Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0973

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******** ээс Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТТТ****** ” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Ө******** д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТТТ****** ” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Ө******** ы 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0262**** дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлөлт оруулах” дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТТТ****** ” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Ө******** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “НОБГ 2022/55 дугаартай материалд Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******** ээс Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТТТ****** ” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Ө******** д холбогдуулан “Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТТТ****** ” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Ө******** ы 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0262**** дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТТТ****** ” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Ө******** нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******** ээс Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТТТ****** ” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Ө******** д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Онцгой байдлын газрын “ТТТ****** ” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Ө******** ы 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0262**** дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлөлт оруулах” дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ