн мэдүүлсэн “тэр охины баруун чихнээс нь цус гарчихсан, чихний доод хэсэг нь унжчихсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.ын “манай найз охин урт үстэй охинтой зодолдоод харилцан үснээсээ зулгаагаад байж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.ийн “тухайн залуу манай эхнэрийг “чи цаашаа бай гичий минь” гээд баруун талын чихнээс нь зүүн гараараа татчихсан” гэсэн мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №110, 104 дугаартай дүгнэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч С.*******, .*******ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, шүүгдэгчийн уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна. 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь онгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч .Пүрэв-Эрдэнийн эрүүл мэндэд, шүүгдэгч .******* нь хохирогч Б.ын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.*******, .******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь хохирогч .Пүрэв-Эрдэнийн эрүүл мэндэд баруун талын чихний омог сэтэрсэн ил шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг (хх-ийн 154) гаргажээ.

Шүүгдэгч С.******* нь хохирогч .Пүрэв-Эрдэнийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авсан зардал болох 94.500 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд шилжүүлсэн (хх-ийн 224) байх тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж,

өн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч .******* нь хохирогч Б.ын эрүүл мэндэд зүүн гарын 5 дугаар хурууны хумсны бүрэн уналт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ” (хх-ийн 32) гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Иймд хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй,

Шүүгдэгч .*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч шүүгдэгч С.*******, .******* нарын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн ******* *******, шүүгдэгч Зүүн*******ний овгийн ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******, .******* нарыг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг С.*******, .******* нарт мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******, .******* нарт мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******, .******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. С.*******, .******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч .*******аас нэхэмжлэх эрхтэйг, хохирогч .******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛАА