2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар     2024/ШЦТ/962

 

 

 

 

 

2025          04          14                                      2024/ШЦТ/962

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Ө.Эрдэнэмөнх, шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох эрүүгийнххх дугаартай, 186/2024/0186/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Э.Б,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Э.Б нь  2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “ххх” мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.Мийн арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй ххх мэйл хаягийг нь ххх болгож, бүртгэлтэй ххх  утасны дугаарыг ххх болгон тус тус өөрчилсөн, мөн иргэн С.Мгийн “ххх” “ххх” тоот харилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15,890,000 төгрөгийг ххх банкны “ххх” тоот А.Б, ххх банкны “ххх” тоот Ч.О дансаар дамжуулан ххх хөгжлийн банк дахь “ххх” тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,

         - мөн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “ххх” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х 4,868,000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Хг ххх дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З “ххх” банкны “ххх” дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

        - мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, компьютер ланд худалдааны төвд байсан Э.Эгаас фейсбүүк дэх “Б.Н” гэх хаягаар юань зарна гэж “ххх” банкны “ххх” тоот дансанд “ххх” банкны “ххх” тоот данснаас 4,797,000 төгрөгийг юанийн шилжүүлэг ххх гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1.  Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би юу ч  мэдэхгүй байна гэв.

                   Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн

нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

  2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Мийн:..би Бүгд Найрамдах Солонгос улсад нөхөр, 2 бага хүүхдийн хамтаар Юнин хотод ажиллаж, амьдардаг. Манай том охин О.А эмээ, өвөө, ахын хамтаар ххх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол ххх  тоотод оршин суудаг. Миний том охин болох О.А нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05 цаг 30 минутын орчимд ххх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ххх гэх нэртэй караокены гадаа зогсоол дээр өөрийн найз гэх Ч.Бтай хамт машинд нь унтаж байгаад гар утсаа алдсаны улмаас гар утсыг ашигладаг миний ххх банканд байсан 7 данснаас нийтдээ 15,890,000 төгрөгийн зарлага гаргаж хохирол учруулаад байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 35-36 дугаар тал/,

  2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй  хохирогч О.Аийн:...би 2023 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05:00 цагийн орчимд ххх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх гэх нэртэй караокены үүдэнд өөрийн найз болох Ч.Б хамт түүний Тоёота приүс 30 /Toyota Prius30/ загварын ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд унтаж байхад миний эзэмшлийн Ай фоне 13 /I phone 13/ загварын ягаан өнгийн гар утас маань алга болчихсон. Гар утас алга болсныг 7 цагийн дараа буюу 11-12 цагийн орчимд мэдсэн. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 07 минутад миний алдсан гар утсанд байсан интернэт банканд байсан мэйл /gmail/ хаяг ххх болж бүртгэлтэй утасны дугаар ххх болж өөрчлөгдсөн байсан. Тэгээд байж байтал би интернэт банканд мөнгө байгааг санаад би интернэт банк руугаа ортол аль хэдийнээ мөнгө гараад явсан байсан. Миний интернэт банканд нийт 7 данс байсан. Сэжигтэй этгээд нь тухайн данснуудын ххх дугаартай данс руу дансанд байсан мөнгөнүүдийг төвлөрүүлж байгаад тэр данснаас 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 56 минут 13 секундэд ххх  банкны ххх дугаартай А.Б гэх нэртэй хүний данс руу ххх гэх утгаар 3,000,000 төгрөг, 16 цаг 57 минутад дахин ххх  дугаартай данс руу ххх гэх утгаар 15.000 төгрөг, 16 цаг 57 минутад ххх данс руу 2,100,000 төгрөг ххх гэх утгаар, 17 цаг 03 минутад ххх данс руу 3,500,000 төгрөг ххх гэх утгаар, 21 цаг 27 минутад ххх банкны ххх дугаарын данстай Ч.П гэх данс руу 2,500,000 төгрөг ххх, 21 цаг 28 минутад ххх банкны ххх дугаарын данс руу ххх гэх утгаар 2,400,000 зарлага гарч нийт 15,224,200 төгрөгийн хохирол учраад байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 27-29 дүгээр тал/,

2.3. ххх банкны Э.М харилцагчийн ххх дугаарын дансны хуулга.  / 1 дүгээр хавтас, 30-32 дугаар тал/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Хийн:...би ххх дүүргийн 1 дүгээр хороонд ххх гэх нэртэй цай кофе виноны дэлгүүр ажиллуулдаг, дэлгүүрийнхээ бараа материалыг захих гээд 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цахим хаягаараа зар харж байгаад цахим группээс захиалга авна гэсэн байсан учраас ххх гэсэн чатаар холбогдон захиалга өгөх гээд урьдчилгаа 4.868.000 төгрөг Г.З гэх данс руу шилжүүлсэн боловч шилжүүлэг хийгдээд л шууд чатаас гараад алга болсон гэх мэдүүлэг.  / 1 дүгээр хавтас, 116-117 дугаар тал/,

  2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Эийн:...манай нөхөр З.Т нь БНХАУ-руу ажлаар явах болоод Юан хэрэгтэй болсон тул би өөрийн “Э.Э” гэх цахим хаягаасаа 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “ххх /зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй/ гэсэн фейсбүүк группт Алипэй цэнэглүүлье гэсэн утгатай зар байршуулсан. Зарын дагуу Б.Н гэсэн фейсбүүк хаягтай хүн надруу Али-пэй цэнэглэнэ гэж чат бичсэн. Тэгээд хэдээр цэнэглэх вэ гэтэл ххх хооронд цэнэглэнэ гэсэн. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надруу 11:00 цагийн үед юань авах юм уу гэж чат бичсэн байсан би за авъя гэж бичээд тооцож үзэхэд 4.797.500 төгрөг болж байсан. Тэр надад ххх банкны ххх тоот дансанд мөнгөө хий гэсэн. Тэгээд шилжүүлсэн баримтаа явуул гэсэн. Би ххх дүүргийн 2 дугаар хороо, ххх тоот лангуун дээр байхдаа нөхрийнхөө ххх банкны ххх тоот данснаас 4.797.500 төгрөгийг “юанийн шилжүүлэг ххх” гэсэн утгаар хийсэн. Хэсэг хугацааны дараа Алипэй апплейкшнээ шалгахад мөнгө ороогүй байсан. Тэгээд чат бичсэн хүнтэйгээ холбогдох гэхэд намайг фейсбүүкт блок хийж холбогдох, чатлах боломжгүй болсон. Тэгээд би өөрийгөө бусдад залилуулсан гэдгээ мэдээд цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,  245-246 дугаар тал/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Зийн:...14:00 цагт ххх гэсэн цахим хаягаас миний цахим хаяг руу сайн уу гүйлгээний ажилтан авах гэж байгаа юм аа орсон гарсан гүйлгээг хянаж тэмдэглэнэ 14:30-18:30 хүртэл ажиллаад 55.000 цалинтай шууд ажлаа дуусаад авч болноо ажлаа заалгах уу гэсэн чат бичсэн. Би зөвшөөрөөд дансны дугаараа өгсөн тэгээд 4.868.000 төгрөг миний дансанд орсон чинь олон гүйлгээ хийх гэж байгаад залхуураад нийлүүлээд нэг шилжүүлчихлээ С гэсэн ххх банкны данс өгөөд энэ данс руу 4.800.000 хийгээд түр хүлээж байгаарай гэж хэлээд надтай бичиж байсан цахим хаяг устгагдаад алга болсон. Би үлдсэн 68000 төгрөгийг яах ёстойгоо ч ойлгоогүй найздаа одоо яах уу гээд байж байтал надтай цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн замаар алдагдсан мөнгө миний дансанд орсон байна гэж холбогдсон. Би мэдсэн даруйдаа миний дансанд үлдсэн 68.000 төгрөгийг ххх тоот Х.Х гэх данс руу буцаагаад шилжүүлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,120-122 дугаар тал/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Сын:...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ххх худалдааны төвийн ххх захаас 20-25 орчим насны дундаж өндөртэй туранхай бор царайтай залуу суугаад 100 айл орсон. Тэр залуу машин дотор явж байхдаа нэг хүнтэй карт алга байна. таксины жолоочийн карт руу хийгээд өгчих тэгээд материалаа авъя гээд утсаар яриад байсан. Надаас хямд мод хаагуур байдаг билээ гэж асуугаад би ххх захаар байгаа байх гэсэн яриа өрнүүлээд миний ххх банкны ххх тоот данс руу хүнээр 4.800.000 төгрөг шилжүүлүүлж хийгээд ххх банкны АТМ-аас 4.790.000 төгрөгийг би бэлнээр картаасаа авч өгсөн. Тэр залуу зам гараад яваад өгсөн. Тэр залуу надтай хамт 15 цаг 48 минутад АТМ-рүү хамт ороод хажууд хүлээж байгаад мөнгөө аваад явсан. Дансанд үлдсэн 10.000 төгрөг нь миний таксины мөнгө байсан. Одоо тэр залууг дахин харах юм бол танина гэх  мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 135 дугаар тал/,

2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Мийн:...би ххх банкны ххх тоот дансыг эзэмшдэг. 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ххх банкны баруун 4 зам дахь салбар дээр нээлгэж хэрэглэж байгаа. Уг дансыг надаас өөр хүн ашиглаж байгаагүй, данстай холбоотой интернэт банкны нууц үг нэвтрэх нэрийг надаас өөр хүн мэдэхгүй банкны картыг надаас өөр хүн ашиглахгүй байгаа. Мөн төрсөн ээж Ж.Бийн ххх банкны ххх тоот дансыг ашиглаж байгаа. ххх банкны ххх тоот дансанд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ххх банкны ххх тоот данснаас 4.750.000 төгрөг юанийн шилжүүлэг ххх гэсэн утгаар орсон гүйлгээний талаар мэдэж байна. Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк дэх ажлын зар гэсэн групп-д зар үзэж байхад ххх гэсэн хаягаас “Онлайн ажилд хүн авна цалин өдөр өдөртөө өгнө” гэсэн зарын дагуу өөрийн “ххх” гэсэн фейсбүүк хаягаас холбогдоод хүнээ авсан уу гэж чат бичихэд аваагүй байгаа гэсэн. Тэгээд намайг интернэт банк ашигладаг уу гэж асуусан. Би ашигладаг гэж бичихэд гүйлгээний ажилтан авах гэж байгаа гэж хариу өгч байсан. Тэгээд намайг орой 7 хүртэл ажиллаад цалингаа авч болно гэж байсан. Би юу хийх юм гэж асуухад орсон гарсан гүйлгээ хянаж тэмдэглэнэ гэж байсан. Тэгээд одоо шууд хийхүү гэхээр нь зөвшөөртөл за тэгвэл дансаа өг гэсэн хариу өгсөн. Би өөрийн гэсэн дансгүй байсан учир ээжийнхээ ххх тоот дансыг явуулсан. Би уг дансыг өөрийн хэрэгцээндээ ашиглаж байсан, интернэт банкны нууц үг, нэвтрэх нэр, гүйлгээний нууц үг зэргийг мэддэг. Иймээс уг дансыг тухайн хүнд өгсөн. Надад гүйлгээ явуулаад хэлье гэж хариу өгөөд дахиж чат бичилгүй байж байгаад орой 16:00 цагийн орчимд надруу одоо гүйлгээ хийхэд бэлэн үү гэж асууж байсан. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 11:00 цагийн үед надруу чат бичээд дэвтэр дээр он, cap, цаг, минут мөнгөний хэмжээ гэсэн дараалалтай тэмдэглээд зургийг нь явуул гэсэн. Би за гэхэд өнөөдөр 4.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн гүйлгээ хийнэ гэж байсан. Тэгээд 11 цаг 56 минутад ээжийн ххх банкны ххх тоот дансанд ххх банкны ххх тоот данснаас 4.750.000 төгрөг юанийн шилжүүлэг ххх гэсэн утгаар орсон. Тэгээд өөрийн цалин 80.000 төгрөг шүү гээд одоо би данс явуулна 7 хоногийн 6 өдөр ажиллана шүү гэсэн. Тэгээд өөр фейсбүүк хаягаас надруу чат бичнэ гэсэн. Хэсэг хугацааны дараа Б.Н гэсэн цахим хаягаас одоогоос энэ хаягаар бичээрэй гээд надад ххх гэсэн данс өгөөд 2.000.000 төгрөг хий гэсэн тэгээд гүйлгээний утга дээр орлого гэж бичээрэй гэсэн. Тэгээд явуулаад зургийг нь явуул гэсэн тухайн дансанд орлого гэх утгаар 2.000.000 төгрөг хийсэн. Тэгээд зургийг нь дараад явуулахад тэмдэглэл хийгээрэй гэсэн. Тэгээд 12 цаг 56 минутад дахиад ххх банкны ххх тоот дансаа явуулаад 2.750.000 төгрөг явуул гэсэн мөн орлого гэх утгаар хийсэн. Тэр данс Г гэсэн нэртэй харагдаж байсан. Мөнгө шилжүүлсний дараа тухайн хаягаараа намайг блок хийсэн байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 248 дугаар тал/,

2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Гын:...би ххх банканд ххх тоот данс эзэмшдэг 2010 оноос хойш хэрэглэж байгаа. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4.750.000 төгрөг орлого гэсэн утгаар орсон нь өөрийн ххх улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад 12:00 цагийн орчимд ххх дүүргийн ххх хорооллын арын засмал зам дээр саарал өнгийн куртик өмссөн 170 орчим өндөртэй бордуу царайтай жижиг халимаг үстэй, туранхай 30 гаран насны залуу гар өргөөд зогсож байсныг авахад хотын төв орно гэж хэлээд суусан. Тэгээд утсаар ярьж байгаад Дэнжийн мянга орохоор боллоо танд банкны карт байна уу би картаа орхиод гараад ирсэн байна, мөнгө хийгээд авчих уу гэж хэлсэн. Би тэг тэг гээд ххх банкны картаа өгөөд ххх тоот дансаа өгсөн. Тэр залуу утсаар ярьж байгаад миний дансанд 2.000.000 төгрөг хийсэн. Бид 2 дэнжийн мянгын ххх зах дээр ирсэн. Тэгээд дансанд чинь дахиад мөнгө хийе гэсэн. Би тэг гэхэд миний дансанд 2.750.000 төгрөг хийсэн. Би ATM ороод данснаасаа 2.700.000 төгрөг аваад өөр байсан 50.000 төгрөгийг нэмээд 2.750.000 төгрөг болгож өгсөн. Тухайн залуу надад таксины мөнгө бэлэн 5000 төгрөг өгсөн. Тэр залуу надад хэлэхдээ 2 cap ажил хийсэн цалингаа авсан гэж хэлсэн. Тэр залууг одоо харах юм бол танина гэж бодож байна. Мөн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ тэр залууг харах юм бол танина гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 250 дугаар тал/,

2.10. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 143-152 дугаар тал/,

2.11. Г.Зийн ххх банкны ххх тоот харилцах дансны хуулга. /1 дүгээр хавтас,  157-158 дугаар тал/,

2.12. Б.Сын ххх тоот харилцах дансны хуулга. / 1 дүгээр хавтас, 160-166 дугаар тал/,

2.13. ххх банкны 29/5162 дугаартай албан бичиг, Д.Гын ххх банкны ххх тоот харилцах дансны хуулга / 2 дугаар хавтас, 10-34 дүгээр тал/,

2.14. хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 36-39 дүгээр тал/,

2.15. цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 40-47 дугаар тал/,

2.16. таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 2 дугаар тал, 48-56 дугаар тал/,

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: яллах  дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтыг  шинжлэн  судлуулна гэв.

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.   

      Гэм буруугийн талаар:

           Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

            Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Э.Б нь  2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “ххх” мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.М арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй ххх мэйл хаягийг нь ххх болгож, бүртгэлтэй ххх утасны дугаарыг ххх болгон тус тус өөрчилсөн, мөн иргэн С.Мийн ххх банкны “ххх” тоот харилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15,890,000 төгрөгийг ххх банкны “ххх” тоот А.Б, ххх банкны “ххх” тоот Ч.П дансаар дамжуулан Худалдаа хөгжлийн банк дахь “ххх” тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,

         - мөн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Али пэй цэнэглэнэ” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х 4,868,000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Х ххх дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З “ххх” банкны “ххх” дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

        - мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ххх дүүргийн 2 дугаар хороо, ххх төвд байсан Э.Эаас фейсбүүк дэх “Б.Н” гэх хаягаар юань зарна гэж “ххх” банкны “ххх” тоот дансанд “ххх” банкны “ххх” тоот данснаас 4,797,000 төгрөгийг юанийн шилжүүлэг ххх гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг  үйлдсэн болох нь:

   -хохирогч С.Мийн:..би Бүгд Найрамдах Солонгос улсад нөхөр, 2 бага хүүхдийн хамтаар Юнин хотод ажиллаж, амьдардаг. Манай том охин О.А эмээ, өвөө, ахын хамтаар ххх дүүргийн 7 дугаар хороо, ххх тоотод оршин суудаг. Миний том охин болох О.А нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05 цаг 30 минутын орчимд ххх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ххх гэх нэртэй караокены гадаа зогсоол дээр өөрийн найз гэх Ч.Бтай хамт машинд нь унтаж байгаад гар утсаа алдсаны улмаас гар утсыг ашигладаг миний ххх банканд байсан 7 данснаас нийтдээ 15,890,000 төгрөгийн зарлага гаргаж хохирол учруулаад байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 35-36 дугаар тал/,

  - насанд хүрээгүй  хохирогч О.Аийн:...би 2023 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үүрээр 05:00 цагийн орчимд ххх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх гэх нэртэй караокены үүдэнд өөрийн найз болох Ч.Б хамт түүний Тоёота приүс 30 /Toyota Prius30/ загварын ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд унтаж байхад миний эзэмшлийн Ай фоне 13 /I phone 13/ загварын ягаан өнгийн гар утас маань алга болчихсон. Гар утас алга болсныг 7 цагийн дараа буюу 11-12 цагийн орчимд мэдсэн. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 07 минутад миний алдсан гар утсанд байсан интернэт банканд байсан мэйл /gmail/ хаяг ххх болж бүртгэлтэй утасны дугаар ххх болж өөрчлөгдсөн байсан. Тэгээд байж байтал би интернэт банканд мөнгө байгааг санаад би интернэт банк руугаа ортол аль хэдийнээ мөнгө гараад явсан байсан. Миний интернэт банканд нийт 7 данс байсан. Сэжигтэй этгээд нь тухайн данснуудын ххх дугаартай данс руу дансанд байсан мөнгөнүүдийг төвлөрүүлж байгаад тэр данснаас 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 56 минут 13 секундэд ххх  банкны ххх дугаартай А.Б гэх нэртэй хүний данс руу ххх гэх утгаар 3,000,000 төгрөг, 16 цаг 57 минутад дахин ххх дугаартай данс руу ххх гэх утгаар 15.000 төгрөг, 16 цаг 57 минутад ххх данс руу 2,100,000 төгрөгххх гэх утгаар, 17 цаг 03 минутад ххх данс руу 3,500,000 төгрөг ххх гэх утгаар, 21 цаг 27 минутад ххх банкны ххх дугаарын данстай Ч.П гэх данс руу 2,500,000 төгрөг ххх, 21 цаг 28 минутад ххх банкны ххх дугаарын данс руу ххх гэх утгаар 2,400,000 зарлага гарч нийт 15,224,200 төгрөгийн хохирол учраад байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 27-29 дүгээр тал/,

- ххх банкны Э.М харилцагчийн ххх дугаарын дансны хуулга.  / 1 дүгээр хавтас, 30-32 дугаар тал/,

-хохирогч Х.Х:...би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд ххх гэх нэртэй цай кофе виноны дэлгүүр ажиллуулдаг, дэлгүүрийнхээ бараа материалыг захих гээд 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цахим хаягаараа зар харж байгаад цахим группээс захиалга авна гэсэн байсан учраас ххх гэсэн чатаар холбогдон захиалга өгөх гээд урьдчилгаа 4.868.000 төгрөг Г.З гэх данс руу шилжүүлсэн боловч шилжүүлэг хийгдээд л шууд чатаас гараад алга болсон гэх мэдүүлэг.  / 1 дүгээр хавтас, 116-117 дугаар тал/,

  - хохирогч Э.Э:...манай нөхөр З.Т нь БНХАУ-руу ажлаар явах болоод Юан хэрэгтэй болсон тул би өөрийн “ххх” гэх цахим хаягаасаа 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “ххх /зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй/ гэсэн фейсбүүк группт Алипэй цэнэглүүлье гэсэн утгатай зар байршуулсан. Зарын дагуу Б.Н гэсэн фейсбүүк хаягтай хүн надруу Али-пэй цэнэглэнэ гэж чат бичсэн. Тэгээд хэдээр цэнэглэх вэ гэтэл ххх хооронд цэнэглэнэ гэсэн. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надруу 11:00 цагийн үед юань авах юм уу гэж чат бичсэн байсан би за авъя гэж бичээд тооцож үзэхэд 4.797.500 төгрөг болж байсан. Тэр надад ххх банкны ххх тоот дансанд мөнгөө хий гэсэн. Тэгээд шилжүүлсэн баримтаа явуул гэсэн. Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, хх тоот лангуун дээр байхдаа нөхрийнхөө ххх банкны ххх тоот данснаас 4.797.500 төгрөгийг “юанийн шилжүүлэг ххх” гэсэн утгаар хийсэн. Хэсэг хугацааны дараа Алипэй апплейкшнээ шалгахад мөнгө ороогүй байсан. Тэгээд чат бичсэн хүнтэйгээ холбогдох гэхэд намайг фейсбүүкт блок хийж холбогдох, чатлах боломжгүй болсон. Тэгээд би өөрийгөө бусдад залилуулсан гэдгээ мэдээд цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,  245-246 дугаар тал/,

- гэрч Г.З:...14:00 цагт ххх гэсэн цахим хаягаас миний цахим хаяг руу сайн уу гүйлгээний ажилтан авах гэж байгаа юм аа орсон гарсан гүйлгээг хянаж тэмдэглэнэ 14:30-18:30 хүртэл ажиллаад 55.000 цалинтай шууд ажлаа дуусаад авч болноо ажлаа заалгах уу гэсэн чат бичсэн. Би зөвшөөрөөд дансны дугаараа өгсөн тэгээд 4.868.000 төгрөг миний дансанд орсон чинь олон гүйлгээ хийх гэж байгаад залхуураад нийлүүлээд нэг шилжүүлчихлээ С гэсэн ххх банкны данс өгөөд энэ данс руу 4.800.000 хийгээд түр хүлээж байгаарай гэж хэлээд надтай бичиж байсан цахим хаяг устгагдаад алга болсон. Би үлдсэн 68000 төгрөгийг яах ёстойгоо ч ойлгоогүй найздаа одоо яах уу гээд байж байтал надтай цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн замаар алдагдсан мөнгө миний дансанд орсон байна гэж холбогдсон. Би мэдсэн даруйдаа миний дансанд үлдсэн 68.000 төгрөгийг ххх тоот Х.Х гэх данс руу буцаагаад шилжүүлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,120-122 дугаар тал/,

- гэрч Б.С:...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ххх төвийн ххх захаас 20-25 орчим насны дундаж өндөртэй туранхай бор царайтай залуу суугаад 100 айл орсон. Тэр залуу машин дотор явж байхдаа нэг хүнтэй карт алга байна. таксины жолоочийн карт руу хийгээд өгчих тэгээд материалаа авъя гээд утсаар яриад байсан. Надаас хямд мод хаагуур байдаг билээ гэж асуугаад би Цайз захаар байгаа байх гэсэн яриа өрнүүлээд миний ххх банкны ххх тоот данс руу хүнээр 4.800.000 төгрөг шилжүүлүүлж хийгээд ххх банкны АТМ-аас 4.790.000 төгрөгийг би бэлнээр картаасаа авч өгсөн. Тэр залуу зам гараад яваад өгсөн. Тэр залуу надтай хамт 15 цаг 48 минутад АТМ-рүү хамт ороод хажууд хүлээж байгаад мөнгөө аваад явсан. Дансанд үлдсэн 10.000 төгрөг нь миний таксины мөнгө байсан. Одоо тэр залууг дахин харах юм бол танина гэх  мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 135 дугаар тал/,

-гэрч О.М:...би ххх банкны ххх тоот дансыг эзэмшдэг. 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ххх банкны баруун 4 зам дахь салбар дээр нээлгэж хэрэглэж байгаа. Уг дансыг надаас өөр хүн ашиглаж байгаагүй, данстай холбоотой интернэт банкны нууц үг нэвтрэх нэрийг надаас өөр хүн мэдэхгүй банкны картыг надаас өөр хүн ашиглахгүй байгаа. Мөн төрсөн ээж Ж.Б ххх банкны ххх тоот дансыг ашиглаж байгаа. ххх банкны ххх тоот дансанд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ххх банкны ххх тоот данснаас 4.750.000 төгрөг юанийн шилжүүлэг ххх гэсэн утгаар орсон гүйлгээний талаар мэдэж байна. Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк дэх ажлын зар гэсэн групп-д зар үзэж байхад “ххх” гэсэн хаягаас “Онлайн ажилд хүн авна цалин өдөр өдөртөө өгнө” гэсэн зарын дагуу өөрийн “ххх” гэсэн фейсбүүк хаягаас холбогдоод хүнээ авсан уу гэж чат бичихэд аваагүй байгаа гэсэн. Тэгээд намайг интернэт банк ашигладаг уу гэж асуусан. Би ашигладаг гэж бичихэд гүйлгээний ажилтан авах гэж байгаа гэж хариу өгч байсан. Тэгээд намайг орой 7 хүртэл ажиллаад цалингаа авч болно гэж байсан. Би юу хийх юм гэж асуухад орсон гарсан гүйлгээ хянаж тэмдэглэнэ гэж байсан. Тэгээд одоо шууд хийхүү гэхээр нь зөвшөөртөл за тэгвэл дансаа өг гэсэн хариу өгсөн. Би өөрийн гэсэн дансгүй байсан учир ээжийнхээ ххх тоот дансыг явуулсан. Би уг дансыг өөрийн хэрэгцээндээ ашиглаж байсан, интернэт банкны нууц үг, нэвтрэх нэр, гүйлгээний нууц үг зэргийг мэддэг. Иймээс уг дансыг тухайн хүнд өгсөн. Надад гүйлгээ явуулаад хэлье гэж хариу өгөөд дахиж чат бичилгүй байж байгаад орой 16:00 цагийн орчимд надруу одоо гүйлгээ хийхэд бэлэн үү гэж асууж байсан. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 11:00 цагийн үед надруу чат бичээд дэвтэр дээр он, cap, цаг, минут мөнгөний хэмжээ гэсэн дараалалтай тэмдэглээд зургийг нь явуул гэсэн. Би за гэхэд өнөөдөр 4.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн гүйлгээ хийнэ гэж байсан. Тэгээд 11 цаг 56 минутад ээжийн ххх банкны ххх тоот дансанд ххх банкны ххх тоот данснаас 4.750.000 төгрөг юанийн шилжүүлэг ххх гэсэн утгаар орсон. Тэгээд өөрийн цалин 80.000 төгрөг шүү гээд одоо би данс явуулна 7 хоногийн 6 өдөр ажиллана шүү гэсэн. Тэгээд өөр фейсбүүк хаягаас надруу чат бичнэ гэсэн. Хэсэг хугацааны дараа Б.Н гэсэн цахим хаягаас одоогоос энэ хаягаар бичээрэй гээд надад ххх гэсэн данс өгөөд 2.000.000 төгрөг хий гэсэн тэгээд гүйлгээний утга дээр орлого гэж бичээрэй гэсэн. Тэгээд явуулаад зургийг нь явуул гэсэн тухайн дансанд орлого гэх утгаар 2.000.000 төгрөг хийсэн. Тэгээд зургийг нь дараад явуулахад тэмдэглэл хийгээрэй гэсэн. Тэгээд 12 цаг 56 минутад дахиад ххх банкны ххх тоот дансаа явуулаад 2.750.000 төгрөг явуул гэсэн мөн орлого гэх утгаар хийсэн. Тэр данс Г гэсэн нэртэй харагдаж байсан. Мөнгө шилжүүлсний дараа тухайн хаягаараа намайг блок хийсэн байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 248 дугаар тал/,

- гэрч Г:...би ххх банканд ххх тоот данс эзэмшдэг 2010 оноос хойш хэрэглэж байгаа. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4.750.000 төгрөг орлого гэсэн утгаар орсон нь өөрийн ххх улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад 12:00 цагийн орчимд ххх дүүргийн ххх хорооллын арын засмал зам дээр саарал өнгийн куртик өмссөн 170 орчим өндөртэй бордуу царайтай жижиг халимаг үстэй, туранхай 30 гаран насны залуу гар өргөөд зогсож байсныг авахад хотын төв орно гэж хэлээд суусан. Тэгээд утсаар ярьж байгаад ххх орохоор боллоо танд банкны карт байна уу би картаа орхиод гараад ирсэн байна, мөнгө хийгээд авчих уу гэж хэлсэн. Би тэг тэг гээд ххх банкны картаа өгөөд ххх тоот дансаа өгсөн. Тэр залуу утсаар ярьж байгаад миний дансанд 2.000.000 төгрөг хийсэн. Бид 2 ххх зах дээр ирсэн. Тэгээд дансанд чинь дахиад мөнгө хийе гэсэн. Би тэг гэхэд миний дансанд 2.750.000 төгрөг хийсэн. Би ATM ороод данснаасаа 2.700.000 төгрөг аваад өөр байсан 50.000 төгрөгийг нэмээд 2.750.000 төгрөг болгож өгсөн. Тухайн залуу надад таксины мөнгө бэлэн 5000 төгрөг өгсөн. Тэр залуу надад хэлэхдээ 2 cap ажил хийсэн цалингаа авсан гэж хэлсэн. Тэр залууг одоо харах юм бол танина гэж бодож байна. Мөн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ тэр залууг харах юм бол танина гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 250 дугаар тал/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 143-152 дугаар тал/,

- Г.Зийн ххх банкны ххх тоот харилцах дансны хуулга. /1 дүгээр хавтас,  157-158 дугаар тал/,

-Б.Сын ххх тоот харилцах дансны хуулга. / 1 дүгээр хавтас, 160-166 дугаар тал/,

-ххх банкны 29/5162 дугаартай албан бичиг, Д.Гын ххх банкны хххтоот харилцах дансны хуулга / 2 дугаар хавтас, 10-34 дүгээр тал/,

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 36-39 дүгээр тал/,

          -цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 40-47 дугаар тал/,

-таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 2 дугаар тал, 48-56 дугаар тал/, хохирогч, гэрч нарын арилжааны банкны данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг шүүх бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй юм.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн бусдын эд хөрөнгийг залилах болон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн талаар шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь “Кибер орчинд хууль бусаар  халдаж мэдээллийг өөрчилсөн, засварласан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилаж бусдад хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдлүүд байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч,  гэрч нарын мэдүүлэг, арилжааны банкны хуулга, шүүгдэгчийг таньж олуулах ажиллагаа  зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэг “Кибер орчинд хууль бусаар  халдаж мэдээллийг өөрчилсөн, засварласан”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэг, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Быг  “Кибер орчинд хууль бусаар  халдаж мэдээлэлийг өөрчилсөн, засварласан”,  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  бусдын эд хөрөнгийг “залилах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлахад   шүүгдэгч Э.Бс нийт  25.555.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Мд 15.890.000 төгрөг, хохирогч Х.Хд 4.868.000 төгрөг, хохирогч Э.Эд 4.797.000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөүй, эд мөрийн баримтаар тооцогдож  ирсэн 4 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Кибер орчинд хууль бусаар  халдаж мэдээлэлийг өөрчилсөн, засварласан”, мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ” үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг “залилах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/  жилийн  хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

           5. Шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

           6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Э.Бс нийт 25.555.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мд 15.890.000 төгрөг, хохирогч Х.Хд 4.868.000 төгрөг, хохирогч Э.Эд 4.797.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 4 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

           12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ