Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 129/ШШ2021/00416

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                               

                                                                                                   

                                                                             129/ШШ2021/00416

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Н-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагч О.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г, хариуцагч О.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.Э, 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Г.Э, 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Г.М, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Г.М нарыг эцэг С.Г-ын асрамжид үлдээсүгэй.

 

          3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г, хариуцагч О.Н нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Н-аас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН