Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 129/шш2021/00417

 

 

 

 

 

 

 

 

                                                                               

                                                                                                   

                                                                              129/ШШ2021/00417

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

                                                                      

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ч.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Н, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Н, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.М нарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.М, охин Б.Н нарыг тус бүрийг сард 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50%-р, охин Б.Н, Б.М, Б.Н нарыг тус бүрийг /11-16/ нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 3 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд ногдох улсын тэмдэгтийн хураамж 81.824 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    ×.ÆÀÐÃÀËÀÍ