| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2022/0606/З |
| Дугаар | 128/ШШ2022/0752 |
| Огноо | 2022-10-12 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2022/0752
2022 10 12 128/ШШ2022/0752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У*** ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Л***
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Г***
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Э***
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.А***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т***
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар нөхөн ногдуулалтын актаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 20*** 2 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0*** дугаар тогтоолоор багасгасан дүнгээр буюу 27,449*** төгрөгийн нөхөн татвар, 8,2***** төгрөгийн торгууль, 2,309,**** төгрөгийн алданги, нийт 37,994*** 0 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгуулах татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л*** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*** хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А*** , Ц.М*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар нөхөн ногдуулалтын актаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 20*** 2 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0*** дугаар тогтоолоор багасгасан дүнгээр буюу 27,449*** төгрөгийн нөхөн татвар, 8,2***** төгрөгийн торгууль, 2,309,**** төгрөгийн алданги, нийт 37,994*** 0 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нар нь Нийслэлийн Татварын газартай харьцдаг, хуулийн этгээдийн бүртгэлийн 9011*** дугаар, 267*** тоот регистрийн дугаартай У*** ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-тайгаар эрсдэлд суурилсан шалгалтыг 20*** 0 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 20*** 0 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэжээ.
2.2. Маргаан бүхий 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар Нөхөн ногдуулалтын акт-аар Зөрчлийн тухай хууль хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1., 11.19.4., Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1., 74 дүгээр зүйлийн 74.1. дэх заалтыг тус тус үндэслэн 36,349,661.91 төгрөгийн нөхөн татвар, 10,904,898.75 төгрөгийн торгууль, 2,818,579.52 төгрөгийн алданги, нийт 50,073,140.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.3. Нэхэмжлэгч У*** ХХК-аас маргаан бүхий 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар Нөхөн ногдуулалтын акт-ыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргааны таслах зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 20*** 0 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0*** дугаар тогтоолоор Татварын хуулийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2019 оны/-ийн 4 дүгээр зүйл, Хувь хуний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 4, татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар нөхөн ногдуулалтын актаар 1,386,982,549.09 төгрөгийн зөрчилд ногдуулсан 36,349,661.91 төгрөгийн нөхөн татвар, 10,904,898.75 төгрөгийн торгууль, 2,818,579.52 төгрөгийн алданги, нийт 50,073,140.18 төгрөгийн төлбөрөөс 1,112,484,700.00 төгрөгийн зөрчилд ногдох 8,899,877.00 төгрөгийн нөхөн татвар, 508,628.00 төгрөгийн алданги, 2,669,963.28 төгрөгийн торгууль, нийт 12,078,468.28 төгрөгийн төлбөрийг бууруулж, 274,497,849.09 төгрөгийн зөрчилд ногдох 27,449*** төгрөгийн нөхөн татвар, 8,2***** төгрөгийн торгууль, 2,309,**** төгрөгийн алданги, нийт 37,994*** 0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.
2.4. Тус шүүх У*** ХХК-аас гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 20*** 2 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 20*** 2 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.5. Нэхэмжлэгч нь 20*** 2 оны 10 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар "төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах;" шийдвэр гаргуулахаар татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар "Нөхөн ногдуулалтын акт"-аар ногдуулсан төлбөрөөс Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн үлдээсэн 274,497,849.09 төгрөгийн зөрчилд ногдох 27,449*** төгрөгийн нөхөн татвар, 8,2***** төгрөгийн торгууль, 2,309,**** төгрөгийн алданги, нийт 37,994*** 0 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
3. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл,
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нар нь 212*** дугаар нөхөн ногдуулалтын акт-аар нийт 50,073,140.18 төгрөгийн төлбөр ногдуулахдаа өөрсдийнхөө хэрэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 заалтыг зөрчиж ... 1.112.484.700 төгрөгийн үнэ бүхий агуулахын барилга байгууламжид үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй ... гэж буруутган 8.899.877 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан, маркетингийн зардлын шинжтэй захиргааны зардалд зориулагдсан зардал болох 51.886.336 төгрөгийг захиралд олгосон хувь хүнд олгосон орлого гэж үзэж 5,188,633.60 төгрөгийн албан татвар нөхөн ногдуулсан, 2019 онд үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого болох 189,851,513.09 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэсэн дээрх үндэслэлүүд дээр албан татвар, алданги торгууль ногдуулсан болно.
20*** 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн татварын багц хууль, хуучин хуулиудын процессын ялгаатай асуудлуудыг журамлаагүй байгаа учраас татвар төлөгчид торгууль, алданги тавих үндэсгүй, үндэслэл муутай нөхөн ногдуулсан албан татварт ногдуулах хариуцлага хүлээлгэхдээ өөрсдийнхөө хэрэглэсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж хуулиас давсан торгууль ногдуулсан, алданги торгууль тооцох арга нь алдаатай зэрэг нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан боловч тус зөвлөл нь 20*** 2 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0*** дугаар тогтоолоороо Татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар нөхөн ногдуулалтын акт-аар ногдуулсан нийт 50.073.140,18 төгрөгийн төлбөрөөс зөвхөн "Баянгол дүүргийн 20 дугаар хорооны байрлах компанийн хөрөнгөөр барьсан 1.112.484.700 /нэг тэрбум нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун наян дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийн үнэ бүхий агуулахын барилга байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй гэсэн буруутгалд ногдох нөхөн татвар, алданги, торгуулийн нийт 12.078.462,28 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.
Татварын улсын байцаагчдын бас нэгэн буруутгал нь хүүхдийн сургалтын төлбөр бизнесийн зөвлөгөө, докторын арга хэмжээний зардал зэрэг 84.646.336 төгрөгийг захиралд олгохдоо хувь хүний албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх буруутгал юм.
У*** ХХК нь үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Б.Н***-ыг нь *** Улсын Uni*** их сургуульд Химийн инженер гэсэн мэргэжлээр сургаж байгаа сургалтын төлбөр, татвар төлөлтийн талаар асуудалгүй худалдагчтай харилцах сонирхлыг худалдан авагчдад төрүүлэх зорилгоор захирал Б.Л*** ын Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчлэлд суурилан татварын орлогын бүтцийг оновчлох зарим асуудал сэдвээр хамгаалсан докторын ажлыг таниулж сурталчлах зорилгоор зохион байгуулсан арга хэмжээний зардал, компанийн барааг хэрхэн яаж худалдан авагчид, эцсийн хэрэглэгчдэд таниулах талаарх бизнесийн зөвлөгөөний зардал зэрэг 32.760.000 төгрөг нь Монгол Улсын татварын орлогын бүтцийг оновчлоход зориулсан, үүгээрээ манай компанийн бизнесийн нэр хүндийг өсгөхөд зориулагдсан маркетингийн зардал байхад тухайн үед гаргасан баримтыг үндэслэн хувь хунд олгосон орлого мэтээр ойлгож нөхөн татвар ногдуулж хариуцлага хүлээлгэж байгааг хүлээ зөвшөөрөх боломжгүй юм.
Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д зааснаар Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэсэн заалт байдаг. 20*** 0 оны 3 сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд залруулга хийх хүсэлтийг илгээсэн боловч татварын хянал шалгалтын хуваарьт орсон тул залруулах боломжгүй гэсэн хариулт гарч ирэн хүсэл илгээгдэхгүй байсан болно.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогоо тайлагнасан орлогоо нуун дарагдуулсан зүйл огт биш болно. Мөн Татварын хяналт шалгалт хийх томилолт 20*** 0 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ирсэн боловч шалгалтын үйл ажиллагаа нь тодорхойгүй шалтгаанаар хойшилж, сунжирсаар 20*** 0 оны 09 дүгээр сараас эхлэн явагдаж 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд Нэмэгдсэн өртгийн татварын тайланг засварлах бүрэн боломжтой татвар төлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна.
Түүнчлэн 20*** 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн татварын багц хууль, хуучин хуулиудын процессын ялгаатай асуудлуудыг журамлаагүй байгаа учраас татвар төлөгчид торгууль алданги тавих үндэсгүй, үндэслэл муутай нөхөн ногдуулсан албан татварт ногдуулах хариуцлагыг хүлээлгэхдээ өөрсдийнхөө хэрэглэсэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан "хууль буцаан хэрэглэх" зарчмыг зөрчиж хуулиас давсан торгууль ногдуулсан зэрэг нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгож өгнө үү.гэв.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зар сурталчилгааг ямар ч байдлаар хийж болох бөгөөд хуульд яг энийг зар сурталчилгаа, маркетинг гэж хэлнэ гэсэн тодорхойлолт байхгүй. Татварын шалгалт орох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.11.17-д заасан зардлыг хувь хүнд олгосон зардал гэж заасан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.30-д өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад оруулсан санхүүжилт гэж заасан байгаа. Л.Н*** г компанийн үйл ажиллагааны чиглэлээр сургаж, компанид ажиллуулж байгаа. Магадгүй өөр компанид ажиллуулж байгаа бол дээрх хуулийн заалтад зааснаар өөрийн захиалгаар гэдэгт хамаарахгүй болно. Яг энэ чиглэлээр суралцаад эргэж тус компанид ажиллаж байгаа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.30-д хамаарна. Энэ заалтад хамаарч байгаа учраас хувь хүний орлогын албан татварт хамаарах татвар биш юм.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дээрх хяналт шалгалтыг хийхэд нягтлан бодогч Л.Г*** тай хамт сууж нягтлан бодох бүртгэлийн журналын гүйлгээ, нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт, худалдан авалтын мэдээллийг татварын систем дэх мэдээлэл болон татвар төлөгчийн тайлангаарх мэдээлэлтэй нэг бүрчлэн тулгаж, татвар төлөгчийн тайланд байгаа боловч татварын мэдээллийн системд байхгүйг нэмж шивэх, худалдан авалтыг мөнгөөр төлснийг төлөлт бүрээр тулгаж шивэх, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх орлого нэг бүртэй /журналаар/ тулгаж дээрх нөхөн ногдуулалтын актыг гаргасан. Уг шийдвэрийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөхгүй Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан нөхөн ногдуулалтын актыг бууруулан шийдвэрлэсэн.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл 28.1. "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө. гэж заасны дагуу татварын албанд ирүүлсэн тайланд өөрчлөлт оруулан залруулга хийх боломжгүй юм. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4. "Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй." гэсэн заалтыг үндэслэн томилолт олгосон хугацаанаас хойш татвар төлөгч татварын тайланд залруулга хийх эрхгүй тул Татварын албанаас нээж өгөөгүй.
Тус компани нь 2019 онд үндсэн үйл ажиллагааны орлого болох 189,851,513.09 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсанд татвар ногдуулсан. Энэ нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүгээр харагдаж байна.
Мөн Б.Н*** нь *** Улсад сурдаг сургуулийн сургалтын төлбөр, захирал Б.Л*** нь бизнесийн зөвлөгөө зэрэг 2018 онд 51,886,336.00 төгрөг, 2019 онд докторын арга хэмжээний төлбөр 32,760,000.00 төгрөг, нийт 84,646,336.00 төгрөгийг захиралд олгосон.
Тус компани нь эдгээр зардлыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд хасагдах зардлаар тусгасан тул бид үүнийг ажил олгогчоос ажилтанд олгож буй шууд бус орлого гэж үзсэн. Иймд Хувь хүний орлогын албан татварыг тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д харгалзуулан үзэж мөн хуулийн 15.3 дах заалтыг баримтлан зөрчилд тооцсон нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сургалтын төлбөр, бизнесийн зөвлөгөө, докторын арга хэмжээний төлбөрийг өөрийн компанийн захирал, 100 хувийн хөрөнгө оруулагч Б.Л*** т олгож, хасагдах зардалдаа тусгасан нь түүнд шууд бусаар орлого олгож буй хэлбэр юм.
Энэ нь дансны хуулга, захирлын тушаал, хэлцэл, санхүүжилт хийх хуваарь, кассын зарлагын ордер, голомт банкны мөнгөн шилжүүлэг, мемориалын ордер гэх зэрэг баримтаар нотлогдож байна.
Нөхөн ногдуулалтын актаар хариуцлага ногдуулахдаа Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасныг хэрэглэсэн.
Татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон зөрчил нь баримтаар тогтоогдсон, татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдсан бөгөөд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэсэн асуудал нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул дээрх нөхөн ногдуулалтын актыг хангаж байна гэж үзэж байна.гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа. Нэхэмжлэгч тал хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой зардалд зөрчилд ногдуулах акт үйлдсэнтэй холбогдуулан тайлбар хэлэхэд 2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт иргэнд олгосон шууд бус орлогыг тодорхойлсон. Үүнд тухайн ажилтан ажил үүргээс гадна үүргээ гүйцэтгэхдээ шууд холбогдохгүй орлого олговол иргэний шууд бус орлого байна гэж заасан. Л.Н*** н сургалтын төлбөрийг компанийн данснаас Б.Л*** захирал руу шилжүүлж Б.Л*** ын данснаас гарч сургалтын төлбөр төлөгдсөн схемээр явагдсан байгаа. Албан үүрэг гүйцэтгэхтэй холбоотой зардал биш учраас Б.Л*** т олгосон шууд бус орлого гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. Судалгааны ажил болон докторын зэрэг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан зардалд татварын акт тогтоосонд хууль зүйн үүднээс тайлбар хэлэхэд 32,7 сая төгрөгийн хувьд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д шууд бус орлого гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгч компанийн үндсэн үүрэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаа гэтэл докторын үйл ажиллагаанд 200 хүн цуглуулж үйл ажиллагаа явуулах нь компанийн үндсэн үүрэгт хамаарахгүй тул шууд бус орлого гэж үзсэн татварын улсын байцаагч тогтоосон акт үндэслэлтэй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан зөрүүнд холбогдуулж татвар төлөгч маргаж байгаа. Компанид татвартай холбоотой хяналт шалгалт орох үед санхүүгийн тайланд засвар оруулах боломж олгоод байвал татварын хяналт шалгалтын үндсэн зарчим алдагдах учраас хяналт шалгалтын явцад татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тайланд засвар хийх үйлдлийг программаас автоматаар хаалт хийдэг. 20*** 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэг Татварын ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбоотой түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарсан. Аж ахуйн нэгжүүдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу тухайн татвар төлөгчийн төлөх татвар шинэ хуулиар 30 хувийн татвар төлөх байсан тул хуучин хуульд 20 хувийн татвар төлөх зохицуулалттай байсан учраас хуучин хуулийн заалтыг үндэслэн төлөх татварын үнийн дүнг гаргасан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь маркетингийн зардлын шинжтэй захиргааны зардалд зориулагдсан зардлыг хувь хүнд олгосон орлого гэж үзэх боломжгүй, татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэж тооцоолсон алданги, торгууль тооцох арга нь алдаатай, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж хуулиас давсан торгууль ногдуулсан гэж, хариуцагч нь Л.Н*** н сургалтын төлбөрийг компанийн данснаас Б.Л*** захирал руу шилжүүлж Б.Л*** ын данснаас гарч сургалтын төлбөр төлөгдсөн схемээр явагдсан. Албан үүрэг гүйцэтгэхтэй холбоотой зардал биш учраас Б.Л*** т олгосон шууд бус орлого гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. Судалгааны ажил болон докторын зэрэг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д шууд бус орлого гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгч компанийн үндсэн үүрэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаа гэтэл докторын үйл ажиллагаанд 200 хүн цуглуулж үйл ажиллагаа явуулах нь компанийн үндсэн үүрэгт хамаарахгүй тул шууд бус орлого гэж үзсэн татварын улсын байцаагч тогтоосон акт үндэслэлтэй гэж тус тус маргажээ.
3. Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын 20*** 0 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн баталсан 20*** 0801996 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нар нь У*** ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан шалгалтыг 20*** 0 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 20*** 0 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэжээ.
4. Маргаан бүхий 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар Нөхөн ногдуулалтын акт-аар Зөрчлийн тухай хууль хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1., 11.19.4., Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1., 74 дүгээр зүйлийн 74.1. дэх заалтыг тус тус үндэслэн 36,349,661.91 төгрөгийн нөхөн татвар, 10,904,898.75 төгрөгийн торгууль, 2,818,579.52 төгрөгийн алданги, нийт 50,073,140.18 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
5. Дээрх маргаан бүхий актыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргааны таслах зөвлөлийн 20*** 0 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0*** дугаар тогтоолоор Татварын хуулийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2019 оны/-ийн 4 дүгээр зүйл, Хувь хуний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 4, татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 20*** 0 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар нөхөн ногдуулалтын актаар 1,386,982,549.09 төгрөгийн зөрчилд ногдуулсан 36,349,661.91 төгрөгийн нөхөн татвар, 10,904,898.75 төгрөгийн торгууль, 2,818,579.52 төгрөгийн алданги, нийт 50,073,140.18 төгрөгийн төлбөрөөс 1,112,484,700.00 төгрөгийн зөрчилд ногдох 8,899,877.00 төгрөгийн нөхөн татвар, 508,628.00 төгрөгийн алданги, 2,669,963.28 төгрөгийн торгууль, нийт 12,078,468.28 төгрөгийн төлбөрийг бууруулж, 274,497,849.09 төгрөгийн зөрчилд ногдох 27,449*** төгрөгийн нөхөн татвар, 8,2***** төгрөгийн торгууль, 2,309,**** төгрөгийн алданги, нийт 37,994*** 0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчээс дээрх маргаан таслах зөвлөлийн 20*** 2 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0*** дугаар тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн 274,497,849.09 төгрөгийн зөрчилд ногдох 27,449*** төгрөгийн нөхөн татвар, 8,2***** төгрөгийн торгууль, 2,309,**** төгрөгийн алданги, нийт 37,994*** 0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд шүүх дээрх оногдуулсан төлбөрүүд нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэв.
7. 84,646,336.00 төгрөгийн шууд бус орлогыг захиралд олгохдоо хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 8,464,633.60 төгрөгийн нөхөн татвар, 2,539,390.08 төгрөгийн торгууль, 1,224950.12 төгрөгийн алданги, нийт 12,228,973.80 төгрөгийн төлбөрийн тухайд;
8. Маргаан бүхий хяналт шалгалтаар 26,886,336.00 төгрөгийг Л.Н*** н сургалтын төлбөрт, 25,000,000.00 төгрөгийг судалгааны ажлын урьдчилгаа төлбөрт, 32,760,000.00 төгрөгийг Б.Л*** ын доктор хамгаалах арга хэмжээнд нийт 84,646,336.00 төгрөгийг захирал Б.Л*** т олгосон үйл баримт тогтоогдсон байна.
9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч У*** ХХК-ийн данснаас Н*** сур төлбөр гэсэн гүйлгээний утгатай, 26,886,336.00 төгрөгийг тус компанийн захирал Б.Л*** т бэлнээр олгосон байх бөгөөд Б.Л*** нь *** Улсад суралцдаг хүү Л.Н*** н сургалтын төлбөрт зарцуулжээ.
10. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 15 дугаар зүйл. Шууд бус орлого, 15.1.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна: гэж заажээ.
11. Дээрхээс үзвэл маргаан бүхий 26,886,336.00 төгрөгийг үндсэн үйл ажиллагааны дагуу мэргэжилтэн бэлтгэх зорилгоор зарцуулагдсан гэж үзэхээргүй бөгөөд тухайн орлого нь ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдохгүй орлого бөгөөд гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр тул албан татвар ноогдох шууд бус орлогод хамаарна гэж үзэхээр байна.
12. Нэхэмжлэгч компанийн мөнгөн хөрөнгийн данснаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Судалгааны ажлын урьдчилгаа төлбөр гэх гүйлгээний утгатай, 25,000,000.00 төгрөгийн зардал гарсан байгаа нь У*** авлага Б.Л*** дансны хуулгаар нотлогдож байна.
13. Мөн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр У*** ХХК болон Э*** ХХК нарын хооронд хэлцэл хийгдсэн байх бөгөөд уг хэлцэлд судалгааны ажлыг Э*** ХХК хийж гүйцэтгэхээр заасан хэдий ч ажлын гүйцэтгэлийн болон санхүүжилтийн хуваарь дээр төслийн санхүүжилтийг У*** ХХК тус ажил гүйцэтгэгч хуулийн этгээдийн дансанд бус судалгааны удирдагч болох иргэн Н.Т*** дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн нь хувь хүний орлогын албан татварыг суутган төлөгчийн үүргийг давхар хүлээсэн байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь уг орлогыг маркетингийн зардлын шинжтэй гэж маргаж байгаа боловч хувь хүн буюу Н.Т*** дансанд шилжүүлжээ.
14. У*** ХХК-ийн мөнгөн хөрөнгийн данснаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Доктор хамгаалах арга хэмжээнд гэх гүйлгээний утгатай, 32,760,000.00 төгрөгийг захирал Б.Л*** ын докторын цайллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, шилжүүлгийн мэдээлэл, мемориалын ордер зэргээр нотлогдож байна.
15. Энэхүү орлогыг маркетингийн орлого гэж үзэх боломжгүй бөгөөд татварын улсын байцаагчид Хувь хуний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт заасан шууд бус орлого гэж үзэн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.
16. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:, 15.1.7 энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого, 26 дугаар зүйлийн 26.1.Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална:, 26.1.1.энэ хуулийн ... 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, ... тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх; гэж зааснаас үзэхэд суутгагч нь цалин, хөдөлмөрийн хөлснөөс гадна ажил үүрэг гүйцэтгэхэд шууд холбогдолгүй захиралд олгосон шууд бус орлогоос хувь хүний орлогын албан ногдуулан суутгаж төсөвт төлөх үүрэгтэй.
17. Иймд татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актаар 84,646,336.00 төгрөгийн шууд бус орлогыг захиралд олгохдоо хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 8,464,633.60 төгрөгийн нөхөн татвар, 2,539,390.08 төгрөгийн торгууль,1,224,950.12 төгрөгийн алданги, нийт 12,228,973.80 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
18. Татварын улсын байцаагчид У*** ХХК-ийн 2019 оны ТT-0*** аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаар тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан 189,851,513.09 төгрөгийн зөрчилд 18,985,151.31 төгрөгийн нөхөн татвар, 1,085,001.40 төгрөгийн алданги 5,695,545.39 төгрөгийн торгууль, нийт 25,765,698.10 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
19. Нэхэмжлэгч У*** ХХК нь аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар борлуулалтын орлого нь 2019 оны татварын жилд 189,851,513.09 төгрөгийн зөрүүтэй болох нь цахим тайлангийн системд хүлээж авсан TT-0*** Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, TT-03а Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан-гийн мэдээллээр нотлогдож байна.
20. Өөрөөр хэлбэл татвар төлөгч нь 189,851,513.09 төгрөгийн орлогыг тухайн татварын жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулжээ.
21. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, 7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна;, 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; гэж заажээ.
22. Нэхэмжлэгч У*** ХХК нь 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 189,851,513.09 төгрөгийг бууруулж тайлагнасан болох нь маргаан бүхий хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул тус зөрчилд нь холбогдуулж 18,985,151.31 төгрөгийн нөхөн татвар, 1,085,001.40 төгрөгийн алданги, 5,695,545.39 төгрөгийн торгууль, нийт 25,765,698.10 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
23. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө. гэж заажээ.
24. Дээрх хуулийн зохицуулалтууд нь нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, маргааны үйл баримт, маргаан бүхий актаар тавигдсан татварын төлбөт хамааралгүй байна.
25. Тодруулбал, татварын улсын байцаагчид У*** ХХК-ийн 2016-2019 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн бөгөөд илэрсэн зөрчлүүд нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 20*** 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд хамаарах тул Татварын ерөнхий хууль /2008 оны/ болон Зөрчлийн тухай хууль /2015 оны/-ийн холбогдох хэсгийг хэрэглэн маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.
26. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч У*** ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар нөхөн ногдуулалтын актаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 20*** 2 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0*** дугаар тогтоолоор багасгасан дүнгээр буюу 27,449*** төгрөгийн нөхөн татвар, 8,2***** төгрөгийн торгууль, 2,309,**** төгрөгийн алданги, нийт 37,994*** 0 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2019 оны/-ийн 4 дүгээр зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.7, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У*** ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*** , Ц.Э*** нарын 20*** 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212*** дугаар нөхөн ногдуулалтын актаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 20*** 2 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0*** дугаар тогтоолоор багасгасан дүнгээр буюу 27,449*** төгрөгийн нөхөн татвар, 8,2***** төгрөгийн торгууль, 2,309,**** төгрөгийн алданги, нийт 37,994*** 0 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*** 00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн 70*** 00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ