Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 129/ШШ2019/00396

 

дугаар 129/ШШ2019/00396

Г

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг, Заан хошуу гэх газарт оршин суух Б овгийн А.Н-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: 1987 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг Хоршоолол төвд оршин суух Ц овгийн Ш.Э-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг болон 8.000.000 төгрөгийн үнэтэй гэр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. ф Шүүх    хуралдаанд:    нэхэмжлэгч            А.Н,                     хариуцагч Ш.Э, шүүх

хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бүрэнбилэг нар оролцов.

 

Эрдэнэбулган сум

1

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Э.Э-г эх А.Н-н асрамжинд үлдээсүгэй.
  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Э.Энхтулгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.Э-р тэжээн тэтгүүлсүгэй.
 

3

 
  1. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т зааснаар хариуцагч Ш.Э-с 2.000.000 төгрөгийн үнэтэй давхар бүрээстэй, шалтай, 5 ханатай гэр гаргуулж нэхэмжпэгч А.Н-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213.150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ш.Э-с 117.150 /нэг зуун арван долоон мянган нэг зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжпэгч А.Н-д, 32.529 /гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
  3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 

 

Д.БАЙГАЛМАА

 

*