Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Аз

Шүүгдэгч Г.С,Б.Л нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ............ овогт Г...-н С, ............ овогт Б.Л нарт холбогдох эрүүгийн 2540000070017 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, ….. оны … дүгээр сарын …-ны өдөр Х…аймгийн ………… суманд төрсөн, … настай, эрэгтэй, яс үндэс халх, ….. боловсролтой, …………… мэргэжилтэй, ………….. ажилтай, ам бүл …, ……. хамт, Х………. аймгийн ………сумын … дугаар баг ………. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд   …………….дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн …. оны …. дугаар сарын ….-ны өдрийн 2023/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ……….. овогт Г.С. /РД:……………………./

2.Монгол Улсын иргэн, ……… оны … дугаар сарын …-ны өдөр Х………аймгийн ……… суманд төрсөн, ……. настай, эрэгтэй, яс үндэс халх, ………….боловсролтой, …………… мэргэжилтэй, ………….. ажилтай, ам бүл …, ……………. хамт, Х.. аймгийн ……….. сумын …дугаар баг ………… тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 20… оны … дугаар сарын ….-ны өдрийн 2023/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ……….овогт .Б.Л /РД: ………………./

 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

1.Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 01 цаг 30 минутын орчимд Х аймгийн………..сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "М" баарны гадаа хохирогч Б.Г маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

2.Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 01 цаг 30 минутын орчимд ………. аймгийн ………….. сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "М" баарны гадаа хохирогч Б.Г маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Ган-Өлзийгийн зүүн нүд рүү цохисон. Хохиролд 4,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлыг  энэ сард төлж барагдуулна.” гэх,

Шүүгдэгч Б.Л…… шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Г зүүн нүд рүү цохисон. Хохиролд 4,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлыг  энэ сард төлж барагдуулна.” гэх мэдүүлэг өгсөн.

 

Эрүүгийн 2540000070017 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

 

-Хохирогч Б.Г 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн үед танил дүү Б.Г хамт Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй бааранд орж 4 ширхэг лаазтай пиво авч хувааж уусан. Би доошоо буугаад өмнө нь ажиллаж байсан хүмүүстэй мэндэлсэн. Буцаж дээшээ гарахад Б.Г тамхи татлаа гээд гадагшаа гарсан. Би удалгүй араас нь гараад очиход Б.Л, Б.Г, Г.С нар тамхи татаад зогсож байсан. Г.С намайг хараад "Хэн юм, яасан" гэх зүйл хэлсэн, би пиво ууж халамцуу байсандаа би Г.С-г мөргөхөд зөрүүлээд гараараа миний зүүн нүдний доод хэсэгт цохиход газар унасан, би тухайн үед бага зэргийн манараад хэвтэж байгаад босож ирсэн. Би Г.С-тэй муудаад яахав гэхэд хоёулаа учраа олъё гэж хэлээд баарны баруун талд гарч учраа ололцож эвлэрээд буцаж баарны үүдэнд ирсэн. Тухайн үед баарны үүдэнд Т.Т цагдаа ирчихсэн хүн амьтантай муудаад байгаа юм уу гэрт чинь хүргэж өгий гэхээр нь би гайгүй байна өөрөө харьчихна гэсэн. Гэтэл Б.Л ирээд намайг тэвэрч аваад баарны урд талын хашааны хажууд очсон чинь "чи миний найзтай яагаад муудаад байгаа юм бэ, чи өөрөө эхлээ биз дээ, чи тийм том юм уу" гэж хэлэхээр нь би хамар луу нь мөргөсөн. Гэтэл Ж гэх залуу ирээд намайг боль гэж хэлээд холдуулсан. Т.Т  цагдаа намайг авч яваад баарны зүүн урд байсан машиныхаа хажууд аваачсан. Б.Г, Т.Т бид 3 зогсож байхад Г.С ирээд "Чи одоо болиоч дээ" гэхэд Б.Л ирээд миний зүүн талын хацар луу цохихоор нь доошоо суусан. Т.Т намайг машинд суу гэж хэлээд сугадаад суулгахад Б.Л газар уначихсан байсан. Т.Т цагдаа, Б.Г бид 2-ыг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Зүүн нүдний доод хэсгээс бага зэргийн хавдалттай байсан, цус гарсан зүйл байхгүй. Г.С-т цохиулсан хацар дээр дахиж цохисон. Тэр үед бүр нүд таглараад хөхрөлт үүссэн. Ер нь бол намайг Г.С, Б.Л нар нэг нэг удаа цохисон, өөр хүн бол надад гар хүрээгүй. Би Улаанбаатар хотод очиж дүрс оношилгоонд үзүүлэхэд зүүн нүдний ухархайн доод хана хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугаралттай гэсэн. Би эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах хүсэлтэй байна, тэрнээс сэтгэцэд учирсан хор хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас)

 

  -Гэрч Б.Г-н 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны орой гэр хороололд Б.Г том машины дугуй нөхөөд засвар хийж байсан, би хамт байж байгаад …….. сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” бааранд орж 2 давхарт нь сууж 4 ширхэг лаазтай пиво захиалж уусан. Б.Г 2 давхраас бууж хуучин ажлынхаа хүмүүстэй сууж байсан, би дээр ганцаараа байсан. Тэгээд би доошоо буугаад гадаа гарахад Б.Л ганцаараа байсан, очиж тамхи татаж байхад Сайнаа, Б.Ган-Өлзийтэй ирээд зогсож байхад Б.Л, Г.С-г цээж рүү хальт мөргөсөн. Гэтэл Г.С-г шууд баруун гараараа Б.Г-н нүүр хэсэгт цохиод газар унагаасан. Г.С “Чи амжихгүй шүү, ганц цохисон чинь алингаа алдаад хэвтэж байгаа биз дээ” гэх зүйл хэлсэн. Б.Л бид 2 Г.С-г ойртуулаагүй хорьсон. Б.Г ойролцоогоор 2-3 минут хэвтчихээд босож ирэхгүй байсан, Б.Г босож ирээд Г.С-т хоорондоо тэврэлдээд учраа олно гэж хэлээд баарны баруун тал руу гарсан. Удалгүй буцаж ирээд баарны үүдэнд байхад Б.Л Б.Б.Г нар хашааны хажууд хамт зогсож байснаа Б.Г Б.Л-н нүүр лүү мөргөсөн. Б.Г-г Ж гэх залуу цааш нь аваад явсан, би Б.Л-йн хажууд очиход намайг яасан гэж мөргөж байгаа юм гээд амаа бариад байсан. Цагдаа Т.Т тухайн үед ирчихсэн Б.Г-г машинд суу гэр лүү чинь хүргэж өгнө гээд зогсож байхад Б.Л цаанаас гүйж ирээд Б.Г-г гараараа цохих үйлдэл хийсэн яг хаана нь цохисныг хараагүй, эргээд харахад Б.Л газар уначихсан байсан. Бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Юунаас болсныг мэдээгүй, муудахаар зүйл болоогүй. Би зодолдсон үгүй мэдэхгүй. Г зүүн нүдний ухархай хэсэгт шалбарсан байсан, босож ирэхдээ нэлээн гуйвсан байдалтай байсан. Би яг хаана нь цохисныг хараагүй, үсэрч ирээд цохих үйлдэл хийсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 80-81 дүгээр хуудас)

 

  -Гэрч Т.Т.........н 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн хэлтсийн туслах жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан. 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 01 цагаас эргүүлүүд буучихсан байсан. Тухайн шөнө хөл хөдөлгөөн гадуур их байсан, манай ерөнхий жижүүр М баарны гадна хүмүүс бужигнаад байна очиж үзчихээд ир гэсэн. Би тухайн үед өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй М баарны үүдэнд очсон. Намайг очиход Б.Г….. газар унасан байдалтай байхаар нь тэнд байсан хүмүүсээс асуухад Г.С гэх залуу намайг мөргөхөөр нь цохисон юм гэж хэлсэн. Б.Г босож ирээд би зүгээрээ бид 2 учраа олчихно гэсэн. Г.С Б.Г нар хоорондоо юм яриад баарны баруун тийшээ гараад удалгүй буцаж ирсэн. Би тэнд байсан зарим нэг согтуу хүмүүсийг одоо харьж амар гэж хэлээд зогсож байхад Б.Л, Б.Г хоорондоо юм яриад цаашаа явсан. Гэтэл Б.Г Б.Лн нүүр лүү цохих шиг болсон. Би Б.Г авч явах гээд машины хажууд аваад очсон, хажууд Б.Г………гэх залуу ирсэн. Б.Л цаанаас явж ирээд Б.Г-н нүүр лүү цохисон, хажууд нь байсан Б.Г гэх залуу Б.Л-г татаж мөргөөд газар унгасан, би Б.Г, Б.Г нарыг машинд суулгаад цагдаа дээр авч ирсэн. Б.Г-н хамар хэсэгт шалбарч хавдсан зүйл байсан. Би эмнэлэгт үзүүл гэхэд үгүй учраа олчихно гэх зүйл хэлсэн. Би Б.Г, Б.Л нарыг цагдаа дээр ирсний дараа эмнэлэгт үзүүл гэж хэлээд явуулсан. Б.Г-н зүүн талын шанаа хэсэгт цохисон.” гэх мэдүүлэг (хх-ийн 83-84 дүгээр хуудас),

 

    -Шүүх шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай:

  “1.Б.Г биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, хамрын нуруу хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар хэсэг болон хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

    3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

    4.Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 44-46 дугаар хуудас),

 

     -Монгол Улсын Шүүх шинжилгээний Ерөнхий газар материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №ЕГ0525/248 дугаартай 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №ЕГ0525/248  дугаартай:

          “1.2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт гэснээс бусад гэмтэл үндэслэлтэй байна. Б.Г биед учирсан хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин гэмтэл байна.

  2.Б.Ган-Өлзийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

  4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

   5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 54-58 дугаар хуудас ),

  -Иргэний согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Г.С (хх-ийн 17-18 дугаар хуудас),

  -Иргэний согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Б.Л (хх-ийн 19-20 дугаар хуудас),

 - Иргэний согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Б.Г (хх-ийн 21-22 дугаар хуудас),

-Камерын бичлэгт үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, CD-1ш (хх-ийн 68-71 дүгээр хуудас)

-Шүүгдэгч Г.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх,

-Шүүгдэгч Б.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Улсын яллагчаас шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: “Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 01 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа хохирогч Б.Г маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нараас хохирогчийн эмчилгээний зардал 2,850,372 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох, хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардал 2,454,314 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч Г.С шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Л шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 01 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа хохирогч Б.Г………тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

  Шүүгдэгч Б.Л……….. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 01 цаг 30 минутын орчимд …….. аймгийн ………….. сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа хохирогч Б.Г маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч Б.Г 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би *******ийг мөргөхөд зөрүүлээд гараараа миний зүүн нүдний доод хэсэгт цохиход газар унасан, би тухайн үед бага зэргийн манараад хэвтэж байгаад босож ирсэн. …Б.Л ирээд миний зүүн талын хацар луу цохихоор нь доошоо суусан. ...Г.С цохиулсан хацар дээр дахиж цохисон. …Ер нь бол намайг Г.С, Б.Л нар нэг нэг удаа цохисон, өөр хүн бол надад гар хүрээгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас)

 

  -Гэрч Б.Г-н 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Г.С шууд баруун гараараа Б.Г нүүр хэсэгт цохиод газар унагаасан. Г.С “Чи амжихгүй шүү, ганц цохисон чинь алингаа алдаад хэвтэж байгаа биз дээ” гэх зүйл хэлсэн. Б.Лн бид 2 Г.С-г ойртуулаагүй хорьсон. Б.Г ойролцоогоор 2-3 минут хэвтчихээд босож ирэхгүй байсан. Б.Л цаанаас гүйж ирээд Б.Г-г гараараа цохих үйлдэл хийсэн яг хаана нь цохисныг хараагүй. Ган-Өлзийн зүүн нүдний ухархай хэсэгт шалбарсан байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 80-81 дүгээр хуудас)

 

  -Гэрч Т.Т-н 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Намайг очиход Б.Г газар унасан байдалтай байхаар нь тэнд байсан хүмүүсээс асуухад Г.С гэх залуу намайг мөргөхөөр нь цохисон юм гэж хэлсэн. Б.Г Б.Л-н нүүр лүү цохих шиг болсон. Би Б.Г авч явах гээд машины хажууд аваад очсон, хажууд Б.Г гэх залуу ирсэн. Б.Л цаанаас явж ирээд Б.Г-н нүүр лүү цохисон, хажууд нь байсан Б.Г гэх залуу Б.Л-г татаж мөргөөд газар унагаасан.” гэх мэдүүлэг (хх-ийн 83-84 дүгээр хуудас),

 

    -Шүүх шинжилгээний Ерөнхий газар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай:

  “ 1.Б.Г-н биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, хамрын нуруу хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар хэсэг болон хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

    3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

    4.Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 44-46 дугаар хуудас),

 

     -Монгол Улсын Шүүх шинжилгээний Ерөнхий газар материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №ЕГ0525/248 дугаартай 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №ЕГ0525/248  дугаартай:

          “1.2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт гэснээс бусад гэмтэл үндэслэлтэй байна. Б.Гн биед учирсан хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин гэмтэл байна.

  2.Б.Г-н биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

  4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

   5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 54-58 дугаар хуудас ),

 

-Камерын бичлэгт үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, CD-1ш (хх-ийн 68-71 дүгээр хуудас)

 

            -Шүүгдэгч Г.С-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Г үг хэлэлгүй шууд миний хамар луу мөргөөд дахин цохих гэж над руу дөхөж ирэхээр нь биеэ хамгаалж эрүүн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон чинь газар унаад өгсөн. Би тухайн үед бухимдаад чи амжихгүй шүү гэж хэлэхэд намайг Б.Л, Б.Г нар намайг холдуулсан. Би тэгээд тайвшраад зогсож байхад Б.Г босоод ирсэн, би хоёулаа учраа олъё гээд баарны баруун тал руу хамт гарч эвлэрсэн. Би эргээд баар луу орчхоод буцаж гарч ирэхэд Б.Г, Б.Л-тэй маргасан гэдгийг сонссон. Б.Г, Б.Гнар цагдаатай хамт зогсож байхаар нь тэд нар руу Б.Л бид 2 очсон.” гэх мэдүүлэг (хх-ийн 107-108 дугаар хуудас)

 

            -Шүүгдэгч Б.Л-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Г гэх залуу С-тэй маргаад Г.С-ийг мөргөсөн, гэтэл Г.С зөрүүлээд цохисон чинь Б.Г газар уначихсан. Би Г.С-г холдуулсан, Б.Г газар нэлээн удаан хэвтэж байгаад босож ирээд Г.С тэр 2 юм яриад баарны баруун тал руу гарсан, би харин Б.Г юм яриад үлдсэн, удалгүй Б.Г тэр 2 буцаж ирээд би Б.Г-тэй баарны урд хашааны хажууд зогсож байхад миний уруул руу мөргөсөн. Хажууд байсан хүмүүс Б.Г-г аваад цаашаа явсан, миний уруулаас цус гоожоод тонгойгоод үлдсэн. Б.Г, Б.Г нар цагдаа Т.Т нар нэг цагаан машины хажууд зогсож байхаар нь очоод “Чи яагаад намайг мөргөж байгаа юм бэ” гэж хэлээд гараа далайгаад цохих гээд цагдаагийн мөрөнд тээглээд цохиогүй, гэтэл нэг нь миний нүүр лүү гараараа цохисон би яг хэн цохисныг мэдээгүй газар унаад жоохон манарч байгаад боссон. Т.Т цагдаа Б.Г, Б.Г, Г.С бид дөрвийг дагуулж цагдаа дээр ирсэн, бид нарын согтолтын зэргийг шалгаад эмнэлэгт үзүүл гэж хэлээд эмнэлэг явуулсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 98-99 дүгээр хуудас)

 

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Г-ийн зүүн нүд рүү цохисон. Хохиролд 4,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлыг  энэ сард төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Г-ийн зүүн нүд рүү цохисон. Хохиролд 4,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлыг  энэ сард төлж барагдуулна.” гэх мэдүүлэг  зэрэг  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Хохирогч Б.Г биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “...Б.Г-н биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийн хөнгөн хохиролд хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь хохирогч Б.Г биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.С хохирогч Б.Г-тэй маргалдаж, “М” баарны гадна түүний нүүрэн тус газар гараараа цохисон, түүнээс хойш шүүгдэгч Б.Л нь хохирогч Б.Г-тэй “М” баарнаас өөр газар очиж, улмаар маргалдаж, хохирогч Б.Г-н нүүрэн тус газар цохисон, шинжээчийн №04, №ЕГ0525/248  дугаартай дүгнэлтүүдээр хохирогчийн биед мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нарын хохирогчийн цохисон үйлдлүүд нь өөр өөр газар, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нарыг бүлэглэж уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үеийн камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирогчид гэмтэл учруулсан үйлдэл нь өөр, өөр газар, өөр, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч  Г.С, Б.Л нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.С, Б.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Г.С, Б.Л нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон.

 

Хохирогч Б.Г 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ер нь бол намайг Г.С, Б.Л нар нэг нэг удаа цохисон, өөр хүн бол надад гар хүрээгүй. Би Улаанбаатар хотод очиж дүрс оношилгоонд үзүүлэхэд зүүн нүдний ухархайн доод хана хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугаралттай гэсэн. Би эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах хүсэлтэй байна, тэрнээс сэтгэцэд учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг өгсөн. (хх-ийн 74-75 дугаар хуудас)

 

Шүүхээс  хохирогч Б.Г-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би Замын-Үүд рүү гэрээгээр ажиллаж байгаа тул шүүх хуралд оролцохгүй байж болох уу, хохирлоо  аваагүй байгаа, нэхэмжлэх дүнгээ хэргийн материалд өгсөн байгаа.” гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Г нь “миний бие Б.Г 2024 оны 12 дугаар сарын 18-нд бусдад зодуулж, нүдний ухархай ясанд гэмтэл үүссэн. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сар 13 хоног гэмтлийн улмаас ажилдаа яваагүй. Иймд би 1 сар 13 хоногийн цалинг нэхэмжилж байна. Жич: Эмчилгээ болон бусад зардал 2,850,372 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.” гэх хүсэлтийг гаргаж,

-Имплантын төлбөр 1,800,000 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 70,000 төгрөг

-26,000 төгрөг

-Нүдний эмчийн зөвлөгөө, эм дусаалга 96,000 төгрөг

-2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шатахууны баримт 70,000 төгрөг

-Нүд, ухархайн гэмтэл 300,000 төгрөг

-Улсын нэгдүгээр эмнэлэг шинжилгээ 11,000 төгрөг

-Эмийн үнэ 12,100 төгрөг

-Монос эмийн сан 4,522 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шатахуун баримт 80,000 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 4,500 төгрөг

-Шатахууны баримт 100,000 төгрөг

-Эмийн үнэ 5,400 төгрөг

-50,000 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шатахууны баримт 60,000 төгрөг

-Эмийн үнэ 10,500 төгрөг

-2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шатахууны баримт 100,000 төгрөг

-3200 төгрөг

-Эмийн үнэ 21,650 төгрөг,

-Эмийн үнэ 25,500 төгрөг нийт 2,850,372 төгрөгийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. (хх-ийн 138-140 дүгээр хуудас)

 

Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Б.Г-ийн нэхэмжилсэн эм тариа, шатахууны зардал 2,850,372 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сард багтааж төлнө. Хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримттай маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгсөн.

 

Иймд хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд эмчилгээтэй холбоотой зардал, шатахууны зардал нийт 2,850,372 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч Г.С, Б.Л нараас тус бүр 1,425,186 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-д олгож шийдвэрлэв.

 

Харин хохирогч нь “...2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сар 13 хоног гэмтлийн улмаас ажилдаа яваагүй. Иймд би 1 сар 13 хоногийн цалинг нэхэмжилж байна.” гэх хүсэлтийг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гаргаж өгөөгүй тул цалин хөлстэй холбоотой, цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх   журмаар  нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Г.С, Б.Л нараас тус бүр хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 1,227,157 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь өмнө ял шийтгэл эдэлж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Г-д 2,850,372 төгрөгийн хохирол төлбөртэй, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч Г.С, Б.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000  (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогч Б.Г-д 2,850,372 төгрөгийн хохирол төлбөртэй” гэх дүгнэлтийг,

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч нараас “...торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон баримталлаа.

Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэрэглэсэн нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Г.С, Б.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна (хх-ийн 122, 126 дугаар хуудас)

Шүүгдэгч Г.С, Б.Лнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог тул шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

Улсын яллагчийн “...шүүгдэгч Г.С, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.С, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Г.С, Б.Лнар нь 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

  Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Г.С, Б.Лнарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

  1.Шүүгдэгч ............. овогт Г-ын С, ..........овогт Б-ны Лнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............. овогт Г-ын С, ............овогт Б-ны Л нарыг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр тус тус торгох ял оногдуулсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Б.Л нарт оногдуулсан 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Б.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.С-ээс 1,425,186 (нэг сая дөрвөн зуун хорин таван мянга нэг зуун наян зургаан) төгрөгийг, шүүгдэгч Б.Л-ээс 1,425,186 (нэг сая дөрвөн зуун хорин таван мянга нэг зуун наян зургаан) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.Г-д олгосугай.

 

 6.Шүүгдэгч Г.С, Б.Л нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Г нь эрүүл мэнд, цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.С-с хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 1,227,157 (нэг сая хоёр зуун хорин долоон мянга нэг зуун тавин долоон) төгрөгийг, шүүгдэгч Б.Л-с хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 1,227,157 (нэг сая хоёр зуун хорин долоон мянга нэг зуун тавин долоон) төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

 

              8.Шүүгдэгч Г.С, Б.Л нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

              10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

              11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.ЭНХМАНДАХ