Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

 

    

    2025            03           26                                         2025/ШЦТ/158

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0129/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны оператор мэргэжилтэй, “ ******* ” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 06 сар, 10 хоног хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаатай баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* /,

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 02 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум, *******т байрлах 5/4 дүгээр байрны гадна талбай дээр ******* нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн үед дархан сумын 9 дүгээр хэсэгт байрлах ажлын байран дээрээ ажлын ******* хоёртой 0.75 литрийн багтаамжтай Ногоон экс нэршилтэй архи 2-ыг хувааж уусан тэгээд нэлээн муудсан байсан. Тэгээд 22 цагийн үед Улаанбаатар хотоос ******* гээд манай найз ирчихсэн байна, уулзъя 5/4 дүгээр байрны гадаа байна хүрээд ир гэсэн. Тэгээд намайг гээд манай найз ирж аваад хүргэж өгчхөөд явсан. Дархан сумын *******, 5 хороолол, 3 дугаар байрны урд найз , *******,, нартай уулзсан. Тэгээд мэнд мэдээд гар барьтал шууд миний нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохиод би шууд нүүрээ дараад доошоо суусан. Тэгээд салгасан, би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-16/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шөнийн 00 цагийн үед *******,, бид наргийн гэрийн гадна ирсэн буулгах гээд байж байсан тэгсэн нь ганцаараа явган бага зэрэг халамцуу бид нар дээр ирээд машинд суусан тэгээд машины хойд сандал дээр , хоёр маргалдаад байхаар нь би машинаасаа тэр хоёрыг буулгасан чинь , хоёр нь машины ард гараад зодолдоод байсан, тэр үед машинд унтаж байсан,гийн эхнэр нь гарч ирсэн нөхрөө аваад гэртээ орсон тэгээд би сэрээгээд бид хоёр машины ард зодолдож байсан , нар дээр очиж салгасан тухайн үед ын нүд нь тагларсан, ам хамраас нь цус гарсан байдалтай байсан. нь зүгээр байсан, миний харснаар нь ын дээр нь гараад нүүр рүү гараараа 3-аас дээш удаа цохиод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай: “... ******* биед баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд, доод зовхи, зуүн нүдний алиманд цус хуралт, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-35/,

Дархан сумын ******* 5/4 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын 7 минут 11 секундийн бичлэг бүхий 1 ширхэг CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-11/,

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...машинаасаа буугаад тай Тамираа гурав гар бариад би тай 2 машины асуудалтай байсан болохоор тэр талаараа т хандаж машиныхаа хүүг төлөөч эсвэл машинаа ав гэсэн чинь “би төлөхгүй надад наад асуудал чинь хамаагүй” гэж хэлсэн, тэгээд миний уур хүрээд ыг би цохисон тэгсэн чинь , хоёр бид хоёрыг салгаад машинд орж сууя гээд машинд суусан. Тэгээд машин дотор чи намайг яаж байгаа юм бэ гэж хэлэхээр нь би цагдаа дуудаа асуудлаа шийдүүлье гээд тэгээд цагдаа дуудаад цагдаа дээр ирсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 43/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй “ гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 2025 оны 02 сарын 03-нд Нэгдсэн эмнэлэгт S00.1 оношоор хохирогч Н. яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 35,396 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Н. нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од 1350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н. нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД