Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2019/00142

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 02 өдөр              Дугаар 156/ШШ2019/00142                          Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00074/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ...........тоотод оршин суух,  Г.А /РД:........./-ын хүсэлттэй

Нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.А, прокурор Д.Энхжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Мөнхтөр нар оролцов.

 

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав С.Г нь 1933 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хэнтий аймгийн Шүүн таслах газрын 43 дугаар тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдснийг Улсын дээд шүүхээс 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цагаатгасан.

Би С.Ггийн ганц охин тул надад нөхөн олговор олгож өгнө үү. Надаас өөр энэ нөхөн олговорыг авах эрхтэй хүн байхгүй байгаа гэв.

 

Оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хуульд заасан үндэслэл бүрдсэн тул Г.Ад цагаатгалын нөхөн олговор олгохыг дэмжиж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.А нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний цагаатгалын нөхөн олговор болох 1 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10  дугаар сарын 15-ны өдрийн 650 дугаар шийдвэрээр Ггийн А-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан С.Гтэй садан төрлийн холбоотой буюу охин нь болохыг тогтоосон байна.

С.Г нь улс төрийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Хэнтий аймгийн Шүүн таслах газрын 1933 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлснийг цагаатгасан болох нь хэрэгт авагдсан Улсын Дээд шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон цагаатгалын үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ......... тоот лавлагаа зэргээр тогтоодож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай
хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Г.А нь нөхөх олговрыг
нэхэмжлэх эрхтэй байх бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зүгээс энэ талаар Зууны мэдээ сонины 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ............ дугаарт Г.А 1 000 000 төгрөгийн нөхөн олговор авах эрхтэй гэж нийтлэсэн байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэлмэгдэгч С.Ггийн охин Г.Ад 1 000 000 төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Төрийн сангаас гаргуулан  Г. А /РД:............/-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьд төлөгдсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг Төрийн сангийн ............ тоот данснаас буцааж гаргуулан Г.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАДРАХ