Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
Хэргийн индекс | 153/2019/00013/И |
Дугаар | 22 |
Огноо | 2018-04-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 22
йн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 153/ШШ2019/00 шийдвэртэй, йн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* *******, эд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нас гүйцсэн зургаан толгой хонь, нас гүйцсэн хоёр толгой морь, нас гүйцсэн хоёр толгой гүү гаргуулах тухай гаргуулах тухай.
Нэхэмжлэлий агуулга: “Д. нь 2017 онд д малын суурийн даргаар ажиллаж байсан ба 2017 оны баримтын шалгалтаар 6 толгой хонь, 20 толгой ямаа, 1 толгой үхэр, 4 толгой адуу дутагдуулсан. Үүнээс Д. нь 2018 оны 12 сарын 18-ны өдөр 26 ямааны 300 кг мах тушаасан байна. Одоо үлдсэн үхэр 1 толгой, адуу 4 толгой, хонь 6 толгой мал тус бүрийг тоо толгойгоор нь гаргуулан д олгож, байгууллагыг хохиролгүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Би 2018 оны 12 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Цагаан морь малын захаас 26 ямаа худалдан авч йн хашаанд жижүүр, ар талын даргад хүлээлгэн өгсөн. Дээрх мал нь 2016 онд Ховд аймагт мялзан нэртэй өвчин гарч хорогдсон мал юм. Нэг толгой үхрийг тухайн йн захирагч байсан С.Түвшинбаярын хүнсэнд өгсөн. Нэг толгой адуу /даага/-г 2017 оны цэргийн баяраар аймгийн арслан т бэлгэнд өгсөн. Нэг толгой адууг тухайн үед йн зоотехникчээр ажиллаж, йн адуу маллаж байсан нь дутуу хүлээлгэн өгсөн. Хоёр толгой адууг одоо тэтгэвэрт байгаа Х.Пүрэвдорж нь тухайн үеийн ар талын дарга байсан А.Эрдэнэчулууны зөвшөөрлөөр йн тэжээлийн хашаанд байсан халтар зүсмийн гүүг 2013 оны хавар 4 дүгээр сард авч яваад 2016 онд өгсөн. Энэ гүү нь 2014, 2015 онд төрснөөр мэдээ авч төлийг орлогод авсан учир дутагдсан. Х.Пүрэвдоржийг халтар гүүг аваад явахад сахиул сайн мэдэж байгаа. Х.Пүрэвдорж нь тухайн үед йн тагнуулын дарга хийж байсан юм. Ангийн захирагч М.Болдбаатар нь өөрөө 6 толгой хонийг 6 толгой ямаагаар орлуулж болно гэсэн гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 153/ШШ2019/00 шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 зүйлийн 135.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч йн нэхэмжлэлтэй хариуцагч Д.эд холбогдох нас гүйцсэн зургаан толгой эм хонь, нас гүйцсэн хоёр толгой морь, нас гүйцсэн хоёр толгой гүү гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн. Шүүх маргааны агуулгыг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Д. нь 4 толгой адуу төлөөгүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн атлаа энэхүү 4 толгой адууг хариуцагч Д. нь дутагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.эд холбогдуулан 6 толгой хонь, 1 толгой үхэр, 4 толгой адуу гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг нь нас гүйцсэн 6 толгой эм хонь, нас гүйцсэн 2 толгой морь, нас гүйцсэн 2 толгой гүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Нэг толгой үхрийг тухайн йн захирагч байсан С.Түвшинбаярын хүнсэнд өгсөн. Нэг толгой адуу /даага/-г 2017 оны цэргийн баяраар аймгийн арслан т бэлгэнд өгсөн. Нэг толгой адууг тухайн үед йн зоотехникчээр ажиллаж, йн адуу маллаж байсан нь дутуу хүлээлгэн өгсөн. Хоёр толгой адууг одоо тэтгэвэрт байгаа Х.Пүрэвдорж нь тухайн үеийн ар талын дарга байсан А.Эрдэнэчулууны зөвшөөрлөөр йн тэжээлийн хашаанд байсан халтар зүсмийн гүүг 2013 оны хавар 4 дүгээр сард авч яваад 2016 онд өгсөн. Энэ гүү нь 2014, 2015 онд төрснөөр мэдээ авч төлийг орлогод авсан учир дутагдсан. Ангийн захирагч М.Болдбаатар нь өөрөө 6 толгой хонийг 6 толгой ямаагаар орлуулж болно гэж хэлсэн” хэмээн тайлбарлажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор йн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийсэн тухай акт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах карт, зэвсэгт йн бог малын 2015, 2016, 2017 оны 10 сар хүртэлх хөдөлгөөн, малын суурийн даргаар ажиллаж байсан Д.ийн дутагдуулсан малын жагсаалт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч Д. нь өөрийн татгалзлаа нотлохоор гэрч Х.Пүрэвдорж, , М.Бямбажав, Н.Баярхүү, Т.Баттулга, А.Эрдэнэчулуун нарыг гэрчээр асуулгасан бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн “Д.ийн дутагдуулсан малын жагсаалт” нэртэй баримтыг иш татаж татгалзаа тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зэвсэгт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Д. нь йн малын суурийн даргаар ажиллаж байхдаа нас гүйцсэн 6 толгой эм хонь, нас гүйцсэн 2 толгой морь, нас гүйцсэн 2 толгой гүү дутагдуулсан” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн “ йн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийсэн тухай акт” нь гэрч Х.Пүрэвдоржийн “...йн захирагчийн орлогч ар талын дарга А.Эрдэнэчулуун надад энэ гүү үхэх гээд байна, өвс ч алга, гайгүй малаар солиод өг гэж хэлсэн учир би тэр гүүг авч яваад түүний хойтон жилийн намар соёолон насны хар зүсмийн азарган хар үрээ өгсөн” гэх мэдүүлэг, гэрч ын “... би тэр 1 тооны адууг дутаасан, тэр адуу одоо надад байгаа, йн зүгээс авъя гэж ирээгүй болохоор өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг, гэрч М.Бямбажав, Н.Баярхүү, Т.Баттулга, А.Эрдэнэчулуун нарын “ ас 2017 оны 3 сарын 18-ны өдөр аймгийн арслан т 1 толгой даага бэлэглэсэн” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд “аймгийн арслан т бэлэглэсэн 1 тооны даага, Отгонбаярт байгаа 1 тооны адуу зэрэг нь хариуцагч Д.ийн дутагдуулсан адууны тооцоонд ороогүй, Х.Пүрэвдоржийн авч явсан халтар гүүний 2 жилийн төлийг тооцож нэхэмжлээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн “Д.ийн дутагдуулсан малын жагсаалт” гэх баримтаас харахад 6 толгой хонины тооцоо 2017 оны 12 сарын 31-ний өдрөөр барагдуулсан байна. Уг 6 толгой хонины оронд 6 толгой ямаа өгч болно гэж тухайн үеийн йн захирагч М.Болдбаатар хэлсэн тул би ямаа авч өгсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд “6 толгой хонины оронд 6 ямааны гулууз мах өгсөн уг мах нь 6 толгой хонины амьдын жинд хүрээгүй” гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч зэвсэгт нь малын суурийн даргаар ажиллаж байсан Д.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 153/ШШ2019/00 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.5, 172 зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР