| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2019/00327/И |
| Дугаар | 129/ШШ2019/00385 |
| Огноо | 2019-06-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 129/ШШ2019/00385
| 129/ШШ2019/00385 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, Хот тохижилтийн газар зам талбайн үйлчэгч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 06-06 тоотод оршин суух Т овгийн С.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 04-15 тоотод оршин суух Б овгийн Ч.Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг болон 2.875.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овгийн Ч.Б, Т овгийн С.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлиййн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2012 оны 06 сарын 23-нд төрсөн Б 2008 оны 07 сарын 16-нд төрсөн Б.Б нарыг эх С.Ж-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Б, Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид маргах дундын эд хөрөнгөгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ж, хариуцагч Ч.Б нэхэмжилсэн 2.875.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.437.500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Б төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.
6. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.305 төгрөгнөөс 182.375 төгрөгийг нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ч.Б-с 159.350 төгрөг, орон нутгийн орлогоос 18.975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ж-д, хариуцагчаас 65.058 орон нутгийн орлогод оруулсугай.
9. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА