Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0870

 

 

 

 

 

 

       2022         11           22                                       128/ШШ2022/0870       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Ч.Б********ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн МЗХ/2019/08-013 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн БА-057/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн сунгалтын гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн  авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Б********аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн БА-057/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн сунгалтын гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн МЗХ/2019/08-013 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн БА-057/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн сунгалтын гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн.

Нэхэмжлэгч Ч.Б********аас 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.М*********д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах итгэмжлэл олгогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа хүсэлтдээ илэрхийлсэн бөгөөд баримтад гарын үсэг зурсан.

              Иймд Ч.Б********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Ч.Б********ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн МЗХ/2019/08-013 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн БА-057/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн сунгалтын гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б********аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Татварын хэлтсийн орлогоос гаргуулан, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН