Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

   2025           03           28                                          2025/ШЦТ/160

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0117/Э

 

-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар -Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000190088 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт -Уул аймгийн сумын *******,******* тоотод оршин суух, улсын бүртгэлд -Уул аймаг, сум, *******,******* тоот хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

-Уул аймгийн Прокурорын газраас *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний 06 цагийн орчимд -Уул аймгийн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, зочид буудлын 203 тоот өрөөнөөс гарч явахдаа ******* банкны виза картыг унтаж байхад нь хэлэлгүйгээр авч, улмаар -Уул аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” хүнсний дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан 05 цаг 44 минутад 400,000 төгрөг, 06 цаг 22 минутад 500,000 төгрөг, 06 цаг 24 минутад 800,000 төгрөг, 06 цаг 26 минутад 300,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг авсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,

 

Иргэн бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 5/,

 

Хохирогч ******* : “... Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед -Уул аймгийн хотод “ ” ХХК-ийн шинэ салбар нээх ажлаар , бид 3 ирсэн... 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнийн 00 цагийн орчим гараад “ ” зочид буудал руу , нар орсон, Удаагүй -Уул аймагт байдаг гээд манай найз ирсэн. Бид хэд архи уугаад би шөнийн 03 цагийн орчим унтах гэж байхад гараад явсан. , 2 юм ярьж байгаад миний картыг 05 цагийн орчим аваад явсан гэдгийг надад өглөө нь хэлсэн. бид хоёр тухайн буудалд цуг хоносон. Тэгээд өглөө 10 цагийн үед бид хоёрыг “ ” зочид буудлаас гаргаад миний банкны картаар зочид буудлын тооцоог хийж “ ” зочид буудалд оруулж өгөөд орой 20 цагийн орчимд тус буудалд миний банкны картыг гаргаж өгч жаахан юм ярьж байгаад яваад өгсөн. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний данснаас 3,000,000 төгрөг гарсан байсныг мэдсэн. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 цагийн орчим миний банкны картыг авч яваад 20 цагийн орчим буцаж өгсөн байж миний банкны картаас мөнгө аваагүй гээд байна..., тухайн шөнө миний гар утсыг гуйж авч байсан, утасгүй байгаа тул гар утсаа өгч бай гэж хэлээд авсан байсан болохоор данснаас мөнгө гарсан мессежийг нь уншаагүй байж байгаад хэд хоногийн дараа мэдсэн... Миний банкны виза картын нууц үгийг болон мэдэж байгаа би өөрийн гар утсыг өгөхдөө банкны нууц үг нь миний гар утас дээр хадгалаатай байгаа шүү гэж хэлж байсан. Мөн дэлгүүр орж архи худалдаж авахдаа миний банкны картыг уншуулж би нууц үгийг нь хэлж өгч байсан. миний гар утас болон банкны виза картыг авч явчхаад орой нь буцаагаад авчирч өгч байсан. Миний карт болон гар утсыг гээс өөр ашигласан хүн байхгүй... Миний ***** дугаартай данснаас нийт таван удаагийн гүйлгээ хийгдсэн. 400,000 төгрөгөөр 500,000 төгрөгөөр 800,000 төгрөг, 300,000 төгрөгөөр нийт 2,000,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Нэг гүйлгээ нь 1,000,000 төгрөгөөр гүйлгээ хийсэн боловч тухайн өдрийн бэлэн мөнгө авах лимит хүрсэн байна гэж 1,000,000 төгрөгийн зарлага нь гараагүй байсан тэгэхээр миний данснаас 3,000,000 төгрөг биш нийт 2,000,000 төгрөгийн зарлага гарч надад хоёр сая төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 39-40/,

 

Гэрч С.ийн “... Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний шилжих шөнийн 00 цаг өнгөрөөгөөд “ ” зочид буудалд , ын хүргэн гээд нэг залуу, ын дуудсан гэдэг хүүхэн бид нар орж архи уусан юм. Тэгээд 03 цаг өнгөрч байхад ын хүргэн залуу нь явсан.. үүрийн 05 цагийн орчимд хүүхдээ хөхүүлчхээд ирье гэж хэлээд ын гар утасны ар талын гэрнээс нь банкны картыг нь аваад явсан. Тэгээд нь өглөө буюу 09 цагийн орчимд ирж “” зочид буудалд хоносон буудлын тооцоог ын банкны картыг уншуулж хийсэн. Тэгээд , бид гурав -Уул аймагт байдаг нэрийг нь мэдэхгүй зочид буудал руу орсон. Тэгээд орой 21 цагийн орчим хүргэлтийн хоол авч ирж өгчхөөд ын төрийн банкны картыг нь ширээн дээр үлдээгээд явсан. ...Тухайн үед би г банкны картыг нь авч байхыг хараад найз нөхөд юм чинь яав л гэж дээ гэж бодоод тоогоогүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2024 оны 10 дугаар сарын сүүлээр миний танил нь болон ийн гар утаснаас залгаад намайг “ ” зочид буудалд манай хоёр найз хотоос ирчихсэн байна хүрээд ирээч гэж холбогдохоор нь би ажилтай байсан болохоор очиж амжихгүй нь гэж хэлээд тухайн өдрөө очоогүй, намайг маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад би хамт байсан хүнийх нь гар утас руу залгаж г асуухад “ ” зочид буудалдаа байна хүрээд ир гэхээр нь очиж уулзсан. Намайг очих үед , гэх хоёр залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37/,

 

******* эзэмшлийн банкны **** дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 44-48/,

 

-Уул аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ Магнолий ” дэлгүүрт байрлах банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55-58/,

 

банкны 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 5045/25/76 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 49/,

 

банкны 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 07/84 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 60/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдлээр хохирогч ******* эзэмшлийн банкны виза картыг хэлэлгүйгээр авч, улмаар тус картыг -Уул аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” хүнсний дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машинд уншуулан карт эзэмшигчийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар 2,000,000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай үйлдээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч М.т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохирол төлбөрөө барагдуулмаар байна” гэсэн ба шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авсан боловч хохирол төлбөрийг барагдуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч *******гаас нийт 2,000,000 төгрөг гаргуулж, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн , тоотод оршин суух Мөнхжаргалын /*****/-т олгохоор шийдвэрлэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “гэм буруугаа ойлгож, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулах болно” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч нь 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг -Уул аймгийн сумаас гадагш гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг -Уул аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүргийн , тоотод оршин суух Мөнхжаргалын /****/-т олгосугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД