Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг

Шүүгдэгч Ч.Лувсанжамц нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Лувсанжамцад холбогдох эрүүгийн 201722000166 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Зүүнхариад овогт Чүлтэмжамцын Лувсанжамц, 1995 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Тариалан суман дахь Гал унтраах, аврах 46 дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РЙ95020210 дугаартай

Шүүгдэгч Ч.Лувсанжамц нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тариалан сумын төв Мандал багийн нутаг дэвсгэр ЕБС-ийн хашааны урд зам дээр өөрийн эцэг Эрдэнэсамбуугийн Чүлтэмжамцын эзэмшлийн 89-04 ХӨВ улсын дугаартай Honda Saber маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2А-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.7.А хэсэгт заасан согтууруулах ундаа  мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Өлзийсайханыг мөргөж бие махбодид нь их тархины чамархай, дух хэсгийн цусан хураа, няцрал, чамархай, дагз ясны цууралт, хамарт зулгаралт, зовхинд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ч.Лувсанжамц нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тариалан сумын төв Мандал багийн нутаг дэвсгэр ЕБС-ийн хашааны урд зам дээр өөрийн эцэг Эрдэнэсамбуугийн Чүлтэмжамцын эзэмшлийн 89-04 ХӨВ улсын дугаартай Honda Saber0 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2А-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.7.А хэсэгт заасан согтууруулах ундаа  мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Өлзийсайханыг мөргөж бие махбодид нь их тархины чамархай, дух хэсгийн цусан хураа, няцрал, чамархай, дагз ясны цууралт, хамарт зулгаралт, зовхинд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болох нь:

       Хохирогч Ж.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03-р сарын 17-ны өдөр Тавантолгой багийн цэг гэж газраас гэрээсээ Тариалангийн төв рүү мотоциклиор ганцаараа явсан. Мотоциклио төв ороод хүү Батбайгалийн хашаанд тавиад хөдөө гэрээсээ явахдаа гэрт жаахан архи байсан тэрнээсээ хоёр аяга уугаад явсан юм. Дэлгүүр орж нэг шил архи аваад хаана хэнтэй ууснаа мэдэхгүй байна. Соёлын төвийн  тэндээс урдуур нь гараад хүүгийнд очих гэж явсан байх...Машинд мөргүүлсэн гэдгээ Мөрөнд эмнэлэгт хэвтсэний дараад мэдсэн... Би тухайн үед архи уучихсан байсан. Тэгээд орой соёлын төвийн тэндээс урдуур нь гараад хүүгийндээ очих гэж явж байгаад машинд дайруулсан байсан. Тухайн үед би согтолттой явж байсан болохоор яг яаж байгаад машинд дайруулснаа сайн санахгүй байгаа. Би дайруулснаасаа хойш хаана хаана эмнэлэгт хэвтэж ямар ямар эмчилгээ хийлгэснээ огт санахгүй байна. Ямар ч байсан ухаан ороход намайг хувийн эмнэлэгт хэвтүүлэх гэж байсан...Намайг ямар машин мөргөсөн болох талаар мэдэх зүйл огт алга байна...” гэх  мэдүүлэг, /хх-ийн 36-37, 39-р хуудас/

        Гэрч Б.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Соёлын төвийн хойд талаар эргээд замын шонгуудын хажуугаар явж байтал гэнэт тас гээд дуу гарсан хүн мөргөчихсөн. Би тухайн үед доошоо хараад Мандахтай юм яриад явж байсан юм. Уг булан тойроод гарахад хүн харагдахгүй байх шиг байсан хойшоо юм яриад явж байсан болохоор хүн явж байгааг хараагүй. Мөргүүлсэн хүн машинд мөргүүлээд хойшоо унасан. Тэгэнгүүт Лувсанжамц машинаа ухраасан. Тэгээд зогсож байтал Мягмаржалбуу цагдаа ирсэн... Би Лувсанжамцыг ойролцоогоор 30 километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Лувсанжамц бид нарыг явж байхад хойноос урдаас ямар нэгэн машин байгаагүй. Гэрлийн гялбаа байхгүй байсан гэсэн үг...Би Лувсанжамцыг тоормос гишгэсэн эсэхийг мэдээгүй. Надад мэдэгдэхээр огцом тоормос гишгээгүй. Хүн мөргөснийхөө дараа огцом тоормос гишгээд нам зогсоосон...Тэр хүнийг машины урд буфер хэсгээрээ мөргөсөн. Мөргүүлсэн хүн цээж хэсэг нь машины копутан дээр гарч ирээд хойшоо саваад унасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р тал/

       Гэрч З.Мандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лувсанжамц машинаа бариад Нямжав жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад би ар талын суудалны гол хэсэгт нь суугаад Соёлын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш яваад заалны араар тойроод жижиг жижиг шонтой замаар яваад заал руу эргээд удалгүй явж байгаад хүн мөргөчихсөн. Би Нямжавтай юм яриад явж байтал түк гээд дуу чимээ гарахаар нь урагшаа цонхоор хартал хүн мөргөчихсөн байсан. Мөргүүлсэн хүн босоогоороо машины копут хэсэг дээр цээж нь гараад ирчихсэн байснаа шууд хойшоо саваад унасан. Нэг их хүчтэй бол мөргөөгүй. Би яг мөргөж байхад нь л харсан түүнээс мөргөхөөс өмнө нь харсан бол хөөе наана чинь хүн гэх байсан байх. Би одоо ч гэсэн тэр хүнийг мөргөж байгаа нь  санаанаас гарахгүй байна. Нэг их хүчтэй бол мөргөөгүй. Лувсанжамц тэр хүнийг мөргөчихөөд хойшоо ухарсан хэр ухарсныг нь мэдэхгүй байна. Лувсанжамц Нямжав бид гурав машин дотроо сууж байсан чинь удалгүй цагдаа хүрээд ирсэн. Мөргөснөөс хойш ерөөсөө удаагүй хойшоо ухраад Лувсанжамц машинаас буух гэтэл цагдаа хүрээд ирсэн. Ойрхон явж байсан юм билээ. Би машин дотор сууж байгаад цагдаа энэ тэр гээд бөөн юм болохоор нь машинаасаа буугаад мөргүүлсэн хүнийг очоод үзэхэд хамарнаас нь цус гарчихсан л байсан. Мөргүүлсэн хүн унтаад байгаа шиг хурхираад юм уу гэмээр дуу гараад байсан би хальт харчихаад л машиндаа буцаад суучихсан...Лувсанжамц машинаа бариад машиныхаа хөгжмийг оролдоод яваад байсан. Машиных нь хөгжим тасалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/

       Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 218 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/,

       Зам тээврийн осол дээр тогтосон акт /хх-ийн 7-р тал/,

       Хэрэг, осол гарсан газар үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-р тал/,

       Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,

       Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-18-р тал/,

       Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-р тал/,

       Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26-р тал/,

       Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 28-29р тал/,

       Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 64-р тал/,

       Жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 65-р тал/,

   Шүүгдэгч Ч.Лувсанжамцын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “...2017 оны 03-р сарын 17-ны өдрийн 22 цагийн үед аавынхаа Хондо Себир маркийн 89-04 хөв улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Тариалан сумын спорт заал руу орж ажлын залуу Э.Ширнэнгээс цэргийн хувцас авах гээд явж байсан. Заал руу очих замд замын жижиг шон тойроод явж байтал машины хөгжим хөндийрч салахаар нь түүнийг гараараа түлхээд залгаж хөгжмөө ажиллуулаад урагшаа хартал замын урдаас согтуу хүн ороод ирсэн. Энэ үед тоормос гишгэсэн боловч машины урд хэсгээр урдаас ирсэн согтуу хүнийг мөргөтөл нөгөө мөргүүлсэн хүн машины копутан дээр гарч ирээд машины урд хэсэг рүү буцаад унасан. Би сандарсандаа бага зэргийн 2-3 метр ухраад зогссон. Машинаас буугаад нөгөө хүн дээр гүйгээд очтол ухаангүй ямар нэг зүйл хэлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ч.Лувсанжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ч.Лувсанжамц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ж.Өлзийсайхан 1.000.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч нотлох бариммтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцагаас эмчилгээний зардалд зориулсан гэх ХААН банкны 250.000 төгрөг, 350.000 төгрөгийн орлогын мэдүүлэг, Тунамал, Монос эмийн сангийн нэхэмжлэх болон 262.600 төгрөгийг төлсөн байх тул хохирогчид нийт 862.600 төгрөгийг төлсөн байна гэж үзлээ.

ХААН банкны шилжүүлгийн тасалбар, Тунамал, Монос эмийн сангуудаар үйлчлүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасч тооцов.

Эрүүгийн 201722000166 дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн 89-04 ХӨВ улсын дугаартай Хонда Сабер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: